Жигүүрийн гарааны жишээ өргүүд II

Сокольскийн гарааны жишээ өргүүдийн үргэлжлэлийг таницуулъя. Сайтад орчин цагт ихээр хэрэглэдэг шатрын бүх төрлийн гараануудын хичээлүүдийн багцыг оруулсанг үзэн судлахыг зөвлөе. Сайтад шатар гэлтгүй төрөл бүрийн хичээлүүдийн багцууд нийтлэгдсэн бөгөөд судалж суралцах нь таны хэрэг ч аль болох эртнээс бие даан суралцах арга барилд суралцвал танд төчнөөн өгөөжтэй гэдгийг санаарай. 

[Event "Минск, 1960."] [White "Гильгевич"] [Black "Войцех"] 1. b4 e5 2. Bb2 e4?! {зөв гэхэд хэцүү.} (2... Bxb4!? {анхаарал татахаар. Төвийн хүү жигүүрийнхээс чухал гэдэг ч хар ийм аргаар темп хожин цагаан санаачлагыг авахад саад хийнэ. Жишээ нь} 3. Bxe5 Nf6 4. c4 O-O 5. e3 ({эсхүл} 5. Nf3 d5 6. e3 (6. cxd5 Nxd5 7. g3 {илүү}) 6... c5 7. cxd5 Nxd5 8. Be2 Nc6 9. Bb2 Bf5 {гээд хар аятайхан тоглолттой. (Мелич - Берзиньш, Лихтенштейн, 2003)}) 5... d5 6. cxd5 Nbd7! 7. Bb2 Nc5 8. Nf3 Bf5 9. Be2 Nxd5 {гээд харын боломж муугүй. (Козлов - Рашковский, 1976)}) 3. e3 d5 4. c4 dxc4 ({цагаан хөлөлгөөнд туслахгүй} 4... c6 {илүү}) 5. Bxc4 Qg5?! {яаруу сөрөг дайралт байрлалын үндэслэлгүй.} 6. Ne2 Nf6? {f7 нүдийг хамгаалалтгүй үлдээсэн.} 7. Qb3 Qxg2 (7... Qg6 8. Nf4 {-ийн дараагаар хар хүү сул өгнө.}) 8. Rg1 Qxh2 9. Bxf7+ Kd8 10. Bxf6+ gxf6 11. Nbc3 Qe5 12. O-O-O Bf5 13. d3! exd3 14. Nf4 Bd6 15. Nxd3 Bxd3 {ноёнгийн байрлалыг сулруулсан.} (15... Qe7 {гэвэл} 16. e4! {эвгүй.}) 16. Rxd3 a5 17. f4 Qf5 18. Rd5 Qh3 19. Ne4 Ra6 20. b5 Rb6 21. Qc3 Nd7 22. Ng5! {e6 руу тэмүүлсэн.} Qh2 23. Ne6+ Ke7 (23... Kc8 24. Rxd6! Qxg1+ 25. Rd1 {c7 дээрх маднаас заналаас болоод хар бэрсээ алдах тул муу.}) 24. Rg7 Qxa2 {гээд шийдвэрлэх комбинац орно.} 25. Bh5+! Kxe6 26. f5+! Kxd5 27. Qd4#

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1118 Төлбөртэй

XVI -р зууны Полериогийн гар бичмэлүүдэд анхны судалгаанууд байдаг эртний гараануудын нэг. Гарааны боловсруулалтад Л. Паульсен, А. Рубинштейн, Ф. Маршалл нар их хувь нэмэр оруулсан. Гараагаар Э. Ласкер, Х. Р. Капабланка, М. Ботвинник зэрэг дэлхийн аваргууд өрөгтөө нэг бус удаа тоглосон байдаг. Гараанд байрлалын тайван тоглолтонд хүргэдэг симметр системийн зэрэгцээ хурц үргэлжлэлийг ч боловсруулсан. Өнөө үед тоглолтод гараа ховор харагдах болсон.

