Пирц-Уфимцевийн хамгаалалт

Югославийн их мастер В. Пирц ЗХУ-ын мастер А. Уфимцев нарын боловсруулсан хөлөлгөөний энэ системийг харын эхний нүүдлээс үндэслэн хагас нээлттэй гараанд оруулдаг бөгөөд гараанд үүсэх олон байрлалууд стратегийн талаасаа хуучин энэтхэг хамгаалалтынхтай төстэй. Харын хамгаалалтын үндсэн санаа нь боднуудын дийлэнхийг 7, 8 -р хэвтээд хөллөн цаашид цагааны төвийн эсрэг сөрөг тоглолт хийх. Хараар тоглогч бага судлагдсан нарийн байрлалаар тоглохыг хүсвэл тоглолтын ийм стратеги тохиромжтой. Дээд түвшинд энэхүү хамгаалалтыг В. Иванчук, Я. Непомнящий, Ш. Мамедъяров, М. Вашье-Лаграв нар хэрэглэж байсан.
Энэ гараагаар хагас нээлттэй гарааны хичээлүүд дуусч байгаа. Та шатар сонирхдог бол Нээлттэй гараанууд , Хагас нээлттэй гараанууд багц хичээлүүдийг үзэн өөрийн шатар тоглох ур чадвараа дээшлүүлээрэй. Цаашид сайтад хаалттай ба хагас хаалттай, жигүүрийн гараануудын талаар хичээлүүдийг оруулах болно.

