React -ийн тухай

React бол динамик ажиллагаатай, нарийн төвөгтэй веб програмийг боловсруулах сайн технологи бөгөөд хичээлээр React -ийг яагаад судлах хэрэгтэй, технологийн үндсэн зарчмуудын талаар авч үзнэ. React -ийн албан ёсны сайтад хандвал түүнийг зохиогчид хэрэглэгчийн интерфейсийг үүсгэх Javascript сан хэмээн тодорхойлсон байгаа. Хэрэглэгчийн интерфейс гэдэг нь ямарч веб програмд хандахад таны хөтөч дээр нээгдэх дэлгэцүүдийг хэлж байгаа юм.

Эндээс React нь нарийн бүтэцтэй, динамик ажиллагаатай веб сайт, програм эсхүл системийг зохиоход зориулагдсан Javascript сан гэдэг нь ойлгомжтой. Сангийн үндсэн онцлог гэвэл хэрэглэгчийн дэлгэцийг /интерфейсийг/ зохиохдоо компонентод тулгуурладагт оршино. Ер нь React -ийн бүх элементүүд компонентуудаас бүрддэг. Иймээс React -аар зохиогдсон програмийн хэрэглэгчийн интерфейс дахин ашиглагдах, өөрийн хүссэнээр өөрчлөх боломжууд бүхий төрөл бүрийн компонентуудаас бүрддэг. React -ийн албан ёсны сайтын хэрэглэгчийн интерфейсийг энэ санг ашиглан зохиосон тул сайтын бүтцээс компонентод тулгуурлалт гэдгийг илүү нарийн ойлгох боломжтой.

Сайтын цэс хэсэг /ногоон хүрээтэй/ бол бүхэлдээ нэг компонент. Тэрч бүү хэл цэс бүр /Dosc, Tutorial гэх мэт/ тусдаа компонентууд юм. Дараагийн улаан хүрээтэй хэсэг бол бас л тусдаа компонент бөгөөд түүнд байрлах / Get Started/ товчнууд хүртэл бас л бие даасан компонент. Түүний дараагийн цэнхэр хүрээтэй хэсэгт гурван баганаар үзүүлсэн агуулгууд ижил бүтэцтэй байгаа нь гарчиг, агуулга хэсэг бүхий нэг компонентод өөр агуулгуудыг өгсөн хэрэг. Ийм байдлаар сайтын бүтцийг цааш харвал бүхий л хэсгүүд компонентуудаас бүрдэж буйг төвөгггүй ялган харах боломжтой. React -аар бүтээх хэрэглэгчийн интерфейсийн блокууд, товч, өгөгдөл оруулах талбар, текстүүд гээд бүх элементүүдийг компонентоор үүсгэдэг тул өөрийн зохиох програмийн хэрэглэгчийн интерфейсийг дахин ашиглагдах, тохируулах боломжтой компонентод зөв хувааж сурах нь чухал.
React -ийг судлах шалгааныг дурдвал

  • Санг Facebook компани боловсруулан хөгжүүлдэг тул ирээдүйн хөгжилд эргэлзэх зүйлгүй.
  • React сан орчин үеийн динамик ажиллагаатай, нарийн төвөгтэй SPA веб програмийг боловсруулах хамгийн өргөн тархсан технолог гэдгийг хэрэглэгчдийн зүгээс github дээр санд өгсөн одын /Star/ тоо нь илтгэнэ.
  • React технологийг эзэмшсэн FrontEnd хөгжүүлэгчийн хэрэгцээ зах зээлд хангалттай их

React -ийн албан ёсны сайт нилээд олон хэлний орчуулгатай бөгөөд монгол хэл багтсан нь суралцах хурдад түлхэц өгөх нь гарцаагүй. Техникийн хэллэгүүдийн монгол орчуулга дутагдалтай, програмчлалын ихэнх материалуудыг гадаад хэлнээс судлах хэрэгтэй болдог тул англи хэлтэй сайтыг барин судлахыг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 557 Бүртгүүлэх

Сангийн албан ёсны сайтын нүүр хуудас дахь Get Started товчоор шилжилт хийвэл React -ийн материалууд /Docs/ хэсэгт шилжинэ.

