Англи гараа 3-р хэсэг

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг.

Санамж. Шатарыг сайн тоглож сурахад гарааны онолын мэдлэг маш чухал тул та өөрийн тоглолтын ур чадвараа дээшлүүлэхийг хүсвэл гараануудыг судлахаас өөр аргагүй. Сонирхогчид эхний нүүдлүүдэд алдаа хийн өргийн хувь заяаг шийдэх тохиолдол элбэг байдгийг та сайн мэдэх байх. Энэ бол гарааны мэдлэг муугаас болж байгаа хэрэг. Гарааг судлахад та заавал сургалтанд хамрагдах албагүй. Гарааны хичээлүүдийг сайн судлаад тоглолтдоо хэрэглэн алдаа оноогоо дүгнээд явахад болно. Бүр мэрэгжлийн хэмжээнд суралцах зорилготой бол хувийн дасгалжуулагчтай болох нь илүү.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 924 Төлбөртэй

Шатар тоглож сурахад гарааг мэдэхээс гадна хэрэглэж сурах чухал үүрэгтэй. Энэ удаад хуучин энэтхэг хамгаалалтаар их мастерууд хэрхэн тоглосон өргүүдийг орууллаа. Мастерууд гарааг хэрхэн ашигласан жишээ өргүүдийг сайн судлан ойлгоод өөрийн тоглолтодоо хэрэглэж сурахыг зөвлөе.

[Event "Лос-Анжелес, 1963."] [White "Олафсон"] [Black "Решевский"] 1. c4 Nf6 2. d4 g6 3. g3 Bg7 4. Bg2 O-O 5. Nf3 d6 6. O-O Nbd7 7. Qc2 {d4 хүүний солилцоо хийгдэхэд цагаан d шугамыг тэргээр эзлэхээр зэхсэн.} (7. Nc3 {ч нилээд өргөн тархсан үргэлжлэл.}) 7... e5 {сонгодог хариулт.} ({Рашковскийн олсон} 7... c5!? {нүүдэл анхаарал татахаар. Лернер - Рашковский (1979) нарын өрөгт} 8. Nc3 a6 9. Rd1 ({харин} 9. h3 Rb8! (9... cxd4 {сул} 10. Nxd4 Qc7 11. Be3 e5? 12. Nb3 Qxc4 13. Qd2 Nc5 14. Na5! {гээд цагаан давуу. (Романишин - Григорян, 1980)}) 10. Rd1?! (10. Be3 {арай илүү ч энд} b5 11. cxb5 axb5 12. dxc5 Nxc5 13. Nd4 b4! {гээд хард бүх зүйл хэвийн. (Слуцкий - Григорян, 1983)}) 10... Qc7 11. Be3 b5 12. cxb5 axb5 13. Rac1 b4 14. Na4 c4! {дараагаар хар санаачлагыг авсан. (Слуцкий - Каспаров, 1981)}) 9... cxd4 10. Nxd4 Qc7 11. b3 Rb8 12. Ba3 Ne5 13. Qd2 Bd7 {гэж харилцан боломжуудтайгаар үргэлжилсэн.