Давхар дайралт

Бод эсвэл хүүгээр өрсөлдөгчийн хоёр шатарт зэрэг довтлохыг давхар дайралт гэнэ. Тухайн тохиолдол болох гурван шатарт зэрэг дайралт хийх нь практикт ховор байдаг. Давхар дайралт нь хамгийн өргөн дэлгэрсэн тактикийн арга бөгөөд энэ арга хэрэглэгдээгүй нэг ч өрөг байдаггүй гэвэл бараг хэтрүүлэг болохгүй. Арга нь өргийн аль ч үед дайралдаж болохоос гадна түүнийг бүх шатрууд (ноён хүртэл) хэрэгжүүлж чаддаг. Бэрс, морь нь энэхүү тактикийн аргыг хамгийн үр дүнтэй гүйцэтгэгчид болно. Бэрс болон морины цохилт найман зүгт үйлчилдэг тул үүнд гайхах зүйлгүй. Бэрс нь хөлгийн бараг хагасыг хяналтандаа авч чадах хамгийн хүчтэй бод харин морь өөрийн болон хүний шатар дээгүүр даван нүүдэг онцлогтой. Хүү болон мориор хийгдэж байгаа давхар цохилтыг шатрын номуудад ац гэж нэрлэдэг.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1753 Төлбөртэй

Квадратын дүрэмийн тухай 2 хичээлд үндсэндээ хүү өөрийн шатруудын тусламжгүйгээр бэрс гарах оролдлого хийх талаар үзсэн. Практикт нүүргүй хүүнд өрсөлдөгч тал саад болох нь тодорхой тул түүнд өөрийн ноёны тусламж ихэнхдээ шаардлагатай болдог. Тухайн тохиолдол бүрд хүүнд тусламж хэрэгтэй эсэхийг тогтоох нь ойлгомжтой.
Ноёнгоор нүүргүй хүүд туслах үндсэн арга нь хүүний давшиж байгаа шугам ялангуяа бэрс гарах нүднээс эсрэг ноёнг шахах юм. Өөрөөр хэлбэл хоккей, хөл бөмбөгт тоглогчид шайб болон бөмбөгний төлөө тэмцдэгийн адилаар манай ноён өрсөлдөгч ноёнтой мөр мөрөөрөө түлхэлцэхтэй ижил. Жишээ авч үзье.

  Нээгдсэн тоо: 854 Төлбөртэй

Бэрсний гамбитийн с4 хүүний хаяаг хар аваагүй тохиолдолд үүсдэг хувилбарыг хаалттай гарааны төрөлд багтах татагалзсан бэрсний гамбит гэж нарлэдэг. XX зууны эхэнд хар тэнцүүхэн байрлалтай болох ганц зам бол төвийн төлөө хүүгээр тэмцэх гэх онол давамгайлж байснаас энэхүү хамгаалалт хамгийн өргөн дэлгэрсэн гарааны нэг болсон. Гарааны хичээлүүдийг нухацтай судласнаар таны шатар тоглох ур чадварт мэдэгдхүйц дэвшил гарна гэдэгт итгээрэй. Хичээлийн материалыг хараад өнгөрөх биш нүүдэл, хувилбар бүрийн утга агуулгыг сайн ойлгон авахыг эрмэлзэх хэрэгтэй. Зарим хичээлүүд төлбөртэй хэдий ч хичээлүүдээс таньж мэдсэн зүйлүүд таны төлбөрийг бүрэн нөхнө гэдэг эргэлзэх хэрэггүй. Хичээлүүдээс илүү хир ихийг олж авах нь гагцхүү таниас л шалгаална.

Тусгай эрх нээлгэн сайтын бүх хичээлийг тодорхой хугацаанд бүгдийг хэрхэн үзэх талаар эндээс үзээрэй. Танд амжилт хүсье. 

  Нээгдсэн тоо: 1353 Төлбөртэй

1824 онд шотландын шатарчид төвийн эртлэн урагшлалтыг амжилттай хэрэглэсэн Эдинбург -  Лондонгийн шатарчдын захидлаар тоглогдсон өргүүдээс гараа нэрээ авсан. Гэхдээ гарааны тухай анхлан 1750 онд Италийн мастер Эрколе дель Риогийн бүтээлд дурдагдсан бөгөөд гарааны анхны судалгааг 1763 онд Италийн Ж. Лолли "Шатарын тоглоомын онол, практикийн ажиглалт" бүтээлдээ хийсэн байдаг. XIX -р зуунд Шотланд өрөгийн боловсруулалтыг В. Стейниц, Г.Стаунтон, Л.Паульсен нар хийн сүүлд А. Алехин, С.Тартаковер нар оролцсон. Гарааны орчин үеийн онолд Г. Каспаров их хувь нэмэр оруулсан. Тэрээр 1990 онд шотланд гарааг А. Карповийн эсрэг хоёр удаа хэрэглэсэн.
Орчин цагт тэмцээнүүдэд гарааг өргөн хэрэглэдэг. Өргийг зөв эхлэх нь амжилтын суурь болдог тул шатрын гараануудыг мэддэг байх хэрэгтэй. Үүнээс гадна өрсөлдөгч ямар гарааг эхлүүлж буй тооцон хамгаалалт, дайралтын зохистой аргачлалыг сонгох, гарааны зангуудад орохгүй байх гээд олон талын ашигтай.

  Нээгдсэн тоо: 1843 Нийтийн

Шатар сайн тоглож сурахад гарааны мэдлэг чухал тул гараануудын хичээлүүдийг нийтэлж байгаа. Энэ удаад Испани өргийн 5... Мf6xe4 хувилбарыг орууллаа. Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Испани өргийн 5... Мf6xe4 хувилбартай танилцахаас өмнө Брейерийн дэвшүүлсэн хувилбарыг харцгаая.

[Event "Испани өрөг. Брейерийн хамгаалалт"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 d6 8. c3 O-O 9. h3 {нүүдлүүдийн дараа үүсэх Испани өрөгийн ердийн байрлалд Брейер хамгаалалтын сонирхолтой төлөвлөгөөг дэвшүүлсэн} Nb8 {энэхүү өөрийн онцлогтой нүүдлийн санаа нь морио d7 дээр шилжүүлснээр морь тэндээс харын төвийн хүүнүүдийн байгуулалтыг дэмжих хэрэгцээ гарвал ноёнгийн жигүүрт шилжинэ. c8 хар тэмээ b7 дээр хөллөнө.} 10. d4 Nbd7 11. Nbd2 Bb7 12. Bc2 Re8 13. Nf1 Bf8 (13... d5 {төвд ажиллах гэсэн сонирхолтой оролдлого. Цагааны оновчтой} 14. Nxe5 Nxe5 15. dxe5 Nxe4 16. f3! {-нүүдлүүдийн дараа цагаанд боломж илүү. (Чандлер - Спасский, 1985)}) 14. Ng3 g6 15. a4 c5 {нарийн төвөгтэй энэхүү байрлалд ч (Ананд -Пикет, Монако 2000 нарын өрөгт) }16. d5 Nb6 17. Qe2 Nxa4 18. Bxa4 bxa4 19. Rxa4 {гээд цагааны боломж илүүг харуулсан}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 706

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 834

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767