Унгар өрөг

1842 -1845 онуудад захидалаар Париж - Будапешт хотуудын хооронд тоглогдсон өрөгт Унгарын нийслэл ялснаар гарааны нэрийг авсан. Гарааны санаа нь итал өрөг эсхүл хоёр морины хамгаалалтад гардаг хурц, шууд хувилбаруудаас зайлсхийхэд оршино. Гараанд хар нилээд шахагдсан байрлалтай болох ч илт сул талгүй. Тэмцэл эхний нүүдлүүдээс л маневрийн шинжтэй явагддаг.

[Event "Унгар өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Be7 {энэхүү болгоомжтой нүүдэл хард шахагдсан ч бат бэх байрлалыг бий болгодог.} 4. d4 exd4 ({Үүнээс гадна} 4... d6 5. Nc3 ({Цагаанд} 5. d5 Nb8 6. Be3 {хүчтэй. Цааш c2-c4 гээд цагаан орон зайн давуутай болно.}) 5... Nf6 6. h3 O-O 7. O-O exd4 8. Nxd4 Nxd4 9. Qxd4 Be6 {бараг тэнцүүхэн тоглолттой.} 10. Bxe6 {тохиолдолд} fxe6 11. e5 Nd7 {гэх хэрэгтэй.}) 5. Nxd4 d6 6. O-O Nf6 7. Nc3 O-O {Цагаан чөлөөтэй бөгөөд} 8. Bf4 ({эсхүл} 8. Re1) ({эсхүл c8 -ын тэмээний хөлөлгөөг хязгаарлан} 8. h3 ) {гэж хөллөж болно.}

Гарааны жишээ болгоод 1951 онд Москвад тоглогдсон өргийг харцгаая.

[Event "Москва, 1951. Унгар өрөг"] [White "Эстрин"] [Black "Лилиенталь"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Be7 4. d4 d6 5. dxe5 dxe5 6. Qxd8+ Bxd8 7. Nc3 Bg4 8. Bb5 f6 {алдаа. Одоо цагаан өрсөлдөгчийн сул хүүд бодоор дарамт үүсгэн давууг олж чадна.} (8... Bxf3 {гэж тоглох хэрэгтэй байсан.}) 9. Bxc6+ bxc6 10. Nd2 Be7 11. Na4 Nh6 12. Nb3 Nf7 13. Be3 Nd8 14. f3 Bh5 {Хар тодорхой хүндрэлүүдтэй тулаад эхэлсэн. Тэдний боднууд сарнин өөрийн тарсан хүүнүүддээ туслахаар ирж амжихгүй болсон.} ({Илүү нь} 14... Bc8 {байсан.}) 15. O-O-O Bf7 16. Rd3 Nb7 17. Rc3 {Байрлалд хоёр тэмээний давуу нь нэрийн төдий. Цагааны морьд хамаагүй идэвхитэй тул тэдний нэгийг тэмээгээрээ солихоос аргагүйд хүрсэн.} Bxb3 {гэсэн хэдий ч энэ нь харыг хүндрэлээс салгахгүй.} 18. axb3 Kd7 19. Rd1+ Bd6 20. Nc5+! Nxc5 21. Bxc5 Rhd8 22. Rc4 a5 23. Ra4 {өрөг төгсгөлдөө орсноор хар хүүнүүдийн сул тал улам илүүгээр мэдрэгдэж эхэлсэн} Ke6 24. Bf2 g6 25. c3 Rab8 26. Kc2 Rb5 ({Санал болгох сайн зам хүнд. a5 хүүг хамгаалах аргагүй.} 26... Ra8 {гэвэл} 27. Rda1) 27. c4 Rbb8 28. c5 Bf8 29. Rxd8 Rxd8 30. Rxa5 {цагаан байрлалын давуугаа хадгалан хүү авлаа} Bh6 31. Be1 Be3 32. b4 f5 33. Ra6 Kd7 34. Ra3 Bd4 35. Rd3 fxe4 36. fxe4 Ke6 37. Bc3 Rf8 {хар хоёрдахь хүүгээ өгөхөөс аргагүй} 38. Bxd4 exd4 39. Rxd4 Ke5 40. Rd7 Rf2+ 41. Kc3 {гээд хар буусан.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1029 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Гарааны олон хувилбаруудын нэг болох цагааны 7. O-O нүүдлийн хариуд хар 7... Мc6 хариулж болох сонгодог системийн Б хувилбарын талаар авч үзье. Хар 7. O-O ны хариуд 7... Мbd7 гэж хариулахыг Сонгодог системийн А хувилбар хичээлээс үзээрэй.

