Итал өрөгт хараар тоглох I

Хичээлээр бид шатар тоглох үед өргөн тохиолдох "Итал өрөг" гэж нэрлэгддэг гарааг авч үзнэ. 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. Тc4 Тc5 нүүдлүүдийн дараа Итал өрөг бий болно. /зураг 1/

зураг 1

Ийм байрлал шатар тоглох үед ихээр үүсдэгийг та мэдэх байх. 3. ... Тc5 нүүдлээс гадна 3. ... Мf6 -г хангалттай сайн нүүдэл гэж үздэг. Гэхдээ 3. ... Мf6 -гийн дараа 4. Мg5 гээд нилээд сонирхолтой байрлал үүсдэг учраас 3. ... Тc5 -г боломжийг тэнцүүлэхэд хамгийн найдвартай нүүдэл гэж үздэг. Энэ байрлалд хард онцын асуудал байхгүй ч зарим зүйлүүдийг мэдэж байх хэрэгтэй. Одоо цагаан 17-р зуунд италийн шатарчин Грекогийн зохиосон довтолгооны хувилбараар 4. с3 гэж тоглож болно. Энэ хувилбарыг бид хичээлээр үзнэ. Үүнээс гадна цагаан 4. d4 гэж хүү өгж болно. Гэхдээ энд тийм ч энгийн бус. Бас 4 b4 гэж Эвансийн гамбитаар харын байрлалд дарамт үүсгэх хугацаа хожих зорилгоор цагаан хүү хаяж болно. Тайван тоглолтыг сонговол цагаан 4 Мc3 эсхүл 4 d3 гэж тоглож болно. Ямарч үргэлжлэлд хар сайн байрлалтай ч хамгийн гол нь гарааны онолыг сайн мэддэг байх хэрэгтэй. Ингээд 4. с3. Цагаан d4 -д хүүгээ түлхэн харын тэмээг хүүний дайралтад оруулах гэж байгаа нь ойлгомжтой.

Ингэснээр цагаан хүчирхэг төвийг бүрдүүлнэ. Цагаан хүү d4 -д орж ирэхэд харын тэмээ зайлах нь гарцаагүй ч хар хөлөлгөөгөө 4. ... Мf6 гэж үргэлжлүүлнэ.

зураг 2

Хэрвээ цагаан 5. O-O гэж богино сэлгээ хийвэл хар сэлгээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Цагааныг даган 5. ... O-O сэлгэвэл цагаан 6. d4 exd4 7. cxd4 - гийн дараа хар тэмээ b4 дээр шалаагүй болно. Иймээс 5. O-O нүүдлийн дараа хар 5. ... Мхe4 гэж хүүг авах нь илүү. 6. d4 хар тэмээнд довтолбол 6. ... d5 гэж сөрөг дайралт хийнэ. /Зураг 2/ Хар илүү хүүтэйгийн дээр харын цагаан тэмээ тулаанд орох зам нээгдсэн. Жишээ нь 7. dxc5 dxc4 цагаан бэрсээ соливол хүүний дутууг нөхөх тийм ч амар биш тул 8. Бe2 Бd3 гээд хар давуу байдалтай болно. Өөрөөр 7. Тb5 exd4 8. cxd4 Тd6  гээд хар илүү хүүтэйн дээр найдвартай сайн байрлалтай болно. Цагаан эхлээд хүү өгөөд дараа нь тэмээ нь дайралтанд өртөн хий нүүдэл хийснээс болоод хард санаачлагыг алдана.

Цагаан төлөвлөгөөнийхээ дагуу 5. d4 гэж нүүнэ. Хэрвээ цагаан 5. d3 гэж нүүвэл цагааны төлөвлөгөө нурна. 5. d4 -ийн дараа хар маш оновчтой тоглох хэрэгтэй. 5. ... exd4 6. cxd4 гэж хүүгээ солилцсоны дараа хар тэмээгээ 6. ... Тb6 гэж татвал цагаан 7. d5 Мe7 8. e5 гээд өөрийн санааг бүрэн хэрэгжүүлнэ. Хар мориуд шахалтанд ороход цагаан сэлгээ хийгээд цааш бодоо хөллөснөөр харын байдал улам хүнд болно. Иймээс хар сайн хариултыг олох ёстой. 6. ... Тb4+!. Шалаа хийснээр хар цаг хожихын дээр e4 дээрх цагаан хүүг авах боломж гарч ирсэн. Одоо цагаан шалааг тэмээгээрээ хаах эсхүл 7. Мc3 гэж болно.

