Цэс нээх хаах компонент

Програмийг удирдах цэсийг нээх болон хаах ажиллагааг хариуцах компонентийг боловсруулъя. Үүний тулд төслийн components хавтаст Navigation хавтасыг үүсгээд түүн дотор цэсний шилжилтийн компонентийн MenuToggle хавтасыг үүсгээрэй. Компонентийн хавтаст

import React from "react";
import classes from "./MenuToggle.module.css";

const MenuToggle = (props) => {
  const cls = [classes.MenuToggle, "fa"];
  if (props.isOpen) {
    cls.push("fa-times");
    cls.push(classes.open);
  } else {
    cls.push("fa-bars");
  }

  return <i className={cls.join(" ")} onClick={props.onToggle} />;
};

export default MenuToggle;

кодтой MenuToggle.js файлыг үүсгэе. MenuToggle функц ердийн icon буцаана. i тегээр үзүүлэх icon нд cls массиваар тодорхойлогдсон классуудыг join аргаар хоосон зайгаар тусгаарлагдсан мөрд шилжүүлэн className атрибутийн утга болгон өгсөн. Дүрс дээр даралт хийхэд дуудагдах onToggle функц компонентод props -оор дамжин ирнэ. cls массивт MenuToggle.module.css файлд тодорхойлогдсон MenuToggle классийг агуулна. MenuToggle функцээс icon фонтоор хэвжүүлсэн icon буцан ирэх учраас fa классийг агуулах ёстой. Үүний зэрэгцээ компонентод props -оор дамжин ирэх цэс нээлттэй эсэхийг тодорхойлох isOpen параметрээс хамааран cls массивт icon -ий нэрүүд солигдоно. Хэрвээ цэс нээлттэй бол cls массивт MenuToggle.module.css файлд тодорхойлогдсон open классийг нэмэн өгнө.
Компонентийн хэвжүүлэлтийн MenuToggle.module.css файлыг үүсгээд доорх

.MenuToggle {
  position: fixed;
  top: 40px;
  left: 40px;
  font-size: 20px;
  cursor: pointer;
  color: #fff;
  transition: opacity, left 0.22s ease-in;
  z-index: 100;
}

.MenuToggle:hover {
  opacity: 0.7;
}

.MenuToggle.open {
  left: 320px;
}

классуудыг тодорхойльё.
Удирдах цэсийг нээх болон хаах MenuToggle компонентийг дуудах хамгийн боломжтой компонент бол төслийн hoc хавтас доторх Layout компонент юм. Иймээс Layout компонентийн кодийг

import { useState } from "react"
import MenuToggle from "../../components/Navigation/MenuToggle/MenuToggle"
import classes from "./Layout.module.css";

const Layout = ({children}) => {
  const [menu, setMenu] = useState(false)
 
  const toggleMenuHandle = () => {
    setMenu(prev => {
      return !prev
    })
  }
 
  return (
    <div className={classes.Layout}>
      <MenuToggle onToggle={toggleMenuHandle} isOpen={menu} />
      <main>
        {children}
      </main>
    </div>
  )    
}

export default Layout;
>/pre>

болгон өөрчилье. Компонентод MenuToggle компонентийг импортлоод товчийг сорилго компонентийн дээр оруулан ирсэн. MenuToggle компонентод onToggle, isOpen атрибутуудыг дамжуулах ёстой тул компонентод цэс харагдах эсэхийг тодорхойлох false анхдагч утгатай төлөвийн menu хувьсагчийг үүсгэсэн. onToggle шинжийн утгаар toggleMenuHandle аргыг дамжуулсан. toggleMenuHandle арга цэс харагдах эсэхийг тодорхойлох menu талбарын утгыг сэлгэнэ. Өөрөөр хэлбэл false -оос true эсхүл true -гээс false болгоно. Өөрчлөлтийг хадгалаад хөтөч дээр хуудсаа харвал

r_06_11_01

menu талбар анхдагчаар false утгатай тул fa-bars иконийг харуулна. Икон дээр даралт хийвэл fa-times икон болон өөрчлөгдөхийн дээр дүрс аажмаар шилжинэ. Програмийн ажиллагааг шалган үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1282 Төлбөртэй

React компонентод тулгуурладаг сан тул компонент гэж юу болохыг ойлгоцгооё. Үүний тулд машиний мэдээллийг үзүүлэх

<!DOCTYPE html>
<html>

<head>
  <meta charset="UTF-8" />
  <title>Lesson 01_02</title>
  <style>
    .car {
      display: inline-block;
      border: 2px solid #ccc;
      box-shadow: 2px 2px 1px #eee;
      padding: 10px;
      margin-right: 10px;
    }
  </style>
</head>

<body>
  <div class="car">
    <h3>Toyata Camry</h3>
    <p>Year: <strong>2019</strong></p>
  </div>
</body>
</html>

код бүхий html файлыг үүсгээд хөтөч дээр нээвэл

гэж харагдана.

  Нээгдсэн тоо: 2695 Нийтийн

Хичээлүүдийг үзэхэд таньд текст засварлагч Notepad ++ тэгээд интернет хөтөч байхад л хангалттай.  Хичээлийн бүх жишээг өөрөө бичин туршин үзээрэй.

JavaScript-ийн бичлэгийн дүрэм

JavaScript –ийг үзэж эхлэхийн өмнө түүнийг бичлэгийн үндсэн дүрмүүдийг мэдэх хэрэгтэй. JavaScript ба Java -гийн бичлэгийн дүрэм C болон C++ ийнхтай адилхан. Хэрвээ та C-гийн төрлийн ямар нэгэн хэлийг мэддэг бол Javascript -ийг сурахад их амархан.    
Үндсэн дүрмүүдээс дурдвал

  Нээгдсэн тоо: 1823 Бүртгүүлэх

VueJs -ийн хуудсанд үйл явц нэмэх ажиллагааны дараагийн боломж бол үйл явцын модификатор буюу тохируулагч юм. Орчуулга сайнгүй болсон байх талтай тул модификатор гэдгээр нь ойлговол зүгээр. Хичээлээр модификаторууд ямар хэрэгтэй, юу хийдэг талаар авч үзье. Жишээ нь E-surgalt сайтад шилжих холбоосыг агуулсан

    <body>
        <div id="app">
            <h2>
                <a href="https:" target="_blank">E-surgalt</a>
            </h2>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            ...
        </script>
    </body>

хуудас байлаа гэж бодъё. Хөтөч дээр хуудсыг нээгээд холбоос дээр дарвал E-surgalt сайтыг шинэ цонхонд нээнэ.

  Нээгдсэн тоо: 829 Төлбөртэй

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас хооронд динамик буюу дахин ачаалахгүйгээр шилжилт хийх боломжийг бүрдүүлсэн. App компонентийн кодод бүртгүүлсэн

function App() {
  return (
    <div>
      <nav className="nav">
        <ul>
          <li>
            <Link to="/">Нүүр</Link>
          </li>
          <li>
            <Link to="/about">About</Link>
          </li>
        </ul>
      </nav>

      <hr />
      <Routes>
        <Route path="/" element={<Cars />} />
        <Route path="/about" element={<About />} />
      </Routes>
    </div>
  );
}

export default App;

/ чиглүүлэгч манай нүүр хуудас буюу http://localhost:3000/ хаягийг зааж байгаа ч Cars компонентод шилжиж байгаа нь логикийн талаасаа ойлгомж муутай болсон. Иймээс кодийг / чиглүүлэгчээр нүүр хуудаст шилждэг болгоё.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 358

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 448

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 703

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763