Хүүний массын хөдөлгөөн

Нимцович байрлалын тоглолтын өөрийн онолын суурь дүрэм урьдчилан сэргийлэлттэй хүүний массийн ерөнхий хөдөлгөөний санааг энэ зэрэгцүүлэн тавьсан байдаг. Эцсийн дүндээ байрлалын тэмцэл нь хүүнүүдийн хөдөлгөөн ба түүнийг хязгаарлах л байдаг. Энэхүү нийтийг хамарсан тэмцэлд урьдчилан сэргийлэлт нь өөрөө маш чухал санаа бөгөөд зөвхөн зорилгодоо хүрэх хэрэгсэл байдаг. Хөдөлгөөнт хүүний масс өөрийн хүчээр өрсөлдөгчийг саажуулж чаддаг тул түүнд тэмүүлэх нь маш чухал. Бүх хүүнүүдийн урагшлалтын үед хоцорсон хүүнүүд байж болох ч энэ нь бүх тохииолдолд давшилтыг хязгаарлаад байддаггүй. Жишээ нь хоцорсон хүүнүүд урагш цөмөрсөн хүүний хамгаалалтыг хийж байх гэх мэт.

Хэрвээ хүүний масс хөдөлбөл тусд нь авсан хүү бүрийн хөдөлгөөн биш харин ерөнхий хөдөлгөөн шаардлагатай.

Нимцович - Мишель.

Земмеринг, 1926

Цагаан ардаа нэг хүүгээ үлдээн бүх хүүний массаа хэрхэн хөдөлгөх вэ?

Энэ бйрлалд цагаан d2 хоцорсон хүүг d2-d4 гэж түлхэн хүүнүүдээ зэрэгцээ байрлалд оруулах хэрэгтэй мэт. Харин өрөгт хамаагүй хүчтэй үргэлжлэлийг   
17.f4 Бe7 18.e4! Тc6 19.g4! хийснээр цагаан амархан хожсон.

19-р нүүдлиийн дараа үүссэн байрлалд e4, f4, g4 хүүнүүд одоохондоо хаалттай байгаа b2-h8 хүчэрхэг диагоналын хамтаар дайралтын хүч болсон. d2 хоцорсон хүү d2-d3 -ын дараа "c", "e" хүүнүүдийг бэхжүүлнэ.  

[Event "Дрезден, 1926. Англи гараа"] [White "Нимцович"] [Black "Рубинштейн"] {Хоцорсон хүүнээс салахаас яараагүй өрөг.} 1.c4 c5 2.Nf3 Nf6 3.Nc3 d5 4.cxd5 Nxd5 5.e4! Nb4 6.Bc4 e6 7.O-O N8c6 ({Нимцович} 7...a6 {гэвэл хоцорсон "d" хүүгээ урагшлуулахад яарахгүйгээр} 8. d4 ({Нимцович өрөө 7...a6 нүүдлийн хариуд} 8.a3 N4c6 {бэлтгэлийг хийгээд} 9.d3 {гэж тоглоно гэсэн байдаг.Тэгвэл Тe3-ын дараа хүнд боднуудын хөлөлгөө дайрахад бүрэн бэлэн болно.}) 8...cxd4 9.Qxd4 Qxd4 10.Nxd4 Bc5 11.Be3 Bxd4 12.Bxd4 Nc2! 13.Rad1 Nxd4 14.Rxd4 Nc6 15.Rd2 b5 {-ийн дараа Тb7, Нe7 гээд тэнцүүхэн тоглолтод хүрнэ гэжээ.}) 8.d3 Nd4 {үгүй бол a2-a3 гэнэ.} 9.Nxd4 cxd4 10.Ne2 {гээд цагаан f2-f4 -ийн дараа c4 тэмээгээр бэхжүүлсэн хөдөлгөөнт хүүний масстай болно.}

Төв. Төвд хангалтгүй анхаарах нь ердийн бөгөөд тогтмол давтагддаг алдаа. Төвөөс жигүүрт шилжих эргэлзээтэй эргэлтүүдийн тухайд. Төвд дайрах. Төвийн нүднүүдийг эзлэн авах.   