  Нээгдсэн тоо: 2273 Бүртгүүлэх

Тоглолтын явцад бэрс, тэрэг, тэмээ, морь, хүүнүүд идэгдэж байхад тоглолт үргэлжлэн явагдсаар байдаг. Харин ноёны хувь заяа нь бүх тоглолтын үр дүнд шууд нөлөөлнө. Ноён чухал шатар тул бүхий л үйл явдал түүнтэй холбоотойгоор явагдана. Ноёны үхэл нь шатрын тулааны ялагдалыг авчран тоглолтыг төгсгөл болгоно. Ноёны хувь заяа нь бусад шатруудын үйлд хөдөлгөөнөөс хамааралтай байдаг. Ноёнгоос бусад шатрууд эсрэг талын ноёнг дайрах өөрийн ноёнг хамгаалах хэрэгсэл болдог. Энд л шатрын тоглоомын гол утга оршино.
Өрсөлдөгч нар өөрийн шатруудыг эсрэг талын бэхлэлтийг дайран сулруулж тэдний шатрууд өөрийн ноёнг хамгаалах боломжгүй байдалд оруулахыг аль болохоор хичээн нүүдэл хийхийн зэрэгцээ эсрэг талд ийм байдал олгохгүйгээр хамгаалалтаа хийн тоглоно. Ноён бусад шатруудын адилаар довтолгоонд өртөж болох хэдий ч түүнийг идэж болдоггүй гэдгийг Шатруудын нүүдэл хичээлээр үзсэн.

  Нээгдсэн тоо: 1686 Төлбөртэй

Материалын давууг ашиглах I хичээлийн 7-р диаграмын жишээ нь их хэмжээний материалын давуу талтай (хөнгөн бодны илүү) хэдий ч энэхүү давуу байдлаа ашиглахад тодорхой хэмжээний техникийн хүндрэл гардаг гэдгийг гэрчилж байна. Үүнээс гадна зэрэглэл багатай шатарчид ч гэлтгүй мастеруудын практикт дээрх техникийн хүндрэлийг давах нь нилээд хүндхэн асуудлыг бий болгодог.
1-р диаграмд үзүүлсэн байрлалд өндөр зэрэглэлийн шатарчин А.Нимцович хүртэл ялалтанд хүрэх зөв замаа олоогүй байдаг.

  Нээгдсэн тоо: 1379 Нийтийн

Гараа сайн бол бариа сайн гэж хүмүүс ярьдаг. Шатарт энэ үг яг тохирно. Шатрын өрөгт гарааг зөв хийвэл давуу байдлыг олон авснаар өргийн хувь заяаг өөртөө ашигтайгаар дуусгах боломжийг өндөр болгоно. Шатар сонирхогчид ч гэлтгүй мастерууд ч ихэнхдээ нэгнийхээ гаргасан алдаа дээрээс шийдвэрлэх давууг авдаг. Гэхдээ сонирхогчид гараанд том алдаа хийх нь маш элбэг байдгийг шатар сонирхон тоглодог хүн бүр мэднэ. Хүмүүс гарааны онолыг заавал багшаар заалгах ёстой гэж боддог байж магадгүй. Шатрыг өөрийн зорилго болгосон бол тусдаа багш, дасгалжуулагч, бэлтгэлийн багтай байх нь ойлгомжтой. Харин сонирхогчид гарааны онолыг өөрсдөө судлан боломжийн хэмжээнд суралцах бүрэн боломжтой ч манайд яг энэ чиглэлийн сурах бичиг, ном, сэтгүүл ховор байсан ч бүрэн дүүрэн ойлголтыг өгөөгүй байдагийг харгалзан их мастер Н.Калиниченкогийн "Шатрын гарааны курс" номноос орчуулан хүргэж байгаа билээ. 

Энэ удаад татгалзсан бэрсний гамбитийн жишээ өргүүдийн үргэлжлэлийг орууллаа. Сайтын хичээлүүдийг бүлэглэн багцалсан хичээлүүдийг сайтын Багц хичээлүүд хэсгээс үзэхийг зөвлөе. Хүмүүс хурдан сурах тухай л их асуудаг. Би суралцахыг насан туршийн л ажил гэж боддог тул та хичнээн нухацтай, зорилготой, тэвчээртэй судлана төчнөөн илүүг мэдэн түүнийхээ хирээр орлого, ашиг тань нэмэгдэнэ гэдэгт итгээрэй.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 450

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 831

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1576

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 687

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 766