Нээж дайрах

Нээж дайрах гэдэг нь ямар нэгэн бод эсвэл хүү нүүсний үр дүнд тухайн талын өөр бодны (бэрс, тэрэг эсвэл тэмээ) дайралтын шугам нээгдэн тэр бод нь эсрэг талын ямар нэгэн обьектэд аюул учруулах тактикийн арга юм. Тактикийн энэ арга нь шатрын практикт ихээр тохиолдоно. Жишээ авч үзье.
1. e4 e5 2. Тc4 Бg5 3. Бf3. ( Энд 3. Мf3! гэх нь бүр илүү. 3. ... Б:g2 нүүдлийн хариуд 4. Трg1 Бh3 5. Т:f7+! гээд 5. ... Н:f7 гэх нь 6. Мg5+ ацан шалаанаас болоод муу) 3. ... Мf6 4. Мc3 Тc5??. Гарааны нүүдлүүдийн дараа цагаанд 5. d4! гэж нүүн нээж дайрах боломж гарч ирэх бөгөөд үүний үр дүнд тэд бод хожих болно. d цагаан хүү өөрийн нүүдлээр c1 тэмээний дайралтын шугамыг (c1-h6 диагнал) нээснээр тэмээ эсрэг талын бэрсэнд довтолсон. Хүү өөрөө айлын үнэтэй обьектэд зэрэг довтолсон нь аргыг улам үр дүнтэй болгосон. Цагаан 5. d3 нүүсэн ч нээж дайрах тактик хэрэгжиж байгаа хэдий ч бага үр дүнтэй.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 936 Төлбөртэй

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

Гарааны жишээ өргүүдтэй танилцахын өмнө Каро - Канн хамгаалалтын өөр нэгэн хувилбартай таницая.

[Event "Каро - Канн хамгаалалт. II -р хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. exd5 cxd5 4. c4 {хар өөрийн байрлалыг муутгахгүйн тулд бодлоготой болоод оновчтой хамгаалах ёстой.} Nf6 5. Nc3 e6 {хамгийн энгийн хариу.} ({Ботвинник - Флор (1933) нарын өрөгт} 5... Nc6 6. Bg5 dxc4 (6... Qb6 {-д} 7. cxd5 {хүчтэй хариулт.}) 7. d5 Ne5 8. Qd4 {гээд цагаан санаачлагыг булаасан.}) 6. Nf3 ({цагаан төвийн хурцадмал байдлыг султган} 6. c5 {гэж тогловол} Be7 {гээд цааш O-O дараачаар хар b7-b6 нүүдлээр c5 хүүний устгалд орно. Жишээ нь} 7. Nf3 O-O 8. Bg5 Nc6 9. Bb5 h6 10. Bxf6 Bxf6 11. O-O Ne7!? 12. b4 b6 {гээд сөрөг тоглолттой.}) 6... Be7 7. cxd5 Nxd5 8. Bb5+ Bd7 9. Bxd7+ ({эсхүл} 9. Qa4 Nb6 10. Bxd7+ Qxd7 11. Qxd7+ N8xd7 12. O-O O-O {гээд бараг тэнцүүхэн. (Хенсел - Рейс, АНУ, 1997)}) 9... Qxd7 10. Ne5 Nxc3 11. bxc3 Qd5 {байрлалыг хураангуйлахгүйгээр цагаан сэлгэхэд хүнд. Талуудын боломжууд тэнцүүхэн. 8. Тb5+ ын оронд 8. Тc4 хүчтэй.}

Ямар нэгэн зүйлд суралцахад таниас нилээд тэсвэр хатуужил, хүсэл зоригийг шаардана гэдгийг санаарай. Жишээ өргүүдтэй танилцахын өмнө онолын Каро - Канний хамгаалалт I , Каро - Канний хамгаалалт II хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 2959 Төлбөртэй