Таньдаг буюу жишээ нь цагаан хүүнүүд e4, f4 хар хүүнүүд d6, f6 (эсхүл d4, c4 хүүнүүд e6, c6 хүүнүүдийн эсрэг) байрлалд шатруудаа өрсөлдөгийн төвийн эсрэг чиглүүлэх шаардлагатайг бүгд мэддэг. Эсрэгээрээ бага танигдсан бүр хүүнүүдийн байрлал ямар нэгэн байдлаар тогтворжсон байсан ч төвийг ажиглаж байх нь стратегийн зайлгшүй шаардлага мөн. Шатрын хөлгийн төв бол тулаан болоход бэлэн байдаг хэсэг.

1.e4 e5 2.Nf3 Nc6 3.Bc4 Bc5 4.Nc3 Nf6 5.d3 d6 6.Bg5 h6 7.Bh4 g5 8.Bg3 {нүүдлүүдийн дараа үүсэх төвийн найдвартай байдалд ямарч эргэлзээ байхгүй мэт байрлалыг авч үзье. Байрлалд төв тогтвортой хэдий ч харын төвд хоёр аюул бий. Нэгд нь Тb5 -ын дараагаар d3-d4 гэх хоёрт Мd5 -ын араас c2-c3 гээд d3-d4 гэж түлхэх юм.}

Өөр жишээ авч үзье.

1.e4 e5 2.Bc4 Bc5 3.Nc3 Nf6 4.d3 Nc6 5.Bg5 h6 6.Bh4 g5 ({Илүү сайн стратегийг барьсан бол} 6...d6 {юм. Хамгийн амар нь 6...Тe7. Цааш} 7.Nd5 g5 8.Bg3 {гэвэл} Be6 { -гийн дараа 9... Тхd5 10. ed Мe7 11. Тb5+ c6 12. dc bc гээд хар төвд ноёрхоно.}) ({ Өөр боломж бол} 6...Nd4 {юм. Жишээ нь} 7.Nd5 g5 8.Bg3 c6 9.Nxf6+ Qxf6 10.c3 Ne6 11.h4 d6 {гээд цааш Тd7 -гийн дараа O-O-O хэрэгтэй бол Мf4 гэх мэтээр.}) 7.Bg3 h5 8.h4 g4 9.Qd2 d6 10.Nge2 Qe7 11.O-O {нүүдлүүдийн дараа хар} 11...a6 {нүүдлийг хийж болно гэж бодсон бололтой. Хар сүүлийн нүүдлээр алдсан темпэд /хугацаа/ цагаан төвд довтлон хариу барьсан. Өнгөц харвал байрлал зөвхөн харагдах талаасаа хаалттай мэт боловч үнэн хэрэгтээ үүнийг Мd5 гэж дурын үед задлах боломжтой. Энэ нь хаалттай төвийн байрлалын 90 хувьд хамааралтай шүү. Өрөг цааш} 12.Nd5! Nxd5 13.exd5 Nd4 14.Nxd4 Bxd4 15.c3 Bb6 16.d4 f6! {гээд цагаан давуу байдлыг олон авсан.}

Авч үзсэн бүх тохиолдол c3, c6 дээрх морьдын үүрэг зөвхөн d4 эсхүл d5 хүүнүүдийн урагшлалтад саад болоод зогсохгүй өрсөлдөгчийн алдсан анхны боломжийг ашиглан Мd5 эсхүл Мd4 гэж төвд цөмрөхөд оршиж байгааг үзүүлсэн. Олон тооны сонирхогчид төвд хийгдэж буй ажиллагааг орхин яаран жигүүрт эргэх хандлагатай байдаг учраас иймэрхүү алдаа гаргах нь ердийн зүйл байдаг. Ингэхдээ тэд төвөөс хэтэрхий их хүчийг татаж байгаа гэдэгт онцын санаа тавигдаггүй нь маргах юмгүй үнэн нь харамсалтай.