}) 8. Rd1 Re8 (8... Qe7! {хариулт боломжтой. Жишээ нь} 9. Nc3 ({цагаан 9 эсхүл 10 дахь нүүдэлдээ} 9. dxe5 {гэж тоглох нь дээр байсан.}) 9... c6 ({Романишин - Акопян, 1989 нарын өрөг} 9... Re8 10. Bg5?! c6 11. Ne4 exd4 12. Nxd4 h6! 13. Nxf6+ Nxf6 14. Bf4 Ng4 15. h3 Nxf2! 16. Kxf2 g5 {сонирхолтой үргэлжлэн бас л хар давуутай болсон.}) 10. e4 a5! 11. b3 h5! 12. Ba3! exd4! 13. Nxd4 Nc5 14. Re1 Re8 15. Rad1 h4 {хар давуутай. (Макнэб - Кочиев, 1982)}) 9. e4 ({Романишин энэ байрлалд} 9. dxe5 {нүүдлээр эхлэх харахад даруухан ч аюултай төлөвлөгөөг амжилттай хэрэглэж байсан. Жишээ нь} dxe5 10. e4 c6 11. h3 Qc7 12. Be3 b6 13. Nc3 Bf8 14. a3 Ba6 15. Bf1 Rad8 16. b4! Bg7 17. Rac1 Bb7 18. Qa4 {гээд цагаан бат давуутай болно. (Романишин - Балашов, 1977)}) 9... c6 10. Nc3 exd4?! {эхний алдаа.} ({Болевславскийн} 10... Qe7! {хамаагүй хүчтэй. Энд} 11. h3? {гэх нь сайнгүй.} (11. b3 {гэвэл} exd4 12. Nxd4 Nc5 13. f3 a5 14. Bb2 Qc7! {гээд цааш Бc7-b6 -гийн дараа сайн байрлалтай.}) 11... exd4! 12. Nxd4 Nc5 {цагаан} 13. f3 {гэж хариулахаас аргагүй. (Кан - Болеславский, 1952)}) 11. Nxd4 a5 {одоо харын байрлал хурдан муудан тэд сөрөг тоглолтгүй болно.} (11... Qe7 {илүү ч} 12. Bf4! {гээд цагааны боломж илүү.}) 12. h3 Qe7 13. Bf4! {ийм байрлалын ердийн аргачлал.} Rd8 ({харын} 13... Nc5 {эрчимтэй нүүдэл} 14. Nxc6! bxc6 15. Bxd6 {-гаас үүдэн боломжгүй учраас идэвхигүй хамгаалалтаар хязгаарлагдахаас аргагүй.}) 14. Rd2 Nc5 15. Rad1 Ne8 16. Be3 Bd7 17. Re2 Nc7 18. f4! {e4 хүүг сулруулах нь нөлөө байгатай. Цагаан илүү их орон зайг эзэлсэн.} Rac8 19. Bf2 Be8 20. Kh2 Qf8 21. Qd2 N7a6 22. Nf3 f5?! {хар тэсвэр алдсан. Тоглолт цагаанд илт ашигтайгаар задарсан.} ({Авербахийн зааснаар} 22... f6 {гэж битүү хамгаалалтад шилжих нь илүү байсан.}) 23. Bd4! fxe4 24. Bxg7 Qxg7 25. Nxe4 Nxe4 26. Rxe4 d5 27. Rd4 Nb4 28. Ng5! {хүчтэй цохилт. Хар материалын алдагдлаас зайлахгүй.} Bf7 29. Nxf7 Qxf7 30. a3 c5 31. Rxd5 Nxd5 32. Bxd5 Rxd5 33. cxd5 Re8 34. d6 Qd7 35. g4 b6 36. Qd5+ Kg7 37. Rd2 Re6? 38. Qxe6! {гээд хар буусан.}