[Event "Пирц - Уфимцевийн хамгаалалт."] 1. e4 d6 {өөрийн онцлогтой энэхүү хамгаалалтыг Уфимцев боловсруулсан бөгөөд онолын олон зүйлсийг Пирц тодорхой болгосон.} 2. d4 Nf6 3. Nc3 g6 (3... c6 {гэх боломжтой. Жишээ нь} 4. Nf3 Bg4 5. h3 Bh5 6. Be2 e6 7. Be3 Nbd7 {гээд цагааны байрлал идэвхитэй ч харын хүрээнд сул нүд байхгүй.}) 4. f4 {e4-e5 түлхэлтэд бэлтгэсэн.} ({энд} 4. f3 {ч бас сайн. Жишээ нь} Nbd7 5. Be3 c6 6. Qd2 Bg7 7. O-O-O {гээд цагаан идэвхитэй байрлалтай.}) ({эсхүл} 4. Nf3 Bg7 5. Bf4 Nbd7 6. Qd2 c5 7. Bh6 Bxh6 8. Qxh6 cxd4 9. Nxd4 {гээд цагаан шатрууд амжилттай байршина.}) 4... Bg7 5. Nf3 O-O (5... c5 6. Bb5+ ({5... c5 -д} 6. dxc5 Qa5 7. Bd3 Qxc5 8. Qe2 O-O 9. Be3 Qa5 10. O-O Bg4 ({c8 тэмээний асуудал энэ хувилбарын чухал онцлог. Хэрвээ хар 10... Тg4 гэж тоглохгүй бол} 10... Nc6 11. h3! Bd7 12. a3 Rfc8 13. Qf2 Be8 14. f5 {-ын дараагаар тэд сөрөг тоглолтгүй болно. Харин цагаан төв болон ноёнгийн жигүүрт дайралтыг зохион байгуулна.}) 11. h3 Bxf3 12. Qxf3 Nc6 13. a3 Nd7 14. Bd2 Qd8 15. Kh1 {гээд цагаан зарим нэгэн ирээдүйтэй ч хар цааш нарийн тэмцлээр муугүй сөрөг боломжийг хадгална. (Арнасон - Кристиансен, 1987)}) 6... Bd7 7. e5 Ng4 {гэж ч тоглодог. Цааш} 8. e6 (8. h3 cxd4 9. Qxd4 Bxb5 ({эсхүл} 9... dxe5!? 10. Qd5 e4 11. Ng5 Bxc3+!) 10. Nxb5 Nc6 11. Qe4 Qb6! {тохиолдолд хар хангалттай сөрөг тоглолттой.}) (8. Bxd7+ Qxd7 9. d5 dxe5 10. h3 e4 11. Nxe4 Nf6 12. Nxf6+ Bxf6 13. O-O O-O 14. c4 {гээд цагаан боломж илүүтэй үргэлжлэл сонирхолтой. (Иоселиани - Ан Янфень 1985)}) 8... Bxb5 9. exf7+ Kd7 10. Nxb5 Qa5+ 11. Nc3 {гээд нарийн тоглолттой болох боломжтой.}) 6. e5 {цагааны бусад боломжуудыг авч үзье.} (6. Be2 c5 7. dxc5 Qa5 8. O-O Qxc5+ 9. Kh1 Nbd7 10. Bd3 a6 11. Qe1 b5 12. Be3 Qc7 13. Qh4 Bb7 {гээд хар нарийн байрлал авдаг үргэжлэл ховор тохиолох болсон. (Мортенсен - Шмидт, 1983)}) (6. Be3 c5 {ганган санаа.} ({хар} 6... Nc6 7. Qd2 a6 8. O-O-O b5 {-ын дараачаар үүсэх тоглолтыг илүүд үзэх боломжтой. (Уотсон - Норвуд, 1986)}) 7. dxc5 Qa5 8. Qd2 dxc5 9. Nb5 Qa4 10. e5 Ne4 11. Qd3 Qb4+ 12. Nd2 Bf5 13. Nc7 Nc6 14. Nxa8 Rd8 15. Qa3 Nxd2 16. O-O-O {гээд цагаан зарим нэгэн давуугаа хадгална. (Белявский - Тимман, 1986)}) ({c5 цөмрөлтийн эсрэг чиглэсэн} 6. Bd3 {нүүдлийг ихээр хэрэглэдэг.