Шотланд гамбит

1824 онд шотландын шатарчид төвийн эртлэн урагшлалтыг амжилттай хэрэглэсэн Эдинбург -  Лондонгийн шатарчдын захидлаар тоглогдсон өргүүдээс гараа нэрээ авсан. Гэхдээ гарааны тухай анхлан 1750 онд Италийн мастер Эрколе дель Риогийн бүтээлд дурдагдсан бөгөөд гарааны анхны судалгааг 1763 онд Италийн Ж. Лолли "Шатарын тоглоомын онол, практикийн ажиглалт" бүтээлдээ хийсэн байдаг. XIX -р зуунд Шотланд өрөгийн боловсруулалтыг В. Стейниц, Г.Стаунтон, Л.Паульсен нар хийн сүүлд А. Алехин, С.Тартаковер нар оролцсон. Гарааны орчин үеийн онолд Г. Каспаров их хувь нэмэр оруулсан. Тэрээр 1990 онд шотланд гарааг А. Карповийн эсрэг хоёр удаа хэрэглэсэн.
Орчин цагт тэмцээнүүдэд гарааг өргөн хэрэглэдэг. Өргийг зөв эхлэх нь амжилтын суурь болдог тул шатрын гараануудыг мэддэг байх хэрэгтэй. Үүнээс гадна өрсөлдөгч ямар гарааг эхлүүлж буй тооцон хамгаалалт, дайралтын зохистой аргачлалыг сонгох, гарааны зангуудад орохгүй байх гээд олон талын ашигтай.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1012 Төлбөртэй

Хоёр морины хамгаалалт 1. e2-e4 e7-e5 2. Мg1-f3 Мb8-c6 3. Тf1-c4 Мg8-f6 нүүдлүүдээр эхэлдэг. Гарааны анхны анализ 16-р зууны үеийн Полериогийн гар бичмэлүүдэд байдаг. Гараа хоёр талд олон тооны боломжуудыг өгдөг учраас өнөө үед ч гроссмейстерүүдийн тоглолтуудад багагүй ашиглагддаг. Гарааг П. Морфи, В. Стейниц, А. Алехин зэрэг шатарчид амжилттай хэрэглэж байсны дээр Михаил Чигорин гарааны онолд их хувь нэмрийг оруулсан.
Хоёр морины хамгаалалтад хар эхний нүүдлүүдээр санаачлагыг авахыг эрмэлздэг. Ихэнх тохиолдолд харилцан нарийн төвөгтэй байрлал үүсдэг. Гарааны судалгаанд эрт үеийн болоод өнөөгийн мастеруудын олон бүтээл зориулагдсан. Зарим нэгэн хувилбарт 20-25 нүүдэл хүртэл боловсруулагдсан байдаг. Хичээлээр гарааны 4.d4 үргэлжлэлийг авч үзье. 4.Мg5 үргэлжлэлийг өмнө нь үзсэн.

  Нээгдсэн тоо: 1600 Нийтийн

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийн хувилбарыг авч үзнэ.

  Нээгдсэн тоо: 787 Төлбөртэй

Хичээлээр 1. d4 Мf6 2. c4 e6 3. Мc3 Тb4 нүүдлүүдийн дараагаар үүсэх шатрын суут онолч Арон Нимцовичийн (1886—1935) нэрээр нэрлэгдсэн хагас хаалттай гарааг авч үзье. Барууны сурах бичгүүдэд гарааг Нимцо-энэтхэгийн хамгаалалт (Nimzo-Indian Defence) гэж нэрлэсэн байдаг. Нимцовичийн шатрын онолоор хар c3 дээр тэмээгээ мориор солилцсоны дараагаар цагаанд сул (давхар хүү) байдлыг үүсгэсний үр дүнд давууг авна гэж үздэг.
Гарааны үндсэн санаа нь с7-с5 болон е6-е5 хүүний давшилтаар төвд бодны дарамтыг үзүүлэхэд оршино. Гарааны бас нэгэн санаа нь e4 нүдэнд хяналт тогтоох. Заримдаа хар бэрсний гамбитийн санааг хэрэглэн d7-d5 -аар хамгаалтыг зохион байгуулдаг.

  Нээгдсэн тоо: 2332 Нийтийн

Франц хамгаалалтын үндсэн санааны нэг бол хамгийн эмзэг f7 нүдийг бүрэн хаах. Харын стратег эхний нүүдлүүдээр тэнцвэрийг төвд шилжүүлэх санаанд тулгуурласан нь гараагаар тоглосон өрөгийн цаашдын өрнөл нарийн шинжтэй болохыг тодорхойлдог. Франц хамгаалалтад үүсдэг ерөнхий байрлал шатрын хамгийн сайн сурах бичгүүдийн нэг болох А. Нимцовичийн "Миний систем" -ийн суурь болсон. Гарааг Францийн шатарчид зохион XIX зууны эхээр өргөн дэлгэрүүлснийг хүндэтгэн Франц хамгаалалт нэрийг авсан. 1834 онд цахилгаан мэдээгээр Лондон - Парижийн хооронд тоглосон өрөгт Францийн шатарчид хараар тоглохдоо энэ гарааг хэрэглэн ялалтыг авсан байдаг.
Франц хамгаалалтын анхны нарийн судалгааг Оросийн шатарчин К. Яниш хийн 1842 онд хэвлүүлжээ. Хожим энэ хамгаалалтыг дэлхийн бараг бүх хүчтэй шатарчид хамгийн хариуцлагатай тэмцээнүүдэд хэрэглэсэн.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 365

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 456

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 434

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 507

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 577

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 569

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 711

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 848

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 840

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1415

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 738

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 243