React js
Хичээлийг үзэх

Хэрэглэгч талын хуудасны динамик байдлыг хангахад javascript -ийг ашиглахгүйгээр шийдэх боломжгүй. Орчин үед хэрэглэгчдийн компьютерууд хүчин чадлын хувьд маш хүчирхэг болсон нь javascript -ээр зохиогдсон бүрэн хэмжээний бие даан ажиллах SPA /Single Page Application/ гэж нэрлэдэг програмчлалын шинэ технологийн хөгжилд хүчтэй түлхэц өгөн эрчимтэй хөгжиж байна. SPA /Single Page Application/ -ийг боловсруулалтад Vue, Angular зэрэг javascript фреймворкуудыг ихээр ашигладагч хамгийн өргөн дэлгэрсэн нь Фейсбуук компаний React сан. React сан хэрэглэгч талын нарийн бүтэцтэй, динамик ажиллагаатай веб сайт, програм эсхүл системийг боловсруулахад шаардлагатай бүхий л боломжуудтай хэмжээний хувьд жижигхэн сан ч шаардлага гарвал хэрэгцээт сангуудыг суулган ашиглах боломжтой. Сангийн хөгжүүлэгч Фейсбуук компани тул түүний ирээдүйд бүрэн итгэж болно. Иймээс програм зохиогч мэрэгжлээр суралцаж буй, ажиллаж байгаа залуус энэхүү хичээлүүдээс тодорхой ойлголтыг аван цаашид ашиглах сууриа тавьж чадна гэдэгт бүрэн итгэж болно.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

React бол динамик ажиллагаатай, нарийн төвөгтэй веб програмийг боловсруулах сайн технологи бөгөөд хичээлээр React -ийг яагаад судлах хэрэгтэй, технологийн үндсэн зарчмуудын талаар авч үзнэ. React -ийн албан ёсны сайтад хандвал түүнийг зохиогчид хэрэглэгчийн интерфейсийг үүсгэх Javascript сан хэмээн тодорхойлсон байгаа. Хэрэглэгчийн интерфейс гэдэг нь ямарч веб програмд хандахад таны хөтөч дээр нээгдэх дэлгэцүүдийг хэлж байгаа юм.

  Нээгдсэн тоо: 391 Нийтийн

Сангийн албан ёсны сайтын нүүр хуудас дахь Get Started товчоор шилжилт хийвэл React -ийн материалууд /Docs/ хэсэгт шилжинэ.

Getting Started хэсэгт React -ийг ажиллуулах аргуудын мэдээлэл бий. Жишээ нь CodePen, CodeSandbox гэх мэт онлайн сервисүүд дээр турших, веб сайтад санг нэмэх, React app үүсгэх гэх мэтээр.

  Нээгдсэн тоо: 251 Бүртгүүлэх

React компонентод тулгуурладаг сан тул компонент гэж юу болохыг ойлгоцгооё. Үүний тулд машиний мэдээллийг үзүүлэх

<!DOCTYPE html>
<html>

<head>
  <meta charset="UTF-8" />
  <title>Lesson 01_02</title>
  <style>
    .car {
      display: inline-block;
      border: 2px solid #ccc;
      box-shadow: 2px 2px 1px #eee;
      padding: 10px;
      margin-right: 10px;
    }
  </style>
</head>

<body>
  <div class="car">
    <h3>Toyata Camry</h3>
    <p>Year: <strong>2019</strong></p>
  </div>
</body>
</html>

код бүхий html файлыг үүсгээд хөтөч дээр нээвэл

гэж харагдана.

  Нээгдсэн тоо: 522 Төлбөртэй

Өмнөх Компонент гэж юу болох хичээлд бид react дээр програмийн кодийг бичихдээ react -ийг index.html файлд оруулан ирэн шууд ашигласан. Програмийн кодийг нэг файлд бүгдийг бичих, кодийг шалгах ажиллагаа, jsx -ийн компиляцийг хийхдээ babel санг нэмэлтээр оруулан ирэх зэрэг нь тийм сайн практик биш тул програм үүсгэх ажиллагааг автоматжуулсан хэрэгслийг react -ийг бүтээгчид боловсруулсан. Дурын хайлтын /жишээ нь google/ системээр create react app мөрийг хайлгавал хэрэгслийг эхний мөрүүдэд олон ирнэ.