зураг 3

Гэхдээ эхлээд 7. Нf1 нүүдлийг авч үзье. Энэ нилээд хуучирсан хувилбар учраас орчин үеийн өргүүдэд ийм нүүдэл бараг гардаггүй. Ноён хөдлөх нь гайхмаар боловч нүүдэлд тодорхой санаа байгаа. 7. Нf1 нүүдлийн дараа хар 7. ... O-O сэлгээ хийвэл 8. d5 Мe7 9. e5 Мe8 гээд цагаан илүү байрлалтай болж ирнэ. Хэдийгээр цагаан ноён сэлгээгүй болсон ч харын мориудыг шахан цагаан орон зайн давуу талыг олж авна. Хэрвээ 7. ... Мxe4 гэж хүүг авбал 8. d5 Мe7 9. Бd4 гээд цагаан нилээд аюултай байрлалыг эзэлнэ. Иймээс 7. Нf1 нүүдлийн хамгийн энгийн найдвартай хариулт бол 7. ... d5! юм. 8. exd5 Мxd5 -гийн дараа зураг 3 дээрх байрлал үүснэ. Энд материалын хувьд тэнцвэртэй ч цагаан ноён хөдөлсөн харын хувьд гурван бод хөлөлгөө хийгдсэн ноёноо сэлгээд цагаан тэмээгээ тулаанд оруулахад цагаанд хүнд болж ирнэ. Энэ байрлалд 1850 -иад онд тоглогдсон мастеруудын өрөгт цагаан 9. Мс3 гэж нүүсэн. Хэрвээ хар 9. ... Мxc3 гэж мориороо авбал цагаан 10. bxc3 Тxc3 11. Тxf7+ Нxf7 12. Бb3+  гэж сөрөг дотволгоо хийнэ. 9. Мс3 нүүдлийн маш зөв хариулт бол 9. ... Тxc3 10. bxc3 O-O юм. Ингэснээр хар ноён аюултай бүсээс зайлан гарааны давуу байдлаар хадгалан үлдэнэ. Өрөг нээлттэй хэлбэрийн учраас цагаан ноён аюулгүй байрлалд очихын тулд багагүй замыг туулах хэрэгтэй.

6. ... Тb4+! шалааны дараагийн бас нэгэн хувилбар бол 7. Тd2 юм. Онолд 7. ... Тхd2 эсхүл 7. ... Мхe4 гэсэн хоёр үргэлжлэл байдаг.

зураг 4

Хамгийн энгийн нь мэдээжээр 7. ... Тхd2+ 8. Мbxd2 d5. Харын сүүлийн 8. ... d5 бол үндсэн хэрэгсэл. 9. exd5 Мxd5 гээд харын цагаан тэмээ тулаанд орох зам нээгдэнэ. Зураг 4 дээрх байрлалыг дүгнэвэл материалын тэнцвэртэй, цагааны санаачлага мухардалд ороод байна. Цагаан сэлгээ хийвэл хар бас дагаад сэлгэнэ. Энд хард багахан давуу тал байгаа. Учир нь цагаан таслагдсан хүүтэй. Өөрөөр хэлбэл цагааны d4 дээрх хүү өөрийн хүүний дэмжлэг авч чадахгүй. Ийм хүүг таслагдсан гэж хэлдэг. Таслагдсан хүү хүчтэй, сул байж болно. Энэ байрлалд d4 дээрх хүү цагаанд орон зайн давуу байдлыг хангаж байгаа ч түүнийг хүүгээр хамгаалах боломжгүй. Иймээс 9. ... Мxd5 нүүдлийн дараа таслагдсан хүүнээс болоод онолд цагааны сэлгээний нүүдэл байдаггүй. 10. Бb3. f7 нүдний замыг нээх гэсэн маш ноцтой үргэлжлэл. Хард 10. ... Мde7 нүүдлээс хамаагүй илүү цагаан бэрсийг довтолсон 10. ... Мa5 гэсэн нүүдэл бий. 11. Бa4+ Мс6. Энд цагаан хожих гэж зүтгэвэл голдуу ялагдалд хүрдэг. Жишээ болгоод 12. Мe5 нүүдлийг авч үзье. 12. ...  O-O Шатарт хамгийн чухал зүйл бол материал биш ноёнгийн байрлал байдаг. Цагаан хүү хожих гэвэл 13. Мxc6 Бe8+ гээд боломжгүй болохын дээр цагааны байрлал улам муудаж ирнэ. 12. Мe5 гэвэл хар шууд л сэлгэх хэрэгтэйг тогтоон аваарай.