} c5 {гэвэл} (6... Nc6 {гэж хариулбал хар өрсөлдөгчийн төвийг задлах боломжгүй болсноор цагаан} 7. e5 (7. d5 {гэвэл} Nb4 ({эсхүл} 7... Nb8)) (7. O-O {гэвэл} Bg4 (7... e5!? {хурц тэмцэлд хүргэдэг. Ефимов - Красин, 1987 нарын өрөг} 8. fxe5 dxe5 9. d5 Ne7 10. Nxe5 Nfxd5 11. Nxf7 Nxc3 12. bxc3 Rxf7 13. Rxf7 Kxf7 14. Bc4+ Be6 15. Qf3+ Bf6 16. Bxe6+ Kxe6 17. Ba3 {гэж үргэлжилсэн.}) 8. Be3 {-д} e5 {гэх хэрэгтэй.}) 7... dxe5 8. fxe5 Nd5 ({Карпов - Николаевский (1971) нарын өрөгт хар} 8... Nh5 {гэсэн. Гэвч} 9. Be3 (9. Be2 {тохиолдолд} Bg4 10. Be3 f6 {гээд хар хангалттай тоглолттой.})) 9. Ne4 {гэж амжилттай тоглоно. Цааш} Bg4 10. Bc4 Kh8 11. Qd2 f6 12. exf6 Bxf6 13. O-O Bxf3 14. Rxf3 {гээд цагаан сайн боломжтой.}) (6... Na6 {-гийн дараагаар цагаан} 7. O-O (7. e5 Nd7 8. Ng5 dxe5 9. fxe5 Nb6 10. Be4 c5 11. d5 Bxe5 12. Nxh7 Bxc3+ 13. bxc3 Kxh7 14. Qh5+ Kg8 15. Bxg6 fxg6 16. Qxg6+ Kh8 {гээд цагаан зөвхөн тэнцээнд найдахаар. (Свешников - Девис, 1987)}) 7... c5 8. d5 Bg4 9. Bc4 Nc7 10. h3 Bxf3 11. Qxf3 Nd7 12. a4 a6 13. Rd1 Rb8 14. a5 {гээд давууг авсан.}) (6... Nbd7 {гэвэл цагаан онцын асуудалгүйгээр} 7. O-O e5 8. fxe5 dxe5 9. d5 c6 10. dxc6 bxc6 11. Kh1 Qe7 12. b3 Nh5 13. a4 Nf4 14. Ba3 c5 15. Bb5 Nf6 16. Qe1 {давууг авна. (Матулович - Портиш, 1968)}) 7. dxc5 dxc5 ({e4 хүүг тэмээ хамгаалж байгаа тул} 7... Qa5 {явахгүй.}) 8. Qe2 Be6 ({эсхүл} 8... Nc6 9. e5 Nd5 10. Nxd5 Qxd5 11. Be4 {гээд цагаан давуу.}) 9. f5 {гээд цагаан давуутай.}) 6... Nfd7 (6... Ne8 {-д} 7. Be3 {сайн. Хэрвээ} Nd7 {гэвэл} (7... c5 8. dxc5 Nc6 {хүүний хаяа хард хангалттай нөхвөрийг өгөхгүй. Эстрин - Карасев (1968) өрөгт} 9. Be2 Qa5 10. cxd6 exd6 11. Qd5! Qb4 12. Qb5 (12. O-O-O {ч муугүй.}) 12... dxe5 13. Qxb4 Nxb4 14. O-O-O {гээд цагаан давууг авсан.}) 8. h4 {гээд цагаан аюултай дайралттай.}) (6... dxe5 {тохиолдолд цагаан давууг авахад амаргүй.} 7. fxe5 (7. dxe5 {-ын дараачаар} Qxd1+ 8. Kxd1 Rd8+ (8... Ng4 {нүүдэлч тохиолдож байсан. Жишээ нь Эстрин - Котков, 1971 нарын өрөгт} 9. Ke1 Nc6 {-д цагаан} 10. Bb5! {гэх нь хамгийн сайн.} f6 (10... Nb4 {гэвэл} 11. Ba4) 11. h3 Nh6 12. Nd5!) 9. Ke1 ({эсхүл} 9. Bd3 Ne8 10. Ke2 Nc6 11. Be3 Nb4 12. Bc4 Nxc2 13. Rad1 Bg4 14. Nb5 Bf8 {гээд тэнцүүхэн. (Барцаи - Парма, 1971)}) 9... Ne8 10. Be3 Nc6 {гээд хар муугүй сөрөг тоглолттой.}) 7... Nd5 8. Bc4 Be6 9. Qe2 Nxc3 10. bxc3 Bxc4 11. Qxc4 Nc6 12. O-O Na5 13. Qb4 b6 {гээд харилцан боломжуудтай.