  Нээгдсэн тоо: 295 Бүртгүүлэх

react програм үүсгэх хичээлд create-react-app хэрэгслээр үүсгэсэн шинэ төслийг бүтэцтэй танилцая. Хичээлийн кодийн засварт би VSCode -ийг ашиглах бөгөөд D дискний projects хавтас дахь react хавтаст үүсгэсэн react-less хавтасыг код засварлагч дээр нээе.

Төслийн хавтас доторх үндсэн файлуудаас package.json бол маш чухал файл.

  Нээгдсэн тоо: 317 Нийтийн

JSX

Энэ хичээлээс эхлэн react ашигладаг jsx бичлэгийн дүрмийн талаар дэлгэрүүлэн авч үзнэ. Өмнөх хичээлүүдэд хуудасны хэвийн тэмдэглэгээний jsx бичлэгийн дүрмийн үндсэн ойлголтуудыг үзсэн. Энэ удаад jsx гэж юу болох, хэрхэн ажилладагийг react програм үүсгэх хичээлд үүсгэсэн төслийн кодоор авч үзье. Бидний үүсгэсэн төслийн оролтын index.js

import React from 'react';
import ReactDOM from 'react-dom';
import './index.css';
import App from './App';

ReactDOM.render(
  <React.StrictMode>
    <App />
  </React.StrictMode>,
  document.getElementById('root')
);

файлд ReactDOM обьектын render аргад App нэрээр импортлон авсан App компонентийг эхний параметрээр дамжуулж байгаа.

  Нээгдсэн тоо: 302 Төлбөртэй

Jsx нь html -тэй төстэй харагдах ч ердийн javascript бичлэг болох, хэрхэн ажилладагийг JSX хичээлээс мэдсэн тул Jsx -ээр хуудасны тэмдэглээг хийхэд ямар хязгаарлалт үйлчилдэг талаар авч үзье.

class App extends Component {
  render() {
    return (
      <div className="App">
        <h1>
          Hello world!
        </h1>
      </div>
    )
  }
}

  Нээгдсэн тоо: 284 Бүртгүүлэх

Html хэвийн элементүүдэд хэвжүүлэлтийн стилийг шууд буюу inline /элементийн тодорхойлолтын мөрөнд/ зааж болдог. Үүнийг React компонентийн хэвийн элементүүдэд хэрхэн өгөхийг App компонентийн

class App extends Component {
  render() {
    return (
      <div>
        <h1>
          Hello world!
        </h1>
      </div>
    )
  }
}

кодоор харцгаая.

  Нээгдсэн тоо: 217 Бүртгүүлэх

Өмнөх хичээлүүдэд бид create-react-app хэрэгслээр үүсгэсэн төслийн суурь код дээр жишээнүүдийг судласан. Одоо react төсөлд өөр компонентууд үүсгэн тэдгээрийг өөр хооронд нь холбон ашиглахыг сурцгаая. react -ийн компонентийг голдуу тусд нь хавтас үүсгэн байршуулдаг тул бид төслийн src хавтаст Car нэртэй хавтасыг үүсгээд түүн дотор Car.js файлыг үүсгээрэй.

react -д компонентийг үүсгэх хоёр үндсэн арга байдаг талаар JSX хичээлд дурдсан.

  Нээгдсэн тоо: 261 Нийтийн

Өмнөх хичээлүүдэд үүсгэсэн App, Car компонентууд өөрийн статик агуулгуудыг л хуудаст харуулж байгаад бага зэргийн динамик ажиллагааг оруулах гээд үзье. Компонентийн агуулгын хэсэг jsx бичлэгийн дүрмээр бичигдсэн javascript код учраас бид түүнд динамик ажиллагааг оруулахад төвөггүй мэт. Иймээс Car компонентийн кодийг

import React from 'react'

const car = () => <div>
  <p>This is car component</p>
  <p><strong>1+1</strong></p>
</div>

export default car

гэж өөрчлөөд хуудсаа харвал

  Нээгдсэн тоо: 428 Нийтийн

React компонентод тулгуурласан тул програмийн бүх элементүүд компонентуудын харьцаа байдаг тул компонентод параметр дамжуулан удирдах зайлшгүй шаардлага гарч ирнэ. Энэ тухай Компонент гэж юу болох хичээлээр өнгөцхөн үзсэн бөгөөд энэ хичээлээр сэдвийг илүү гүнзгийрүүлэн авч үзье.