1.e4 e5 2.Nc3 Nf6 3.Bc4 Bc5 4.d3 Nc6 5.f4 d6 6.f5?? {нүүдлээр олон жилийн туршид тоглосон хүмүүс байдаг. Ингэхэд ийм аргаар мастерууд хүртэл тоглосон байдаг шүү. Цагааны сүүлийн f4-f5 нүүдэл төвийг анхаарч байх санаанд юу ч өгөхгүйн дээр бүр төвийн дарамтыг байхгүй болгосон жигүүрийн эргэлт юм. Ийм алдаатай стратегийг хэрхэн шийтгэх вэ? Энэ тохиолдолд 6. Мf3 бол бодьтой. 6.f5?? -ын хариуг хар} Nd4 {гээд дараа нь c7-c6, b7-b5, a7-a5, Бb6 гэж бэрсний жигүүрт болон шаардлага гарвал d6-d5 гэж түлхэн төвд хүчтэй тоглолтыг авна. Суралцагчид иймэрхүү "эргэлт" -ээс аль болохоор болгоомжлох хэрэгтэй.}

Төвийн асуудалд хайхрамжгүй хандсан жишүүдийг харцгаая.

1.e4 e5 2.Nf3 d6 3.d4 Nf6 4.dxe5 Nxe4 5.Bd3 Nc5 6.Bf4 Nxd3+ {Энд хард 6... Мe6 гээд дараа нь d6-d5 гэж түлхэн өөрийн байрлалыг онолын зарчмаар бий болгож болох байсан. Морь e6 дээр хүчтэй, уян хатан хаагч байхаар байлаа.} 7.Qxd3 Nc6 8.O-O {Нимцович 8.Мc3 -ын дараа O-O-O урт сэлгээ хийхийг илүү гэжээ.} 8... Be7 9.exd6 Bxd6 10.Bxd6 Qxd6 11.Qxd6 cxd6 {Өрөгт цааш} 12.Re1+? Be6 13.Ng5 {гэж тоглосон. "жигүүрийн эргэлт" нь байрлалын бус тоглогчдын ерөнхий шинж.} 13... Kd7 14.c3 {гээд цагаан тийм ч давуу байрлал аваагүй. Зөв нь 12. Мc3! гээд дараа нь 13. Мb5, 14. Мd4 гэж төвлөн сайн тоглолттой болно.}

Хүчтэй шатарчдын өрөгт цөөн биш тохиолддог төвд хайхражгүй хандсан өргийг авч үзье.

