Хуучин энэтхэг хамгаалалт. 2,3-р хэсэг.

Шатрын тоглолтод хар тал хэрэглэдэг олон төрлийн хуучин энэтхэг байгуулалт эртнээс орж ирсэн хэдий ч цаг хугацааны явцад зарим өөр гараануудын адилаар илүү темптэйгээр хуучин энэтхэг хамгаалалтаар цагаан тоглох санаа үүссэн. Өнөө цагт хуучин энэтхэг гараа гарааны давууд тэмүүлэхгүйгээр хэдийгээр нарийн ч тэнцүүхэн тоглолтыг хүссэн шатарчдын дунд ихээхэн өргөн дэлгэрсэн. Энэ удаад гарааны 2, 3 -р хувилбаруудыг орууллаа. Өмнөх хичээлд гарааны 1-р хувилбарыг нийтэлсэн болно.

[Event "Хуучин энэтхэг хамгаалалт. 2-р хэсэг."] 1. Nf3 d5 2. g3 Nf6 3. Bg2 Bf5 4. O-O (4. c4! {илүү хурц. хэрвээ} c6 {гэвэл} (4... dxc4 {-гийн дараа үүсэх гамбитад цагаан бэлэн байх хэрэгтэй.}) 5. cxd5 cxd5 6. Qb3 {-ын дараа тоглолт цагаанд ашигтай Ретигийн гараанд шилжинэ.}) 4... c6 ({цагаан 4. c4! нүүдлээс татгалзвал 4... c6 гэлгүйгээр шууд} 4... e6!? {тоглож болно. Плахетка - Юсупов (1982) нарын өрөгт} 5. d3 h6 6. Nbd2 Be7 7. Qe1 (7. e4!? {Спильманий санал болгосон хүүний сонирхолтой хаяа.}) 7... O-O 8. e4 Bh7 9. Qe2 c5! {темп хэмнэсэн.} 10. b3 Nc6 11. Bb2 c4! {хар илүү байрлалтай.}) 5. d3 Nbd7 6. Nbd2 e6 (6... h6 {гэж ихээр тоглодог. Смыслов - Эйве (1953) нарын өрөгт} 7. e4 dxe4 8. dxe4 Nxe4 9. Nd4 Nxd2 10. Bxd2 Bh7 11. Bc3 Qc7 12. Qf3 e5 13. Rfe1 {гээд аюултай санаачлагыг авсан.}) 7. Qe1 Be7 8. e4 dxe4 9. dxe4 (9. Nxe4 {юу ч өөрчлөхгүй.}) 9... Bg6 {гээд талууд харилцан боломжуудтай.}

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3226 Төлбөртэй

Хоёр тэрэг эсвэл бэрс тэргээр мад хийхэд ноёны тусалцаа оролцохгүй хийгддэг гэдгийг өмнөх хичээлээр үзсэн. Харин нэг тэргээр мад хийхэд ноёны тусламж зайлшгүй хэрэгтэй. Нэг тэрэг эсрэг талын ноёнг мадлах нь бүү хэл хөлгийн зах буланд ч шахаж чадахгүй.
Авч үзэх төгсгөлүүдэд хүчтэй талын ноён эсрэг талын ноёнг шахах мадлах ажиллагаанд идэвхитэй оролцоно. Тэргээр эсрэг ноёнд зөвхөн хөлгийн захад эсвэл буланд мад өгдөг. Мад хийх техникийг авч үзэхээс өмнө дараах 3 тохиолдолыг харъя.

  Нээгдсэн тоо: 1161 Нийтийн

Их мастерууд тоглолтдоо ихээр хэрэглэдэг өргөн дэлгэрсэн гараануудын нэг бол Франц хамгаалалт юм. Шатарт амжилт гарах үндэс бол өргийг зөв эхлүүлэх. Гараанд өрсөлдөгчөөс давууг авбал цааш хожилд хүрэх зам дөт болох нь гарцаагүй. Энэ удаад хагас нээлттэй Франц хамгаалалтын хичээлүүд сүүлийн хэсгүүдийг танилцуулъя.

