Франц хамгаалалт жишээ өргүүд II

Хагас нээллттэй Франц хамгаалалт жишээ өргүүдтэй танилцаарай. Мастерууд гарааг өрөгт хэрхэн, яаж ашиглаж байгааг сонирхон харахад л хүний авьяас билэгийг хүндлэн дээдлэхээс өөр яах билээ гэсэн сэтгэгдэл төрдөг. Өөөрийгөө хөгжүүлж чадвал таны өмнө ч ийм боломж нээлттэй гэдэгт итгээрэй. Хүн төлөвшин хүмүүжихэд хамгийн хүнд асуудлын нэг нь өөрийгөө ялан дийлэх гэж би боддог. Өөрөөр хэлбэл өөрийгөө өөрөө удирдаж сурах. Үүнд суралцаагүй хүнд ямар нэгэн амжилтад хүрнэ гэдэг хэцүү дээ. Өөрийгөө удирдаж сурахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах бол манай сайтын үндсэн зорилго. Хэн нэгний шахалт, ямар нэгэн үнэлгээ, амлалт энэ тэр гэхгүйгээр бие даан суралцаж чаддаг болсон хүн цаашдаа өөрийгөө хөнгөн аваад явж чадна.

Сайтад материал бэлтгэн нийтлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг учраас сайтын зарим материалууд үнэтэй байгааг та ойлгох болов уу. За ингээд мастеруудын өрөгүүдийг харцгаая.

