Тэрэгний нээлттэй шугам

Шатар тоглож сурахын тулд түүний нүүдлээс гадна стратегийн элементүүдийг сайн ойлгон тоглолтын явцад тогтсон дүрмүүдийг зөв хэрэглэж сурсан байх хэрэгтэй. Нүүдлүүд их амархан тул хүмүүс маш хурдан сурдаг ч тоглолтын ур чадвар суух нь тийм ч хөнгөн биш. Таниас ихээхэн хугацаа, хүч хөдөлмөр шаардана. Шатар тоглож байгаа хүмүүсийг харсаар байгаад сайн шатарчин болоод нэгэн харгис ноёнг дийлдэг тухай нэгэн үлгэр байдаг. Зүгээр хараад ихийг сурахгүй тул өөрөө судлан ойлгох нь чухал. Үүнд танд багахан ч гэсэн тус болох үүднээс би Нимцовичийн "Миний систем" номноос чадах хирээрээ орчуулан хүргэж байгаа. Орчуулгын үг хэллэгийн тухайд дутагдалтай зүйлүүдийг та уучилна гэдэгт найдая.

Энэ удаа Нимцовичийн тодорхойлсноор стратегийн хоёрдахь элемент болох тэрэг эзлэх нээлттэй шугамын талаар үзье.

Ерөнхий ойлголт, тодорхойлолтууд. Тухайн шугамд өөрийнх хүү байхгүй эсвэл хүү байвал тэр нь бодныхоо ард байрлаж байвал тэрэгний шугам нээгдсэн гэж үзнэ.

Зургийг харцгаая. Тодорхойлолтын дагуу энд "b", '"f", "h" шугамууд цагааны хүнд боднуудад нээлттэй. Харин "d" шугам хаалттай ба "h" шугам зөвхөн h3 нүднээс нээлттэй. Шугамд өрсөлдөгчийн бод, хүү байгаа эсэх эсхүл бүр хоосон байсан ч шугам нээлттэй, хаалттай тодорхойлолтонд ямарч нөлөөгүй. Дайралтыг өрсөлдөгчийн шатар эсхүл ямар нэгэн нүдний эсрэг явуулж болно. Үнэн хэрэгтээ эсрэг талын бод, хүүний эсрэг эсхүл аль нэгэн нүдний төлөө тоглоход зарчмын ямарч ялгаа байхгүй. Жишээ нь h1 дээр цагаан тэрэг, g8 дээр хар ноён, h7 дээр хар хүү байрласан байрлалыг аваад үзье. Бусад байрлалд өөр шатрууд байж болох ч энэ нь чухал биш. Одоо яг энэ байрлалыг h7 дээр хар хүүгүйгээр төсөөлөөд үзье. Аль ч тохиолдолд цагаан h7 гийн хүү эсхүл тухайн нүдэнд давуу байдлыг олж авахыг ородоно. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч h7 -г хамгаалж байгаа хүчнээс илүү их хүчийг дайралтанд бөөгнөрүүлэх гэнэ.    
Хэрвээ ингэж чадвал нэг бол Трh1:h7 эсхүл Трh1-h7 нүүдэл хийгдэнэ. Эхний тохиолдолд цагаан хүчээр хүүг авах бол хоёрдахь тохиолдолд нүдийг эзлэн авна. Энд ямарч ялгаа байхгүй. Хүүний эсрэг дайралт хийхийн тулд юуны өмнө түүний боломжит хөдөлгөөнүүдэд саад хийн хөдөлгөөнгүй болгодог. Ийм болохоор h7 д хүү байсан үгүйд ялгаа байхгүй гэсэн үг.
Нээлттэй шугамыг тайван замаар эсхүл хүчээр үүсгэх. Хүүний байрлал муудснаар дайралтын бай үүсгэдэг. Нээлттэй шугамын тодорхойлолтоор шугамаас өөрийн хүүгээ зайлуулснаар шугам нээгдэнэ. Өрсөлдөгч манай сайн буюу төвийн байрлалтай хүү эсхүл бодыг устгах шаардлагатай гэж үзээд солилцоо хийвэл бид түүнийг хүүгээр авснаар нээлттэй шугам энхийн аргаар нээгдэнэ. Сайн байрлал гэдэгт төвийн байршлыг ойлгохыг дахин сануулъя. Учир нь манай шатрууд төвөөс зайтай жигүүрийн байрлал эзэлсэн байвал ховор тохиолдолд (гараанд л лав биш) солилцоогоор шугам нээхэд өрсөлдөгчийг өдөөнө. Төвд байрласан шатрууд бүх чиглэлд аюулыг үүсгэх боломжтой байдаг тул шугам нээх зорилгод хамаагүй хурдан хүргэдэг.