[Event "Франц хамгаалалт. IV -р хэсэг"] 1. e4 e6 2. d4 d5 3. e5 {хүүний урагшлалтаар цагаан харын ноёнгийн жигүүрийг шахан дайралтад бэлтгэхийг оролдсон.} (3. exd5 exd5 4. Bd3 Nc6 5. c3 Bd6 6. Nf3 {үргэлжлэл цагаанд юу ч авчрахгүй. Хар хөлөлгөөг хөнгөн дуусгана.}) 3... c5 {хар шууд идэвхитэй сөрөг тоглолтыг эхлүүлж болно.} 4. c3 (4. Nf3 {цагаанд юм өгөхгүй.} cxd4 5. Qxd4 Nc6 6. Qf4 f5 7. Bd3 Nge7 8. O-O Ng6 9. Qg3 Be7 {гээд хар бат бэх байрлалтай.}) 4... Nc6 5. Nf3 Qb6 6. a3 (6. b4 {гэж цагаан бэрсний жигүүрт тоглохыг оролдож болно. Энэхүү хурц үргэлжлэлийг сүүлийн үед ихээр хэрэглэх болсон.}) (6. Be2 Nge7 7. Na3 cxd4 8. cxd4 Nf5 9. Nc2 Be7 10. Rb1 a5 11. g4 Nh4 {тохиолдолд харын тоглолт муугүй.}) 6... c4 (6... Bd7 7. b4 cxd4 8. cxd4 Rc8 9. Bb2 Na5 {цагаан санаачлагатай хурц тоглолтод хүргэх үргэлжлэл.}) (6... Nh6!? 7. b4 cxd4 8. cxd4 Nf5 9. Bb2 Be7 10. h4 {цагаан зарим нэгэн дарамттай.}) 7. g3 Na5 8. Nbd2 Bd7 9. Bg2 O-O-O {гээд харилцан боломжуудтай хурц тэмцэлд хүрнэ.}

  Нээгдсэн тоо: 2663 Төлбөртэй

Энэ хичээлээр сицил хамгаалалтын 1. e4 c5 нүүдлийн дараа үүсдэг Моррагийн гамбит хэмээх нэгэн гарааны талаар авч үзэцгээе. Сицил хамгаалалтын 1. e4 c5 нүүдлийн дараа цагаан талын үндсэн нүүдэл 2. Мf3 байдаг. Гэхдээ нилээд сонирхолтой үргэлжлэл бол 2. d4 юм. Хэрвээ 2. b4 гэж нүүвэл сицил гамбит болно. Энэ ч гэсэн гамбит боловч үүнийг Моррагийн гамбит гэдэг. Сицил гамбитаас ялгаатай нь энд илүү маневрийн шинжтэй тэмцэл өрнөн хүүгээ өгснөөр цагаан тал их биш гэсэн илүү санаачлагыг авах болно. Энэ хичээлээр эхлэн суралцагчид ихээр ордог гамбитын занганы хувилбаруудыг авч үзэх болно.

  Нээгдсэн тоо: 656 Нийтийн

Хагас хаалттай гараа багц хичээлийн сүүлийн гараа болох Бэрсний хүүний гарааг танилцуулая. Шатарыг гайгуй суръя гэвэл гарааны онолыг нилээд суурьтай судлах хэрэгтэй. Иймд сайтын Багц хичээлүүд хэсгээс шатрын гарааны хичээлүүдийг сонирхохыг зөвлөе. Гарааны онолын мэдлэг муугаас үүдэн эхний нүүдлүүдэд алдаа хийн хожигдох явдал шатар сонирхогчдын дунд маш түгээмэл байдаг. 

[Event "Бэрсний хүүний гараа. 1-р хэсэг"] 1. d4 {энэ гараа цагаан өргийг 1. d2-d4 нүүдлээр эхлүүлээд c2-c4 түлхэлтэд яардаггүй хэдэн системийг нэгтэгдэг.} Nf6 2. Bg5 {харилцан боломжуудтай хурц тоглолтод хүргэдэг Тромповскийн дайралт гэж нэрлэдэг бага судлагдсан үргэлжлэл.} Ne4 ({цагаан бат бэх хүүний төв үүсгэх} 2... e6 {боломжтой ч хард хоёр тэмээний давууг өгдөг.} 3. e4 h6 4. Bxf6 Qxf6 5. Nc3 d6 (5... Bb4!?) 6. Qd2 g5 7. Bc4 Nc6 8. Nge2 Bg7 9. Rd1 Bd7 10. O-O O-O-O 11. Nb5 {тоглолтын санаачлага цагаанд. (Ананд - Карпов, 1998)}) (2... c5 3. Bxf6 gxf6 4. d5 Qb6 {үргэлжлэл нарийн тоглолтод хүргэнэ.}) 3. Bh4 (3. Bf4 c5 4. d5 Qb6 5. Bc1 e6 6. f3 Qa5+!? 7. c3 Nf6 8. e4 d6 {нарийн тоглолттой үргэлжлэл тохиолдож байсан. (Ван дер Виль - Каспаров, 1982)}) (3. h4!? {нүүдэл сонирхолтой. (Миладинович - Сулскис, 1994)}) 3... d5 (3... c5 {хариулт боломжтой. Жишээ нь} 4. f3 g5! 5. fxe4 gxh4 6. e3 Bh6 7. Kf2! (7. Qd3 Nc6 8. Nd2 cxd4 9. exd4 Qb6 10. Nb3 a5 11. a4 d5! {муу. Хар давуутай. (Бондаревский - Болеславский, 1945)}) 7... e6 8. Nd2 {цагааны байрлал илүү аятайхан.}) 4. f3 Nd6 5. Nc3 c5! 6. dxc5 Nf5 7. Bf2 d4 {хүүний нөхөөст хар хүчтэй санаачлагатай. (Шерешевский - Тукмаков, 1981)}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763