7 ба 8-р шугам /үргэлжлэл/

Энэ удаа шатрын стратегт чухал байр суурийг эзлэх 7 ба 8-р шугамын тухай үргэлжлүүлэн авч үзнэ.

Гурав. 7-р хэвтээ шугам дахь таван тусгай тохиолдол.
7-р шугамыг бүрэн эзэмших ба нүүргүй хүү. 7-р шугамыг бүрэн эзэмших гэдэгт энэ шугамыг эзлэн авснаар өрсөлдөгчийн ноёнг таслахыг ойлгоно. Жишээ нь цагаан тэрэг a7, хар ноён f8, хар хүү f6 дээрх байрлал. Хэрвээ хар хүү f6 дээр биш f7 дээр байсан бол тэрэгний үйлчлэл бүрэн хэмжээний байж чадахгүй.

1-р тохиолдол. 7-р шугамыг бүрэн эзэмшилт хол урагшилсан нүүргүй хүүтэй хосолбол голдуу хожилд хүргэдэг. Жишээ нь цагаан - Нh1, Трe7, b6 хүү, хар - Нh8, Трd8 гэсэн байрлалтай байвал цагаан b6-b7 гийн дараа Трe7-c7-c8+ -г яах ч аргагүй. Хэрвээ хар ноён g6 -д байсан бол байрлал тэнцээнийх байхаар юм.

Зурагт үзүүлсэн байрлалд тоглолтыг 1. Бxh3+ Трh6 2. Бxh6+ gxh6 3. b6 гээд цагаан хожлоор шийднэ. Учир нь цагаан 7-р хэвтээг бүрэн эзэмшсэн. Гэхдээ b5-b6 -ын дараа g7 дээр хар хүү байж байсан бол хар Нh7 гэж тоглон тэнцэх боломжтой байсан.
Тарраш  -  Эм. Ласкер. Берлин. 1918

Өрсөлдөгчийн хэвтээ шугамыг бүрэн эзлэхийг бодит тоглолтын жишээгээр харцгаая. Ласкер тэмдэглэлдээ 1. ... Трa2+ 2. Нg1 нүүдлийн дараа харын хожлыг 2. ... a5 3. Трxg7 a4 4. Трg6 a3 5. Трxf6 Трb2 гэж тэмдэглэсэн. Хэрвээ цагаан хүү g3 дээр биш g2 дээр байсан бол Нh2 нүүдэл тэнцээ хийх боломжийг бас өгөхөөр. Гэтэл хүү g3 дээр байснаар хард 2-р хэвтээг бүрэн эзэмшилтийг өгснөөр тэд хожсон. Гэхдээ 1. ... Трa2+ шалааны дараа 2. Нe1! гэж 2-р хэвтээ шугамыг сулруулахыг оролдох нь сонирхолтой. Ласкер 2. ... a5 3. Нd1 a4 4. Нc1 a3 5. Нb1 гээд тэнцээ болох хувилбарыг харуулсан.

2-р тохиолдол. Төгсгөлгүй (дандаа) шалаагаар тэнцээ хийх. Туршлага муутай тоглогчдод голдуу тохиолддог сэтгэл санааны нэг сонин алдаа.

Цагаан өөрийн ноёныг хүнд байдалд орсонг мэдрээд 1. Трfe7+ шалаагаар тэнцээ хийхээр шийдсэн. Гэхдээ цагаан 1. Трde7+? гэвэл хар ноёноо аюулгүй байрлалд аваачна гэдгийг зөв харсан. 1. Трde7+? Нd8 2. Трd7+ Нc8 3. Трc7+ Нb8 гээд цагаан шалаагүй болно. Ингээд 1. Трfe7+ Нf8 2. Трf7+ Нg8 3. Трg7+ Нh8 4. Трh7+ (4. Трg1? гэвэл 4. ... Трf2+! гэх тул болохгүй) 4. ... Нg8 5. Трhg7+ Нh8 6. Трh7+ Нg8 -ын дараа туршлага муутай сонирхогч өрсөлдөгч ноёноо шалаанаас гаргаж чадахгүй гэж бодон сүүлийн шалаагаа хэд давтаад зөвхөн өөрөөр тоглох үүднээс нөгөө тэргээрээ Трd7-g7+ гэж шалснаар хожигдолд хүрсэн. Яагаад гэвэл одоо хар ноён b8 руу зугтан шалаанаас сална.

