Венийн өрөг

Гарааг XIX -р зуунд Гампе тэргүүтэй Венийн шатарчид боловсруулсан. Үндсэн санаа нь e4 хүү, d5 нүдийг хамгаалаад төвийг f2-f4 нүүдлээр дайрахад оршино. Гэхдээ d7-d5 сөрөг цохилтоор хар сайн байрлалыг авдаг. Энэхүү шалтгаанаар орчин үеийн шатрын тэмцээнүүдэд ховор хэрэглэх болсон. Гарааг Рудольф Шпильман, Бент Ларсен, Михаил Цейтлин нарын шатарчид амжилттай хэрэглэж байлаа. Өнөө үед их мастеруудын өргүүдэд гараа ховор тохиолддог ч шатар сонирхогчид мэдэж байх хэрэгтэй.

[Event "Венийн өрөг"] 1. e4 e5 2. Nc3 {хөлөлгөөний энэ нүүдэл 2.Мf3 -аас ялгаатай нь шууд занал үүсгэдэггүй.} Nf6 {хамгийн дэлгэрсэн хариулт} (2... Nc6 {гэх боломжтой. Жишээ нь} 3. Bc4 Nf6 (3... Bc5 {нь} 4. Qg4 {гэх тул сул. Хэрвээ} Qf6 {гэвэл} 5. Nd5! Qxf2+ 6. Kd1 Kf8 7. Nh3 Qd4 8. d3 d6 9. Qf3 Bxh3 10. Rf1 {гээд f7 дээр мад өгөхөөр заналхийхээс гадна 11. c3 гэж бэрсийг барихаар}) 4. d3 ({Романовскийн зааснаар} 4. f4 {-д} Nxe4 5. Nf3 Nd6 {үргэлжлэл сайн.}) 4... Bb4 5. Bg5 ({эсхүл} 5. Ne2 d5) 5... h6 6. Bxf6 Bxc3+ (6... Qxf6 {гэвэл} 7. Ne2 {гээд цагаан сэлгээний дараа Мd5 гэх аюултай тул муу.}) 7. bxc3 Qxf6 8. Ne2 d6 9. O-O g5 10. d4 Ne7 {гээд хурц нарийн тэмцэлтэй.}) 3. f4 ({Венийн дайралт гэж нэрлэдэг} 3. Bc4 Nxe4 4. Qh5 (4. Nxe4 d5) {үргэлжлэл хурц тоглолтод хүргэдэг бөгөөд} 4... Nd6 {гэж хариулахад хүргэдэг. Цааш} 5. Qxe5+ ({Хүчтэй нь} 5. Bb3 Nc6 (5... Be7 {гэвэл} 6. Nf3 Nc6 {гээд} ({харин} 6... O-O {гэвэл} 7. h4! {гээд цагаан аюултай дайралттай. Жишээ нь Гуфельд - Тарве (1969) нарын өрөгт } Nc6 8. Ng5 h6 9. Qg6 Bxg5 10. hxg5 Qxg5 11. Qxg5 hxg5 12. d3 Nf5 13. Bxg5 Ncd4 14. Nd5 Nxb3 15. Nf6+ gxf6 16. Bxf6 Ng7 17. axb3 {гээд хар хэдийгээр бодны илүүтэй ч өрсөлдөгчийн h шугамаар давхарлагдах тэргүүдийн эсрэг хүчин мөхөсдөнө.}) 7. Nxe5 {гэж хураангуйлах боломжтой.}) (5... g6 {нь} 6. Qxe5+ Qe7 7. d4 Nc6 8. Qxe7+ Bxe7 9. Nd5 Bd8 10. Bf4! Nxd4 11. O-O-O {гээд цагаан давуутай болох тул сайнгүй.}) 6. Nb5 g6 7. Qf3 f5 8. Qd5 Qe7 {гээд} ({хэрвээ} 8... Qf6 {гэвэл} 9. Nxc7+ Kd8 10. Nxa8 b6 11. Nxb6 axb6 12. d4! {гээд цагаан давуугаа хадгална.}) 9. Nxc7+ Kd8 10. Nxa8 b6 {хар Тc8-b7, Мc6-d4 гэж дахин зохион байгуулаад өрсөлдөгчийн ноёнд дайралтыг зохион байгуулах оролдлого хийхээр төлөвлөсөн. Тэдний санаа} 11. d3?! ({Цагааны хамгийн сайн үргэлжлэл бол} 11. Nxb6 axb6 12. Qf3 Bb7 13. d3 Nd4 14. Qh3 {Лепешкиний судалгаагаар} e4 {-ийн дараа} ({эсхүл} 14... f4 15. Bd2 g5 16. O-O-O h5 17. f3 {гэх мэтээр}) ({Кайдановтай тоглосон Бареев өөр замаар явсан} 14... h5 15. f3 f4 {гэвч} 16. Bd2 Bg7 17. O-O-O N6f5 18. Re1 Kc7 19. Ne2 Nxb3+ 20. axb3 {нь цагааны дайралтыг зогсоон илүү чанараа хадгалах боломжийг олгосон.}) 15. Be3 exd3 16. O-O-O Nxc2 17. Bxb6+ Ke8 18. Qxd3 Bh6+ 19. Kb1 (19. Kxc2 Be4 20. Bc5 Bf4 {үргэлжлэл тодорхой бус үр дүнд хүргэнэ.