  Нээгдсэн тоо: 197 Төлбөртэй

React компонентод параметр дамжуулах бас нэгэн аргыг авч үзье. Компонентийн хэвд jsx гэж нэрлэгддэг html маягийн бичлэгийг ашиглаж байгаа. App компонентод Car компонентийг оруулан ирэхдээ

<Car name={'Toyata Prius'} year={'2018'} />

гэж компонентийн нэрийг өөрөө хаагдсан (/> -ийг ашиглана) html тег хэлбэрээр бичин өгч байгаа.

  Нээгдсэн тоо: 166 Бүртгүүлэх

Өмнөх хичээлүүдэд React сан хэрхэн ажилладаг, create react app хэрэгсэл, хуудасны хэвийн бичлэгийн Jsx дүрмүүдтэй танилцан тэдгээрийн ажиллагааг жишээнд дээр судлан танилцсан бол одоо сангийн өөрийнх нь ажиллагаануудтай дэлгэрэнгүй танилцгаая. Эхлээд create react app хэрэгслээр үүсгэсэн төслийн үндсэн компонент болох App -аас өмнөх хичээлд судалсан зарим ойлголтуудын жишээ кодийг

class App extends Component {
  render() {
    const divStyle = {
      textAlign: 'center'
    }
    return (
      <div style={divStyle}>
        <h1>
          Hello world!
        </h1>
        <Car name={'Toyata Prius'} year={'2018'} />
        <Car name="Toyata Camry" year={'2019'} />
        <Car name={'Ford'} year={'2015'} />
      </div>
    )
  }
}

хасан цэвэрлэе.

  Нээгдсэн тоо: 177 Төлбөртэй

Төлөв үүсгэх хичээлд App компонентийн бүх төлвүүдийг нэг дор state обьектод багцалсан. react -ийн төлвүүдтэй хэрхэн ажиллахыг харахын тулд App компонентод товч оруулаад түүн дээр дарахад h1 гарчигаар үзүүлэх текстийг солигдох ажиллагааг оруулъя. Үүний тулд App компонентийн кодод h1 гарчигийн доор

        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>
        <button>Гарчиг өөрчлөх</button>
        <Car name={cars[0].name} year={cars[0].year} />

button тегээр Гарчиг өөрчлөх нэртэй товчийг нэмэн оруулаад хуудсаа харвал

  Нээгдсэн тоо: 191 Нийтийн

Үйл явц нэмэх хичээлд хуудасны Гарчиг өөрчлөх товч дээр дарахад үүсэх үйл явцын боловсруулагчийг үүсгэн туршин үзсэн. Үйл явцын боловсруулагч changeTitleHandler функц консолд Товч дарагдсан текстийг л харуулж байгаа. Энэ удаадд үйл явцын боловсруулагчийн функционал ажиллагаа буюу h1 гарчигаар үзүүлж байгаа текстийг өөрчлөлтийг хийе. changeTitleHandler функцэд h1 гарчигаар үзүүлж байгаа текстийг

  changeTitleHandler = () => {
    console.log("Товч дарагдсан")
    this.state.pageTitle = "Товч дарагдсан"
  }

  Нээгдсэн тоо: 231 Төлбөртэй

React -д үйл явцыг хэрхэн боловсруулах талаар гүнзгийрүүлэн судлая. Үүний тулд Car компонентийн кодод Дарах нэртэй товчийг

import React from 'react'

const car = props => <div>
  <h3>Машиний нэр: {props.name}</h3>
  <p>Он: <strong>{props.year}</strong></p>
  <button>Дарах</button>
</div>

export default car

нэмэн өгөөд хуудсаа харвал

гэж харагдана.

Зөвлөмж: Хичээлийн материалыг бүрэн ойлгохын тулд React JS сан хичээлийн багцыг бүхэлд нь үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 157 Нийтийн

Програмийн кодчлолийг тусгайлан заалгаж сурдаг зүйл биш. Ямарч зүйлийг өөрөө бие даан сурах боломжтой. Энэ талаар Бие даан сурах нийтлэлийг үзээд эрэгцүүлэн бодоорой. Энэ удаад Input талбарын боловсруулалтын талаар судлая.

