Дээд түвшингийн компонентууд
Дээд түвшингийн компонент гэж юу болох тэдгээрийг хэрхэн үүсгэн ашиглахыг авч үзье. Үүний тулд төслийн Car компонентийн кодийг дараах байдлаар
import React from "react";
import styles from "./Car.module.css";
class Car extends React.Component {
render() {
const inputClasses = [styles.input];
if (this.props.name !== "") {
inputClasses.push(styles.green);
} else {
inputClasses.push(styles.red);
if (this.props.name.length > 5) {
inputClasses.push(styles.bold);
return (
Машиний нэр: {this.props.name}
Он: {this.props.year}
Устгах
export default Car;
өөрчилье.
Компонентийн кодоос өмнө үзсэн сэдвүүдтэй холбоотой хэсгүүдийг хассан байгаа. Харин inline хэвжүүлэлтийн хэсгийг Car.module.css файлд
.Car {
border: 1px solid #ccc;
margin-bottom: 10px;
display: block;
padding: 10px;
box-shadow: 0 4px 5px 0 rgba(0, 0, 0, 0.14);
border-radius: 5px;
transition: border 1s, box-shadow 0.5s;
.Car:hover {
border: 1px solid blue;
box-shadow: 0 4px 15px 0 rgba(0, 0, 0, 0.25);
cursor: pointer;
.input {
.input:active,
input:focus {
outline: none;
.input.green {
border: 1px solid green;
.input.red {
border: 1px solid red;
.input.bold {
border: 2px solid green;
font-weight: bold;
.btn {
color: yellowgreen;
оруулан өгсөн. Кодийн өөрчлөлтийг хийгээд програм хэвийн ажиллаж байгааг
шалган үзээрэй. Бүгдийг зөв хийсэн бол TOOGLE CAR товчийг дарахад Car компонент ажиллан машинуудын жагсаалтыг үзүүлэх ёстой.
Өөрчлөлтийн дараа Car компонентод машиний мэдээллийг хүрээ бүхий хэсэгт хэвжүүлэн үзүүлэх
тег байгаа нь тодорхой харагдана. Үнэн хэрэгтээ энэ div компонентод ямар нэгэн функционал үүрэггүй тул машиний мэдээллийн хэвжүүлэлтийн үүргийг хөндөлгүй үлдээвэл үүнийг хасаж болохоор. Тэгвэл дээд түвшингийн компонент гэсэн ойлголтыг ашиглан асуудлыг шийдэх гэж үзье.
Дээд түвшингийн компонентуудыг өмнөх хичээлүүдэд ашиглаж байсан Жишээ нь ErrorBoundary хичээлд үүсгэсэн
import React from 'react'
export default class ErrorBoundary extends React.Component {
state = {
hasError: false
componentDidCatch(error, info) {
this.setState(
{ hasError: true })
render() {
if (this.state.hasError) {
return this.props.children
ErrorBoundary классийг аваад үзье. Дээд түвшингийн ErrorBoundary компонентийн гол зорилго бол алдаа гарсан бол мэдээлэл үзүүлэх эсрэг тохиолдолд props -оор дамжин ирсэн компонентийг багцлан /боох/ өгөх юм. Дээд түвшингийн компонентуудын зорилго бол функционал ажиллагааг нэмэхээс өөрөө ямар нэгэн зүйлийг үзүүлдэггүйд оршино.
Өөр жишээ бол Фрагмент хичээлд үүсгэсэн
const Auxiliary = (props) => {
return props.children
export default Auxiliary
props -оор дамжин ирсэн компонентийг өөртөө багцлаад буцаах Auxiliary компонент. Дээрх жишээнүүдээс дүгнэвэл props -оор дамжин ирсэн компонентийг өөртөө багцлаад буцаах  дээд түвшингийн компонентийг ашиглах нэг аргачлал байгаа нь тодорхой.