}) 19... Be4 20. Bxc2 Bxd3 21. Bxd3 {гээд цагаан боднууд харын бэрснээс илүү хүчтэй.}) 11... Bb7 12. h4 f4 13. Qf3 Bh6 14. Bd5 Bxa8 15. Qg4 Rf8 {тохиолдолд биелэгдэнэ.}) 5... Qe7 6. Qxe7+ Bxe7 7. Bb3 Nf5 8. Nf3 c6 9. O-O d5 {гээд байрлалын бүрэн тэнцвэрт хүргэнэ.}) ({Венийн дайралт хоёр талаас маш оновчтой тоглохыг шаарддаг учраас практикт} 3. g3 {гэж ихэээр тоглодог. Жишээ нь} Bc5 4. Bg2 c6 5. Qe2 d5 6. d3 O-O 7. Nf3 Nbd7 8. O-O Re8 9. Nh4 dxe4 10. dxe4 g6 11. Bg5 Be7 12. Rad1 Qb6 13. Na4 Qb5 14. Qxb5 cxb5 15. Nc3 a6 16. Nf3 Kg7 17. a3 h6 18. Bc1 b6 19. b4 Bb7 20. Bb2 Bc6 {гээд ойролцоогоор тэнцүүхэн боломжтой. Морозович - Иванчук (2001)}) 3... d5 (3... exf4 {нь} 4. e5 {-аас болоод сул. Хэрвээ} Qe7 {гэвэл} 5. Qe2) 4. fxe5 Nxe4 5. Nf3 ({эсхүл} 5. Qf3 Nc6 6. Bb5 (6. Nxe4 {нүүдэл хард сайн тоглолт өгөх тул алдаатай.} Nd4! 7. Qf4 dxe4 8. Bc4 Bf5 {Борош - Лилиенталь (1933) нарын өрөгт} 9. c3 g5 10. Bxf7+ Kxf7 11. Qf2 e3! 12. Qf1 exd2+ 13. Kd1 dxc1=Q+ 14. Kxc1 g4 {гээд цагаан буусан.}) 6... Nxc3 7. bxc3 Qh4+ 8. g3 Qe4+ 9. Qxe4 dxe4 10. Bxc6+ bxc6 11. Ne2 Be7 {харын хүүний сулрал тэдний хоёр идэвхитэй тэмээгээр нөхөгдөнө.}) 5... Be7 (5... Bg4 6. Qe2 Nxc3 7. bxc3 c5 8. Qf2 Nc6 9. Bb5 Be7 10. O-O O-O {бараг тэнцүүхэн}) (5... Bc5 {нүүдэл маш идэвхитэй харагдана. Гэхдээ цагаанд Чехийн мастер Громадкогийн олсон} 6. Qe2 {ухаалаг хариулт байдаг. Одоо хэрвээ} Nf2 {гэвэл} ({Харин} 6... Bf2+ {тохиолдолд} 7. Kd1 Nxc3+ 8. dxc3 Bc5 ({эсхүл} 8... Bb6 9. Bg5) 9. Qb5+ Nd7 10. Bg5 {гээд давуу болно.}) 7. d4 {гэнэ.}) 6. d3 (6. d4 {гэвэл хар} Bb4 {гэж тоглож болно. Хар тэмээний маневрт алдсан хугацаа цагааныг c3 дээрх морио хамгаалахаас аргагүй болгосноор нөхөгдөнө. Жишээ нь} 7. Qd3 c5 8. dxc5 Nxc5 9. Qe3 Nc6 10. Bb5 Ne6 11. a3 Ba5 12. b4 Bb6 {гээд хар идэвхитэй байрлалтай.}) 6... Nxc3 7. bxc3 O-O 8. d4 ({хэрэв} 8. Be2 {гэвэл} c5 9. d4 Nc6 10. O-O f6 {гээд хард ашигтай нарийн тоглолттой.}) 8... f6 9. Bd3 fxe5 10. Nxe5 Bf5 {хар гарааны бүх хүндрэлийг давсан.}

Суралцах хамгийн сайн арга практик байдаг тул Венийн өргийг жишээн дээр харцгаая. Мастеруудын тоглосон өргүүдэд хийгдэж байгаа нүүдлийн учрыг сайн ойлгон тэд тоглолтонд хэрэглэж байгаа маневр шилжилт, нүүдлүүдийн утгыг сайн сурч авах хичээгээрэй.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1223 Нийтийн

XIX -р зууны Оросын шатарчид А. Петров, К. Яниш нарын боловсруулсан энэ өргийн стратегийн санаа нь e4 хүүд шууд сөрөг довтлон санаачлагыг булаах. Цагаан зөв тогловол гарааны давуугаа хадгалж чаддаг. Гэхдээ сүүлийн үед хард тоглолтыг хурцатгах, сөрөг боломжууд гаргах бололцоог өгсөн цөөнгүй сонирхолтой санаанууд гарч ирсэн. Орос өрөг А. Карпов, В. Крамник зэрэг олон их аваргуудын гарааны хэрэгсэлд багтдаг.