Өмнөх хичээлүүдэд хуудасны элементүүдэд үйл явцын сонсогчийг тавин, түүнд параметр дамжуулан хүлээн авах аргуудыг сурсан. Энэ хичээлээр Input талбарт үүссэн үйл явцыг хэрхэн боловсруулахыг судлая. Үүний тулд App компонентийн h1 гарчигийн доор input талбарыг

      <div style={divStyle}>
        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>
        <input type="text"/>
        <button onClick={this.changeTitleHandler.bind(this, 'App өөрчлөлт')}>Гарчиг өөрчлөх</button>

оруулан өгөөд хөтөч дээрх хуудсаа харвал

  Нээгдсэн тоо: 215 Нийтийн

Төслийн App компонентийн кодыг харвал

class App extends Component {

  state = {
    cars: [
      { name: 'Toyata Prius', year: '2018' },
      { name: 'Toyata Camry', year: '2019' },
      { name: 'Ford', year: '2015' }
    ],
    pageTitle: 'App компонент'
  }

  changeTitleHandler = (newTitle) => {
    this.setState({
      pageTitle: newTitle
    })
  }

  ChangeHandle = (event) => {
    this.setState({
      pageTitle: event.target.value
    })
  }

  render() {
    const divStyle = {
      textAlign: 'center'
    }

    const cars = this.state.cars

    return (
      <div style={divStyle}>
        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>

        <input type="text" onChange={this.ChangeHandle} />

        <button onClick={this.changeTitleHandler.bind(this, 'App өөрчлөлт')}>Гарчиг өөрчлөх</button>
        <Car
          name={cars[0].name}
          year={cars[0].year}
          onChangeTitle={this.changeTitleHandler.bind(this, cars[0].name)}
        />
        <Car
          name={cars[1].name}
          year={cars[1].year}
          onChangeTitle={() => this.changeTitleHandler(cars[1].name)}
        />
        <Car
          name={cars[2].name}
          year={cars[2].year}
          onChangeTitle={() => this.changeTitleHandler(cars[2].name)}
        />
      </div>
    )
  }
}

болсон байгаа.

  Нээгдсэн тоо: 176 Төлбөртэй

Jsx -д жагсаалтыг циклээр оруулан ирэх ажиллагааг мэдсэн тул зарим элементүүдийг нөхцлөөс хамааран үзүүлэх аргыг сурцгаая. Үүний тулд App компонентийн state обьектод

  state = {
    cars: [
      { name: 'Toyata Prius', year: '2018' },
      { name: 'Toyata Camry', year: '2019' },
      { name: 'Ford', year: '2015' }
    ],
    pageTitle: 'App компонент',
    showCars: false
  }

  Нээгдсэн тоо: 183 Бүртгүүлэх

Динамик жагсаалттай ажиллах боломжуудын тухай авч үзье. Манай хичээлийн програм App, Car компонентуудтай болоод байгаа.

App компонентийн Toogle car товч машиний мэдээллийн жагсаалтыг нээх, хаах ажиллагааг хийх бол Car компонентийн Дарах товчоор App компонентод h1 гарчигаар үзүүлж буй текстийг машиний нэрээр сольдог. Динамик жагсаалттай ажиллах практик болгон програмд Car компонентийн Дарах товчийг input -ээр солиод input -д оруулсан мэдээллээр Car компонентоос машиний нэрийг өөрчлөх машиний мэдээллийг жагсаалтаас хасах ажиллагаануудыг хэрэгжүүлье.

  Нээгдсэн тоо: 202 Төлбөртэй

Програмийн хэрэглэгч талын интерфейсийг css -ээр хэвжүүлэн ашиглахад эвтэйхэн, ойлгомжтой болгодог. Иймээс энэ хичээлээс react компонентийн элементүүдийг хэрхэн хэвжүүлэх талаар авч үзье. Манай төслийн интерфейс

зурагт үзүүлсэн хэлбэртэй болоод байгаа.

  Нээгдсэн тоо: 119 Төлбөртэй

Компонентод Inline хэвжүүлэлт хийх нь javascript кодтой холилдон тийм аятайхан бус санагдаж байж болох. Кодлогчид css хэвжүүлэлтийг тусдаа файлд гаргаад хэрэгтэй файлдаа татан оруулан ашиглахыг ихэнхдээ илүүд үздэг. React -д хэвжүүлэлтийг тусдаа гарган ашиглах боломжтой бөгөөд үүний талаар хичээлд авч үзье.