Эндээс дүгнэвэл

  • Өөрөөр тоглох дандаа ашигтай байдаггүй
  • Шатрыг түүний гүйцэтгэж байгаа чухал үүргээс хөндийрүүлэн өөр тийш татан оруулах хэрэггүй. Жишээнд d7 -гийн тэрэг хар ноёнг алдахгүй хаах маш сайн харуул байсан.

3-р тохиолдол. Тэрэг + Морь тэнцээний хэрэгсэл (дандаа шалаа).

Хар бэрс гарах гурван хүүтэй тул цагаан дандаа шалаагаар тэнцэхийг эрмэлзэнэ. 1. Мh7+ Нe8 2. Мf6+ нь 2. ... Нd8 нүүдлээс болоод юу ч авчрахгүй тул ноёнг "d" шугамаар зугтаалгахгүй таслах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Иймээс шийдэл 1. Трd7 гэдэг нь ойлгомжтой. Үүний дараа манай тэнцээний хэрэгсэл ажиллаж эхлэнэ. Жишээ нь 1. ... e1=Б 2. Мh7+ Нg8 3. Мf6+ Нf8 4. Мh7+ Нe8 5. Мf6+ гэх мэтээр. Хэрвээ 3. Мf6+ шалааны дараа хар 3. ... Нh8 гэвэл 4. Трh7# гээд мад болох тул амиа хорлосонтой ижил.
Морь тэрэгний хооронд стратегийн холбоо тогтоох эхний 1. Трd7 нүүдэлд анхаарлаа хандуулна уу.
Хард c8 дээр тэрэг байсан гэж үзье. Тэгвэл хар 1. Трd7 нүүдлийн хариуд 1. ... Трc6 гэх тул тэнцээнд хүрэх боломжгүй. Гэхдээ харын c8 дээр өөрийнх нь тэрэг ноёноо зугтаахад саад болох тул d7 -г хамгаалах шаардлагагүй. Жишээ нь 1. Мh7+ Нe8 2. Мf6+ Нd8?? 3. Трd7#.

4-р тохиолдол. Маш энгийн ч нилээд нарийн 5-р тохиолдолын бэлтгэл байдлаар тусд нь авч үзэх шаардлагатай.

Энэ нь өрсөлдөгчийн ноёнг булангаас хөөн гарган дараагаао нь материалын хожилд хүргэхэд оршино. Байрлалаас цагаан 1. Трh7+ Нg8 2. Трag7+ Нf8 3. Трf7+ гэж тоглон тэмээ хожино. Үүний хангалттай нөхцөл бол h7 тэрэгний хамгаалалт юм. Тэрэг хамгаалагдаагүй бол 3. ... Нg8 -ын дараа тэмээг авбал хар ноён h7 тэргийг авна. Ноёнг хөлгийн булангаас тэмээний "f" эсхүл "c" босоо шугам хүртэл хөөж чаддаг тэрэгнүүдийн чадварт онцгой анхаарах хэрэгтэй. Энэ чадвар нь 5-р тохиолдолын үндэс юм.

5-р тохиолдол. 7 ба 8-р хэвтээд хослон тоглох. (булангаас цохих)



Тойролтын үндсэн байрлал

8-р хэвтээг бэрс хамгаалж байгаагаас цагаан түүнийг эзлэхийг хүссэн ч шууд хийх боломжгүй. Гэхдээ тэд зорилгодоо зальжин тойрох хөдөлгөөнөөр хүрнэ. Цагаан хөлгийн буланг эзлэн тэндээс хар ноёнг хөөснөөр тэргээр цохилт хийх нүдийг хэвтээ шугамд гаргана. Ингээд 1. Трh7+ Нg8 2. Трag7+ Нf8 3. Трh8+ гээд бэрс хожино. Хоёр тэрэгний шалааны дараа үүсэх байрлал бол бидэнд 7 -р шугамаас 8-р шугамд нэвтрэх бүх тойрох маневрын үндэс болно.
Үндсэн байрлалын судалгаа дараах дүр зургийг гарган ирнэ.
Нэг талаас тойролт хийн цохилт хийхэд бэлэн хоёр тэрэг харин нөгөө талаас эсэргүүцэл үзүүлэхэд бэлэн ноён. Сүүлийн g7 тэрэгтэй хөрш байрлах нь ноёнг h8 -ын маднаас хамгаалж байгаа бөгөөд энэ холбоо байж байхад мад өгч чадахгүй. Эндээс