[Event "Канн, 2001."] [White "Каспаров"] [Black "Бареев"] 1. e4 e6 2. d4 d5 3. Nd2 c5 4. Ngf3 Nf6 5. e5 Nfd7 6. c3 Nc6 7. Bd3 Qb6 8. O-O g6 9. dxc5 Nxc5 10. Nb3 Nxd3 11. Qxd3 Bg7 12. Bf4 O-O 13. Qd2 {цагаан хар хөлийн тэмээг солилцохоор төлөвлөсөн. Үүний дараа өрсөлдөгчийн ноёнгийн жигүүрт хар нүднүүд суларна.} Bd7 14. Rfe1! ({14. Трfe1 нүүдэл} 14. Bh6 Nxe5! 15. Nxe5 Bxe5 16. Bxf8 Rxf8 {гэснээс хүчтэй.}) 14... a5 15. Bh6 a4 16. Bxg7 Kxg7 17. Nbd4 {Цагаан зорилгодоо хүрсэн. Тэдний цаашдын ажиллагаа суларсан хар нүднүүдэд дайралтыг зохион байгуулахад чиглэнэ.} Na5 18. Rab1 Nc4 {хар цагаан бэрсийг сайн байрлалд хөөн оруулсан.} 19. Qf4 Qd8 20. h4! {ноёнгийн жигүүрт шийдвэртэй ажиллагааны эхлэл.} h6 21. Qg3 Qe7 22. Ne2! {морь илүү идэвхитэй байрлалд шилжсэн.} Kh7 23. Nf4 Rg8 24. Re2! {дайралтын өмнө e шугамаар тэргээ давхарлах нь ашигтай.} Raf8 25. Rbe1 Rc8 26. Nh2! {морио h6 руу шилжүүлэхээр төлөвлөсөн.} g5? {хар гал дээр тос нэмсэн.} ({илүү нь} 26... h5 {ч гэсэн} 27. Nf3 {-ын дараа цагаан дайралтын сайн боломжтой.}) 27. Nh5! gxh4 28. Qh3 Rg5 29. Nf6+ Kg7 30. f4 Rg6 31. Nhg4 Rh8 32. Nh5+ Kf8 33. Ngf6! {Морьдоо дахин байршуулаад цагаан тэргээ ноёнгийн жигүүрт шилжүүлэхээр төлөвлөсөн.} Bc6 34. Qxh4 a3 35. b3 Nb2 36. Kh2 Qc5 37. Re3 d4 38. Rg3 dxc3 39. Rxg6 fxg6 40. Nd7+! {тэмцлийн үр дүнтэй төгсгөл.} Bxd7 41. Qf6+ {хар буусан.} Ke8 ({эсхүл} 41... Kg8 42. Qg7 {гээд мад}) 42. Ng7 {гээд мад.}
[Event "Сараево, 1999."] [White "Топалов"] [Black "Морозевич"] 1. e4 e6 2. d4 d5 3. Nc3 Nf6 4. e5 Nfd7 5. f4 c5 6. Nf3 Nc6 7. Be3 cxd4 8. Nxd4 Bc5 9. Qd2 O-O 10. O-O-O a6 11. h4 Nxd4 12. Bxd4 b5 13. h5 b4 14. Ne2 ({Бараг тэнцүүхэн тоглолтод} 14. Na4 Bxd4 15. Qxd4 Qa5 16. b3 Bb7 17. Kb1 Bc6 18. Nb2 Qc5 {хувилбар хүргэнэ.}) 14... a5 15. Qe3 Qc7 16. Kb1 Ba6 {хар муу тэмээний асуудлаа шийдсэн} 17. Bxc5 (17. h6 g6 18. g4 Rfc8 {тохиолдолд харын боломж илүү.}) 17... Nxc5 18. Ng3 (18. f5 {нь} Ne4 {-өөс болоод сайнгүй.}) 18... Rfc8 19. Rc1 (19. f5 Ne4 20. Bxa6 Rxa6 21. Nxe4 Qxc2+ 22. Ka1 Qxe4 {хүү алдахад хүргэнэ.}) 19... a4 20. Bxa6 (20. c3 Bxf1 21. Rhxf1 Nb3! 22. axb3 axb3 23. cxb4 Qc2+! 24. Rxc2 bxc2+ 25. Kc1 Ra1+ 26. Kd2 Rxf1 27. Nxf1 (27. Ne2 Rd1#) 27... c1=Q+ {гээд хожигдолд хүргэнэ.}) ({Бусад жишээ нь} 20. c4 Bb7 21. cxd5 Bxd5) ({эсхүл} 20. f5 a3 21. b3 Bxf1 22. Rhxf1 Ne4 23. Nxe4 Qxe5 24. c3 exf5 {үргэлжлэлүүд хард ашигтай.}) 20... Rxa6 21. Rhd1 (21. f5 {-д} a3! {хариу хүчтэй.}) (21. c3 Nb3! 22. Rc2 d4 23. Qd3 dxc3!! {тохиолдолд хар гоё хожилтой. Жишээ нь} 24. axb3 ({эсхүл} 24. Qxa6 Nd2+ 25. Ka1 (25. Rxd2 {гэвэл} cxd2) (25. Kc1 {гэвэл} cxb2+ 26. Kxd2 Qxc2+ 27. Ke3 Rc3+ 28. Kd4 Qd2+) 25... cxb2+ 26. Rxb2 Qc1+ 27. Rxc1 (27. Rb1 {гэвэл} Nb3+ 28. axb3 Qa3 {гээд мад}) 27... Rxc1+ 28. Rb1 Rxb1 {гээд мад}) 24... axb3 25. Qxa6 bxc2+ 26. Kxc2 cxb2+ 27. Kxb2 Qc2+ 28. Ka1 b3 29. Rb1 Rb8 30. Qa3 (30. Rb2 {гэвэл} Qd1+ 31. Rb1 b2+ 32. Ka2 Qb3 {гээд мад}) 30... Qc3+ 31. Rb2 Qc1+ 32. Rb1 Qxa3 {гээд мад.}) (21. c4 {-д} d4! 