[Event "Швед, 1920 Бэрсний хүүний гараа"] [White "Берндсон"] [Black "Бьюрульф"] 1.d4 d5 2.Nf3 Nf6 3.Bf4 e6 4.e3 c5 5.c3 b6 ({Илүү сайн нь} 5...Nc6! {Хэрвээ} 6.Nbd2 Be7 7.h3 {Мh5 гэвэл тэмээгээ ухраах нүд гаргасан} Bd6! 8.Ne5 Bxe5 9.dxe5 Nd7 10.Nf3 {гээд e5 нүдний төлөөх тэмцэл эхэлсэн. Байрлалын тоглолтыг судлаж буй суралцагчид төв дэх иймэрхүү тэмцэлд дадлагажихийг зөвлөе. Ялангуяа одоо үүсээд байгаа e5 төв нүдний төлөөх тэмцлийн жишээг харуулсан байрлалд анхаарна уу. Энд сайн төлөвлөгөө нь} a6! 11.Bd3 f6 ({Харин} 11...Qc7 12.O-O Ncxe5? {гэх нь} 13.Nxe5 Nxe5 14.Qh5 {гээд цагаан хожих тул болохгүй.}) 12.exf6 Qxf6 {нүүдлүүдийн дараа e6-e5 гэж тэмцлийн бай болсон e5 нүдийг эзлэн авна. e5 нүд болохоос хүүг биш гэдгийг анхаарна уу. Өрөгт хийгдсэн 5...b6 нүүдэл тулааны төв талбарыг хайхраагүй учраас түүнийг алдаа гэдгийг хүлээх хэрэгтэй.}) 6.Nbd2 Bd6 7.Ne5 ({Энд хэдийгээр} 7.Bb5+ Bd7 8.Bxd6 Bxb5 9.dxc5 {гэсэн тактикийн тоглолт байж болох ч Нимцович 7.Мe5 нүүдлийг бүрэн логиктой үргэлжлэл гэсэн. Учир нь төвийг анхаарахгүй хийсэн b7-b6 нүүдлээр темп алдсан тул төвд дайрах нь яг цагаа олсон үйлдэл.}) Bxe5 8.dxe5 Nfd7 9.Qg4 Rg8 10.Nf3 Nc6 11.Bd3 Nf8 12.Ng5 {e5 нүд цагааны эзэмшилд байгаа нь маргаангүй. Гэхдээ тэд дайралтыг бэрсний эсхүл ноёны жигүүрт явуулах уу эсхүл төвөөр хийх хэрэгтэй юу? Цагаан байрлалын түлхүүр болох e5 нүдний ач холбогдолыг дутуу үнэлэн стратегийн алдаа хийсэн. Ямарч байдлаар e5 нүдний хамгаалалтад хохирол учруулах дайралтыг хийх хэрэггүй. Илүү үр дүнтэй нь бидний мэдэх илүүдэл хамгаалалт байж болохоор. Ажиллагааг ноёны жигүүрт идэвхигүй харин төвд илүү эрчимтэй хийхийг эрмэлзэх нь зөв стратег. Төвд (e3-e4) харин бэрсний жигүүрт (b2-b4, a2-a4) гэх мэтээр. Жишээ нь} (12.O-O Bb7 13.b4! c4 {Гэхдээ} (13...cxb4 14.cxb4 Nxb4 {гэж хэрэггүй. Тэгвэл} 15.Bg5 {гээд бод хожих эсхүл хард бусад эвгүй байдлууд үүснэ.}) 14.Bc2 Qd7 15.a4 a6! ({Хэрвээ} 15...O-O-O {гэвэл} 16.a5 bxa5 17.b5! {хожлын дайралттай}) 16.e4! O-O-O 17.Be3 Kc7 18.a5! {шийдвэрлэх дайралт}) 12...Qc7! 13.Bxh7 Rh8 14.Bc2 Bb7? {Хар сүүлийн нүүдэлдээ төвд анхаарамжгүй хандсан өрсөлдөгчийг хэрхэн шийтгэх байсан вэ? Энд хар аюултай мэт харагдахгүй байсан ч e5 нүдийг эзлэх оролдлогыг хийх ёстой байсан бөгөөд зүгээр л} (14...Nxe5! {гэж тоглосон бол ямарч тохиолдолд тэд бүрэн боломжийн бүр илүү тоглолттой ч болох боломжтой. Жишээ нь} 15.Qg3 {Эсхүл} (15.Ba4+ Ke7 {гээд Мd3+ гэхээр айлгана.}({Эсрэгээрээ муу хариулт бол} 15...Bd7 {юм. Учир нь цагаан } 16.Bxd7+ Nfxd7 17.Nxe6 fxe6 18.Qxe6+ Kd8 19.Qxd5 {гээд бодоор гурван хүү аван хүчтэй дайралттай. Харин өмнө дурдсан 15... Нe7 хариултаар хар сайн тоглолтыг олно.})) 15...f6 16.Nf3 Nxf3+ 17.Qxf3 e5! 18.Qxd5? Bb7 19.Ba4+ Ke7 {гээд хар бод хожино. Дээрх судалгаанаас өрөг дараах өрнөлтэй нь харагдана. 5... b6 нүүдэл төвд юуг ч өгөхгүй. Үр дагавар нь цагаан Мe5 гэж төвд хүчтэй байрлалыг эзэлсэн. Гэхдээ тэд 12-р нүүдэлд байрлалын түлхүүр e5 нүдэнд сул анхаарсан. Харин өрсөлдөгч зөв тоглосон бол цагаан олон авсан бүх давуугаа алдаж болох байсан. Эндээс төвийн зөв стратег ямар агуу утгатай нь харагдана.}) 15.Nf3 g6 16.Bg5 {Төвийн аюулыг дөнгөж даваад цагаан байрлалын үндсэн давуу тал e5 нүдэнд дахиад л хохирол учруулсан. Нүдний нөөц хамгаалагчид f3 морь, f4 тэмээнүүд байрандаа байж байсан нь дээр. 12-р нүүдэлд заасан аргын дагуу тоглох хэрэгтэй} 16...Nxe5! {хар одоо л шийдвэртэй алхам хийлээ.} 17.Nxe5 Qxe5 {Цагаан e5 нүдийг дахин эзэмшилдээ авах хэрэгтэй. Харин ямар байдлаар вэ?} 18.h4 {Цагаан e5 нүдэнд дахин хяналтаа тогтоохыг заавал оролдох ёстой. Үүнд} (18.Bf4! {гэж хүрэх байлаа. Хэрвээ} Qh5 {гэвэл} 19.Qg3 f6 20.Bd3 {гэхэд хар бүх талаараа сайнгүй өөрийн байрлалыг бэхжүүлж чадахгүй л байсан болов уу. Эсрэгээрээ өрөгт хийгдсэн нүүдлийн дараа хар өөрийн байрлалыг бүрэн аюулгүй болгож чадахаар байсан ч}) 18...b5 {Нүүдэл хугацаа алдаад зогсохгүй c5 хүүг сулруулан a2-a4 түлхэлтийг боломжтой болгосон. Зөв нь} (18...Nd7 {гээд} 19.Ba4 {гэвэл} f6 20.Bf4 Qe4! 21.Bb5 g5 {эсхүл} (21...O-O-O {гээд хар сайн байрлалтай үлдэнэ})) 19.O-O Nh7 20.Bf4 Qh5 21.Qxh5 gxh5 22.a4 Bc6 23.Be5 f6 24.Bd6 bxa4 {Хэрвээ} (24...c4 {гэвэл} 25.axb5 Bxb5 26.Ra5 {гээд цааш Тa4 гэж "a" шугамаар хүчтэй дарамтыг үүсгэнэ.}) 25.Bxc5 Kd7 26.Bxa4 a6 27.Bxc6+ Kxc6 28.Ra5! Rhb8 29.Bb4! {дайралтын a5-h5 шугамыг нээсэн} Rb5 30.Rfa1 Rxa5 31.Rxa5 Kb6 32.e4 Rd8 33.exd5 exd5 34.c4 dxc4 35.Rxh5 Rd7 {Цагаан өөрийн зорилгодоо хүрсэн. Одоо нүүргүй хүүг тогтоохгүй.} 36.g4 Rg7 37.f3 Kb7 38.Kf2 Rf7 39.Rc5 Nf8 40.Rxc4 Ng6 41.h5 Ne5 42.Rd4 Nc6 43.Re4 f5 44.Rf4 Ne5 45.Rxf5 Rxf5 46.gxf5 {гээд цагаан хожсон}