}) 7. h4 {цагаан хүүгээ түлхэн өрсөлдөгчийн ноёны байрлалыг нээхийг зорьсон.} ({Константинопольскийн дэвшүүлсэн хүү хаях} 7. e6!? {санаа сонирхолтой. Цааш} fxe6 8. Ng5 Nb6 9. Bd3 Nc6 10. Be3 Nb4 11. h4 Nxd3+ 12. Qxd3 Nd5 13. h5 Qe8 14. O-O-O {гээд хүчирхэг дайралттай.}) ({бас} 7. Bc4 {нүүдэл ч боломжтой.} e6 ({оновчтой нь} 7... Nb6 8. Bb3 Nc6 9. Be3 Na5 10. Qe2 Nxb3 11. axb3 f6! {тэнцүүхэн. (Унцикер - Трингов, 1969)}) 8. Be3 a6 9. h4 b5 10. Bd3 c5 11. Be4! b4 12. Nb1 cxd4 13. Bxd4 {-ийн дараагаар харилцан боломжуудтай нарийн байрлал үүснэ.}) 7... c5 ({Ботвинник - Гипслис (1975) нарын өрөгт} 7... Nb6 {үргэлжлэлийг сонгосон.} 8. h5 Bg4 9. hxg6 fxg6 10. Be2 dxe5 11. Ng5! Bf5 12. fxe5 h5 13. g4! hxg4 {-ийн дараагаар цагаан} 14. Be3 {гээд 15. Бd2 -ын дараагаар холын сэлгээ хийгээд хүчтэй дайралтыг авсан.}) 8. h5 ({Эстриний санаачилсан} 8. e6!? {үргэлжлэл сонирхолтой.} fxe6 9. h5 gxh5! (9... Nf6 10. hxg6 hxg6 11. Bd3 {муу}) 10. dxc5 ({Фридштейний судалгаагаар} 10. Rxh5 Nf6 11. Rh4 cxd4 12. Nxd4 e5 13. Bc4+ d5! 14. Nxd5 e6! 15. Nxf6+ Qxf6 16. Nf3 e4 17. Ng5 h6 18. Qh5 Qd4! {гээд хар сайн сөрөг тоглолттой.}) 10... Nxc5 11. Rxh5 Nbd7 12. Bd3 Nf6 13. Rh4 Bd7 14. Be3 Nxd3+ 15. Qxd3 Qe8 16. O-O-O {хүүний нөхвөрт цагаан санаачлагатай. (Эстрин - Санаков, 1970)}) 8... cxd4 9. Qxd4 (9. hxg6 dxc3 10. Rxh7!? (10. gxf7+ {тохиолдолд хар} Rxf7 11. e6 cxb2 (11... Rf8 {нь} 12. exd7 Bxd7 13. Bc4+ e6 14. Qd3 h6 15. Ng5 {-аас болоод алдаатай.}) ({Болеславскийн судалгаагаар} 11... Rf5 {боломжтой.}) 12. exf7+ Kf8 13. Bxb2 Bxb2 14. Bc4 Qa5+ 15. Kf1 Nf6 16. Ng5 {оновчтой хамгаалалттаар дайралтыг зогсооно. (Журавлев - Витолиньш, 1967 Одоо)} Qc3! {гээд санаачлагыг булаана.}) 10... fxg6 11. Bc4+ e6! (11... Kxh7? 12. Ng5+ Kh8 13. Kf2! {муу. (Бруссек - Шреттель, 1986)}){хувилбар ихээхэн төвөгтэй байдалд хүргэнэ.}) 9... dxe5 10. Qf2 e4 11. Nxe4 (11. Ng5 Nf6 12. hxg6 hxg6 13. Ncxe4 Nxe4 14. Nxe4 {тэнцүүхэн тоглолттой.}) 11... Nf6 12. Nxf6+ exf6 13. hxg6 Re8+ 14. Be3 hxg6 15. Bd3 Qa5+ 16. c3 Bg4 17. O-O {энэ байрлалд Баняс - Киндерман (1987) нарын өрөг ирсэн. Цагаан илүү боломжтой. Тэдний боднууд уян хатан байрласан, бэрсний жигүүр дэх илүү хүү төгсгөлд ихээхэн чухал хүчин зүйл болж мэдэхээр.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 959 Нийтийн

