Франц хамгаалалт III -р хэсэг

Франц хамгаалалтын үндсэн санааны нэг бол хамгийн эмзэг f7 нүдийг бүрэн хаах. Харын стратег эхний нүүдлүүдээр тэнцвэрийг төвд шилжүүлэх санаанд тулгуурласан нь гараагаар тоглосон өрөгийн цаашдын өрнөл нарийн шинжтэй болохыг тодорхойлдог. Франц хамгаалалтад үүсдэг ерөнхий байрлал шатрын хамгийн сайн сурах бичгүүдийн нэг болох А. Нимцовичийн "Миний систем" -ийн суурь болсон. Гарааг Францийн шатарчид зохион XIX зууны эхээр өргөн дэлгэрүүлснийг хүндэтгэн Франц хамгаалалт нэрийг авсан. 1834 онд цахилгаан мэдээгээр Лондон - Парижийн хооронд тоглосон өрөгт Францийн шатарчид хараар тоглохдоо энэ гарааг хэрэглэн ялалтыг авсан байдаг.
Франц хамгаалалтын анхны нарийн судалгааг Оросийн шатарчин К. Яниш хийн 1842 онд хэвлүүлжээ. Хожим энэ хамгаалалтыг дэлхийн бараг бүх хүчтэй шатарчид хамгийн хариуцлагатай тэмцээнүүдэд хэрэглэсэн.

Шатарыг сайн тоглоход гарааг зөв эхлүүлэх чухал үүрэгтэй. Иймээс сайтын шатрын хичээлүүд хэсэг болон гараануудын багц хичээлүүдийг үзэн мэдлэгээ дээшлүүлэхийг зөвлөе.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1634 Нийтийн

Шатрын эртний гараануудын нэг Итал өрөг юм. Итал хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг. Гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.

[Event "Итали өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 {цагаан зөвхөн ноён хамгаалж буй f7 нүдийг хараалсан. Гарааны зарим хувилбарууд хурц тоглолтонд хүргэдэг ч зөв хамгаалж чадвал хар бүх аюулыг хариулж чадна.} Bc5 {нүүдлийн дараа шатрын онолд 15-р зууны сүүлээр орж ирсэн итали өрөг тоглогддог. Хуучин цагт өргийг их хэрэглэдэг байсан ч хард найдвартай хамгаалалт олдсоны дараа алдар нь буурсан.}

Итали өргийн d2-d3 үргэлжлэлийг авч үзье. Өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийг Итали өрөг. c2-c3 үргэлжлэл хичээлээс үзээрэй.

  Нээгдсэн тоо: 2611 Төлбөртэй

Энэ хичээлээр сицил хамгаалалтын 1. e4 c5 нүүдлийн дараа үүсдэг Моррагийн гамбит хэмээх нэгэн гарааны талаар авч үзэцгээе. Сицил хамгаалалтын 1. e4 c5 нүүдлийн дараа цагаан талын үндсэн нүүдэл 2. Мf3 байдаг. Гэхдээ нилээд сонирхолтой үргэлжлэл бол 2. d4 юм. Хэрвээ 2. b4 гэж нүүвэл сицил гамбит болно. Энэ ч гэсэн гамбит боловч үүнийг Моррагийн гамбит гэдэг. Сицил гамбитаас ялгаатай нь энд илүү маневрийн шинжтэй тэмцэл өрнөн хүүгээ өгснөөр цагаан тал их биш гэсэн илүү санаачлагыг авах болно. Энэ хичээлээр эхлэн суралцагчид ихээр ордог гамбитын занганы хувилбаруудыг авч үзэх болно.

  Нээгдсэн тоо: 690 Нийтийн

Хагас нээллттэй Франц хамгаалалт жишээ өргүүдтэй танилцаарай. Мастерууд гарааг өрөгт хэрхэн, яаж ашиглаж байгааг сонирхон харахад л хүний авьяас билэгийг хүндлэн дээдлэхээс өөр яах билээ гэсэн сэтгэгдэл төрдөг. Өөөрийгөө хөгжүүлж чадвал таны өмнө ч ийм боломж нээлттэй гэдэгт итгээрэй. Хүн төлөвшин хүмүүжихэд хамгийн хүнд асуудлын нэг нь өөрийгөө ялан дийлэх гэж би боддог. Өөрөөр хэлбэл өөрийгөө өөрөө удирдаж сурах. Үүнд суралцаагүй хүнд ямар нэгэн амжилтад хүрнэ гэдэг хэцүү дээ. Өөрийгөө удирдаж сурахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах бол манай сайтын үндсэн зорилго. Хэн нэгний шахалт, ямар нэгэн үнэлгээ, амлалт энэ тэр гэхгүйгээр бие даан суралцаж чаддаг болсон хүн цаашдаа өөрийгөө хөнгөн аваад явж чадна.

