Ноёны гамбит. 3. Мg1-f3

Нээлттэй гараануудын нэг болох ноёны гамбитийн санаа нь е5 хүүг устган f шугамыг нээн d4 нүүдлээр төвийг эзлэн цааш f7 нүдэнд цохилт өгөхөд оршино. Гарааны тухай бүр XVI зуунд Лопесийн бүтээлд анхлан дурдагдсан байдаг. Гарааны боловсруулалт, судалгаа, хөгжилд дундад зууны үеийн Греко, Полерио, Сальвио зэрэг Италийн шатарчид чухал хувь нэмэр оруулсан. XIX зуун хүртэл ноёны гамбит хамгийн дэлгэрсэн гараануудын нэг байсан. Ноёны гамбит хамгийн хурц, нарийн төвөгтэй гараануудын нэг. Орчин цагт тэмцээнүүдэд гарааг хэрэглэх нь ховор болсон ч түргэн тоглолтод чадварлаг ашигладаг тоглогчид цөөнгүй.

[Event "Ноёны гамбит. 3. Мf3 үргэлжлэл. Хубилбар A"] 1. e4 e5 2. f4 exf4 {хүүний хаяагаар цагаан төвийг эзлэх, бүх боднуудаа хурдан хөллөх, дайралтын шугамыг нээхийг оролдсон. Хамгийн сайн хамгаалалтыг гамбитийн хаяаг аваад дараачаар нь хөлөлгөө хийхийн тулд хүүг буцаан өгөх гэж үздэг.} ({шууд} 2... d5 {гэж хар хүүг буццан чөлөөт хөлөлгөөнд сонирхсон нүүдэл бий.} 3. exd5 exf4 4. Nf3 Nf6 5. Be2 Nxd5 6. c4 Nf6 ({хурц тоглолттой} 6... Nb4 {нүүдэл анхаарал татахаар}) 7. d4 Bd6 8. c5 Be7 9. Nc3 Be6 10. Bxf4 Nd5 11. Bg3 {гээд цагаан багахан давууг авна. (Накамура - Томашевский, Москва, 2012)}) 3. Nf3 {нүүдлийн дараагаар үүсэх бүлэг хувилбаруудыг "морины гамбит" гэсэн ерөнхий нэрээр нэгтгэдэг.} Be7 {урьд нь энэ нүүдлийг цагаанд h4 дээр шалаа өгөн давууг олгох хурц тоглолтод хүргэдэг гэж үздэг байсан. Сүүлд Зөвлөлтийн мастеруудын судалгаагаар 3... Тe7 нүүдэлд суурилсан стратегийн шинэ төлөвлөгөөг үүссэн бөгөөд өнөө цагт энэхүү үргэлжлэл ноёны гамбитийн чухал хувилбаруудыг нэг болсон.} (3... g5 {нүүдлийн тухай Ноёны гамбит. 3. Мf3 үргэлжлэл. Хубилбар Б хэсгээс үзээрэй.}) (3... Ne7!? {хар d7-d5 түлхэлтэд бэлтгэсэн энэ үргэлжлэл өргөн тархалтыг авч байсан. Цааш} 4. d4 d5 5. Qe2!? ({эсхүл} 5. Nc3 dxe4 6. Nxe4 Nd5 7. Bd3 Be7 8. c4 Ne3 9. Qe2 Bb4+ 10. Kf2 O-O 11. Bxe3 fxe3+ 12. Qxe3 Be7 {хар бат бэх байрлалтай. (Ренет - Соколов, 1997)}) 5... Ng6 (5... dxe4!? 6. Qxe4 Nc6 {анхаарал татахаар}) 6. h4!? dxe4 7. Qxe4+ Qe7 8. Qxe7+ Nxe7 9. Nc3 {гээд цагаан хүүний төлөөст дарамтаа хадгална.} (9. Bxf4 Nd5 10. Bd2 Bd6! {хар сайхан тоглолттой.})) 4. Bc4 Nf6! 5. e5 (5. Nc3 {-д хар айлтгүй} Nxe4 {гэж төвийн чухал хүүг устгана. Жишээ нь} 6. Bxf7+ ({эсхүл} 6. Nxe4 d5 7. Bd3 dxe4 8. Bxe4 f5 9. Bd3 Qd6 10. Qe2 Nc6) ({гэхдээ 5... Мxe4 -ийн дараа} 6. Ne5 {хурц нүүдэл ихээхэн төвөгтэй тоглолтод хүргэнэ.}) 6... Kxf7 7. Ne5+ Kg8 8. Nxe4 d5 {гээд хар сайн байрлалтай.}) 5... Ng4 6. Nc3 ({эсхүл} 6. O-O Nc6 7. d4 d5 8. exd6 Bxd6 9. Re1+ Kf8! {хар сайн байдалтай.}) 6... d6 7. d4 (7. exd6 Bxd6 8. Qe2+ Qe7 9. Qxe7+ Kxe7 10. Nd5+ Kd8 {гээд цагаан давууг авахгүй.}) 7... dxe5 ({хар найдвартай байрлал авах} 7... Bh4+ 8. Kf1 Ne3+ 9. Bxe3 fxe3 10. Qd3 Bg5 11. Nd5 c6 12. Nxe3 d5 13. Bb3 O-O {үргэлжлэл анхаарал татахаар}) 8. dxe5 Qxd1+ 9. Nxd1 Be6 {цагаан материалын тэнцвэрийг сэргээсэн ч тэдний дайралт дарагдсан.}