  Нээгдсэн тоо: 216 Нийтийн

Хуудасны элементүүдийг динамикаар  хэвжүүлэх шаардлага ихээр гардаг. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг Car компонентийн input элемент дээр

import React from 'react'
import './Car.css'

const car = props => (
  <div className="Car">
    <h3>Машиний нэр: {props.name}</h3>
    <p>Он: <strong>{props.year}</strong></p>
    <input type="text" onChange={props.onChangeName} value={props.name} />
    <button onClick={props.onDelete}>Устгах</button>
  </div>
)
export default car

авч үзье.

  Нээгдсэн тоо: 119 Төлбөртэй

Хичээлээр react компонентийн элементүүдийн хэвжүүлэлтэд хэрэг болох нэгэн аргачлалыг авч үзье. Тухайлбал элементийг inline -аар хэвжүүлэлтийн үед ашиглах техник юм. Иймээс Car компонентийн хэвжүүлэлтийн Car.css файлаас

.Car {
  margin-bottom: 10px;
  display: block;
  padding: 10px;
  border-radius: 5px;
}

border, box-shadow хэвүүдийг хасан тэдгээрийг Car компонентод inline -аар хэвжүүлэлтээр

  const style = {
    border: '1px solid #ccc',
    boxShadow: '0 4px 5px 0 rgba(0, 0, 0, .14)'
  }
  return (
    <div className="Car" style={style}>
      <h3>Машиний нэр: {props.name}</h3>
      <p>Он: <strong>{props.year}</strong></p>
      <input
        type="text"
        onChange={props.onChangeName}
        value={props.name}
        className={inputClasses.join(' ')}
      />
      <button onClick={props.onDelete}>Устгах</button>
    </div>
  )

style хувьсагчид тодорхойлоод Car компонентийг багцалж буй div -ийн style атрибутад дамжуулах болгон өөрчилье.

  Нээгдсэн тоо: 116 Бүртгүүлэх

Таны програм хөгжихийн хирээр компонентуудын тоо нэмэгдэнэ. Хэрвээ компонент бүр өөрийн хэвжүүлэлтийг css өргөтгөлтэй тусдаа файлуудад хадгалан ашиглаж байвал зарим хэвүүдийн нэр давхцан хэвүүд өөрчлөгдөх магадлал бий. Учир нь css өргөтгөлтэй файлууд бусад компонентуудад нээлттэй байдаг. Үүнийг шалгах зорилгоор Car компонентийн Car.css файлд

.btn {
  color: yellowgreen;
}

хэвийг нэмэн тодорхойлоод хэвийн классийг App компонентийн Toogle car товчинд

        <button className='btn' onClick={this.toogleCarsHandler}>Toogle car</button>

тавин өгөөд хуудсаа нээвэл

  Нээгдсэн тоо: 98 Төлбөртэй

react програмд css препроцессорийг /CSS preprocessor/ хэрхэн ашиглах талаар авч үзье. css препроцессор /CSS preprocessor/ гэдэг нь тусгай бичлэгийн дүрмээр бичигдсэн кодоос ердийн css кодийн генераци хийдэг програмууд юм. Sass, Less, PostCss гээд олон тооны препроцессорууд байдаг ба эдгээрийн ихэнх нь css -ийн боломжуудыг нэмэгдүүлэн кодийн удирдагыг сайжруулдаг. react-scripts -ийн 2 -оос дээшхи хувилбарт css препроцессорийг оруулан ирэх ажиллагааг амархан болгон өгсөн. react програмд css препроцессорийг ашиглахын тулд эхлээд препроцессорийг суулгах хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 148 Нийтийн

Өмнөх хичээлүүдэд бид react -ийг нилээд сайн судлан энгийн төслийг үүсгэн ажлуулж сурсан. Одоо react компонентуудийн талаар цааш гүнзгийрүүлэн судлах цаг болсон. Хичээлээр Component классаас удамшсан класс хэлбэрээр үүсгэгдсэн компонентод параметр дамжуулахыг авч үзье. Үүнийг төслийн App компонент дээр харцгаая. App компонентийг index.js файлд

ReactDOM.render(
  <React.StrictMode>
    <App />
  </React.StrictMode>,
  document.getElementById('root')
);

ReactDOM сангийн render аргаар DOM -д оруулан өгч байгаа.