22. Qf3 ({эсхүл} 22. Qxd4 Nb3!) 22... b3 23. a3 Rc6 24. Rhd1 Rd8 {гээд хар их давуутай.}) 21... a3! 22. b3 Rc6 {хагас нээлттэй шугамыг хар эзэлснээр бэрсний жигүүрт хүчтэй дарамтыг үүсгэсэн.} 23. Qd4 ({Шахалтаас} 23. c3 Na6 {гэж гарах}) ({эсхүл} 23. c4 dxc4 24. Rxc4 Na4! 25. Rdd4 Rxc4 26. Rxc4 Nc3+ 27. Ka1 (27. Kc2 Qb7 28. Rxc8+ Qxc8) 27... Rd8 28. Ne2 Rd1+ 29. Nc1 Qb7 {оролдлогууд юунд ч хүргэхгүй.}) 23... Na6 24. Rd2 ({илүү нь} 24. Qd2) 24... Qe7! {өрсөлдөгчийн шатруудыг бэрсний жигүүрийн хамгаалалтанд уяснаар хар өөрийн бэрсийг ноёнгийн жигүүрт чиглүүлэн морио c7, b5 -аар дамжуулан c3 -д оруулна.} 25. Qd3 ({Идэвхитэй} 25. f5 {нүүдэл} Qg5 26. Rd3 exf5 27. Qxd5 Nc5 28. Rf3 g6 {гээд ноёнгийн жигүүрт хүчтэй буултыг хийлгэхээр}) 25... Qh4 26. Qf3 Rc3 27. Rd3 h6! {шийдвэрлэх дайралтын өмнөх хэрэгтэй урьдчилан сэргийлэлт.} 28. f5 {арга ядалт.} (28. Ne2 Rxd3 29. cxd3 Rxc1+ 30. Nxc1 Nc7 {гээд дараачаар нь Мb5 гээд хар техникийн хожилтой байрлалтай.}) 28... Qg5 29. Qf1 Rxd3 30. Qxd3 Nc5 31. Qf3 Nd7! {материалын бүрэн тэнцүү байхад цагаан буусан. Тэд өөрийн олон тооны сул талыг хамгаалах чадамжгүй болсон.}
[Event "Франкфурт, 2000."] [White "Каспаров"] [Black "Широв"] 1. e4 e6 2. d4 d5 3. Nc3 Nf6 4. Bg5 dxe4 5. Nxe4 Nbd7 6. Nf3 Be7 7. Nxf6+ Bxf6 8. h4 O-O 9. Bd3 c5 10. Qe2 cxd4 11. Qe4 g6 12. O-O-O Qa5 ({зөв нь} 12... e5 13. Bxf6 Qxf6 14. Bb5 Re8 {байсан.}) 13. Bxf6 Nxf6 14. Qxd4 Nh5 (14... Kg7 {гэвэл} 15. h5) 15. a3! Rd8 ({бэрсээ солилцоод ч хөнгөн болохооргүй. Жишээ нь} 15... Qb6 16. Qxb6 axb6 17. Rhe1) 16. Qe3 Bd7 17. g4 Nf6 18. Qf4 (18. h5! {хүү хаясан ч болно.} Nxg4 19. Qf4 e5 (19... Nxf2 {гэвэл} 20. hxg6 fxg6 21. Qh6) 20. Qg5 h6 (20... f6 21. Qh4 {гээд хэрвээ} g5 {гэвэл} 22. Nxg5! fxg5 23. Qxg5+) 21. Qe7 Qd5 22. hxg6 Qxf3 23. Be4! Qf4+ 24. Kb1 {хар f7 нүдний хамгаалалтын том асуудалтай. Жишээ нь} fxg6 ({эсхүл} 24... Rf8 25. Bxb7 Be6 26. Bxa8 Rxa8 27. f3! Qxf3 28. Rhf1) 25. Bxg6 Qf6 26. Rxd7) 18... Nd5 19. Qh6 Nf6 20. Ng5 Bc6 {цагаан хоёр бод хаян хар ноёнгийн нуувчийг эвдэн дайралтын төгс байрлалыг эзэлсэн.} 21. Bxg6! (21. Rh3 {гэж нүүх завгүй. Учир нь} Qa4! {сөрөг тоглолттой.}) 21... hxg6? (21... fxg6 22. Nxe6 Rxd1+ 23. Rxd1 Kf7 {-гийн дараагаар цагаан} 24. Ng5+ Kg8 25. Ne6 Kf7 {гэх мэтээр зөвхөн тэнцээтэй мэт санагдахаар}) 22. Nxe6! fxe6 23. Qxg6+ Kh8 24. Qxf6+ Kh7 25. Rhe1! ({зөвхөн} 25. g5 Bxh1 26. g6+ Kh6 27. g7+ Kh5! 28. Qf7+ Kh6 29. Qf6+ Kh5 {үргэлжлэл тэнцээнд хүргэнэ.}) 25... Rxd1+ 26. Rxd1 Qc5 ({хар} 26... Qc7 27. g5 Qg7 28. Qxe6 Re8 {-аар эсэргүүцлээ үргэлжлүүлж болох ч} 29. Qg4 {-ийн дараагаар цагаанд давуу ирнэ.}) 27. g5! Rf8 28. Qh6+ Kg8 29. Qxe6+ Kg7? (29... Kh8! {гээд} 30. Rd6 Be4 31. c3 Qf5 32. Qh6+ Kg8 33. g6 Qf4+ 34. Qxf4 Rxf4 35. h5 Rh4 {гэж тоглосон бол бүх тэмцэл өмнө байхаар.}) 30. Qh6+ (30. Rd6 {шууд хожино.}) 30... Kg8 31. Qg6+ Kh8 32. Qh6+ Kg8 33. Qe6+ Kg7? ({дахиад л оновчгүй. Зөв нь}33... Kh8! {байлаа.}) 34. Rd6! {энэ удаа цагаан хожлыг харлаа.} Be8 35. Qe7+ {гээд хар буусан.}