Хичээлийн үргэлжлэлийг удахгүй нийтлэх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 960 Нийтийн

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийг үргэлжлүүлэн судлая. Өмнөх хуучин энэтхэг хамгаалалт хичээлд бид гарааны эхний 7 нүүдлийн талаар авч үзсэн. 7 дахь нүүдэлд хард хариултын хоёр хувилбар байдагийн нэг нь 7. ... Мbd7 юм. Энэ тохиолдолд өрөг хэрхэн өрнөхийг авч үзье.

Сайтын шатрын хичээлүүдийг судалснаар таны тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Үүнийг би өөрийн туршлагаар батлан хэлнэ. Сайтад шатрын хичээлүүдийг бэлтгэж эхлэж байхад онлайн шатрын сайтад миний рейтинг 1600 хавьд л байсан бол одоо 1800 давсаны дээр тоглолтын тогтсон арга барилтай болон элдэв бүдүүлэг алдаа гаргах нь бага болсоор байгаа.

  Нээгдсэн тоо: 893 Төлбөртэй

Шатар сурахад мастеруудын тоглосон өргүүдийг судлах их ач холбогдолтойн дээр гарааны зарчмуудыг зөв хэрэглэж дадахад дөхөмтэй. Энэ удаад Орос өргийн жишээ өргүүдтэй танилцгаая. Мастеруудын өргийг судлахаасаа өмнө Орос өргийн онолын хэсгийн хичээлүүдийг судлаад гарааг мастерууд өрөгтөө хэрхэн ашиглаж байгааг судлахыг зөвлөе.

[Event "Москва, 2002."] [White "Широв"] [Black "Мотылев"] 1. e4 e5 2. Nf3 Nf6 3. Nxe5 d6 4. Nf3 Nxe4 5. Nc3 {Цагааны төлөвлөгөө энгийн. Бэрсний жигүүрийн хүчээ хурдан дайчлаад холын сэлгээ хийгээд харын ноёнгийн жигүүрт дайрах.} Nxc3 (5... Nf6 {хар хөлөлгөөнд нилээд хоцрох учраас бүрэн тэнцвэржүүлж чадахгүй.}) 6. dxc3 Be7 7. Bf4 O-O 8. Qd2 Nd7 9. O-O-O Nc5 10. Be3 {f4 -ийн тэмээг урьдчилан холдуулсан.} ({зүгээр} 10. Nd4 {гэсэн бол f4 -ийн цагаан тэмээ} Ne6 {нүүдэлд өртөнө.}) ({өөр боломж нь} 10. Kb1 Bf6 11. Be3 b6 12. Nd4 Bb7 13. f3 a6 {гээд нарийн боловч цагаан илүү санаачлагатай тоглолттой.}) 10... Be6 (10... Re8 {үргэлжлэл ч тохиолдож байсан.} 11. h4 Bg4! 12. Be2 Qc8 13. Kb1 Ne4 14. Qe1 Bf6 15. h5 Qe6 {Мxf2! гэхээр айлгасан. Хар сайн байрлалтай. (Шорт - Карпов, 2002)}) 11. Kb1 a6 12. Nd4 Bd7 13. f3 {цагаан хар шатруудыг идэвхитэй нүднүүдээс шахан ноёнгийн жигүүрт дайрахад бэлтгэж эхэлсэн.} Re8 14. h4 Na4 {Хар идэвхитэй төлөвлөгөө олоход амаргүй. Тэд бага орон зайтай, бэрсний жигүүрээр хүүний дайралтад бэлтгэхэд нилээд асуудалтай.} ({Хүүний хаяаг авах аюултай.} 14... Bxh4 15. g3 Qe7 16. Bf4 {гээд h шугам харыг тайван байлгахгүй.}) 15. Bg5 b5 16. Bd3 {морь c5 байрлалаа орхисноор цагааны цагаан хөлийн тэмээ идэвхитэй байрлалд гарсан.} Nb6 17. Qf4! {цагаан ноёнгийн жигүүрт хүчтэй бүлэг бий болгосон. Хар үүнд тодорхой эсэргүүцэл үзүүлж чадах зүйл багатай.} c5 18. Nf5 Bxf5 19. Bxf5 d5 20. Rhe1 g6 {шийдвэрлэх сулруулалт.} ({гэхдээ} 20... f6 21. Qh2 fxg5 22. hxg5 {-ын дараа цагаан давуугаар илүүрхэнэ.}) 21. Bh3 Bxg5 22. hxg5 Re7 23. Bg4 Qe8 (23... Rxe1 24. Rxe1 Nc4 {илүү идэвхитэй}) 24. Rh1 Qf8 25. Qf6 Nd7 26. Bxd7 Rxd7 27. Rxh7! {хар буусан.}