  Нээгдсэн тоо: 114 Нийтийн

class түлхүүр үгээр үүсгэгддэг react компонентод байдаг бас нэгэн онцлогийг авч үзье. Өмнөх хичээлүүдэд бид App компонентийн төлвийг state обьектоор тодорхойлон ашигласан. react компонентийн төлвийг өөрөөр тодорхойлж болдогийг мэдэж байх хэрэгтэй. Javascript -ийн class түлхүүр үгээр үүсгэсэн класс байгуулагч /constructor/ гэсэн тусгай аргатай байдаг.

  Нээгдсэн тоо: 106 Бүртгүүлэх

react компонентийн амьдралын циклийн талаар судлая. react компонентийн амьдралын цикл гэдэг нь компонентийн тодорхойлолтын тодорхой үе шатууд юм. Суурь Component класст амьдралын циклийн аргууд тодорхойлогдсон байдаг тул түүнээс удамшсан компонентуудад амьдралын цикл байдагийг сануулъя. Хичээлээр компонентийн инициализац хийгдэх үед түүнд үүсэх амьдралын суурь циклүүдийн талаар авч үзье. Амьдралын циклүүд бүгд react компонентийн инициализацийн тодорхой үеүдэд ашиглаж болох ердийн функцууд байдаг.

  Нээгдсэн тоо: 111 Нийтийн

Компонентийн бусад амьдралын циклүүдийг судлахын өмнө функционал компонентийг ердийн буюу Component классаас удамшсан компонент болгож суръя. Манай төслийн Car компонент jsx кодийг буцаах ердийн функц хэлбэрийн хэрэгжүүлэлттэй.

  Нээгдсэн тоо: 65 Төлбөртэй

Төслийн Car компонентийг Stateful буюу Component классаас удамшсан класс байдлаар тодорхойлсноор react компонентийн амьдралын циклүүдэд хандах боломжийг авсан. Car компонентод дээр компонентийн төлвийн өөрчлөлтүүдийн циклүүдийг харцгаая. Үүний тулд Car компонентийн кодийг

class Car extends React.Component {

  shouldComponentUpdate(nextProps, nextState) {
    console.log('Car shouldComponentUpdate', nextProps, nextState)
    return true
  }

  componentDidUpdate() {
    console.log('Car componentDidUpdate')
  }

  render() {
    console.log('Car render')
    const inputClasses = [styles.input]

    ...

    return (
      <div className={styles.Car} style={style}>
        <h3>Машиний нэр: {this.props.name}</h3>
        <p>Он: <strong>{this.props.year}</strong></p>
        <input
          type="text"
          onChange={this.props.onChangeName}
          value={this.props.name}
          className={inputClasses.join(' ')}
        />
        <button className={styles.btn} onClick={this.props.onDelete}>Устгах</button>
      </div>
    )
  }
}

export default Car

гэж өөрчилье.

  Нээгдсэн тоо: 90 Бүртгүүлэх

react компонентийн амьдалын суурь циклүүдийн сүүлийнх нь componentWillUnmount юм. Аргыг Car компонентод

   componentWillUnmount() {
    console.log('Car componentWillUnmount')
  }

нэмэн тодорхойльё. Арга хэзээ дуудагдахыг нэрнээс нь ойлгосон гэж бодож байна. componentWillUnmount арга компонентыг устган түүнийг DOM -оос хасах үед дуудагдана. Аргын ажиллагааг харахын тулд хөтөч дээр хуудсаа нээгээд машиний жагсаалтыг

  Нээгдсэн тоо: 104 Бүртгүүлэх

react 16 гаас дээш хувилбарт бий болсон кодод үүссэн алдаануудыг илүү эвтэйхэн боловсруулахад зориулагдсан ErrorBoundary амьдралын шинэ циклийн талаар судлая. ErrorBoundary аргыг туршихын тулд төслийн src хавтас ErrorBoundary хавтаст үүсгээд

import React from 'react'

export default class ErrorBoundary extends React.Component {
  state = {
    hasError: false
  }

  componentDidCatch(error, info) {
    this.setState({ hasError: true })
  }

  render() {
    if (this.state.hasError) {
      return <h2 style={{ color: 'red' }}>Алдаа гарлаа</h2>
    }
    return this.props.children
  }
}

код бүхий шинэ ErrorBoundary компонентийг үүсгэе.