Дөрвөн морины гараа 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. Мc3 Мf6 нүүдлүүдийн дараагаар үүсдэг бөгөөд 4. Тb5 үргэлжлэлийг Дөрвөн морины гараа. 4. Тb5 үргэлжлэл хичээлд 4. Мd4 үргэлжлэлийг Дөрвөн морины гараа. 4. Мd4 үргэлжлэл үзсэн бол энэ удаад Белградын гамбит гэдэг 5. Мd5 үргэлжлэлийг харцгаая. Гарааны онолд суралцах нь шатрыг ул суурьтай сурах үндэс болдог.

  Нээгдсэн тоо: 635 Бүртгүүлэх

Хичээлээр 1. d4 Мf6 2. c4 e6 3. Мc3 Тb4 нүүдлүүдийн дараагаар үүсэх шатрын суут онолч Арон Нимцовичийн (1886—1935) нэрээр нэрлэгдсэн хагас хаалттай гарааг авч үзье. Барууны сурах бичгүүдэд гарааг Нимцо-энэтхэгийн хамгаалалт (Nimzo-Indian Defence) гэж нэрлэсэн байдаг. Нимцовичийн шатрын онолоор хар c3 дээр тэмээгээ мориор солилцсоны дараагаар цагаанд сул (давхар хүү) байдлыг үүсгэсний үр дүнд давууг авна гэж үздэг.
Гарааны үндсэн санаа нь с7-с5 болон е6-е5 хүүний давшилтаар төвд бодны дарамтыг үзүүлэхэд оршино. Гарааны бас нэгэн санаа нь e4 нүдэнд хяналт тогтоох. Заримдаа хар бэрсний гамбитийн санааг хэрэглэн d7-d5 -аар хамгаалтыг зохион байгуулдаг. Хичээлд гарааны 2, 3, 4 -р хувилбаруудыг авч үзнэ. 1-р хувилбарыг Нимцовичийн хамгаалалт 1-р хэсэг хичээлээс үзээрэй.

  Нээгдсэн тоо: 1843 Нийтийн

Шатар сайн тоглож сурахад гарааны мэдлэг чухал тул гараануудын хичээлүүдийг нийтэлж байгаа. Энэ удаад Испани өргийн 5... Мf6xe4 хувилбарыг орууллаа. Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Испани өргийн 5... Мf6xe4 хувилбартай танилцахаас өмнө Брейерийн дэвшүүлсэн хувилбарыг харцгаая.

[Event "Испани өрөг. Брейерийн хамгаалалт"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 d6 8. c3 O-O 9. h3 {нүүдлүүдийн дараа үүсэх Испани өрөгийн ердийн байрлалд Брейер хамгаалалтын сонирхолтой төлөвлөгөөг дэвшүүлсэн} Nb8 {энэхүү өөрийн онцлогтой нүүдлийн санаа нь морио d7 дээр шилжүүлснээр морь тэндээс харын төвийн хүүнүүдийн байгуулалтыг дэмжих хэрэгцээ гарвал ноёнгийн жигүүрт шилжинэ. c8 хар тэмээ b7 дээр хөллөнө.} 10. d4 Nbd7 11. Nbd2 Bb7 12. Bc2 Re8 13. Nf1 Bf8 (13... d5 {төвд ажиллах гэсэн сонирхолтой оролдлого. Цагааны оновчтой} 14. Nxe5 Nxe5 15. dxe5 Nxe4 16. f3! {-нүүдлүүдийн дараа цагаанд боломж илүү. (Чандлер - Спасский, 1985)}) 14. Ng3 g6 15. a4 c5 {нарийн төвөгтэй энэхүү байрлалд ч (Ананд -Пикет, Монако 2000 нарын өрөгт) }16. d5 Nb6 17. Qe2 Nxa4 18. Bxa4 bxa4 19. Rxa4 {гээд цагааны боломж илүүг харуулсан}

  Нээгдсэн тоо: 918 Төлбөртэй

Гарааны онолыг сайн судалбал таны тоглолтод мэдэгдхүйц дэвшил гарах болно. 1. d4 гэж бэрсний хүүгээ түлхэн эхлүүлсэн гараанд хуучин энэтхэг хамгаалалтыг ихээр хэрэглэдэг. Гараа Земишийн систем, фианкетто, сонгодог систем гээд олон хувилбартай бөгөөд энэ удаад гарааны Петросяний системийг авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 840

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767