  Нээгдсэн тоо: 653 Төлбөртэй

Хамгаалалтын энэхүү системийг Австрийн их мастер Грюнфельд олон улсын практикт оруулсан. Гарааны хөгжилд Ботвинник, Смыслов, Эйве, Алехин, Фишер, Каспаров нарын дэлхийн аваргууд Флор, Болеславский зэрэг их мастерууд их хувь нэмрийг оруулсан. Орчин цагт энэ гараа онцгой өргөн дэлгэрсэн. Грюнфельдийн хамгаалалтын орчин цагийн шинж төрх түүний маш гүнзгий, олон талын үндсэн байрлалуудын боловсруулалтаар тодорхойлогддог тул судлахад хүнд гараануудад ордог.

[Event "Грюнфельдийн хамгаалалт. 1-р хэсэг"] 1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 (3. Nf3 d5 ({хар d7-d5 нүүдлийг Мb1-c3 гэж тоглох хүртэл хойшлуулан} 3... Bg7 {гэж хариулаад дараа нь O-O гэх боломжтой. Зүгээр л хуучин энэтхэг хамгаалалтад шилжсэн ч боломжтой.}) 4. cxd5 Nxd5 5. e4 {тохиолдолд морь темп алдан ухрахаас аргагүй.}) 3... d5 {хар өрсөлдөгчид хүүний хүчтэй төв үүсгэхийг зөвшөөрсөн ч хөлөлгөөгөө хурдан дуусгаад энэхүү төвд хүүний сөрөг дайралтаар дэмжүүлсэн хүчтэй дарамтыг зохион байгуулна.} 4. cxd5 Nxd5 5. e4 Nxc3 6. bxc3 c5 (6... Bg7 {хариулт байх боломжтой. Удаан хугацаанд энэ тохиолдолд} 7. Ba3 {нүүдэл цагаанд давууг өгнө гэж үзэж ирсэн ч Симагин} O-O 8. Bc4 Nd7 9. Ne2 c5 10. O-O Qc7 11. Rc1 Rb8 {дараагаар хар идэвхитэй байрлалтайн дээр тэд юунаас ч болгоомжлох хэрэггүй гэдгийг баталсан. (Никитин - Симагин, Москвагийн аварга, 1951)}) 7. Bc4 (7. Nf3 {үргэлжлэл хүүний хүчтэй төв үүсгэхэд чиглэсэн. Цааш} Bg7 8. Rb1 {тэргээ g7 тэмээний хөлөөс зайлуулан цагаан хүчтэй төвөө хадгалсан.} O-O 9. Be2 cxd4 10. cxd4 Qa5+ 11. Bd2! Qxa2 12. O-O {хүүний оронд цагаан санаачлагатай. (Халифман - Леко, Будапешт, 2000)}) 7... Bg7 8. Ne2 (8. Nf3 {гэвэл} O-O {гээд 9... Тg4 гэж тэмээгээ сайн байрлалд гаргахын дээр d4 нүдний дарамтыг хүчлэнэ.} 9. h3 {-д} Nc6 10. Be3 cxd4 11. cxd4 Qa5+ 12. Bd2 Qa3 {хүчтэй.}) 8... Nc6 9. Be3 O-O 10. O-O cxd4 11. cxd4 Bg4 {цагаан тэмээг хөнгөн шахах энэ нүүдэл хэрэггүй мэт санагдахаар. Гэхдээ хар хэрэгтэй үед b6 -д бэрсээ шалаатай гаргахын тулд f2-f3 түлхэлтийг хийлгэхийг хүсэж байгаа.