v-show ба v-if директивүүд

Хэрэглэгч талын хуудасны элементүүдийг удирдах бас нэгэн арга бол v-if директивийг ашиглах юм. Хуудас дахь элементүүдийг удирдах ажиллагааг хөнгөн эвтэйхэн хийдэг нь раектив фреймворкуудын нэг давуу тал бөгөөд хичээлээр v-if директивийн ажиллагааны онцлогийг

    <body>
        <div id="app">
            <h1 v-if="isVisible">Гарчиг 1</h1>
            <h2 v-else style="color: red">Гарчиг 2</h2>
            <hr>
            <button @click="isVisible = !isVisible">Сэлгэгч</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    isVisible: true
                }
            })
        </script>        
    </body>

кодоор авч үзье. Код хэрхэн ажиллахыг мэдэх тул тайлбар хэрэггүй.

Хөтөч дээр хуудсыг нээвэл Гарчиг 1 -ийг үзүүлэх ба Сэлгэгч товчийг дарвал Гарчиг 2 , Гарчиг 1 -ийг ээлжлэн үзүүлнэ. Гарчиг 1 -ийг харуулж байгаа хуудасны кодыг харвал

тэнд Гарчиг 2 -ийн h2 тэг байхгүй. Харин Сэлгэгч товчийг дарвал Гарчиг 2 -ийг үзүүлэх хуудасны кодод

Гарчиг 1 -ийн h1 тэг байхгүй болно. Эндээс v-if директив тухайн үед харуулах боломжгүй элементүүдийг DOM /Document Object Model/ -оос арилгадаг нь харагдана. Кодод v-if директивтэй маш төстэй ажилладаг v-show директивийг

    <body>
        <div id="app">
            <h1 v-show="isVisible">Гарчиг 1</h1>
            <h2 v-show="!isVisible" style="color: red">Гарчиг 2</h2>
            <hr>
            <button @click="isVisible = !isVisible">Сэлгэгч</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    isVisible: true
                }
            })
        </script>        
    </body>

ашиглаад хуудасны ажиллагааг шалгавал өмнөхтэй яг ижилхэн ажиллах ч хуудасны кодыг харвал

аль ч гарчигийг харуулж байхад DOMh1, h2 тэгтэй элементүүд байсаар байна. Гэхдээ тухайн үед харагдахгүй байгаа элементүүд dysplay: none хэвийг л авсан байгаа. Эндээс v-show директив v-if директивтэй адилхан ажилладаг хэдий ч харуулах боломжгүй элементүүдийг DOM -оос хасалгүй зөвхөн харагдахыг хаадаг онцлогтой. Иймээс v-show , v-if директивүүдийн ялгаатай ажиллагаа таны програмын бүтээмжид нөлөөлж болохыг бодолцох хэрэгтэй. Цаашид бид ямар үед аль директиийг ашиглах нь оновчтой гэдгийг судлана.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1971 Бүртгүүлэх

Энэ хичээлээр бид хэрэглэгчидтэй харьцахад ихээр ашигладаг alert(), confirm(), prompt() аргуудтай танилцах болно. Эдгээр нь window обьектын хамгийн ихээр ашигладаг аргууд тул хэрхэн ажилладагийг мэдэх хэрэгтэй. Цаашдаа жишээнүүд дээр аргуудыг ашиглах юм.

alert() арга

Параметрээр дамжуулсан текстийг дэлгэцэнд үзүүлнэ. alert() бол window обьекийн арга боловч бид обьектийг заан өгөхгүйгээр ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл window.alert() гэхгүйгээр шууд alert() гэж бичих боломжтой. Жишээ нь

  Нээгдсэн тоо: 800 Төлбөртэй

Програмд нэвтрэхэд хэрэглэгчийн нууц үгийг авах талбар ихэнхдээ байдаг. Ийм төрлийн талбарт шалгалтыг хэрхэн хийхийг сурцгаая. Үүний тулд Шалгалтын алдааг үзүүлэх хичээлийн App компонентийн шаблоны кодыг доорх байдлаар өргөжүүлье.

<template>
  <div class="container">
    <form action="" class="pt-4">
      <div class="form-group">
    ...
      </div>

      <div class="form-group">
        <label for="password">Password</label>
        <input
          type="password"
          id="password"
          class="form-control"
          :class="{'is-invalid': $v.password.$error}"
          @blur="$v.password.$touch()"
          v-model="password"
        >

      </div>      
    </form>
  </div>
</template>

  Нээгдсэн тоо: 1908 Төлбөртэй

Илэрхийлэл ба үйлдлүүд

JavaScript-д дараалсан үйлдлүүдийг гүйцэтгэн үр дүнг гаргах ажиллагааг илэрхийлэлээр удирдана. Илэрхийлэл бүр нь цэг таслалаар (;) төгсөнө. Хамгийн энгийн илэрхийллийн жишээ бол хувьсагчид утга олгох z = x + y; байж болно. Энэ жишээ нь x дээр y -г нэмсэн утгыг хувьсагч z –д олгоно. = оператор нь өөрийн баруун талд орших хэсгүүдэд хийгдсэн үйлдлүүдийн үр дүнг өөрийн зүүн талд байгаа хувьсагчид олгодог. Илэрхийлэлд байгаа хоосон зай, тав , мөр таслах тэмдэгтүүд хөрвүүлэх үед автоматаар хасагдана. Хааяа програмын кодыг уншихад эвтэйхэн болгох үүднээс логик холбоо бүхий илэрхийллүүдийг блок гэж нэрлэдэг багцанд оруулж өгдөг. Блок нь нээсэн их хаалтын ({) тэмдэг ба хаасан их хаалтын (}) тэмдэгүүдийн дунд байрлана. Блок доторх илэрхийлэл бүр нь (;) тэмдгээр төгсөх боловч хаасан их хаалтын (}) ард уг тэмдэгийг тавигддаггүй. Жишээ нь

  Нээгдсэн тоо: 1297 Төлбөртэй

React компонентод тулгуурладаг сан тул компонент гэж юу болохыг ойлгоцгооё. Үүний тулд машиний мэдээллийг үзүүлэх

<!DOCTYPE html>
<html>

<head>
  <meta charset="UTF-8" />
  <title>Lesson 01_02</title>
  <style>
    .car {
      display: inline-block;
      border: 2px solid #ccc;
      box-shadow: 2px 2px 1px #eee;
      padding: 10px;
      margin-right: 10px;
    }
  </style>
</head>

<body>
  <div class="car">
    <h3>Toyata Camry</h3>
    <p>Year: <strong>2019</strong></p>
  </div>
</body>
</html>

код бүхий html файлыг үүсгээд хөтөч дээр нээвэл

гэж харагдана.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 365

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 456

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 434

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 508

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 577

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 569

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 711

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 849

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 840

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1417

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 741

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 244