[Event "Ноёны гамбит. 3. Мf3 үргэлжлэл. Хубилбар Б"] 1. e4 e5 2. f4 exf4 3. Nf3 g5 {хамгаалалтын арга хоёр тал харилцан боломжуудтай ихээхэн нарийн байдалд хүргэдэг.} 4. Bc4 ({бас} 4. h4 g4 5. Ne5 Nf6 (5... d6 6. Nxg4 Be7 7. d4 Bxh4+ 8. Nf2 Qg5 9. Qf3 Nc6! {ч муугүй. (Грассо - Калиниченко, 2000)}) 6. d4 d6 7. Nd3 Nxe4 8. Bxf4 Qe7 9. Qe2 Bg7 10. c3 Bf5 {харилцан хурц тоглолттой сайн үргэлжлэл}) 4... Bg7 (4... g4 5. O-O gxf3 6. Qxf3 {нүүдлийн дараа Полерио - Муциогийн толгой эргэм гамбит үүснэ. Хар материалийн ихээхэн давуутай ч хөлөлгөөнд хоцорсон тул болгоомжтой хамгаалах ёстой. Дараах хувилбар байж болно.} Qf6 7. e5 Qxe5 8. d3 Bh6 9. Nc3 Ne7 10. Bd2 Nbc6 11. Rae1 Qf5 12. Nd5 Kd8 13. Qe2 ({илүү нь} 13. Bc3) 13... Qe6 14. Qf3 Qf5 {нүүдэл давтагдсан. Хувилбарыг тогтсон /хатуу/ гэж нэрлэж болохгүй нь мэдээж зөвхөн хар ямар аюулаас сэргийлэхийг л үзүүлсэн. Цагаан дайралтаа өөр замаар явуулж болохыг тооцох нь чухал. Жишээ нь 13.Бe2 -ын оронд 13.Тc3 гэж тоглох нь маш хүчтэй. Бидний авч үзсэн хувилбарыг Филидорийн гамбит гэдэг бөгөөд хурц тоглолттод хүргэдэг.}) 5. O-O (5. h4 {-д} h6 {гэж хариулах боломжтой.}) 5... d6 6. d4 Nc6 7. c3 h6 8. g3 g4 (8... Bh3 {гэвэл цагаан тэргээ} 9. gxf4 Bxf1 {хаяан} 10. Qxf1 gxf4 11. Bxf4 {сонирхолтой төвөгтэй байдлыг үүсгэж болно.}) 9. Nh4 f3 10. Qb3 (10. Nd2 {хувилбарыг судлах хэрэгтэй. Цагаан f3 дээр морио хаян дайрах сайн боломжийг олно.}) 10... Qe7 11. Bf4 Nf6 12. Nd2 {цагаан дайрах боломжоо хадгалах ч хар бүрэн хамгаалах боломжтой байрлалтай.}
[Event "Ноёны гамбит. 3. Тc4 үргэлжлэл. Тэмээний гамбит"] 1. e4 e5 2. f4 exf4 3. Bc4 {гээд тэмээний гамбитийн хувилбарт шилждэг.} Nf6 {хамгийн сайн хамгаалалт. Хар цагааныг e4 хүүг хамгаалахыг тулгасан.} ({Эргэлзээтэй} 3... Qh4+ {нүүдэл} 4. Kf1 {-ийн дараа хугацаа алдсан хэрэг. Учир нь бэрс удахгүй ухрахад хүрнэ.}) 4. Nc3 (4. e5 {гэвэл} d5 {гэнэ. Ноёны гамбитад хар хөлөлгөөнд хоцрохгүйг хичээн зоригтой тоглох шаардлагатай.}) 4... c6! 5. Qf3 d5 6. exd5 Bd6 {материалийн тэнцвэр бий болсон ч хар эвтэйхэн хөллөх боломжоо хангасан. Жишээ нь} 7. d3 Bg4 8. Qf2 O-O {хэрвээ} 9. Bxf4 {гэвэл} Re8+ 10. Kf1 b5 11. Bb3 b4 {гээд цагаан хамгаалагч талын байрлалтай болно.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 857 Төлбөртэй