Шатрын хөлөг дээр шатрууд янз янзын боломжтой байдаг. Жишээ нь зарим шатрууд хөлгийн нэг захаас нөгөө захад очиход нэг нүүдэл хийж байхад зарим нь хэд хэдэн нүүдэл хийж очих. Зарим шатрууд зөвхөн нэг өнгийн нүдээр нүүж байхад заримд нь хөлгийн 64 нүдээр нүүх боломж байдаг. Хөлгийн төвд байгаа бэрс 27 нүүдлийг хянаж байхад ижил байрлалтай морь 8 нүдийг хянаж байдаг.
Иймээс шатрын хөдөлгөөн эсвэл тулалдах чадвар нь түүний хүчийг (үнэ цэнэ) тодорхойлно. Шатрын онолд шатруудын харьцуулсан хүчийг тодорхойлсон байдаг ба тоглолт хийж байхдаа материалын хохиролд орохгүйн (нэн ялангуяа харилцан бие биеийн шатруудыг идэх) тулд харьцуулсан хүчийг баримталж байх хэрэгтэй. Эсрэг тохиолдол өрсөлдөгч хүчний хувьд давамгайлан эцэстээ таныг хожигдолд хүргэх магадлалтай.
Шатруудын харьцуулсан хүчний нэгжээр хамгийн хүч багатай шатар болох хүүг тооцдог.

  Нээгдсэн тоо: 1164 Нийтийн

1842 -1845 онуудад захидалаар Париж - Будапешт хотуудын хооронд тоглогдсон өрөгт Унгарын нийслэл ялснаар гарааны нэрийг авсан. Гарааны санаа нь итал өрөг эсхүл хоёр морины хамгаалалтад гардаг хурц, шууд хувилбаруудаас зайлсхийхэд оршино. Гараанд хар нилээд шахагдсан байрлалтай болох ч илт сул талгүй. Тэмцэл эхний нүүдлүүдээс л маневрийн шинжтэй явагддаг.

[Event "Унгар өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Be7 {энэхүү болгоомжтой нүүдэл хард шахагдсан ч бат бэх байрлалыг бий болгодог.} 4. d4 exd4 ({Үүнээс гадна} 4... d6 5. Nc3 ({Цагаанд} 5. d5 Nb8 6. Be3 {хүчтэй. Цааш c2-c4 гээд цагаан орон зайн давуутай болно.}) 5... Nf6 6. h3 O-O 7. O-O exd4 8. Nxd4 Nxd4 9. Qxd4 Be6 {бараг тэнцүүхэн тоглолттой.} 10. Bxe6 {тохиолдолд} fxe6 11. e5 Nd7 {гэх хэрэгтэй.}) 5. Nxd4 d6 6. O-O Nf6 7. Nc3 O-O {Цагаан чөлөөтэй бөгөөд} 8. Bf4 ({эсхүл} 8. Re1) ({эсхүл c8 -ын тэмээний хөлөлгөөг хязгаарлан} 8. h3 ) {гэж хөллөж болно.}

  Нээгдсэн тоо: 1273 Төлбөртэй

Өрөгийн дунд хэсэгт нилээд сайн тоглож байгаад эндшпильд /төгссгөл/ юу ч хийж чадахгүй сонирхогчид ихээр таардаг. Сайн тоглолтын үндсэн шинжүүдийн нэг бол өргийн дунд ч, төгсгөлд ч ижилхэн сайн тоглох юм. Гэхдээ суралцагчид эхлээд тоглолтын төгсгөлд бус эхэн ба дунд хэсэгт туршлага хуримтлуулах нь хэвийн зүйл ч энэхүү дутагдлаас аль болохоор хурдан салах хэрэгтэй. Төгсгөл бол өргийн дунд хэсгийн ширүүн тэмцлийн залхуутай төгсгөл биш гэдгийг суралцагчид ойлгох хэрэгтэй. Эндшпиль нь тоглолтын дунд хэсэгт олон авсан (материалын давуу) давуу байдлаа бодитоор хожил болгох өргийн хэсэг болохоос ямар нэгэн хэсгийн дагавар ердөө биш.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764