  • Хөөгдөж буй ноён түүнд хамгийн ойр орших тэрэгтэй холбоотой байхыг харин тойролтыг хийж буй тэргүүд эсрэгээрээ энэ холбоог устгахыг эрмэлзэнэ.
  • Хөөгдөгч хөлгийн булан руу зүтгэх харин тойрогчид түүнийг булангаас хөөхийг эрмэлзэнэ.

дүрмүүд гарч ирнэ.

Зурагт үзүүлсэн үндсэн байрлалд цагаан гурван маневрыг оролдох боломжтой.

  1. Материалын хожилд шууд шилжих
  2. Ноён тэрэгний хоорондын холбоог таслан мад өгөх
  3. Материалын хожил авчрах темп хожих

Эхний маневрыг бэрс хожсон жишээнээс харсан. Хэрвээ 8-р хэвтээгийн аль нэгэн нүдэнд өрсөлдөгчийн бэрс зогсож байвал Трh7-h8+ гээд g7 тэргээр бэрс сольж болно. Ноён тэрэгний холбоог хоёр аргаар эвдэж болно.

  1. g7 тэргийг хүү эсхүл бодоор хамгаалах
  2. Айлын ноёнг f8 нүднээс шалаагаар холдуулах

Аль ч тохиолдолд g7 тэрэг хөдлөхгүй байх ёстой.

Цагаан юуны өмнө үндсэн байрлалыг эзлэх хэрэгтэй. 1. Трg7+ Нf8 2. Трh7 (мад өгөхөөр айлгасан) 2. ... Нg8 (хөлгийн булан руу зүтгэсэн) 3. Трcg7+ Нf8. Одоо цагаан 4. Мg5 fxg5 5. f6 гээд h8 дээр мад. 4. ... d4 гэвэл 5. Мe6+ Тxe6 (гарцаагүй нүүдэл) 6. fxe6. Хар ноён f8 -аас e6-e7+ гэж хөөгдөнө. Жишээ нь 7. e7+ Нe8 8. Трh8+ Нd7 9. e8=Б++ гэх мэтээр. Холбоог эвдэх энэхүү e7 цүдийг 6. ... Трe8 гэж л хаана. Тэгвэл 7. e7+ Трxe7 8. Трxe7 гээд цагаан амархан хожих болно.
Материалын давуу болох темп хожилт. 1. Трh7+ Нg8 2. Трfg7+ Нf8 гээд үндсэн байрлалыг авсан. Цааш яах вэ? 3. Трh8+?, 3. Трg1 аль нь ч юу ч өгөхгүй. Хэрвээ цагаан ноён g5 дээр байсан бол Нg6 гээд g7 -гийн тэргээ хамгаалаад h8 -д мад өгөхөөр. Байрлалд цагаан дандаа хийхээс өөрцгүй мэт харагдана. Гэхдээ энэ бол өнгөц талаасаа тэгж харагдана. Эхлээд h8 -д мад өгөх заналтайгаар 3. Трxd7 гэе. Хар 3. ... Нg8 гэхээс аргагүй. Тэгвэл цагаан өөрийн жижиг маневраа 4. Трdg7+ Нf8 5. Трxc7 давтана. Хар a2-a1=Б гарах боломж байхгүй дахиад л 5. ... Нg8 гэхээс аргагүй. Хэрвээ өрсөлдөгч нүүдэл хийх боломжгүй байвал энэ нь бидэнд аль ч талаараа ашигтай. Өрсөлдөгч ач холбогдол багатай байрлалын нүүдэл хийхээс аргагүй байдалд хүрснээр бид темп хожиж байгаа нь илэрхий. Цааш 6. Трcg7+ дахиад л мадны занал үүсгэнэ. 6. ... Нf8 7. Трxb7 Нg8 8. Трbg7+ (8. Трxa7 нь 7. ... a1=Q гэх учраас тэнэг алдаа) 8. ... Нf8 9. Трxa7 Трxa7 10. Трxa7 гээд a2 хүүг хожин цаашид өрөгт хожил авна.
Цагаан үндсэн байрлалыг авах бүрдээ мадны аюул үүсгэн темп хожин материалын хожил хийснээр өрөгт хожил авсан.