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг шүү.

Жич: Сайтын зарим маттериалууд үнэтэй ч та багахан мөнгө төлөөд тодорхой хугацаанд чөлөөтэй үзэж болох талаар эндээс үзээрэй.

  Нээгдсэн тоо: 415 Нийтийн

Хичээлээр жигүүрийн Сокольскийн гараа, Гробийн дайралт, Мc3 эхлэл, Бенко, Билек, Барцийн гараануудын талаар авч үзье. Гараануудыг өргөн ашиглаад байдаггүй тул ийм ердийн бус гарааг хэрэглсэн үед хариу нүүдлийг олохгүй будлих бүр хожигдох тохиолдол гарч мэдэхээр. Тиймээс гарааны санаануудыг ойлгоод хэрхэн хариу нүүхийг мэдэж байхад илүүдэхгүй. Эхлээд Бенко, Билек, Барцийн гарааг авч үзье.

[Event "Бенко, Билек, Барцийн гараа"] 1. g3 {нүүдлийг олон шатарчид хэрэглэж байсан ба хувилбарын боловсруулалтад Бенко, Билек, Барц их мастерууд хамгийн их хувь нэмэр оруулсныг хүндэтгэн тэдний нэрийг өгсөн. Энэ схем ихэнхдээ хуучин энэтхэг гараанд шилждэг.} e5 {өрсөлдөгч онцгой саад хийхгүй бол төвийн төлөө тэмцэх нь логиктой. Цагаан эхний нүүдлээр ямар нэгэн гарааг тодорхойлоогүй тул хар өөрийн хүслээр байгуулалтаа сонгох боломжтой.} (1... f5!? {гэж тоглон голланд схемд шилжиж болно.}) 2. Bg2 ({Рети - Алехин (1925) нарын сонгодог өрөгт} 2. Nf3 e4 3. Nd4 d5 4. d3 exd3 5. Qxd3 Nf6 6. Bg2 Bb4+ {гээд хар гарааны асуудлаа хөнгөн шийдсэн.}) 2... d5 3. d3 ({эсхүл} 3. c4 dxc4 4. Qa4+ Bd7 5. Qxc4 Bc6 6. Nf3 Nd7 7. O-O Bd6 8. b3 Nb6 9. Qc2 Nf6 10. Bb2 Qe7 11. d3 O-O 12. Nbd2 Rfe8 {гээд тэнцүүхэн. Барц - Клюгер, 1958}) 3... Nc6 {төвийг бэхжүүлсэн. Цагаан илүү темптэй хуучин энэтхэг хамгаалалтын санааг хэрэглэвэл аюултай байж болох тул хар оновчтой нүүх хэрэгттэй.} 4. Nf3 Be6 (4... Nf6 {оновч багатай.} 5. O-O Be7 6. Bg5 O-O 7. Nc3!? Be6 8. e4 d4 9. Ne2 Nd7 10. Bd2 a5 11. c3! {гээд хард асуудал үүссэн. (Гуфельд - Ермолинский, 1994)}) 5. c3 f6 6. b4 Qd7 7. O-O Nge7 8. b5 Nd8 9. a4 g5 10. Nbd2 g4 11. Nh4 Ng6 12. e4 Nxh4 13. gxh4 d4 {гээд хурц байрлал үүссэн. Цагаан хүүний сулралын нөхөөст бэрсний жигүүр, төвд сөрөг тоглолттой нь талуудын боломжийг бараг тэнцвэржүүлнэ. (Косич - Миладинович, 1994)}

  Нээгдсэн тоо: 1922 Төлбөртэй

Зөв стратегийн үндсэн санаа бол илүүдэл хамгаалалт ба төвлөлт. Төвийн тоглолт жигүүрийн тоглолтын тэнцвэржүүлэгч болох нь
Хүүний массын хөдөлгөөн хичээлд авч үзсэн өрөгт бид төвийн нүднүүдийн орхин жигүүрт "эргэлт" хийхийг харсан. Ийм эргэлтүүд маструудын өрөгт ажиглагддаг.

Опоченский - Нимцович
Мариенбадын тэмцээн, 1925 он

Төвөөс жигүүрт хийсэн алдаатай "эргэлт" -ийн жишээ. Цагаан c7-c6 нүүдэлд саад учруулах үүрэгтэй c3 дээрх морио төвөөс ноёны жигүүрт шилжүүлсэн.
Өрөг цааш 13.Мe2? Мh5 14.Бd2 g6 15.g4 Мg7 16.Мg3 c6! гэж үргэлжилсэн. Цагааны хийсэн "эргэлт" бэрсний жигүүрт нилээд шахагдсан байсан харыг бүр тэнд дайралт өрнүүлэх боломжтой болтол нь нөхцөл байдлыг өөрчилсөн.

  Нээгдсэн тоо: 1470 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог болон дөрвөн хүүний хувилбарыг авч үзнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 289

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 369

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 336

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 431

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 481

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 504

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 597

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 689

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 723

 
Энэ долоо хоногт

Хоёр тойрог гадна талаараа шүргэлцсэн. Нэг тойргийн шүргэгч нь нөгөө тойргийнхоо төвийг дайран гарсан. Шүргэлтийн цэгээс хоёрдахь тойргийн төв хүртэлх зай нь энэ тойргийн радиусаас 3 дахин урт. Нэгдүгээр тойргийн урт хоёрдугаар тойргийн уртаас хэд дахин их вэ?

Нээгдсэн тоо : 1553

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2013

 

бол илэрхийллийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 990