Сайтын материалуудыг найз нөхөддөө тараагаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 719 Төлбөртэй

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.      
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

[Event "Минск, 1979."] [White "Геллер"] [Black "Аникаев"] 1. e4 c5 2. Nf3 e6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 d6 6. Be2 Be7 7. O-O O-O 8. f4 Nc6 9. Be3 a6 10. a4 {цагаан b7-b5 цөмрөлтөд идэвхитэй саад хийсэн ч өөрийн морио төвийн d4 нүдэнд үлдээсэн.} ({Энд} 10. Nb3 Bd7 11. a4 {гэж ихээр тоглодог ба хар} b6! {гэж хариулах нь хамгийн сайн. Хэрвээ} 12. Bf3 {гэвэл} Rb8 ({эсхүл} 12... Qc7)) 10... Bd7 11. Bf3 Na5? {хар өрсөлдөгчид ноёнгийн жигүүрт аюултай санаачлагыг авах боломжийг өгсөн буруу төлөвлөгөөг сонгосон.} (11... Nxd4 12. Qxd4 Bc6 {гээд} 13. g4 {-д} d5! {хариулах боломжийг бүрдүүлэн тоглох хэрэгтэй байсан.}) 12. Qe2 Qc7 13. g4 {одоо d6-d5 сөрөг цохилт боломжгүй. Харын хариу арга хэмжээ илт хожимдсон.} Rfc8 14. g5 Ne8 15. f5 {e5 түлхүүр нүдийг цаг алдалгүй эзлэх ёстой бэрсний морь төвд байхгүй нь харын байрлалын айхтар дутагдал.} Nc4 16. Bh5 g6 {Хар хамгаалахад хүнд.} (16... Ne5 {гэвэл} 17. fxe6 fxe6 18. Qf2 g6 {гэнэ.}) 17. fxg6 fxg6 18. Qf2 Ne5 19. Nf3! {энгийн болоод хүчтэй. Цагаан өрсөлдөгчийн сайн байршсан ганц бодыг солилцсоноор харын байрлалыг хамгаалах боломжгүй болсон.} Ng7 (19... gxh5 {гэвэл} 20. Nxe5 dxe5 21. Qf7+ Kh8 22. Qxe7 Ng7 23. Rf7 {гээд хар бод алдана.}) 20. Nxe5 Rf8 21. Nf7 Nxh5 {Геллер ноёнд дайралт хийхдээ чадварлаг бөгөөд энэ өрөгт морь дараа нь бэрсээ хаясан сайхан комбинацийг хийсэн.} 22. Nd5!! exd5 23. Nh6+ Kg7 (23... Kh8 24. Bd4+ Ng7 {гэвэл} 25. Bxg7+ Kxg7 26. Qd4+ {гээд мад болно.}) 24. Qf7+! {Тэмцлийг шууд цагааны талд шийдсэн бэрсний гоё хаяа.} ({Хожилд} 24. Bd4+ Bf6 25. gxf6+ Kxh6 26. Qd2+ g5 27. h4 Rg8 28. f7 {хувилбар ч хүргэх нь ойлгомжтой.}) 24... Rxf7 25. Rxf7+ Kh8 26. Bd4+ Bf6 27. Rxf6! {гээд хар буусан.} Ng7 {-д} 28. Rf7 Rg8 29. Bxg7+ {гээд хоёр нүүдлийн мадтай.}