Шатрын гараануудыг сайн ойлгон эзэмшсэнээр таны шатар тоглох ур чадвар ихээхэн дээшлэнэ. Сайтад шатрын гараануудыг багц хичээл хэлбэрээр нийтэлж байгаа билээ. Энэ удаад хагас нээлттэй гарааны төлөөлөл болох франц хамгаалалтын жишээ өргүүдийг таницуулъя. Нээлттэй гараанууд гадна хагас нээллттэй гараануудыг шатарчид маш өргөнөөр ашигладаг. Гараануудыг мэдснээр өрсөлдөгчийн тоглолтын төлөвлөгөө, түгээмэл зангууд, түүнд орохгүй байх аргууд гэх мэт олон зүйлүүдийг сурдаг.

[Event "Дубай, 2002."] [White "Грищук"] [Black "Раджабов"] 1. e4 e6 2. d4 d5 3. e5 c5 4. c3 Nc6 5. Nf3 Bd7 6. Be2 Rc8 7. O-O a6 8. Kh1!? {f2-f4 түлхэлтэд чиглэсэн сэргийлэлтийн сонирхолтой санаа.} Nge7 ({оновчтой нь} 8... cxd4!? {гэсэн бол ийм бүтцэд цагаан хийдэг дараагийн нүүдлийг хорих байсан.}) 9. dxc5! Ng6 10. Be3 Ncxe5 11. Nxe5 Nxe5 12. b4 {цагаан бэрсний жигүүрт хүүний дайралтын стандарт төлөвлөгөөнд бэлтгэж байхад харын тоглолт төв ба ноёнгийн жигүүрт хүндэрсэн.} Be7 13. Nd2 Nc6 14. f4 Bf6 15. Rc1 O-O (15... Ne7!? 16. g4 O-O {гэж тоглох боломжтой.}) 16. Nf3 Re8?! {Төвийн сөрөг тоглолт хожимдсон.} (16... Ne7!? {гэж үргэлжлүүлэх шаардлагатай байсан.} 17. Nd4 Bxd4 18. Bxd4 Bb5 19. Bxb5 axb5 20. Qd3 Qd7 21. Rce1 Ra8 {гээд цагааны хүүний давшилтыг саатуулна.}) 17. a4! Qc7 (17... a5 18. b5 Ne7 19. Ne5!? {хувилбар байж болохоор}) 18. Bd3 g6 19. b5 axb5 20. axb5 Ne7 21. Bd4 Bg7 22. Qd2 f6 23. c4 dxc4 (23... e5?! 24. fxe5 fxe5 25. cxd5 exd4 {гэх боломжтой.} ({эсхүл} 25... Nxd5 26. Bc4 Be6 27. Ng5!? ({эсхүл} 27. Bxe5 Bxe5 28. Bxd5))) (23... Bh6!? {гэсэн ч болохоор.}) 24. Bxc4 Nf5 ({асуудлыг} 24... Bh6 25. Bxf6 Bxf4 26. Qe1 Nd5 (26... Bxc1 27. Bxe6+ Bxe6 28. Qxe6+ Kf8 29. Ne5) 27. Be5 Bxe5 28. Nxe5 Rf8 (28... Re7 29. Nxg6!? hxg6 30. Bxd5 {хувилбарууд шийдэхгүй.})) 25. Bg1 Rcd8 26. Qa2 Qxf4?! (26... Kh8 {нь илүү найдвартай.}) 27. Nd4 Qg4 28. Rxf5! gxf5 29. c6 bxc6 30. bxc6 Bxc6 (30... Bc8 {-ын дараагаар хүүний маршд} 31. Nxe6 Bxe6 32. Bxe6+ Kh8 33. c7 {саад хийх боломжгүй.}) 31. Bxe6+ Kh8 32. Nxc6 Rd1?! 33. h3 Qh5 34. Bf7 {гээд хар буусан.}

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу. Орчин үед хүний хөгжил тэргүүн зэрэглэлийн шалгуур үзүүлэлтүүдийн нэг болсон тул өөрийгөө хөгжүүлэхэд багахан төлбөрөөс татгалзах хэрэггүй л болов уу. 