Томас - Алехин (Баден-Баден, 1925)

Хар морьдууд төвийн байрлалыг эзэлсэн тул цагаан өөрийгөө солилцоо хийхээс аргагүй гэж үзээд 14. Мxd4 cxd4 ("c" шугам нээгдсэн) 15. Мxd5 Бxd5 16. Тf3 Бd7 17. Тxb7 Бxb7 гээд нээлттэй шугамын нөлөө эрчимтэй мэдрэгдэхээр болж ирнэ. 18. c4! (c2 дээрх хүүг хамгаалах боломжгүй болохоор байсан) 18. ... dxc3. Хар d4 дээрх өөрийн хүүг солисноор "d" шугамыг бас нээсэн. Тодорхойлолтоор өөрийн хүүнүүд шугам нээхэд саад болдог. 19. bxc3. Хар одоо Трac8 , Трfd8 гэж нүүн "c" ба "d" нээлттэй шугамуудаар зэрэг тоглох боломжтой болсон.

Энэ байрлалд хар Тc5xe3 гэж тогловол цагаанд "f" шугамыг нээнэ. Тэгвэл байрлалаас тоглолт дараах байдлаар үргэлжиллээ гэе. 1. ... Тb6 2. Бd2 O-O 3. O-O-O h6? нүүдлийн дараа шугамыг хүчээр нээх ердийн тохиолдол үүснэ. Харын h7-h6 нүүдэл байрлалыг өөрөө муудуулж цагаанд "g" шугамын хүүнээсээ хурдан салах боломжийг бий болгосон тул муу нүүдэл юм. Иймээс h6 хүү бол манай дайралтын бай болно. Дайралтыг h2-h3, g2-g4 гээд g4-g5 гэж хийнэ. h6xg5 -ын дараа хүүг бодоор аван дараа нь нээгдсэн шугамыг Трg1 гэж эзлэн авна. Хэдийгээр нээгдсэн шугамд цагааны бод байрлах ч энэ нь хүү шиг хөдөлгөөн багатай биш тул хурдан зайлах боломжтой. Ер нь байрлалд e3 ба b6 дээрх тэмээнүүд байхгүй h6 хүү h7 нүдэнд харин g7 гийн хүү g6 нүдэнд байлаа гэж бодъё. Тэгвэл дайралтын байг g6 хүү болгоод "h" шугамыг нээхийг оролдоно. Өөрөөр хэлбэл болгоомжгүйгээр түлхсэн хүүний зэргэлдээх шугам дандаа байх юм. Энэ тохиолдолд дайралтын төлөвлөгөө h2-h4, h4-h5 гээд h5xg6 байна.

Эхлэн суралцагчид нээлттэй шугамыг хэт үнэлэх хандлагатай байдгийг тэмдэглэе. Тэд шугам нээхийн тулд өөрийн бэрс, тэрэгнүүдээ бүгдийг солилцон шугам нээх тоглолтыг ч хийдэг. Манай тохиолдолд h2-h4 нүүдлийн дараа h4-h5 нүүдэлд саад болж байгаа f6 дээрх морийг зайлуулах хэрэгтэй. Жишээ Мc3-d5 гэх байдлаар. Дараа нь ямар нэгэн асуудалгүйгээр h4-h5 гэж тоглоно. Хамгаалагч тал солилцооноос зайлсхийн хүүгээ дайрч буй хүүтэй зөрүүлэн түлхэж болох талтай. Жишээ нь h4-h5 нүүдлийн хариуд g6-g5. Энд g5 хүү цагааны бодны дайралтаар устгагдах тул энэ нүүдэл боломжгүй.