Хэдийгээр алдаа ихтэй ч сургамжтай баялаг агуулгатай энэхүү өрөг бидэнд төвийн асуудлыг ойлгох боломжийг өгч байгаа юм. Хар 5-р нүүдэлдээ төвд хангалтгүй анхаарсан бол цагаан 12-р нүүдэлдээ төвөө сайн хамгаалахын оронд төвөөс жигүүрт шилжин алдаатай "эргэлт" -ийг хийсэн. 14-р нүүдэлд хар e5 түлхүүр нүдний ач холбогдлыг дутуу үнэлээгүй бол тэд 14...Мe5 гэж тоглохоор зориглож болох байлаа. Эцэст нь 18-р нүүдлийн тайлбар төвийн нүдийг эзлэх сургамжтай жишээг харуулсан. Эндээс дараах

  • Төвийг ажиглах
  • Илүүдэл хамгаалалтыг хэрэглэх
  • Цаг нь болоогүй байхад дайралтыг жигүүрт шилжүүлэх гэж оролдохгүй байх
  • Төвийн хүүнүүд байхгүй болсны дараа хэрэгтэй нүднүүдэд бодоо байрлуулах  

гэсэн дүгнэлтүүд гарч ирнэ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1298 Төлбөртэй

c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой тактик бол Испани өргийн санаа. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг. Өргийг их мастерууд тоглолтондоо өргөн ашиглахын дээр шатар сонирхогчдын дийлэнх нь энэ гараагаар ихээр тоглодог. Гарааны онолын хэсгийн хичээлүүдийг үзсэн бол одоо гарааг мастерууд өрөгтөө хэрхэн ашиглан тоглосон жишээнүүдийг үргэлжлүүлэн харцгаая.

