Скандинав хамгаалалт

Эхэндээ "Төвийн сөрөг гамбит" нэртэй байсан XV -р зууны сүүлээр бий болсон хуучны хамгаалалт бөгөөд XX -р зууны эхээр Скандинавийн мастеруудын судалгааны ачаар тоглолтын практикт орж ирсэн. Гарааны талаарх эхний бичвэрийг 1918 онд Жак Мизес хэвлүүлжээ. Гэхдээ гарааг бүр XIX зуунд Оросын шатарч Карл Яниш судалсан байдаг.
Орчин үеийн онолд хар гараанд хугацаа алдсанаар цагаан урт хугацааны санаачлагыг өгдөг гэж үзэх болсноор гараанд эргэлзээтэй хандах болсон. Хэдийгээр ийм дүгнэлттэй ч скандинав хамгаалалт тэмцээнүүдэд тогтмол тохиолддог.

[Event "Скандинав хамгаалалт. I-р хэсэг"] 1. e4 d5 2. exd5 Qxd5 {бэрсээ тоглолтод эрт оруулснаар хар 3. Мc3 -ийн дараа цаг алдан муу байрлалтай болдог.} 3. Nc3 Qa5 4. d4 Nf6 5. Nf3 Bg4 6. h3 {хамгийн эрчтэй нүүдэл.} (6. Be2 {ч энгийн болоод сайн.}) 6... Bh5 ({эсхүл} 6... Bxf3 7. Qxf3 {гээд цагаан сайн байрлал, хоёр тэмээтэй.}) 7. g4 Bg6 8. Ne5 c6 {цагаан санаачлагатай. Цааш} 9. h4 Ne4 ({эсхүл} 9... Be4 10. Nc4 Qd8 11. Nxe4 Nxe4 12. c3 e6 13. Bd3 Nd6 14. Ne5 {гээд цагаан давуутай.}) 10. Bd2 Qb6 ({хэрвээ} 10... Nxd2 11. Qxd2 f6 {гэвэл} 12. Nxg6 hxg6 13. Bd3 g5 14. h5 {гээд цагааны тоглолт илүү.}) 11. Nxg6 Nxc3 12. Bxc3 hxg6 13. Qd2 e6 14. O-O-O Qc7 15. Re1 {гэж үргэлжлүүлж болно. Хар хамгаалахад хүнд.}

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2980 Нийтийн

Өмнөх хичээлүүдээр бид шатрын гурван үеийн талаар тус тусд нь дэлгэрэнгүй авч үзсэн билээ. Одоо бид тулаан шатрын гурван үеийг дамжин өрнөх бүтэн өргийг авч үзэх болно. Энэ нь уншигч танд эдгээр үеүүдийн хоорондын уялдаа холбоог олон хараж дадлагажих боломжийг олгох юм.

Франц хамгаалалт
Нимцович - Дурас
Сан-Себастьян, 1912

  Нээгдсэн тоо: 1256 Нийтийн

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.      
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

  Нээгдсэн тоо: 1585 Төлбөртэй

Өмнөх хичээлийн 2-р диаграмд үзүүлсэн байрлалд хөлгийн ихэнх хэсэг цагаан шатруудын хяналтанд орсон тул тэдний хөдөлгөөн их чөлөөтэй байсан. Энэ нь тэдний газар нутгийн давуу талыг тодорхойлно. Иймэрхүү давуу байдал нь удаан хугацааны байдаг учраас бүх тулаанд амжилт гаргаж болно гэж тооцож болно. Хүүний массиваар дэмжүүлэн илүү газар нутгийг (талбай) эзлэх тусмаа давуу тал илүү тогтвортой болно. Хүүний гинж нь эсрэг талын боднуудын хэсэг тэр ч бүү хэл бүгдийнх нь үйл ажиллагааг саармагжуулахад их үр дүнтэй. Аль нэг тал нь хөлгийн ихэнх хэсгийг эзлэн авснаар эсрэг талын хүчнүүд хөдөлгөөний хувьд хязгаарлагдах нь ойлгомжтой.

  Нээгдсэн тоо: 1641 Төлбөртэй

Материалын давууг ашиглах I хичээлийн 7-р диаграмын жишээ нь их хэмжээний материалын давуу талтай (хөнгөн бодны илүү) хэдий ч энэхүү давуу байдлаа ашиглахад тодорхой хэмжээний техникийн хүндрэл гардаг гэдгийг гэрчилж байна. Үүнээс гадна зэрэглэл багатай шатарчид ч гэлтгүй мастеруудын практикт дээрх техникийн хүндрэлийг давах нь нилээд хүндхэн асуудлыг бий болгодог.
1-р диаграмд үзүүлсэн байрлалд өндөр зэрэглэлийн шатарчин А.Нимцович хүртэл ялалтанд хүрэх зөв замаа олоогүй байдаг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 293

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 370

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 339

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 432

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 483

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 506

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 599

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 690

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 727

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1135

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 751

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 820