Сицил хамгаалалт 7, 8 -р хэсэг

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.      
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

[Event "Сицил хамгаалалт. VII -р хэсэг"] 1. e4 c5 2. Nc3 {Сицил хамгаалалтын хаалттай хувилбар гэж эхэлдэг. Хувилбарын орчин үеийн онол, практикт Смыслов олон зүйлийг оруулсан.} Nc6 (2... e6 {гэж тоглож болох ч цагаанд санаачлагыг алддаг. Жишээ нь} 3. g3 d5 4. exd5 exd5 5. Bg2 Nf6 (5... d4 {-д} 6. Qe2+ Be7 7. Nd5 {эвгүй.}) 6. d3 d4 7. Ne4 Nxe4 8. Bxe4 Bd6 9. Qh5 {гээд хар хамгаалахад хүндхэн. (Смыслов - Трифунович, Москва, 1947)}) 3. g3 g6 4. Bg2 Bg7 5. d3 e6 (5... d6 {гэх боломжтой. Смыслов - Опоченский (1946) нарын өрөгт} 6. Nge2 e6 7. Be3 Nd4 8. O-O Ne7 9. f4 Rb8 {гээд нарийн тоглолт үүссэн. Энэ хувилбарт цагаан төв болон ноёнгийн жигүүрт харин хар бэрсний жигүүрт идэвхитэй ажиллах боломжтой байдаг.}) 6. Be3 Nd4 (6... Qa5 {боломжийн. Жишээ нь} 7. Ne2 Nd4 8. O-O Ne7 {гээд хар муугүй тоглолттой.}) 7. Nce2 {Смысловийн ухаалаг санаа. Хар маш зөв хамгаалах ёстой.} Ne7 (7... Nxe2 8. Nxe2 Bxb2 {гэх нь} 9. Rb1 Qa5+ ({9... Бa5+ -ын оронд} 9... Bg7 {гэвэл} 10. Bxc5 Qa5+ 11. Bb4 {гээд цагаан давуу болно.}) 10. Bd2 Qxa2 11. Rxb2 Qxb2 12. Bc3 {-аас болоод сул.}) 8. c3 Nxe2 9. Nxe2 d6 10. O-O O-O 11. Qd2 Re8 {талуудын боломж бараг тэнцүүхэн. Смыслов - Голомбек (Лондон, 1947) нарын өрөг} 12. d4 Qc7 13. dxc5 dxc5 14. Rfd1 b6 15. Qd6 Qxd6 16. Rxd6 Ba6 {гэж үргэлжилсэн байдаг.}
[Event "Сицил хамгаалалт. VIII-А хэсэг"] 1. e4 c5 2. b4 {сицил гамбит. Хүүний хаяа зөв биш хар асуудлыг хөнгөн шийдвэрлэнэ.} cxb4 3. a3 d5! {хар материалын давууг хадгалах гэхгүйгээр төвд идэвхитэй тоглолтыг хийсэн.} (3... bxa3 4. Nxa3 d6 5. Bb2 Nc6 6. d4 {гээд цагаан нилээд аюултай санаачлагыг авах тул сул.}) 4. exd5 Qxd5 5. Bb2 (5. axb4 {гэх нь} Qe5+ {гээд Бxa1 гэх тул болохгүй нь мэдээж.}) 5... e5 6. axb4 Bxb4 7. Nc3 Bxc3 8. Bxc3 Nc6 9. Nf3 {-ын дараагаар хар} Nge7 10. Be2 O-O 11. O-O f6 {гэж өөрийн байрлалаа бэхжүүлнэ.}
[Event "Сицил хамгаалалт. VIII-Б хэсэг"] 1. e4 c5 2. Nf3 d6 {урьдчилсан нүүдлүүдийн дараагаар сицил гамбит хард илүү аюултай гэдгийг практик харуулсан.} 3. b4 cxb4 (3... Nf6 {гэж тоглож болно. Жишээ нь} 4. bxc5 Nxe4 5. cxd6 e6 {гээд харын байрлал муугүй.}) 4. d4 {тохиолдолд хар маш оновчтой хамгаалах ёстой.} Nf6 5. Bd3 d5 6. Nbd2 dxe4 7. Nxe4 Nbd7 8. Neg5 Qc7 9. c4 {гээд цагаан зарим нэг санаачлагаа хадгална.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1158 Төлбөртэй

Байрлалын тоглолтын шинэ ойлголт. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Илүүдэл хамгаалалт.