5-р тохиолдолыг бүх гурван хэлбэрээр үзлээ. Гол баримтлах дүрэм бол эхлээд үндсэн байрлалаа эзлээд дараа нь дайрагч нөхцөл байдалдаа тохируулан өөртөө хамгийн тохирох хэлбэрээ сонгох юм.
Жишээ өргүүд харцгаая.

Нимцович         О. Бернштейн
Вильна, 1912
Хар f7-f6 гэж материалын хожил хийхэд хүрэлцэхгүй болгох санаатай 50. ... Трf8 гэж нүүсэн. Харин цагаан тэр үед нээгдсэн байсан 7-р хэвтээгийн 1-р тохиолдол буюу шугамыг бүрэн эзэмшин нүүргүй хүүтэй холбох бүрдүүлэгч хэсгүүдийг хослуулахаар 51. Трxb4 гэж хүүг авсан. Цааш 51. ... f6 52. Тc5! Трc8. (Хэрвээ 52. ... Трf7 гэвэл 53. Трb7 Трxb7 54. axb7+ Нxb7 55. exf6 гээд хар тэмээ цагааны бэрс гарах хоёр хүүг тогтоохгүй болох тул 52. ... Трc8 аргагүй нүүдэл) 53. exf6 Трxc5 54. f7 (нүүргүй хүү) 54. ... Трc8 55. Трb7. 7-р хэвтээг бүрэн эзэлсэн. Энд өрсөлдөгчийн бодны илүү тийм ч чухал биш. Үүнийг Ласкер "Schachwart" сэтгүүлд "бүгдийг маш сайн тооцсон" хэмээн ярьсан байдаг. Системийг мэддэг хэн бүхэнд энэ тооцоо илэрхий. Үүнийг системийг судалсны практик үр дүн гэж үзэж болно. Найдвартай тулгуурын цэгтэй байхад бүх төлөвлөгөө, тооцоонууд амархан. Хамгаалагдсан нүд, 7-р хэвтээг бүрэн эзэмшсэн, хамгаалалттай нүүргүй хүүтэй гэх мэтээр. Өрөг цааш 55. ... Тd3 56. Трe7 (ойлгомжтой) 56. ... Тb5 57. Нf4 (цагаан хүү тийм амархан бэрс гарахгүй) 57. ... Трh8 58. h7 Тa4 59. Нe5 Тb5 60. Нf6 e5 12. Нg7 гээд хар буун өгсөн.
Нимцович              Сонирхогч
Рига, 1910

Цагаан b1 морьгүй тоглосон.
Эхлээд 1. a6 Бa8. (Хар Трa7 гээд Трxa6 хүүг авахаар заналхийлсэн.) Энэхүү хүнд байрлалаас цагаан 7-р хэвтээ шугамын орон зайн гүн суурьтай судалгаан дээр хослуулах хэрэгслийг ашиглан гарсан. Цааш 2. b3 Трb8 (ямарч тохиолдолд 2. ... Трa7 илүү) Одоо бэрсээ хаясан. 3. Тa3!! Трxb6 4. Тxd6 Трc8 5. Трxg7+ Нxg7 6. Тe5+ Н∞ -гийн дараа тэрэг h7, h8 -д төгсгөлгүй шалаа өгнө.
Бэрсээ хаясны дараа цагаан бүхий л хувилбарт тэнцээ хийхээр байсныг тэмдэглэе. Жишээ нь

  1. 4. ... Бxa6 5. Тe5 Нe8 6. Трh8+ Нd7 7. Тр6h7 Бa2+ (a6 нүдийг нээх санаа) 8. Нg3 c5 9. Трxg7+ Нc6 10. Трxc7+ Нb5 11. Трxc5+ Нa6 12. Трa8+ гээд бэрсийг авна.
  2. 4... Бg8 5. Тxc7 Трxa6 6. bc гээд дараа нь Тc7-e5 гэнэ.
  3. 4... Бg8 5. Тxc7 cxb3 6. Тxb6 b2 7. Трxg7+! Нxg7 8. Трh1 гээд цагаан хүчтэй "а" хүүгийн ачаар илүү боломжтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 732 Нийтийн