  Нээгдсэн тоо: 613 Бүртгүүлэх

Сокольскийн гарааны жишээ өргүүдийн үргэлжлэлийг таницуулъя. Сайтад орчин цагт ихээр хэрэглэдэг шатрын бүх төрлийн гараануудын хичээлүүдийн багцыг оруулсанг үзэн судлахыг зөвлөе. Сайтад шатар гэлтгүй төрөл бүрийн хичээлүүдийн багцууд нийтлэгдсэн бөгөөд судалж суралцах нь таны хэрэг ч аль болох эртнээс бие даан суралцах арга барилд суралцвал танд төчнөөн өгөөжтэй гэдгийг санаарай. 

[Event "Минск, 1960."] [White "Гильгевич"] [Black "Войцех"] 1. b4 e5 2. Bb2 e4?! {зөв гэхэд хэцүү.} (2... Bxb4!? {анхаарал татахаар. Төвийн хүү жигүүрийнхээс чухал гэдэг ч хар ийм аргаар темп хожин цагаан санаачлагыг авахад саад хийнэ. Жишээ нь} 3. Bxe5 Nf6 4. c4 O-O 5. e3 ({эсхүл} 5. Nf3 d5 6. e3 (6. cxd5 Nxd5 7. g3 {илүү}) 6... c5 7. cxd5 Nxd5 8. Be2 Nc6 9. Bb2 Bf5 {гээд хар аятайхан тоглолттой. (Мелич - Берзиньш, Лихтенштейн, 2003)}) 5... d5 6. cxd5 Nbd7! 7. Bb2 Nc5 8. Nf3 Bf5 9. Be2 Nxd5 {гээд харын боломж муугүй. (Козлов - Рашковский, 1976)}) 3. e3 d5 4. c4 dxc4 ({цагаан хөлөлгөөнд туслахгүй} 4... c6 {илүү}) 5. Bxc4 Qg5?! {яаруу сөрөг дайралт байрлалын үндэслэлгүй.} 6. Ne2 Nf6? {f7 нүдийг хамгаалалтгүй үлдээсэн.} 7. Qb3 Qxg2 (7... Qg6 8. Nf4 {-ийн дараагаар хар хүү сул өгнө.}) 8. Rg1 Qxh2 9. Bxf7+ Kd8 10. Bxf6+ gxf6 11. Nbc3 Qe5 12. O-O-O Bf5 13. d3! exd3 14. Nf4 Bd6 15. Nxd3 Bxd3 {ноёнгийн байрлалыг сулруулсан.} (15... Qe7 {гэвэл} 16. e4! {эвгүй.}) 16. Rxd3 a5 17. f4 Qf5 18. Rd5 Qh3 19. Ne4 Ra6 20. b5 Rb6 21. Qc3 Nd7 22. Ng5! {e6 руу тэмүүлсэн.} Qh2 23. Ne6+ Ke7 (23... Kc8 24. Rxd6! Qxg1+ 25. Rd1 {c7 дээрх маднаас заналаас болоод хар бэрсээ алдах тул муу.}) 24. Rg7 Qxa2 {гээд шийдвэрлэх комбинац орно.} 25. Bh5+! Kxe6 26. f5+! Kxd5 27. Qd4#

  Нээгдсэн тоо: 1485 Бүртгүүлэх

Их мастерууд өргөнөөр ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Шатар сайн тоглож сурахын тулд онолын мэдлэгээс гадна практик буюу шатар тоглох их үүрэгтэй. Үүний зэрэгцээ мастерууд гараануудаар хэрхэн тоглож байсан өргүүдийг судлах хэрэгтэй. Ингэснээр тухайн гараагаар хэрхэн тоглох дадлагыг эзэмших маш сайн талтай. Тоглолтын явц, хийглэж байгаа нүүдлүүдийн учрыг сайн ойлгон материалыг бүрэн дүүрэн ойлгож авахыг эрмэлзээрэй. Мастеруудын өрөгт хийгдэж байгаа нүүдлүүдэд сул нүүдэл байхаас буруу буюу алдаатай нүүүдлүүд бараг байдаггүй тул зарим нүүдлийн утгыг ойлгоход хүндхэн байж болох ч дахин үзэн судлан ойлгон аваарай.

Сайтын зарим материалуудыг үзэхийн тулд та тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг сануулъя. Өөрийгөө хөгжүүлэхэд та багахан хэмжээний төлбөрөөс зайлсхийх хэрэггүй болов уу. Хүн өөрийгөө дайчлан суралцаж чаддаг болсны дараа л жинхэнэ сурах үйлс эхэлдэг гэдгийг ойлгоорой. Бие даан судалж сураагүй хүн олигтой мэдлэгтэй болно гэдэг юу л бол. Энэхүү хоосон зайг нөхөхөд сайтын зорилго оршиж байгаа болно.

  Нээгдсэн тоо: 6098 Нийтийн

Шатарт ямар нэгэн нүүдэл хийхдээ зөвхөн нэг л шатрыг хөлөг дээр шилжүүлсэн байх ёстой гэсэн чухал дүрэм бий. Гэхдээ энэ дүрмээс гадуур ноён тэрэг хоёроо зэрэг шилжүүлэн нүүх өвөрмөц нүүдэл өрсөлдөгч нарт нээлттэй байдаг. Энэ хосолсон нүүдлийг сэлгээ хийх гэдэг.
Сэлгээ хийхдээ ноёноо тэрэгний чиглэлд нэг нүд алгасан (өөрөөр хэлбэл ноёны байсан нүдтэй ижил өнгөтэй нүдэнд) байрлуулаад харин тэргээ ноёныг давуулан түүний зэргэлдээ нүдэнд байрлуулна. Өрсөлдөгч бүрт хоёр тэрэг байдаг тул сэлгээ нь хоёр төрлийнх байна. Ноёны жигүүрт сэлгээ хийвэл богино сэлгээ харин бэрсний жигүүрт хийсэн сэлгээг урт буюу холын сэлгээ гэдэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 370

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 463

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 443

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 516

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 583

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 576

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 719

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 858

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 849

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1427

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 747

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 251