Байрлалын тоглолт бол биднийхээр дайралт ч биш, хамгаалалт ч биш гэдгийг тэмдэглэсэн. Аргын утга учир нь урьдчилан сэргийлэлтийг төлөвлөгөөтэй, эрчимтэй явуулахад оршино. Урьдчилан сэргийлэлт гэдгийг байршлын талаасаа эвгүй зарим үйлдлийг урьдчилан тооцох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгоно. Туршлага багатай тоглогчдод тохиолддог "сүйрэл" -ийг авч үзэхгүй гэвэл ийм үзэгдлүүд хоёр төрлийнх л байдаг. Ингэхэд эхлэн суралцагчдад төвийн хүүнүүдээ алдах эсхүл тэдгээр хүүнүүд байхгүй үед өрсөлдөгчийн хүүний түрэлтийг түргэсгэдэг тул түүнээс онцгой болгоомжлох ёстойг сануулъя. Туршлагатай шатарчин туршлага муутайн эсрэг энэхүү түрэлтийг сааруулах арга замаа олдог.

  Нээгдсэн тоо: 2840 Нийтийн

Энд хүртэл үзсэн төгсгөлүүдэд хүчтэй тал нь эсрэг ноёнг мадлах хангалттай хүчтэй байсан. Хүчний давуутай тал нь ганц ноёнг мадлахын тулд хамгийн багадаа ямар давуу хүчтэй байх хэрэгтэй вэ?  Үзсэн төгсгөлүүд дундаас мад хийхэд хамгийн бага хүч оролцсон нь тэргээр мадлах байлаа. Тэгвэл хоёр морь энэ даалгаварыг биелүүлж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Үнэндээ бол харьцуулсан үнэлгээгээр хоёр морь нь нэг тэрэгнээс хүчтэй шүү дээ. Үүнээс гадна хоёр хөнгөн бод ганц ноёнг хангалттай мадлаж байсан.
Гэтэл сул тал зөв хамгаалж чадвал хоёр морь (өөрийн ноёны дэмжлэгтэйгээр ч гэсэн) эсрэг талаа мадалж дийлдэггүй.

  Нээгдсэн тоо: 2505 Төлбөртэй

Эрт үеийн шатрын гараануудын нэг бол Итали өрөг юм. Итали хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг энэхүү гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.

[Event "Итали өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 {цагаан зөвхөн ноён хамгаалж буй f7 нүдийг хараалсан. Гарааны зарим хувилбарууд хурц тоглолтонд хүргэдэг ч зөв хамгаалж чадвал хар бүх аюулыг хариулж чадна.} Bc5 {нүүдлийн дараа шатрын онолд 15-р зууны сүүлээр орж ирсэн итали өрөг тоглогддог. Хуучин цагт өргийг их хэрэглэдэг байсан ч хард найдвартай хамгаалалт олдсоны дараа алдар нь буурсан.}

Нийтлэлээр Итали өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийн судалгааг танилцуулъя.

  Нээгдсэн тоо: 1529 Төлбөртэй

Шатар тоглох чадварыг дээшлүүлэхэд онолын мэдлэгээс гадна практик чухал үүрэгтэй. Ялангуяа их мастеруудийн өргүүдийг судласнаар онолыг өрөгт хэрхэн ашигглахыг мэдэхэд их дөхөмтэй. Бидний өрсөлдөгчид их мастерууд биш учраас өрөгт алдаа хийсэн нь голдуу хожигдоход хүрдэг. Сонирхогчдын өрөг ихдээ л 20-30 нүүдлийн хооронд нэг тийшээ болдог бол мастеруудын өрөг шатрын өргийн гурван үеийг бүхэлд нь хамарсан онц сонирхолтой тэмцлийг өрнүүлдэг тул практикийн асар ач холбогдолтой. Хичээлээр Каро -Каний хамгаалалтаар мастерууд хэрхэн тоглосон өргүүдийг хүргэнэ.

Ямар нэгэн зүйлд суралцахад таниас нилээд тэсвэр хатуужил, хүсэл зоригийг шаардана гэдгийг санаарай. Жишээ өргүүдтэй танилцахын өмнө онолын Каро - Канний хамгаалалт I , Каро - Канний хамгаалалт II хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 503

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 841

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769