Getting Started хэсэгт React -ийг ажиллуулах аргуудын мэдээлэл бий. Жишээ нь CodePen, CodeSandbox гэх мэт онлайн сервисүүд дээр турших, веб сайтад санг нэмэх, React app үүсгэх гэх мэтээр.

  Нээгдсэн тоо: 2510 Төлбөртэй

JavaScript бол обьект хандлагатай хэл. Нөхцөл ба циклийн үйлдлүүд гээд хэлний үндсэн бүтцээс бусад бараг бүх боломжууд ямар нэгэн байдлаар обьектыг ашиглан хийгдэнэ. Зарим нэгэн тодорхой шийдлүүдийг жишээ нь HTML, XML гэх мэтийн хуудасны боловсруулалтыг хуудасны обьектын моделыг шууд ашиглах замаар хийдэг бол зарим зорилгод жишээ нь ердийн мөрийн өгөгдлүүдийг String обьектыг ашиглах гэх мэтээр. Обьект энэ бол өгөгдлийн хүнд төрөл. Гэсэн хэдий ч энэ ойлголтыг сайн ойлгохгүйгээр Javascript -ын хүч чадлыг гаргах боломжгүй. Энэ хичээлээр бид JavaScript -ын өгөгдлийн төрлийн нэг болох хэрэглэгчийн обьектын талаар авч үзнэ.

  Нээгдсэн тоо: 1316 Төлбөртэй

Сүүлийн үед веб програмчлалд хүчтэй орж ирж буй javascript фреймворкуудын нэг бол яах аргагүй VueJs сан. Javascript -ийг ашиглахгүйгээр вебэд суурилсан програмыг динамик болгох аргагүй тул хөтөчийн хэлийг үзэн судлах зайлшгүй шаардлагатай гэж үзэн Vue фреймворкийн хичээлүүдийг цувралаар нийтэлж байгаа билээ. Хичээлүүдийг Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багц хичээлээс бүгдийг үзээрэй. Vue CLI -ийг суулган түүгээр шинэ төслийн генераци хийхэд төслийн нэрээр хавтас үүсгэдэг гэдгийг CLI суулган төсөл үүсгэх хичээлд үзсэн. Vue CLI -ийн үүсгэсэн хавтасыг код засварлагч дээр нээвэл

дээрх зурагт үзүүлсэн бүтэцтэй харагдана. Хавтаст доторх файлууд ямар үүрэгтэй, зориулалттай болохыг авч үзье.
Жич: Vue CLI хэрэгслийг маш хурдтай хөгжүүлж байгаа учраас зарим зүйлүүд хичээлийнхтэй тохирохгүй байх магадлалтай тул хэрэгслийн албан ёсны сайтаас хамгийн сүүлийн мэдээллийг тогтмол авч байхыг сануулъя.

  Нээгдсэн тоо: 2694 Нийтийн

Хичээлүүдийг үзэхэд таньд текст засварлагч Notepad ++ тэгээд интернет хөтөч байхад л хангалттай.  Хичээлийн бүх жишээг өөрөө бичин туршин үзээрэй.

JavaScript-ийн бичлэгийн дүрэм

JavaScript –ийг үзэж эхлэхийн өмнө түүнийг бичлэгийн үндсэн дүрмүүдийг мэдэх хэрэгтэй. JavaScript ба Java -гийн бичлэгийн дүрэм C болон C++ ийнхтай адилхан. Хэрвээ та C-гийн төрлийн ямар нэгэн хэлийг мэддэг бол Javascript -ийг сурахад их амархан.    
Үндсэн дүрмүүдээс дурдвал

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 358

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 448

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 571

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 702

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 835

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 762