Сэдвийг дараагийн хичээлүүдэд үргэлжлүүлэн үзнэ. Та хичээлүүдийн материалуудыг ойлгохын тулд шатрын бичилтийг маш сайн сурсан байх хэрэгтэйг сануулъя.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2526 Төлбөртэй

Хоёр тэмээгээр мадлах нь өмнөх үзсэн техникүүдтэй харьцуулахад арай нарийн боловч онцгой хүндрэлгүй. Энэ эндшпилд хүчтэй тал нь эсрэг ноёны хөдөлгөөнийг ээлж дараатай хязгаарлах харин айлын ноён аль болохоор төвд удахыг хичээх гэсэн өмнөхтэй ижил зарчимаар явагдана. Энд хүртэл шахах ажиллагаанд нэг эсвэл хоёр шатар оролцож байсан бол энэ төгсгөлд ноён болон хоёр тэмээ гурвуулаа заавал оролцох хэрэгтэй. Гурван шатар нягт хамтрахгүй бол мад хийх боломжгүй. Хоёр тэмээтэй байхад эсрэг ноёнг зөвхөн хөлгийн булан эсвэл түүний хамарлах нүдэнд мадлана. Эндээс хөлгийн a1, a2, a7, a8, b1, b8, g1, g8, h1, h2, h7, h8 гэсэн 12 нүдэнд л мад хийх боложтой юм. 

  Нээгдсэн тоо: 5080 Нийтийн

Шатрын өрөг хэн нэгний хожлоор дандаа дуусдаггүй. Өрсөлдөгчдийн хэн ч хожил авч чадалгүй дуусах тохиолдол их байдаг. Үүнийг тэнцэх буюу манайхны дунд өргөн тархсан хэллэгээр "ничья" гэнэ. Тэнцээний хамгийн энгийн жишээ бол хоёр тал бүх шатруудаа идэлцэж дуусаад хөлөг дээр хоёр ноён үлдэх юм. Шатрын дүрмээр ноёнгууд нэг нэгдээ шууд тулж болохгүй учраас хэн нэг нь хожих боломжгүй. Ийм өрөгийг цааш үргэлжлүүлэх нь утгагүй зүйл тул өргийг тэнцээгээр дууссан гэж үздэг. Тэмцээнд оролцож байгаа шатарчид тэнцвэл тэдэнд 0,5 оноо өгдөг.
Дээрх тохиолдолоос гадна аль нэг тал нь хүчний илүү боловч ганц ноёнг маданд оруулах боломжгүй тохиолдолууд байдаг. Үүнд

  Нээгдсэн тоо: 1956 Төлбөртэй

Зөв стратегийн үндсэн санаа бол илүүдэл хамгаалалт ба төвлөлт. Төвийн тоглолт жигүүрийн тоглолтын тэнцвэржүүлэгч болох нь
Хүүний массын хөдөлгөөн хичээлд авч үзсэн өрөгт бид төвийн нүднүүдийн орхин жигүүрт "эргэлт" хийхийг харсан. Ийм эргэлтүүд маструудын өрөгт ажиглагддаг.

Опоченский - Нимцович
Мариенбадын тэмцээн, 1925 он

Төвөөс жигүүрт хийсэн алдаатай "эргэлт" -ийн жишээ. Цагаан c7-c6 нүүдэлд саад учруулах үүрэгтэй c3 дээрх морио төвөөс ноёны жигүүрт шилжүүлсэн.
Өрөг цааш 13.Мe2? Мh5 14.Бd2 g6 15.g4 Мg7 16.Мg3 c6! гэж үргэлжилсэн. Цагааны хийсэн "эргэлт" бэрсний жигүүрт нилээд шахагдсан байсан харыг бүр тэнд дайралт өрнүүлэх боломжтой болтол нь нөхцөл байдлыг өөрчилсөн.

  Нээгдсэн тоо: 598 Төлбөртэй

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг.

Жич: Шатарт суралцах үндэс бол гарааны онолын мэдлэг. Сайтад өнөө цагт хамгийн ихээр тоглодог бүх гарааны хичээлүүд нийтлэгдсэн тул үзэж судлахыг зөвлөе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 840

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767