Франц хамгаалалт IV, V, VI -р хэсэг

Их мастерууд тоглолтдоо ихээр хэрэглэдэг өргөн дэлгэрсэн гараануудын нэг бол Франц хамгаалалт юм. Шатарт амжилт гарах үндэс бол өргийг зөв эхлүүлэх. Гараанд өрсөлдөгчөөс давууг авбал цааш хожилд хүрэх зам дөт болох нь гарцаагүй. Энэ удаад хагас нээлттэй Франц хамгаалалтын хичээлүүд сүүлийн хэсгүүдийг танилцуулъя.

[Event "Франц хамгаалалт. IV -р хэсэг"] 1. e4 e6 2. d4 d5 3. e5 {хүүний урагшлалтаар цагаан харын ноёнгийн жигүүрийг шахан дайралтад бэлтгэхийг оролдсон.} (3. exd5 exd5 4. Bd3 Nc6 5. c3 Bd6 6. Nf3 {үргэлжлэл цагаанд юу ч авчрахгүй. Хар хөлөлгөөг хөнгөн дуусгана.}) 3... c5 {хар шууд идэвхитэй сөрөг тоглолтыг эхлүүлж болно.} 4. c3 (4. Nf3 {цагаанд юм өгөхгүй.} cxd4 5. Qxd4 Nc6 6. Qf4 f5 7. Bd3 Nge7 8. O-O Ng6 9. Qg3 Be7 {гээд хар бат бэх байрлалтай.}) 4... Nc6 5. Nf3 Qb6 6. a3 (6. b4 {гэж цагаан бэрсний жигүүрт тоглохыг оролдож болно. Энэхүү хурц үргэлжлэлийг сүүлийн үед ихээр хэрэглэх болсон.}) (6. Be2 Nge7 7. Na3 cxd4 8. cxd4 Nf5 9. Nc2 Be7 10. Rb1 a5 11. g4 Nh4 {тохиолдолд харын тоглолт муугүй.}) 6... c4 (6... Bd7 7. b4 cxd4 8. cxd4 Rc8 9. Bb2 Na5 {цагаан санаачлагатай хурц тоглолтод хүргэх үргэлжлэл.}) (6... Nh6!? 7. b4 cxd4 8. cxd4 Nf5 9. Bb2 Be7 10. h4 {цагаан зарим нэгэн дарамттай.}) 7. g3 Na5 8. Nbd2 Bd7 9. Bg2 O-O-O {гээд харилцан боломжуудтай хурц тэмцэлд хүрнэ.}
[Event "Франц хамгаалалт. V -р хэсэг. Таррашийн хувилбар."] 1. e4 e6 2. d4 d5 3. Nd2 {Цагаан төвд хурцадмал байдлыг хадгалан 3... Тb4 гэж нүүвэл 4. c3 хариултыг хийхээр төлөвлөсөн. Гэхдээ d2 дээрх морь идэвхи султай бөгөөд хар хамгаалалтын төрөл бүрийн замуудтай.} 3... c5 {морь c3 дээр байхад энэ нүүдэл сайнгүй. Учир нь цагаан (4. ed ed 5. dc -гийн дараа) d5 хүүд шууд дайрна. Одоо бол нүүдэл хамгийн боломжтойгийн нэг.} ({өөрөөр} 3... Nf6 4. e5 Nfd7 5. Bd3 c5 6. c3 Nc6 7. Ne2 Qb6 8. Nf3 {энэ шилжилт 3. Мd2 нүүдлийн санааг нээнэ. Цагаан төвд өөрийн байрлалыг} cxd4 9. cxd4 Bb4+ ({хар} 9... f6 {гэж төвд тоглолтыг зохион байгуулах хэрэгтэй. Тэгвэл} 10. exf6 Nxf6 11. O-O Bd6 {гээд тэдэнд муугүй сөрөг тоглолт гарч ирнэ. Гэсэн ч ерөнхийдөө цагааны боломж арай дээгүүр.}) 10. Bd2 (10. Kf1 {гэсэн ч болно.}) 10... Bxd2+ 11. Qxd2 {-ын дараагаар барин үлдэх бөгөөд тэднийх илүү боломжтой.}) (3... Nc6 4. Ngf3 Nf6 5. e5 Nd7 6. Nb3 f6 7. Bb5 a6 ({хэрвээ} 7... fxe5 {гэвэл} 8. dxe5 {гээд 9. Тxc6 гээд Мa5 гэх аюултай.}) 8. Bxc6 bxc6 9. O-O c5 {хувилбарт цагаан} 10. c4! {гэж санаачлагыг авна. (Бронштейн - Сабо, Стокгольм, 1948)}) 4. exd5 exd5 ({бас} 4... Qxd5 5. Ngf3 cxd4 6. Bc4 Qd8 7. O-O Nc6 8. Nb3 Nf6 (8... e5? {гэвэл} 9. Re1 {гэх тул болохгүй.}) 9. Nbxd4 Nxd4 {гэх боломжтой. Хар байрлал муугүй ч цагаан нилээд чөлөөтэй.}) 5. Bb5+ Bd7 6. Qe2+ Qe7 7. Bxd7+ Nxd7 8. dxc5 Qxe2+ 9. Nxe2 Bxc5 {Цагаан d5 хүүний сулыг ашиглахад хүнд харин харын боднууд идэвхитэй байрлалтай тул тоглолт бараг тэнцүүхэн. Энэ нөхцөлд цагаан бодит давууг олоход хүнд гэдгийг тэмцээний туршлагууд харуулсан.}
[Event "Франц хамгаалалт. VI -р хэсэг. Рубинштейний хувилбар."] 1. e4 e6 2. d4 d5 3. Nc3 3... dxe4 {Практикт Рубинштейний оруулсан энэхүү хувилбар цагаан төвд давууг авснаар санаачлагыг удаан эзэмшихийг харуулсан. Энэ солилцоо 3. Мd2 нүүдэлд ч боломжтой.} 4. Nxe4 Nd7 ({харин} 4... Be7 5. Nf3 Nf6 6. Bd3 Nbd7 7. Qe2 O-O 8. O-O Nxe4 9. Qxe4 Nf6 10. Qh4 {-ийн дараагаар цагаан дайрах сайн боломжтой.}) 5. Nf3 Ngf6 6. Nxf6+ (6. Bd3 Nxe4 ({6. Тd3 -д} 6... b6 {гэж хариулсан ч болно.}) 7. Bxe4 Nf6 8. Bd3 Be7 {гэх нь сул}) 6... Nxf6 7. Bd3 {цагаан эвтэйхэн тоглолттой.} b6 {-д} (7... c5 {гэвэл} 8. dxc5 Bxc5 9. Bg5 Be7 10. Qe2 O-O 11. O-O-O {гэх нь хүчтэй. Ер нь энэ хувилбарт цагаан хол талдаа сэлгэх нь ашигтай байдаг гэдгийг санах хэрэгтэй.}) 8. Qe2 Bb7 9. Bg5 Be7 10. Rd1 {гэж тоглох нь сайн.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1635 Нийтийн