Энэ удаад  дээд түвшингийн компонентийг хэрэгжүүлэх өөр аргачлалыг авч үзье. Үүний тулд төслийн hoc хавтаст
import React from "react";
const withClass = (Component, className) => {
return (props) => (
<Component />
export default withClass;
агуулгатай withClass.js файлыг үүсгэе. Энд бид стандарт компонент үүсгэхгүйгээр багцлагч функцийг үүсгэсэн учраас файлын нэрийг жижиг үсгээр эхэлсэнг анхаарна уу. Функцэд Component, className параметрүүдийг аваад компонентийг тодорхой класс бүхий div -д боон буцаах функцийг агуулах withClass нэртэй тогтмолыг тодорхойлоод түүнийг анхдагчаар экспортолсон байгаа.
Одоо Car компонентийг withClass -ийг ашиглан
import React from "react";
import styles from "./Car.module.css";
import withClass from "../hoc/withClass";
class Car extends React.Component {
render() {
const inputClasses = [styles.input];
return (
Машиний нэр: {this.props.name}
Он: {this.props.year}
export default withClass(Car, styles.Car);
гэж өөрчилөн бичье. Өөрчлөлтөөр withClass -ийг импортлон аваад машиний мэдээллийг хэвжүүлэн үзүүлэх
тегийг фрагментаар солиод экспортийг export default withClass(Car, styles.Car); болгон өөрчилсөн байгаа. withClass бол компонент болон классийн нэрийг параметрээр аваад компонентийг тодорхой класс бүхий div -д боон буцаах ердийн функц тул Car компонентоос анхдагчаар экспортлох компонентийг withClass функцэд дамжуулж болно. Бусад кодод өөрчлөлт ороогүй тул ... гэж хаасан байгаа. npm start командаар төслийг ажлуулаад машиний мэдээллийг харах гэвэл
Car компонентийн 15-р мөр буюу
if (this.props.name.length > 5) {
inputClasses.push(styles.bold);
хэсэгт алдаа өгнө. Бид withClass функцэд Car компонент болон түүнийг хэвжүүлэх классийг дамжуулсан ч Car компонентийн опциуд буюу пропсуудийг дамжуулаагүй учраас алдаа өгөх нь зүйн хэрэг. Одоо Car компонентийн опциуд буюу пропсуудийг дамжуулах хэрэгтэй болсон. App компонентоос Car компонентийг
<Car
name={car.name}
year={car.year}
onDelete={this.deleteHandler.bind(this, index)}
onChangeName={(event) => this.onChangeName(event.target.value, index)}
дуудаж буй хэсэгт заагдсан опциуд Car компонентод props параметрээр дамжин ирдэг бөгөөд тэдгээрийг бид Car компонентод ашигласан нь кодоос ойлгомжтой. React сан компонентууд хооронд props -оор опциудыг автоматаар дамжуулдаг тул withClass функцэд дамжин ирсэн props -ийг ES6 -гийн spread (...) оператороор
const withClass = (Component, className) => {
return (props) => (
<Component {...props} />
export default withClass;
Car компонентийн опциудийг дамжуулж болно. Одоо төслийн компиляцийг хийгээд машиний мэдээллийг харвал
алдаа өгөхгүй бүгд хэвийн ажиллана. Машиний мэдээллийн Car компонентийг хөтөчийн Inspect цонхноос харвал өмнөхтэй ижил хэвжүүлэлт бүхий div -д багцлагдсан байгаа нь харагдана. withClass функц яг ажиллаж байгаад итгэхийн тулд компонентийг боож байгаа div -ийг section -ээр солин шалгаж үзсэн ч болно.
Эндээс дээд түвшингийн компонентууд хоёр төрлийн байж болох бөгөөд тэдгээрийн үндсэн үүрэг нь өөр компонентуудыг багцлан тэдгээр тодорхой ажиллагаануудыг нэмэн оруулах юм гэж дүгнэж болно. Дээд түвшингийн компонентуудыг React -ийн ердийн компонент эсхүл функц байдлаар хийж болохыг сурлаа.
Санамж: Та react сангийн талаар тодорхой мэдлэгтэй бол хичээлийн материалыг төвөггүй ойлгоно. Харин react -ийг судлаж эхэлж байгаа бол хичээлийг ойлгохын тулд React JS хичээлийн багцыг судлахыг зөвлөе.
Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.
Нээгдсэн тоо: 1072 Төлбөртэй
RxJs сангийн хүрээнд стримтэй ажиллах ажиллагааг улам хөнгөн болгодог тусгай хэрэгслүүдийн талаар энэ хичээлээр авч үзнэ. Хичээлийн материалийг бүрэн гүйцэд ойлгохын тулд өмнөх хичээлүүдийг үзсэн байх шаардлагатайг сануулъя.
defaultIfEmpty арга
of аргаар
Rx.Observable.of(1)
.subscribe(createSubscribe('of'));
стрим үүсгээд түүнд бүртгүүлсэн кодыг бичээд хөтөч дээр хуудсаа нээгээд консолын цонхыг харвал
дээрх үр дүнг өгөх нь ойлгомжтой. of аргад юу ч дамжуулахгүй бол код хэрхэн ажиллахыг харцгаая.
Нээгдсэн тоо: 868 Нийтийн
Сүүлийн жилүүдэд Javascript хэл хөгжихийн хирээр түүнийг хэрэглэгч талын хуудасны хөгжүүлэлтэд улам ихээр ашиглан нэг хуудаст аппликашныг /SPA/ хийхэд өргөнөөр ашиглах боллоо. Цаашид Javascript програмистуудын эрэлт огцом өсөх хандлага бий болж байгаа тул та програмын чиглэлээр ажилладаг эсхүл суралцдаг бол сайтын хичээлүүдтэй танилцахыг санал болгоё. Хичээлд масиваас стрим үүсгэх боломжийг авч үзэх болно. Үүний тулд төслийн index.js файлд
function createSubscribe(name) {
return {
next(x) {
console.log(name, ': ', x);
error(err) {
console.log('Error: ', err);
complete() {
console.log(name, ': Completed!');
Rx.Observable.from([1, 2, 3, 4])
.subscribe(createSubscribe('from'));
кодыг оруулан өгье.
Нээгдсэн тоо: 932 Төлбөртэй
VueJs фреймворкийн шүүлтүүр ойлголтын тухай авч үзье. Хэрвээ та Angular фреймворкийг судалж байсан бол Pipe гэдэг ухагдхууныг мэдэх байх. VueJs фреймворкийн шүүлтүүр бол Pipe -тай ижил бөгөөд ямар нэгэн мөр эсхүл компонентийн хэв /шаблон/ дэх элементүүдийн харагдах байдлыг өөрчлөн үзүүлэх тусгай хувиргагч юм. Үүнийг дараах жишээн дээр авч
<template>
{{ title }}
</template>
үзье.
Нээгдсэн тоо: 1245 Бүртгүүлэх
Сүүлийн жилүүдэд React, Angular, Vue зэрэг javascript фреймворкууд веб програмчлалд хүчтэй түрэн орж ирсэн. Javascript хэлийг бүх хөтөчүүд дэмжин ажилладаг тул хэрэглэгч талын хуудас дангаараа бие даан ажиллах нэг хуудаст аппликашн буюу SPA болсноор сервер болон сүлжээний ачааллыг бууруулах, хэрэглэгчийн ажиллах орчинг маш эвтэйхэн болгох боломжийг бүрдүүлэн өгдөг. Энэ удаад жагсаалтыг шүүх шүүлтүүрийг хэрхэн хэрэгжүүлэхийг
<template>
{{ title }}
{{ name }}
</template>
кодоор авч үзье.
Сайтад тавигдаж буй Vue фреймворкийн хичээлүүд -ийг бүгдийг нь үзвэл фреймворкийн талаар илүү гүнзгий ойлголтыг авна гэдгийг зөвлөе.
Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…
Нээгдсэн тоо : 360
Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…
Нээгдсэн тоо : 450
Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…
Нээгдсэн тоо : 431
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 502
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 573
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 566
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 705
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 838
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 832
Энэ долоо хоногт
тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.
Нээгдсэн тоо : 1578
функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?
Нээгдсэн тоо : 688
функцийн хамгийн бага утгыг ол.
Нээгдсэн тоо : 767