  Нээгдсэн тоо: 97 Төлбөртэй

React компонентоос хэд хэдэн элементүүдийг буцаах нь ердийн үзэгдэл ч тэдгээрийг заавал нэг суурь элементэд багцалсан байх дүрэмтэй. Энэ дүрэм нь зарим тохиолдолд DOM -д илүү зангилаа /элемент/ үүсгэдэг асуудлыг React 16 хувилбараас фрагментээр солин шийдвэрлэсэн. Фрагмент гэдгийг ойлгохын тулд төслийн кодод багахан өөрчлөлтийг хийе. ErrorBoundary классийн ажиллагааг шалгах зорилгоор Car компонентод нэмэн өгсөн

     if (this.props.name === 'Toyata Prius') {
       throw new Error('Алдаа гарлаа !!!')
     }

кодийг хасвал програм TOGGLE CAR товч дээр дарахад алдаа хаялгүй хэвийн ажиллана.

  Нээгдсэн тоо: 91 Бүртгүүлэх

Компонентийн төлвийн өөрчлөлтийг хийх setState арга ансинхрон ажиллагаатай тул төлвийн өөрчлөлтийг зөв хийж сурах хэрэгтэй. Үүнийг Фрагмент хичээлд үүсгэсэн

import React, { Component } from 'react'

export default class Counter extends Component {
  state = {
    counter: 0
  }
  addCounter = () => {
    this.setState({
      counter: this.state.counter + 1
    })
  }
  render() {
    return (
      <div>
        <h2>Тоолуур {this.state.counter}</h2>
        <button onClick={this.addCounter}>+</button>
        <button onClick={() => this.setState({ counter: this.state.counter - 1 })}>-</button>
      </div>
    )
  }
}

Counter компонентийн жишээн дээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 76 Нийтийн

Дээд түвшингийн компонент гэж юу болох тэдгээрийг хэрхэн үүсгэн ашиглахыг авч үзье. Үүний тулд төслийн Car компонентийн кодийг дараах байдлаар

import React from "react";
import styles from "./Car.module.css";

class Car extends React.Component {
  render() {
    const inputClasses = [styles.input];

    if (this.props.name !== "") {
      inputClasses.push(styles.green);
    } else {
      inputClasses.push(styles.red);
    }

    if (this.props.name.length > 5) {
      inputClasses.push(styles.bold);
    }

    return (
      <div className={styles.Car}>
        <h3>Машиний нэр: {this.props.name}</h3>
        <p>
          Он: <strong>{this.props.year}</strong>
        </p>
        <input
          type="text"
          onChange={this.props.onChangeName}
          value={this.props.name}
          className={inputClasses.join(" ")}
        />
        <button className={styles.btn} onClick={this.props.onDelete}>
          Устгах
        </button>
      </div>
    );
  }
}

export default Car;

өөрчилье.

  Нээгдсэн тоо: 81 Нийтийн

Хичээлээр компонент ирж буй параметрүүдэд шалгалт хийх боломжийн авч үзье. Төслийн App компонентоос Car компонентийг дуудаж буй кодийг

    ...
            <Car
              name={car.name}
              year={car.year}
              onDelete={this.deleteHandler.bind(this, index)}
              onChangeName={(event) => this.onChangeName(event.target.value, index)}
            />
    ...

аваад үзье.

  Нээгдсэн тоо: 74 Төлбөртэй

ReactDOM элементэд хандах бас нэгэн боломжийн талаар авч үзье. Энэ боломжийг референс гэдэг бөгөөд та өөр фреймворкуудыг судлаж байсан бол мэдэх байх. Референс React -д хэрхэн ажилладаг ямар хэрэгтэйг харцгаая. Машинуудын жагсаалтыг үзүүлэх Car компонент машины мэдээллийг үзүүлэхдээ түүний нэрийг өөрчлөх input элементийг агуулж байгаа. Тэгвэл Car компонент машины мэдээллийг үзүүлэхэд жагсаалтын аль нэгэн элемент дээр фокус буюу сонголт хийгдсэн байх асуудлыг шийдэх гэе. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэвэл үнэн хэрэгтээ сонголт хийгдэх элементийг DOM -оос аваад түүнд focus аргыг хэрэглэх юм.