  Нээгдсэн тоо: 1288 Төлбөртэй

1824 онд шотландын шатарчид төвийн эртлэн урагшлалтыг амжилттай хэрэглэсэн Эдинбург -  Лондонгийн шатарчдын захидлаар тоглогдсон өргүүдээс гараа нэрээ авсан. Гэхдээ гарааны тухай анхлан 1750 онд Италийн мастер Эрколе дель Риогийн бүтээлд дурдагдсан бөгөөд гарааны анхны судалгааг 1763 онд Италийн Ж. Лолли "Шатарын тоглоомын онол, практикийн ажиглалт" бүтээлдээ хийсэн байдаг. XIX -р зуунд Шотланд өрөгийн боловсруулалтыг В. Стейниц, Г.Стаунтон, Л.Паульсен нар хийн сүүлд А. Алехин, С.Тартаковер нар оролцсон. Гарааны орчин үеийн онолд Г. Каспаров их хувь нэмэр оруулсан. Тэрээр 1990 онд шотланд гарааг А. Карповийн эсрэг хоёр удаа хэрэглэсэн.
Орчин цагт тэмцээнүүдэд гарааг өргөн хэрэглэдэг. Өргийг зөв эхлэх нь амжилтын суурь болдог тул шатрын гараануудыг мэддэг байх хэрэгтэй. Үүнээс гадна өрсөлдөгч ямар гарааг эхлүүлж буй тооцон хамгаалалт, дайралтын зохистой аргачлалыг сонгох, гарааны зангуудад орохгүй байх гээд олон талын ашигтай.

  Нээгдсэн тоо: 890 Төлбөртэй

Гарааны онолыг сайн судалбал таны тоглолтод мэдэгдхүйц дэвшил гарах болно. 1. d4 гэж бэрсний хүүгээ түлхэн эхлүүлсэн гараанд хуучин энэтхэг хамгаалалтыг ихээр хэрэглэдэг. Гараа Земишийн систем, фианкетто, сонгодог систем гээд олон хувилбартай бөгөөд энэ удаад гарааны Петросяний системийг авч үзье.

  Нээгдсэн тоо: 1131 Нийтийн

Их мастерууд тоглолтдоо ихээр хэрэглэдэг өргөн дэлгэрсэн гараануудын нэг бол Франц хамгаалалт юм. Шатарт амжилт гарах үндэс бол өргийг зөв эхлүүлэх. Гараанд өрсөлдөгчөөс давууг авбал цааш хожилд хүрэх зам дөт болох нь гарцаагүй. Энэ удаад хагас нээлттэй Франц хамгаалалтын хичээлүүд сүүлийн хэсгүүдийг танилцуулъя.

[Event "Франц хамгаалалт. IV -р хэсэг"] 1. e4 e6 2. d4 d5 3. e5 {хүүний урагшлалтаар цагаан харын ноёнгийн жигүүрийг шахан дайралтад бэлтгэхийг оролдсон.} (3. exd5 exd5 4. Bd3 Nc6 5. c3 Bd6 6. Nf3 {үргэлжлэл цагаанд юу ч авчрахгүй. Хар хөлөлгөөг хөнгөн дуусгана.}) 3... c5 {хар шууд идэвхитэй сөрөг тоглолтыг эхлүүлж болно.} 4. c3 (4. Nf3 {цагаанд юм өгөхгүй.} cxd4 5. Qxd4 Nc6 6. Qf4 f5 7. Bd3 Nge7 8. O-O Ng6 9. Qg3 Be7 {гээд хар бат бэх байрлалтай.}) 4... Nc6 5. Nf3 Qb6 6. a3 (6. b4 {гэж цагаан бэрсний жигүүрт тоглохыг оролдож болно. Энэхүү хурц үргэлжлэлийг сүүлийн үед ихээр хэрэглэх болсон.}) (6. Be2 Nge7 7. Na3 cxd4 8. cxd4 Nf5 9. Nc2 Be7 10. Rb1 a5 11. g4 Nh4 {тохиолдолд харын тоглолт муугүй.}) 6... c4 (6... Bd7 7. b4 cxd4 8. cxd4 Rc8 9. Bb2 Na5 {цагаан санаачлагатай хурц тоглолтод хүргэх үргэлжлэл.}) (6... Nh6!? 7. b4 cxd4 8. cxd4 Nf5 9. Bb2 Be7 10. h4 {цагаан зарим нэгэн дарамттай.}) 7. g3 Na5 8. Nbd2 Bd7 9. Bg2 O-O-O {гээд харилцан боломжуудтай хурц тэмцэлд хүрнэ.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 292

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 369

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 339

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 432

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 481

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 505

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 599

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 690

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 726

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1133

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 748

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 820