} (11... Na5 {сул} 12. Bd3 Be6 13. d5! Bxa1 14. Qxa1 f6 15. Bh6 Re8 16. Nf4 Bd7 17. e5 {гээд цагаан аюултай дайралттай. (Сокольский - Толуш, ЗХУ, 1944)}) 12. f3 Na5 {чухал үе. Хар хүү хаясан.} 13. Bd3 ({цагаан энэ бэлгийг авах утгагүй.} 13. Bxf7+ Rxf7 14. fxg4 {-ийн дараагаар хар} Rxf1+ 15. Qxf1 ({илүү нь} 15. Kxf1) 15... Qd7 16.h3 Nc4 {гээд сайн тоглолтыг авна. Харын боднууд маш идэвхитай байрласан байхад цагааны давхарлагдсан илүү хүү үйл явцын хөгжилд сүрхий нөлөө үзүүлэхгүй.}) (13. Rc1 {гэж тоглон цагаан хөлийн тэмээг солилцохыг зөвшөөрч болно. Гэхдээ энэхүү даруухан нүүдлээс илүүг хүлээх хэрэггүй.} Nxc4 14. Rxc4 Bd7 15. Qb3 Qa5 {гээд хард сүрхий хүндрэлийг үүсгэхгүй.}) 13... Be6 {харын төлөвлөгөө тодорхой. Тэд c4 нүдийг эзлэн бэрсний жигүүрийн хүүнүүдийн давшилтаар сөрөг тоглолтын бодит боломжийг олж авахыг хүснэ. Энд цагаан хэрхэн тоглох вэ?} 14. d5 {гэсэн чанарын хаяанд олон тооны судалгаа зорилагдсан байдаг ч өнөөг хүртэл энэ асуудал тодорхойгүй хэвээр байгаа. Хар чанарын хаяаг аван шургуу хамгаалж чадна.} ({Закийн боловсруулсан} 14. Rc1 {нүүдэлд анхаарах хэрэгтэй.} Bxa2 {гэвэл} 15. d5 Bb3 16. Qe1 {гээд аюултай заналтай.}) 14... Bxa1 15. Qxa1 f6 16. Bh6 ({цагаанд} 16. Qe1 {гэсэн дайралтын өөр боломж бий. Энэ хувилбарыг судлах л хэрэгтэй.}) 16... Re8 17. Kh1 ({эсхүл} 17. Nf4 Bd7 18. e5 Rc8 19. Kh1 Nc4 20. e6 Ba4 {Банник - Новотельнов, ЗХУ, 1951}) 17... Rc8 18. Qd4 Bd7 19. Qxa7 Nc4 {гээд хар материалын давуугаа хадгалан аюулаас мултарсан.}

  Нээгдсэн тоо: 771 Төлбөртэй

Францийн алдарт шатарчин Филидорийг (1726-1795) хүндэтгэн гараанд түүний нэрийг өгсөн. Филидорийн жигүүрийн хүүнүүдийн тухай онолоор 3. ... c6 нүүдлийг b8 моринд саад үүсгэдэг тул сул гэж үздэг. Харин f7-f5 түлхэлттэй холбоотой 2. ... d6 -г хүчтэй гэж зөвлөсөн ч гарааны онол, практикаар 3. ... f5 нүүдэл няцаагдсан байдаг. Гэсэн хэдий ч гараанд цаг хугацааны туршилтыг даван туулсан өөр үргэлжлэлийг олсон. Филидорийн хамгаалалтаар хар бат бэх ч шахагдсан сөрөг боломж үүсгэхэд амаргүй байрлалтай болдог. Иймээс орчин үеийн тэмцээнүүдэд гарааг ховор хэрэглэдэг.