Хаалттай гараануудын нэг "Каталоний эхлэл" -ийн жишээ өрөгтэй танилцана уу. Мастеруудийн өргүүдээс тоглолтыг хэрхэн эхлүүлэх, шатрын үндсэн дүрмүүдийг яаж хэрэгжүүлж байгаа, тоглолтыг өөртөө ашигтайгаар хэрхэн хурцатгах гээд дайралт, хамгаалалт, стратегийн чухал онолуудыг практик тоглолтод яаж хэрэгжүүлэхийг сурах чухал ач холбогдолтой. Өргийн өрнөл үеийн боломжит хувилбаруудыг өөрөө цааш гүнзгийрүүлэн судлаж байгаарай.

  Нээгдсэн тоо: 2129 Бүртгүүлэх

Тоглолтын явцад бэрс, тэрэг, тэмээ, морь, хүүнүүд идэгдэж байхад тоглолт үргэлжлэн явагдсаар байдаг. Харин ноёны хувь заяа нь бүх тоглолтын үр дүнд шууд нөлөөлнө. Ноён чухал шатар тул бүхий л үйл явдал түүнтэй холбоотойгоор явагдана. Ноёны үхэл нь шатрын тулааны ялагдалыг авчран тоглолтыг төгсгөл болгоно. Ноёны хувь заяа нь бусад шатруудын үйлд хөдөлгөөнөөс хамааралтай байдаг. Ноёнгоос бусад шатрууд эсрэг талын ноёнг дайрах өөрийн ноёнг хамгаалах хэрэгсэл болдог. Энд л шатрын тоглоомын гол утга оршино.
Өрсөлдөгч нар өөрийн шатруудыг эсрэг талын бэхлэлтийг дайран сулруулж тэдний шатрууд өөрийн ноёнг хамгаалах боломжгүй байдалд оруулахыг аль болохоор хичээн нүүдэл хийхийн зэрэгцээ эсрэг талд ийм байдал олгохгүйгээр хамгаалалтаа хийн тоглоно. Ноён бусад шатруудын адилаар довтолгоонд өртөж болох хэдий ч түүнийг идэж болдоггүй гэдгийг Шатруудын нүүдэл хичээлээр үзсэн.

  Нээгдсэн тоо: 2343 Төлбөртэй

Өрсөлдөгчийн шатруудын харилцан ажиллагааг эвдэх тэдгээрийн хоорондын холбоог таслах зорилгоор тусгаарлах ба хаалт тавих тактикийн аргыг ашигладаг. Энэ аргыг хэрэглэсэн тал өрсөлдөгчийн алсын цохилт бүхий боднууд болон чухал нүднүүдийн хоорондын холбоог тасалдаг. Тусгаарлах ба хаалт тавих санаа нь нэг нэгтэйгээ их уялдаатай байдаг болохоор ихэнхдээ харилцан холбоотой байдлаар тохиолддог. Ихэнхдээ тусгаарлах аргыг хэрэглэсний дараа хаалт бий болдог. Энэ онцлогийг жишээгээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 655 Төлбөртэй

Францийн алдарт шатарчин Филидорийг (1726-1795) хүндэтгэн гараанд түүний нэрийг өгсөн. Филидорийн жигүүрийн хүүнүүдийн тухай онолоор 3. ... c6 нүүдлийг b8 моринд саад үүсгэдэг тул сул гэж үздэг. Харин f7-f5 түлхэлттэй холбоотой 2. ... d6 -г хүчтэй гэж зөвлөсөн ч гарааны онол, практикаар 3. ... f5 нүүдэл няцаагдсан байдаг. Гэсэн хэдий ч гараанд цаг хугацааны туршилтыг даван туулсан өөр үргэлжлэлийг олсон. Филидорийн хамгаалалтаар хар бат бэх ч шахагдсан сөрөг боломж үүсгэхэд амаргүй байрлалтай болдог. Иймээс орчин үеийн тэмцээнүүдэд гарааг ховор хэрэглэдэг.