Сайтын зарим материалуудыг үзэхийн тулд та тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг сануулъя. Өөрийгөө хөгжүүлэхэд багахан хэмжээний төлбөрөөс зайлсхийх хэрэггүй болов уу. Хүн өөрийгөө дайчлан суралцаж чаддаг болсны дараа л жинхэнэ сурах үйлс эхэлдэг гэдгийг ойлгоорой. Бие даан судалж сураагүй хүн олигтой мэдлэгтэй болно гэдэг юу л бол. Энэхүү хоосон зайг нөхөхөд сайтын зорилго оршиж байгаа болно.

[Event "Бильбао, 2009"] [White "Широв"] [Black "Аронян"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 O-O 8. c3 d5 9. exd5 Nxd5 10. Nxe5 Nxe5 11. Rxe5 c6 12. d4 Bd6 13. Re1 Qh4 {харын идэвхижил өрсөлдөгчийн хүрээний сул нүднүүдтэй хослон цагаанд хүүний илүүгээ ашиглах боломжийг багасгасан} 14. g3 Qh3 15. Be3 Bg4 16. Qd3 Rae8 17. Nd2 Qh5 (17... Re6 {өөр зам боломжтой} 18. Qf1 Qh5 19. f3 Nxe3 20. Qf2 Nd5 21. fxg4 Qxg4 {гээд хар хангалттай тоглолттой. (Крамник - Аронян, Ереван, 2007)}) 18. a4 {угтсан тоглолтын стандарт арга.} ({Бакро - Аронын (Нальчик, 2009) нарын өрөгт цагаан} 18. Qf1 Re7 19. a4 Rfe8 20. axb5 axb5 21. Bxd5 Qxd5 22. Qg2 Qxg2+ 23. Kxg2 h5 24. Ra5 h4 25. Rea1 hxg3 26. hxg3 Be6 {гээд давууг олоогүй.}) 18... Re6 19. axb5 axb5 20. Nf1 Bf5 21. Qd2 Bh3 ({Иванчук - Соколов (Биль, 1989) нарын өрөгт хар} 21... Rfe8 22. Bxd5 cxd5 23. Bf4 Rxe1 24. Rxe1 Rxe1 25. Qxe1 Be4 26. Nd2 Bxf4 27. Nxe4 dxe4 28. gxf4 Qg4+ {гээд тоглолтыг тэнцвэржүүлсэн.}) 22. Bd1 Qg6 23. Bf3 Qf5 24. Bh1 Rfe8 25. Re2 h5 26. Qc2 Qg4 27. Ree1 h4 28. Qd1 Qf5 {энд хүртэл үйл явдал динамик тэнцвэрийн хүрээнд явагдсан ч цагаан илүү үр дүнд хүрэхээр шийдсэн.} 29. Qf3?? {ухаалаг өөр ямар нэгэн нүүдэл ийм үр дүнд авчрахгүй байсан байх} Qg6!! {цагаан буусан. Тэдэнд хамгаалалт байхгүй нь гайхмаар. Хар бэрсийг барих заналтай. Жишээ нь} 30. Ra6 ({хэрвээ} 30. Qd1 {гэвэл} hxg3 31. hxg3 Nxe3 {гээд цааш} 32. Rxe3 Rxe3 33. Nxe3 Rxe3! 34. fxe3 Qxg3+ {гэж бут ниргэнэ.}) 30... Bg4 31. Qg2 h3