  Нээгдсэн тоо: 1423 Нийтийн

Нээлттэй гараануудын нэг болох ноёны гамбитийн санаа нь е5 хүүг устган f шугамыг нээн d4 нүүдлээр төвийг эзлэн цааш f7 нүдэнд цохилт өгөхөд оршино. Гарааны тухай бүр XVI зуунд Лопесийн бүтээлд анхлан дурдагдсан байдаг. Гарааны боловсруулалт, судалгаа, хөгжилд дундад зууны үеийн Греко, Полерио, Сальвио зэрэг Италийн шатарчид чухал хувь нэмэр оруулсан. XIX зуун хүртэл ноёны гамбит хамгийн дэлгэрсэн гараануудын нэг байсан. Ноёны гамбит хамгийн хурц, нарийн төвөгтэй гараануудын нэг. Орчин цагт тэмцээнүүдэд гарааг хэрэглэх нь ховор болсон ч түргэн тоглолтод чадварлаг ашигладаг тоглогчид цөөнгүй.

  Нээгдсэн тоо: 1546 Төлбөртэй

Шатар энгийн дүрэмтэй, цөөн нүүдлүүдтэй сурахад амархан тоглоом. Иймээс ихэнх хүмүүс ямар нэгэн хичээл, дамжаа гэлгүй шатрын нүүдлийг суран өөрийн хэмжээндээ нүүдэг болдог ч ихэнхдээ эхний 10 нүүдэлд өргийн хувь заяа шийдэгдэх нь элбэг байдаг. Өөрөөсөө илүү, зэрэг, дэвтэй хүмүүстэй тоглоход алдаа гаргахгүй байгаа хэдий ч байрлал улам муудсаар бас л арваад нүүдлийн дараа бүр нүүх нүүдэлгүй болоод ирдэг зовлонг шатар сонирхогчид бүгд мэдэх байх. Энэ нь сонирхогчдын гарааны талаарх мэдлэг дутуутай холбоотой болов уу гэж үзэн сайтад гарааны хичээлүүд багцлан нийтэлж үзэхийг санал болгоё. Энэ удаад цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр түлхэхэд хар 1... d5 симметр хариултаас өөр нүүдлээр хариулах хагас хаалттай гараанууд гэж нэрлэгддэг гараануудын нэг болох Хуучин энэтхэг хамгаалалтын Фианкетто системийг танилцуулъя.

Санамж: Хичээлийн материалыг сайн ойлгохын тулд хувилбаруудын салаануудыг өөр програм эсхүл хөлөг дээр өрөн өөрийн хувилбарыг зэрэгцүүлэн бодон судалбал илүү тогтоон ашиглаж сурахад дөхөмтэйг сануулъя.

  Нээгдсэн тоо: 1177 Нийтийн

1842 -1845 онуудад захидалаар Париж - Будапешт хотуудын хооронд тоглогдсон өрөгт Унгарын нийслэл ялснаар гарааны нэрийг авсан. Гарааны санаа нь итал өрөг эсхүл хоёр морины хамгаалалтад гардаг хурц, шууд хувилбаруудаас зайлсхийхэд оршино. Гараанд хар нилээд шахагдсан байрлалтай болох ч илт сул талгүй. Тэмцэл эхний нүүдлүүдээс л маневрийн шинжтэй явагддаг.

[Event "Унгар өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Be7 {энэхүү болгоомжтой нүүдэл хард шахагдсан ч бат бэх байрлалыг бий болгодог.} 4. d4 exd4 ({Үүнээс гадна} 4... d6 5. Nc3 ({Цагаанд} 5. d5 Nb8 6. Be3 {хүчтэй. Цааш c2-c4 гээд цагаан орон зайн давуутай болно.}) 5... Nf6 6. h3 O-O 7. O-O exd4 8. Nxd4 Nxd4 9. Qxd4 Be6 {бараг тэнцүүхэн тоглолттой.} 10. Bxe6 {тохиолдолд} fxe6 11. e5 Nd7 {гэх хэрэгтэй.}) 5. Nxd4 d6 6. O-O Nf6 7. Nc3 O-O {Цагаан чөлөөтэй бөгөөд} 8. Bf4 ({эсхүл} 8. Re1) ({эсхүл c8 -ын тэмээний хөлөлгөөг хязгаарлан} 8. h3 ) {гэж хөллөж болно.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 379

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 474

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 451

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 524

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 589

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 585

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 729

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 869

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 861

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1326

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 541

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 803