Хуучин энэтхэг гарааны энэ хувилбарт цагаан болгоомжлолтойгоор төвийг хүүнүүдээр эзэлдэг. Иймэрхүү байгуулалтад онцгой ач холбогдолтой e4 нүдийг цагаан сайтар бэхжүүлнэ. Цагааны төлөвлөгөөнд холдоо сэлгээд өрсөлдөгчийн ноёнд хүүний шуурган дайралт хийх орно. Хар e5, c5 эсхүл жигүүрийн b5 сөрөг цохилтын тусламжаар цагааны төвийг дайрахаар тоглолтоо зохион байгуулдаг. Тоглолт маш нарийн тэмцэлтэйгээр явагддаг энэхүү хувилбарыг судлан суралцахыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 3462 Нийтийн

Дараах өргүүдийг туршлага муутай шатарчид тоглосон болно. Өргүүдэд гаргасан алдаанууд нь шатарт анхны алхамаа хийж байгаа хүмүүст их тохиолддог. Өөрийн тоглолтод гэнэн алдаа гаргахаас хурдан салахын тулд өндөр зэрэглэлийн шатарчдын тоглосон өргүүдтэй танилцан өөрийнхдөө дүгнэлт хийн хожигдлын шалтгааныг тодруулахыг хичээгээрэй. Хожигдолоос ичих хэрэггүй харин хожигдол бүрийг өөртөө сургамжтай хичээл болгохыг эрмэлзэх хэрэгтэй гэж дэлхийн аварга Капабланка хэлсэн байдаг.

  Нээгдсэн тоо: 1450 Төлбөртэй

Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.
Испани өрөг олон үргэлжлэлийн хувилбартайг өмнөх хичээлүүдэд үзсэн. 3... a7-a6 гэж үргэлжлэх хувилбарыг судлахын өмнө 19-р зуунд Янишийн боловсруулсан 3... f7-f5 гэж сөрөг довтолгооны сонирхолтой хувилбарыг харцгаая.

[Event "Испани өрөг. 3... f7-f5 хувилбар"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 f5 {энэхүү сөрөг дайралт хийх гэсэн сонирхолтой оролдлогыг Яниш боловсруулсан} 4. Nc3 fxe4 5. Nxe4 Nf6 (5... d5 6. Nxe5 dxe4 7. Nxc6 Qd5!? {хувилбар нилээд нарийн төвөгтэй тоглолтод хүргэнэ.}) 6. Nxf6+ Qxf6 7. Qe2 Be7 {хар e5 нүдийг сулруулсан ч сайн хөлөлгөө хийсэн.} 8. Bxc6 bxc6 9. Nxe5 O-O 10. O-O Bd6 11. d4 {гээд цагаан арай илүү тоглолттой.}

  Нээгдсэн тоо: 3184 Төлбөртэй

Энэ хичээлээр бид ноёны гамбитын хамгийн өргөн тархсан төрөл гэж болох Кизерицийн гамбитын хувилбартай танилцах болно. Кизерицийн гамбитыг практикт маш ихээр хэрэглэхийн дээр бүр их аваргуудын өрөгүүдэд ч тохиолддог. Хичээлээр бид ноёнгийн гамбитын үед цагаан тэнцвэртэй байдлын төлөө бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй тохиолдолыг авч үзэх болно. Хэрвээ цагаан багахан хэмжээний алдаа гаргавал тэд их амархан хожигдолд хүрнэ. Учир нь орчин үеийн шатрын онолоор ноёнгийн гамбитад байдлыг тэнцвэржүүлэхийн тулд хар биш цагаан тоглох хэрэгтэй гэж үзэх болсон. Иймээс ноёнгийн гамбитыг уламжлалт өргүүдэд бага хэрэглэдэг болсон ч өрнөл их адармаатай байдаг учраас хурдан тоглолт, сонирхогчдын өрөгт мэдээжээр хэрэглэх боломжтой. Ингээд хичээлдээ орцгооё.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 450

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 832

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1577

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 688

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767