  Нээгдсэн тоо: 1671 Нийтийн

Нүүргүй хүүний төрлүүд: 1. Холбоотой 2. Хамгаалагдсан 3. Алслагдсан. Нүүргүй хүү бүр ижилхэн үнэ цэнэтэй байдаггүй. Тоглолтонд бусдаасаа харьцуулашгүй илүү үнэтэй зарим төрлийн нүүргүй хүүнүүд тохиолдоно. Ийм нүүргүй хүүнүүдэд суралцагчид онцгой анхааралтай хандан өөртөө ийм хүү бий болгох тохиолдолыг хэзээ ч алдаж болохгүй. Цаашид бид энэхүү хүүний мөн чанарыг судлан тэдгээрийн өндөр үнэ цэнэ юунд оршдогийг тодорхойлохыг оролдоно.

  Нээгдсэн тоо: 1886 Төлбөртэй

Бидний үзсэн давхар дайралтын зэрэгцээ практикт их дэлгэрсэн тактикийн арга нь дараа юм. Дараа гэдэг нь шулуун довтолгоо хийдэг (бэрс, тэрэг, тэмээ) боднууд өөрийн ардаа илүү үнэтэй шатар эсвэл обьектыг хааж байгаа өрсөлдөгчийн бод болон хүүг довтлохыг хэлнэ. Эндээс дарааг гурван обьект бүрдүүлдэг гэдэг нь ойлгомжтой. Үүнд 1. Дарагч 2. Холбогч (хаагч) 3. Дараанд орогч тус тус орно. Гэхдээ сүүлийн хоёр нь нэг талынх байх ёстой. Хэрвээ хаагч шатар нь ямар нэгэн чухал нүдийг хааж байгаа бол дараанд хоёр шатар оролцоно.
Бүрэн ба бүрэн бус гэсэн хоёр төрлийн дараа байдаг. Дараанд орогч нь ноён байвал дарааг бүрэн дараа гэх бөгөөд хаагч нь нэг ч нүүдэл хийх боломжгүй байвал ийм дарааг үнэмлэхүй бүрэн гэж хэлдэг. Зарим тохиолдолд хаагч нь дарааны шугамын дагуу нүүдэл хийх боломжтой байдаг ба үүнийг харьцангуй бүрэн дараа гэдэг. Дарааны төрлүүдийг жишээгээр харцгаая.

  Нээгдсэн тоо: 1482 Төлбөртэй

Шатар энгийн дүрэмтэй, цөөн нүүдлүүдтэй сурахад амархан тоглоом. Иймээс ихэнх хүмүүс ямар нэгэн хичээл, дамжаа гэлгүй шатрын нүүдлийг суран өөрийн хэмжээндээ нүүдэг болдог ч ихэнхдээ эхний 10 нүүдэлд өргийн хувь заяа шийдэгдэх нь элбэг байдаг. Өөрөөсөө илүү, зэрэг, дэвтэй хүмүүстэй тоглоход алдаа гаргахгүй байгаа хэдий ч байрлал улам муудсаар бас л арваад нүүдлийн дараа бүр нүүх нүүдэлгүй болоод ирдэг зовлонг шатар сонирхогчид бүгд мэдэх байх. Энэ нь сонирхогчдын гарааны талаарх мэдлэг дутуутай холбоотой болов уу гэж үзэн сайтад гарааны хичээлүүд багцлан нийтэлж үзэхийг санал болгоё. Энэ удаад цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр түлхэхэд хар 1... d5 симметр хариултаас өөр нүүдлээр хариулах хагас хаалттай гараанууд гэж нэрлэгддэг гараануудын нэг болох Хуучин энэтхэг хамгаалалтын Фианкетто системийг танилцуулъя.

Санамж: Хичээлийн материалыг сайн ойлгохын тулд хувилбаруудын салаануудыг өөр програм эсхүл хөлөг дээр өрөн өөрийн хувилбарыг зэрэгцүүлэн бодон судалбал илүү тогтоон ашиглаж сурахад дөхөмтэйг сануулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 293

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 370

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 339

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 432

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 483

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 506

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 599

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 690

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 727

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1135

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 751

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 820