Жинхэнэ болон хуурмаг чөлөөлөгдөх нүүдлүүд

Нимцович өөрийн санааг илэрхийлж байх тэр үед түүний тэргээр хийсэн нүүдлийг "нууцлаг" хэмээн шоглонгуй нэрлэж байсан шүүмжлэгчид байсанг номондоо дурджээ. Ийм төрлийн нүүдлийг дараах байрлалаас харцгаая.
Блекберн - Нимцович. Петербург, 1914

Цагааны 14 дэх нүүдлийн дараа үүссэн байрлал. Хар тэргээр f8 аас e8 -д нууцлаг нүүдлийг хийсэн. Энэхүү нүүдлийг боломжит d3-d4 урагшлалтын эсэргүүцэн сонгосон. Цагаан тохиромжтой үе гарахад л d3-d4 гэж тоглох санаатай. Трf8-e8 шилжилт энэхүү чөлөөлөгдөх нүүдлийг хүндрүүлэх зорилготой. Иймээс тэрэгний нүүдэл урьдчилсан арга хэмжээ маягийн болж ирнэ. "Нууцлаг" гэдэг нь гадаад хэлбэр талаасаа тэрэг одоохондоо хаалттай шугамыг эзлэж байгаа болохоос түүний стратегийн зорилго ерөөсөө биш. Шатруудаар зөвхөн дайралтын нүүдэл хийхийг оролдох нь дундаж тоглогчийн түвшин. Тоглолтыг илүү нарийн ойлгох тусам шатруудаар урьдчилсан ажиллагаа хийхийг оролдох нь бүрэн үндэслэлтэй. Үйл явцын ердийн явцыг тайлбарлая. Ихэнх тохиолдолд хүүний урагшлалтаар хэрэгждэг өрсөлдөгчийн чөлөөлөгдөх маневр үр дүндээ нээлттэй шугамыг бий болгодог. Иймээс бидний мэдэлд байхгүй ч ирээдүйд бий болох шугамыг бид урьдчилан эзлэн өрсөлдөгчид чөлөөлөгдөх маневр явуулахад нь хүндрэл үүсгэх юм. Тэрэгний "нууцлаг" нүүдэл бол ухаалаг стратегийн бүрдүүлэгч хэсэг. Тэрэгнүүд хамгийн идэвхитэй байрлалыг эзлэх ёстой гэсэн өргөн тархсан үзэл байдгийг дурдаад Нимцович тухайн үед тэрэг идэвхитэй ажиллаж байна уу эсхүл идэвхигүй байрлал эзэлсэн гэдгээс өрсөлдөгчийн чөлөөлөгдөх нүүдлийг анхаарах нь хамаагүй илүү гэдгийг батлана гэжээ.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 450 Бүртгүүлэх

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг.

Жич: Шатарт суралцах үндэс бол гарааны онолын мэдлэг. Сайтад өнөө цагт хамгийн ихээр тоглодог бүх гарааны хичээлүүд нийтлэгдсэн тул үзэж судлахыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 833 Нийтийн

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

[Event "Каро - Канн хамгаалалт. I-Б хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. Nc3 dxe4 4. Nxe4 Nf6 ({f6 дээр давхар хүү үүсгэхгүйн тулд} 4... Nd7 {гэж тоглодог. В хэсгийг үз.}) 5. Nxf6+ exf6 ({хэрвээ} 5... gxf6 6. c3 Bf5 7. Nf3 Qc7 8. Bc4 e6 9. Nh4 Bg6 10. f4 {тохиолдолд байрлал хард муу. g6 тэмээ сайнгүй байртай.}) 6. Bc4 Bd6 7. Qe2+ {энд цагаанд өргөн боломжтой сайн үргэлжилтэй.} ({Керес - Микенас (Тбилиси, 1939) нарын өрөгт тоглосон шиг} 7. Qh5 O-O 8. Ne2 g6 9. Qf3 Re8 10. Bh6 Bf5 11. O-O-O {нүүдлүүд бас хүчтэй.}) (7. Ne2 {гэх ч боломжтой. Жишээ нь} Qc7 8. Be3 O-O 9. Qd2 {гээд цааш холдоо сэлгэнэ.}) 7... Qe7 (7... Be7 {гэвэл} 8. Nf3 Bg4 9. c3 Nd7 10. h3 Bh5 11. g4 Bg6 12. Nh4 Nb6 13. Bb3 Nd5 14. Bd2 {гээд цагаан давуутай.(Боголюбов - Алехин, 1942)}) 8. Qxe7+ Kxe7 9. Ne2 Re8 10. O-O Bf5 11. c3 Kf8 12. Bf4 {цагаан байрлалын давуутай. Тэд d шугамд цаашдаа нүүргүй хүү гаргаж болохоор байхад харын ноёнгийн жигүүрийн дөрвөн хүүг цагааны гурван хүү найдвартай тогтоон барина.}

  Нээгдсэн тоо: 2911 Бүртгүүлэх

Шатар тоглож сурахад нилээд хичээл зүтгэл хэрэгтэй. Шатрын онолд суралцах нь та шатар тоглох чадвараа хурдан дээшлүүлэх чухал хүчин зүйлс. Иймээс бид сайтын энэ хэсэгт А.Нимцовичийн "Миний систем" орчуулан оруулж байгаа билээ. Энэ удаад шатрын онолын чухал элемент болох нүүргүй хүүний талаар авч үзэх болно. Материал нилээд их тул хэдэн хэсэг болгон нийтлэнэ.

Нэг. Хүүний давуу. Дэвшигч. Нүүргүй хүү үүсэх. Дэвшигчийн дүрэм. Хүүний өөрийн шугам ба зэргэлдээх шугамуудад түүний өмнө өрсөлдөгчийн хүү байхгүй бол түүнийг нүүргүй хүү гэдэг. Ийм хүү саадгүйгээр бэрс гарахаар явах боломжтой.

  Нээгдсэн тоо: 1515 Төлбөртэй

Бэрсний гамбитийн олон байгуулалтаас орчин үеийн томоохон тэмцээн болгон тохиолддог славян хамгаалалт том байрыг эзэлдэг. Өнгөцхөн харахад түүний "халхавч" мэт санагдах байгуулалтад стратегийн болоод тактикийн олон санаа нуугдаж байдаг. c7-c6 нүүдлийн үндсэн санаа нь цагаан хөлийн тэмээгээ хязгаарлахгүйгээр төвийг бэхжүүлэх. Үүний зэрэгцээ c7-c6 нүүдэл d5xc4 гээд цааш b7-b5 гэж бэрсний жигүүр дэх хүүний дайралтын урьдчилсан нөхцлийг үүсгэнэ. Зарим тохиолдолд хар c4 -ийг хадгалахаар тоглож болно. Эдгээр санаанууд славян хамгаалалтад харын стратегийг голлон тодорхойлдог. Славян хамгаалалт хичээлд үндсэн хувилбарыг үзсэн бол системийн өөр хоёр өрнөлийг авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764