[Event "Филидорийн хамгаалалт"] 1. e4 e5 2. Nf3 d6 3. d4 (3. Bc4 {-д хард хамгийн энгийн нь} Be6 ({Үүнтэй төстэй байрлалд голлон гаргадаг алдаа нь} 3... Be7 4. d4 exd4 5. Nxd4 Nd7?? {үүний дараа цагаан} (5... Nf6 {гэж тоглох хэрэгтэй.}) 6. Bxf7+ Kxf7 7. Ne6! Qe8 ({эсхүл} 7... Kxe6 8. Qd5+ Kf6 9. Qf5# {гээд мад}) 8. Nxc7 Qd8 9. Qd5+ {гээд хожино.}) (3... Nc6 4. Nc3 Bg4 5. O-O {тохиолдолд хийх ёстой мэт} Nd4? {нүүдэл} 6. Nxe5! {гоё хариултаас үүдэн ашиггүй. Үр дүнд нь хар} dxe5 (6... Bxd1?? {гэвэл} 7. Bxf7+ Ke7 8. Nd5# {гээд Легалийн мад болно.}) 7. Qxg4 Nxc2 {муу боломжуудтай тоглолтыг хийхэд хүрнэ.}) 4. Bxe6 fxe6 5. d4 exd4 6. Nxd4 Qd7 {гээд тэнцүүхэн тоглолттой.}) 3... Nd7 {3. d4 нүүдэлд хар ихэнхдээ 3... Мd7} ({эсхүл} 3... Nf6 {хоёр үргэлжлэлийн аль нэгийг хэрэглэдэг.}) ({үүнээс гадна} 3... exd4 {гэх боломжтой ч төвийг алдаж байгаа нь хамгаалалтын стратегийн үндсэн санаанд тохирохгүй.} 4. Nxd4 (4. Qxd4 Nc6 5. Bb5 Bd7 {-гийн дараа испани өрөгийнх шиг байрлал үүснэ. Цагаан жишээ нь} 6. Bxc6 Bxc6 7. Nc3 Nf6 8. Bg5 Be7 9. O-O-O O-O 10. Rhe1 Re8 11. Qd2 h6 12. Bf4 Nd7 13. Nd4 Bf6 14. Nf5 Nc5 15. f3 {гээд илүү боломжтой.}) 4... Nf6 (4... g6) 5. Nc3 Be7 6. Bf4 O-O 7. Qd2 Re8 (7... a6 8. O-O-O d5 {гэвэл цагаан} 9. exd5 ({эсхүл} 9. e5! Nh5 10. Be3 c5 11. Nb3 {гээд хэрвээ} d4 {гэвэл} 12. Qe2 Qc7 13. Nd5 Qxe5 14. Nxe7+ Qxe7 15. Bd2! {гээд цагаан давуутай.}) 9... Nxd5 10. Nf5! ({харин} 10. Nxd5 Qxd5 11. Nb3 Qc6 {гэх хэрэггүй.}) 10... Nxf4 11. Qe3 {гэж тоглох хэрэгтэй.}) 8. O-O-O Bf8 9. f3 {гээд цагаан ихээхэн орон зайг эзэлнэ. Үүний зэрэгцээ цагаанд өрсөлдөгчийн ноёнд хүүний дайралт хийх муугүй ирээдүй бий болно. Хар төвд сөрөг цохилт хийн тэнцвэржүүлэх оролдлого олох нь эргэлзээтэй.}) (3... Bg4? {хариулт} 4. dxe5 Bxf3 5. Qxf3 dxe5 6. Bc4 {гээд цагаан давуутай болох тул алдаатай.})

3. d4 нүүдэлд хар 3... Мb2-d7 хариулах Хенемийн хувилбарыг авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 128

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 190

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 158

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 284

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 313

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 320

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 385

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 386

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 461

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 746

 

Аяга, стакан, ваар, лаазанд сүү, ундаа, квас, ус байжээ. Аяганд ус, сүү байхгүй, ундаатай сав ваар болон квастай савны дунд, лаазанд ундаа, усны аль нь ч байхгүй, стакан лааз ба сүүтэй савтай зэрэгцэн байрласан бол ямар саванд ямар шингэнийг хийсэн бэ.

Жич: Маш сонирхолтой гоё бодлого. Оролдоод үзээрэй.

Нээгдсэн тоо : 1074

 

илэрхийллийн хялбарчил.

Нээгдсэн тоо : 325