[Event "Филидорийн хамгаалалт"] 1. e4 e5 2. Nf3 d6 3. d4 (3. Bc4 {-д хард хамгийн энгийн нь} Be6 ({Үүнтэй төстэй байрлалд голлон гаргадаг алдаа нь} 3... Be7 4. d4 exd4 5. Nxd4 Nd7?? {үүний дараа цагаан} (5... Nf6 {гэж тоглох хэрэгтэй.}) 6. Bxf7+ Kxf7 7. Ne6! Qe8 ({эсхүл} 7... Kxe6 8. Qd5+ Kf6 9. Qf5# {гээд мад}) 8. Nxc7 Qd8 9. Qd5+ {гээд хожино.}) (3... Nc6 4. Nc3 Bg4 5. O-O {тохиолдолд хийх ёстой мэт} Nd4? {нүүдэл} 6. Nxe5! {гоё хариултаас үүдэн ашиггүй. Үр дүнд нь хар} dxe5 (6... Bxd1?? {гэвэл} 7. Bxf7+ Ke7 8. Nd5# {гээд Легалийн мад болно.}) 7. Qxg4 Nxc2 {муу боломжуудтай тоглолтыг хийхэд хүрнэ.}) 4. Bxe6 fxe6 5. d4 exd4 6. Nxd4 Qd7 {гээд тэнцүүхэн тоглолттой.}) 3... Nd7 {3. d4 нүүдэлд хар ихэнхдээ 3... Мd7} ({эсхүл} 3... Nf6 {хоёр үргэлжлэлийн аль нэгийг хэрэглэдэг.}) ({үүнээс гадна} 3... exd4 {гэх боломжтой ч төвийг алдаж байгаа нь хамгаалалтын стратегийн үндсэн санаанд тохирохгүй.} 4. Nxd4 (4. Qxd4 Nc6 5. Bb5 Bd7 {-гийн дараа испани өрөгийнх шиг байрлал үүснэ. Цагаан жишээ нь} 6. Bxc6 Bxc6 7. Nc3 Nf6 8. Bg5 Be7 9. O-O-O O-O 10. Rhe1 Re8 11. Qd2 h6 12. Bf4 Nd7 13. Nd4 Bf6 14. Nf5 Nc5 15. f3 {гээд илүү боломжтой.}) 4... Nf6 (4... g6) 5. Nc3 Be7 6. Bf4 O-O 7. Qd2 Re8 (7... a6 8. O-O-O d5 {гэвэл цагаан} 9. exd5 ({эсхүл} 9. e5! Nh5 10. Be3 c5 11. Nb3 {гээд хэрвээ} d4 {гэвэл} 12. Qe2 Qc7 13. Nd5 Qxe5 14. Nxe7+ Qxe7 15. Bd2! {гээд цагаан давуутай.}) 9... Nxd5 10. Nf5! ({харин} 10. Nxd5 Qxd5 11. Nb3 Qc6 {гэх хэрэггүй.}) 10... Nxf4 11. Qe3 {гэж тоглох хэрэгтэй.}) 8. O-O-O Bf8 9. f3 {гээд цагаан ихээхэн орон зайг эзэлнэ. Үүний зэрэгцээ цагаанд өрсөлдөгчийн ноёнд хүүний дайралт хийх муугүй ирээдүй бий болно. Хар төвд сөрөг цохилт хийн тэнцвэржүүлэх оролдлого олох нь эргэлзээтэй.}) (3... Bg4? {хариулт} 4. dxe5 Bxf3 5. Qxf3 dxe5 6. Bc4 {гээд цагаан давуутай болох тул алдаатай.})

3. d4 нүүдэлд хар 3... Мb2-d7 хариулах Хенемийн хувилбарыг авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 358

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 448

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 703

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763