Англи гараа 2-В, 2-Г хэсэг

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг.

Жич: Шатарт суралцах үндэс бол гарааны онолын мэдлэг. Сайтад өнөө цагт хамгийн ихээр тоглодог бүх гарааны хичээлүүд нийтлэгдсэн тул үзэж судлахыг зөвлөе.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 691 Төлбөртэй

Шатрын тоглолтод хар тал хэрэглэдэг олон төрлийн хуучин энэтхэг байгуулалт эртнээс орж ирсэн хэдий ч цаг хугацааны явцад зарим өөр гараануудын адилаар илүү темптэйгээр хуучин энэтхэг хамгаалалтаар цагаан тоглох санаа үүссэн. Өнөө цагт хуучин энэтхэг гараа гарааны давууд тэмүүлэхгүйгээр хэдийгээр нарийн ч тэнцүүхэн тоглолтыг хүссэн шатарчдын дунд ихээхэн өргөн дэлгэрсэн.

  Нээгдсэн тоо: 1626 Бүртгүүлэх

Хүүний гинж стратегийн элементийн талаар үргэлжлүүлэн танилцуулъя. Энэ сэдэв нилээд том, ойлголт нарийн учраас Нимцович өөрийн "Миний систем" номондоо нилээд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Та ч гэсэн хүүний гинжний талаар нарийн судлан зөв ойлговол шатар тоглох чадварт сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа Бүслэлтээр үүссэн хүүний гинжид хэрэглэх хурдан шахалт дээр суурилсан ба байрлалын тэмцлийн тухай ойлголтуудын тухай авч үзнэ. Хэрвээ довтлогч тал тайлбарлан буй дүрмийн дагуу хүүний гинжний суурийн эсрэг хаалтын нүдэнд цагаа олсон солилцооны маневрыг хийн тогловол өмнө нь хөдөлгөөнөө хориулсан хүүнүүд хаалтнаас бүрэн чөлөөлөгдөх нь энэхүү тэмцлийн шагнал болох нь элбэг.

  Нээгдсэн тоо: 1107 Төлбөртэй

Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Гарааны онолын боловсруулалтад В. Стейниц, К. Яниш, М. Чигорин, Ф. Маршалл, З. Тарраш, А. Алехин, М. Эйве, П. Керес, В. Смыслов, И. Болеславский, И. Зайцев, С. Фурман, А. Карпов, Г. Каспаров, Г. Липский зэрэг олон тооны шатарчид их үүрэг гүйцэтгэсэн.
Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Шатар сонирхогч болон суралцагчид шатрын гарааны мэдлэгээ дээшлүүлэх нь тоглолтын чанарт илт мэдэгдхүйц дэвшил авчирдаг. Иймд сайтад нийтлэгдэж буй гарааны хичээлүүдийг уншин судлаарай.

  Нээгдсэн тоо: 634 Бүртгүүлэх

Хичээлээр 1. d4 Мf6 2. c4 e6 3. Мc3 Тb4 нүүдлүүдийн дараагаар үүсэх шатрын суут онолч Арон Нимцовичийн (1886—1935) нэрээр нэрлэгдсэн хагас хаалттай гарааг авч үзье. Барууны сурах бичгүүдэд гарааг Нимцо-энэтхэгийн хамгаалалт (Nimzo-Indian Defence) гэж нэрлэсэн байдаг. Нимцовичийн шатрын онолоор хар c3 дээр тэмээгээ мориор солилцсоны дараагаар цагаанд сул (давхар хүү) байдлыг үүсгэсний үр дүнд давууг авна гэж үздэг.
Гарааны үндсэн санаа нь с7-с5 болон е6-е5 хүүний давшилтаар төвд бодны дарамтыг үзүүлэхэд оршино. Гарааны бас нэгэн санаа нь e4 нүдэнд хяналт тогтоох. Заримдаа хар бэрсний гамбитийн санааг хэрэглэн d7-d5 -аар хамгаалтыг зохион байгуулдаг. Хичээлд гарааны 2, 3, 4 -р хувилбаруудыг авч үзнэ. 1-р хувилбарыг Нимцовичийн хамгаалалт 1-р хэсэг хичээлээс үзээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764