Шатар сайн тоглож сурахын тулд гарааны онолыг эзэмшсэн байх хэрэгтэй. Гарааг зөв эхлүүлж чадвал өрөгт амжилт гаргах магадлал өндөр болдог тул гараануудыг сайтар судлахыг зөвлөе. Гарааны нэг төрөл болох хагас нээлттэй гараануудыг эндээс судлан суралцаарай.
1. е2 - е4 -д 1. … е7 - е5 -аас өөр нүүдлээр хариулт өгч буй бүх гарааг хагас нээлттэй гэж нэрлэдэг. Хагас нээлттэй гараанд хар төвийн төлөөх тэмцлээс татгалзаж байгаа хэрэг биш. Тэд цагаанд хүүний төв үүсгэх боломжийг өгөөд дараа нь түүнийг довтолдог. Тоглолтын ийм стратеги эхний үед цагаан хөлөлгөөнд багахан давуу авах эсхүл багадаа л гэхэд нилээд чөлөөтэй байдалд хүргэдэг. Иймээс цагаан хөлөлгөө илүүтэйгээ ашиглан нээлттэй тоглолт хийхийг эрэмэлздэг. Хар хөлөлгөөг дуустал тоглолтыг хаалттай хэлбэрээр барихад хүрдэг.
Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.
Танд амжилт хүсье.