Сайтад материал бэлтгэн нийтлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг учраас сайтын зарим материалууд үнэтэй байгааг та ойлгох болов уу. За ингээд мастеруудын өрөгүүдийг харцгаая.

[Event "Канн, 2001."] [White "Каспаров"] [Black "Бареев"] 1. e4 e6 2. d4 d5 3. Nd2 c5 4. Ngf3 Nf6 5. e5 Nfd7 6. c3 Nc6 7. Bd3 Qb6 8. O-O g6 9. dxc5 Nxc5 10. Nb3 Nxd3 11. Qxd3 Bg7 12. Bf4 O-O 13. Qd2 {цагаан хар хөлийн тэмээг солилцохоор төлөвлөсөн. Үүний дараа өрсөлдөгчийн ноёнгийн жигүүрт хар нүднүүд суларна.} Bd7 14. Rfe1! ({14. Трfe1 нүүдэл} 14. Bh6 Nxe5! 15. Nxe5 Bxe5 16. Bxf8 Rxf8 {гэснээс хүчтэй.}) 14... a5 15. Bh6 a4 16. Bxg7 Kxg7 17. Nbd4 {Цагаан зорилгодоо хүрсэн. Тэдний цаашдын ажиллагаа суларсан хар нүднүүдэд дайралтыг зохион байгуулахад чиглэнэ.} Na5 18. Rab1 Nc4 {хар цагаан бэрсийг сайн байрлалд хөөн оруулсан.} 19. Qf4 Qd8 20. h4! {ноёнгийн жигүүрт шийдвэртэй ажиллагааны эхлэл.} h6 21. Qg3 Qe7 22. Ne2! {морь илүү идэвхитэй байрлалд шилжсэн.} Kh7 23. Nf4 Rg8 24. Re2! {дайралтын өмнө e шугамаар тэргээ давхарлах нь ашигтай.} Raf8 25. Rbe1 Rc8 26. Nh2! {морио h6 руу шилжүүлэхээр төлөвлөсөн.} g5? {хар гал дээр тос нэмсэн.} ({илүү нь} 26... h5 {ч гэсэн} 27. Nf3 {-ын дараа цагаан дайралтын сайн боломжтой.}) 27. Nh5! gxh4 28. Qh3 Rg5 29. Nf6+ Kg7 30. f4 Rg6 31. Nhg4 Rh8 32. Nh5+ Kf8 33. Ngf6! {Морьдоо дахин байршуулаад цагаан тэргээ ноёнгийн жигүүрт шилжүүлэхээр төлөвлөсөн.} Bc6 34. Qxh4 a3 35. b3 Nb2 36. Kh2 Qc5 37. Re3 d4 38. Rg3 dxc3 39. Rxg6 fxg6 40. Nd7+! {тэмцлийн үр дүнтэй төгсгөл.} Bxd7 41. Qf6+ {хар буусан.} Ke8 ({эсхүл} 41... Kg8 42. Qg7 {гээд мад}) 42. Ng7 {гээд мад.}

  Нээгдсэн тоо: 2367 Төлбөртэй

Өрсөлдөгчийн лагерь дахь чухал нүд, хүү эсвэл боднуудыг хамгаалалтгүй болгохын тулд хамгаалагчийг устгах гэдэг тактикийн аргыг хэрэглэдэг. Өмнөх хичээлүүдээр үзсэн зарим аргууд нь энэ зорилгод хүрэхийн тулд өөр аргуудыг ашиглаж байсан гэдгийг уншигч та мэдэж байгаа. Жишээ нь хамгаалалтанд зогсож байсан шатрыг сатааруулах аргаар хамгаалж байгаа обьектоос холдуулан улмаар тухайн обьектыг дайрах.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 292

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 369

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 339

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 432

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 481

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 505

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 599

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 690

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 726

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1133

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 748

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 820