  Нээгдсэн тоо: 13867 Нийтийн

Сайн шатарчин болохыг хүссэн хэн болгон сайн стратегч тактикч байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Юуны өмнө шатарчин шатрын хөлөг дээр тулаан явуулах стратегийн болон тактикийн төрөл бүрийн аргуудыг эзэмшин тэдгээрийг сайн ашиглаж сурсан байх хэрэгтэй. Шатар тоглохдоо төлөвлөгөөтэй байхыг бид олон удаа сануулж байсан. Шатрын өргийн тулаан гэдэг нь өрсөлдөгч нарын төлөвлөгөөний тулаан юм. Өрсөлдөгч бүр эсрэг талынхаа санаанд саад болон өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээнэ. Тэмцлийн чиглэл, тулааны төлөвлөгөө боловсруулах нь шатрын стратегийн үндсэн асуудал болно. Стратег төлөвлөгөөний хэсэгчилсэн асуудлыг шийдвэрлэхэд тактик хэрэгтэй. Зарим тохиолдолд тактик нь эцсийн зорилгод хүрэх тэмцэлд бие даасан үүрэг гүйцэтгэж болдог.

  Нээгдсэн тоо: 1643 Нийтийн

Бэрсний гамбитийн олон байгуулалтаас орчин үеийн томоохон тэмцээнд болгон тохиолддог славян хамгаалалт том байрыг эзэлдэг. Өнгөцхөн харахад түүний "халхавч" мэт санагдах байгуулалтад стратегийн болоод тактикийн олон санаа нуугдаж байдаг. c7-c6 нүүдлийн үндсэн санаа нь цагаан хөлийн тэмээгээ хязгаарлахгүйгээр төвийг бэхжүүлэх. Үүний зэрэгцээ c7-c6 нүүдэл d5xc4 гээд цааш b7-b5 гэж бэрсний жигүүр дэх хүүний дайралтын урьдчилсан нөхцлийг үүсгэнэ. Зарим тохиолдолд хар c4 хадгалахаар тоглож болно. Эдгээр санаанууд славян хамгаалалтад харын стратегийг голлон тодорхойлдог.
Хамгаалалтын үүсэл хөгжилд польш, орос, чех, югославийн онолчид голлох хувь нэмрийг оруулснаар сляван нэрийг авсан хэрэг. Смыслов, Ботвинник нарын их мастеруудын гараанд сляван хамгаалалтыг хэрэглэдэг байсан.

  Нээгдсэн тоо: 1673 Нийтийн

Шатар сайн тоглож сурахад гарааны мэдлэг чухал тул гараануудын хичээлүүдийг нийтэлж байгаа. Энэ удаад Испани өргийн 5... Мf6xe4 хувилбарыг орууллаа. Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Испани өргийн 5... Мf6xe4 хувилбартай танилцахаас өмнө Брейерийн дэвшүүлсэн хувилбарыг харцгаая.

[Event "Испани өрөг. Брейерийн хамгаалалт"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 d6 8. c3 O-O 9. h3 {нүүдлүүдийн дараа үүсэх Испани өрөгийн ердийн байрлалд Брейер хамгаалалтын сонирхолтой төлөвлөгөөг дэвшүүлсэн} Nb8 {энэхүү өөрийн онцлогтой нүүдлийн санаа нь морио d7 дээр шилжүүлснээр морь тэндээс харын төвийн хүүнүүдийн байгуулалтыг дэмжих хэрэгцээ гарвал ноёнгийн жигүүрт шилжинэ. c8 хар тэмээ b7 дээр хөллөнө.} 10. d4 Nbd7 11. Nbd2 Bb7 12. Bc2 Re8 13. Nf1 Bf8 (13... d5 {төвд ажиллах гэсэн сонирхолтой оролдлого. Цагааны оновчтой} 14. Nxe5 Nxe5 15. dxe5 Nxe4 16. f3! {-нүүдлүүдийн дараа цагаанд боломж илүү. (Чандлер - Спасский, 1985)}) 14. Ng3 g6 15. a4 c5 {нарийн төвөгтэй энэхүү байрлалд ч (Ананд -Пикет, Монако 2000 нарын өрөгт) }16. d5 Nb6 17. Qe2 Nxa4 18. Bxa4 bxa4 19. Rxa4 {гээд цагааны боломж илүүг харуулсан}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 58

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 90

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 86

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 203

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 245

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 254

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 297

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 285

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 369

 
Энэ долоо хоногт

функцийн интервал дахь хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 855

 

Зөв дөрвөн өнцөгт пирамидын өндөр 4. Хажуу ирмэг суурийн хавтгайд 30 градусын өнцгөөр налсан бол пирамидын хажуу ирмэгийг ол.

Нээгдсэн тоо : 1848

 

бол M·N=?

Нээгдсэн тоо : 1161