  Нээгдсэн тоо: 66 Нийтийн

react 16 хувилбараас бий болсон програмийн компонентуудийн шатлалыг багахан хураангуйлах боломжийн талаар авч үзье. Тухайлбал компонент хооронд ашиглаж боломжтой глобал төлвүүдийг үүсгэдэг context гэсэн ухагдхуун юм. Үүнийг дараах энгийн жишээгээр харцгаая. Төсөлд

import React from "react";

const Counter2 = (props) => {
  return (
    <div
      style={{
        border: "1px solid #ccc",
        width: 250,
        margin: "0 auto",
      }}
    >
      <h3>Counter 2</h3>
      <p>Clicked</p>
    </div>
  );
};

export default Counter2;

код бүхий Counter2 шинэ компонентийг нэмье.

  Нээгдсэн тоо: 61 Төлбөртэй

React 16.8 хувилбараас компонентийг Component классаас удамшуулахгүйгээр энгийн функц хэлбэрээр буюу функционал компонентийг бичих боломж бий болсон.
React компонентийн ажиллагааны үндэс бол төлвийн удирдлагад оршдог. Өөрөөр хэлбэл компонентийн төлвийг тодорхойлсон обьектийн аль нэгэн эсхүл бүхэлд нь өөрчлөлт ороход React энэ төлвөөс хамааралтай дэлгэцийн хэсгийг дахин зурдаг. Бид өмнөх хичээлүүдэд ашиглаж байсан Component классаас удамшсан компонентийн төлвийг өөрчлөхдөө this.setState({ pageTitle: newTitle }) гэх байдлаар setState аргыг ашиглаж байсан.

  Нээгдсэн тоо: 76 Нийтийн

React аппликашний төлөвтэй ажиллахад зориулагдсан UseState хукийн ажиллагааг

import React from 'react'

function App() {
  return (
      <div className="container">
        <h1>Тоолуур</h1>
        <button className="btn btn-success mx-3">Нэмэх</button>
        <button className="btn btn-danger">Хасах</button>
      </div>
  );
}

export default App;

кодоор судлая. Туршилтын төслийг React хук хичээлд үүсгэсэнг сануулъя. Дээрх код бол харагдах байдлыг л тодорхойлж байгаа. Харин тоолууртай ажиллахын тулд төлвийг UseState хукийг ашиглан оруулан ирье.

  Нээгдсэн тоо: 53 Төлбөртэй

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

import React, {useState} from 'react'

function App() {
  const [type, setType] = useState('users')
 
  return (
      <div className="container">
        <h1>Өгөгдлүүд: {type}</h1>
        
        <button onClick= {() => setType('users')} className="btn btn-primary mx-3">Хэрэглэгчид</button>
        <button onClick= {() => setType('todos')} className="btn btn-primary mx-3">Хийх ажлууд</button>
        <button onClick= {() => setType('posts')} className="btn btn-primary mx-3">Нийтлэлүүд</button>
        
      </div>
  );
}

export default App;

гэж үүсгэе.

  Нээгдсэн тоо: 62 Бүртгүүлэх

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин зурагдсанг /render/ тодорхойлох асуудлаар авч үзье. Асуудлыг дараах

import React, {useState, useEffect} from 'react'

function App() {
  const [renderCount, setRenderCount] = useState(1)
 
  useEffect(() => {
    setRenderCount(prev => prev + 1)
  })
 
  return (
      <div className="container">
        <h1>Render -ийн тоо {renderCount}</h1>
      </div>
  );
}

export default App;

кодоор шийдчих мэт.

  Нээгдсэн тоо: 44 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдэд үзсэн онолын мэдлэг дээрээ суурилан түүнийгээ батгах дадлага болгон react дээр төслийг үүсгэе. Төслөө бид үе шаттайгаар өргөжүүлэх бөгөөд эхний ээлжинд компонент хэсэгт сурсан зүйлээ бататган авах болно. Цаашид судлах зүйлүүдийг төсөлдөө нэмэх байдлаар явах юм. Өөрөөр хэлбэл энэ төсөл манай туршилтын талбар болно.

  Нээгдсэн тоо: 65 Нийтийн

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 48

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 44

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 105

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 66

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 62

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 86

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 75

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 968

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 640

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1013