State -ийг зөв өөрчлөх

Компонентийн төлвийн өөрчлөлтийг хийх setState арга ансинхрон ажиллагаатай тул төлвийн өөрчлөлтийг зөв хийж сурах хэрэгтэй. Үүнийг Фрагмент хичээлд үүсгэсэн

import React, { Component } from 'react'

export default class Counter extends Component {
  state = {
    counter: 0
  }
  addCounter = () => {
    this.setState({
      counter: this.state.counter + 1
    })
  }
  render() {
    return (
      <div>
        <h2>Тоолуур {this.state.counter}</h2>
        <button onClick={this.addCounter}>+</button>
        <button onClick={() => this.setState({ counter: this.state.counter - 1 })}>-</button>
      </div>
    )
  }
}

Counter компонентийн жишээн дээр авч үзье.

Компонентод counter -ийг өөрчлөх addCounter функцийг тодорхойлон өгөөд түүнийг + дээр дарахад дуудан ажлуулж байгаа. addCounter функцэд this.setState гэж төлвийн тухайн үеийн утганд хандан өөрчлөлтийг хийсэн. setState арга ансинхрон ажиллагаатай гэдэг нь төлвийн утгыг өөр хэрэглэгч өөрчилж болно гэсэн үг. Иймээс төлвийн тухайн үеийн утганд this.state.counter гэж шууд хандвал буруу утгыг авч болох юм. Ийм байдалд орохгүйн тулд setState аргад обьект дамжуулахгүйгээр

  addCounter = () => {
    this.setState((prevState) => {
      return {
        counter: prevState.counter + 1,
      };
    });
  };

гэж ашиглаж болно. Кодод setState аргад обьект биш prevState параметрийг авах функцийг дамжуулсан. Функцэд ирэх prevState параметрт төлвийн өмнөх утга хадгалагдаж байх тул counter төлвийг prevState.counter + 1 гэж өөрчлөөд шинэ обьектийг буцаах нь илүү зөв аргачлал. Кодийг өөрчлөлтийг хадгалаад програмийн ажиллагааг шалгавал

бүгд хэвийн ажиллана. Төлөвт дэх counter -ийн утгыг дээрх аргаар өөрчлөх нь төлвийн ансинхрон өөрчлөлтөөс бүрэн хамгаалагдах тул илүү оновчтой арга. Хэрвээ та төлөвт ямар нэгэн ансинхрон өөрчлөлт орохгүйг мэдэж байвал өмнөх буюу setState аргад обьект дамжуулан өөрчилж байсан аргыг ашиглаж болох ч сүүлийн аргачлал нь илүү аюулгүй бөгөөд зөв арга гэдгийг сануулъя.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1335 Төлбөртэй

Сүүлийн үед веб програмчлалд хүчтэй орж ирж буй javascript фреймворкуудын нэг бол яах аргагүй VueJs сан. Javascript -ийг ашиглахгүйгээр вебэд суурилсан програмыг динамик болгох аргагүй тул хөтөчийн хэлийг үзэн судлах зайлшгүй шаардлагатай гэж үзэн Vue фреймворкийн хичээлүүдийг цувралаар нийтэлж байгаа билээ. Хичээлүүдийг Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багц хичээлээс бүгдийг үзээрэй. Vue CLI -ийг суулган түүгээр шинэ төслийн генераци хийхэд төслийн нэрээр хавтас үүсгэдэг гэдгийг CLI суулган төсөл үүсгэх хичээлд үзсэн. Vue CLI -ийн үүсгэсэн хавтасыг код засварлагч дээр нээвэл

дээрх зурагт үзүүлсэн бүтэцтэй харагдана. Хавтаст доторх файлууд ямар үүрэгтэй, зориулалттай болохыг авч үзье.
Жич: Vue CLI хэрэгслийг маш хурдтай хөгжүүлж байгаа учраас зарим зүйлүүд хичээлийнхтэй тохирохгүй байх магадлалтай тул хэрэгслийн албан ёсны сайтаас хамгийн сүүлийн мэдээллийг тогтмол авч байхыг сануулъя.

  Нээгдсэн тоо: 421 Төлбөртэй

Хичээлээр Vuex store -ийн үндсэн 4 ухагдхууны сүүлийнх болох action -ий тухай авч үзнэ. Mutation -оор Vuex store -ийн state -ийг л өөрчилдөг гэдгийг Mutations -ийг ашиглах хичээлээс мэдсэн. Үнэн хэрэгтээ mutation бол синхроноор ажиллан state -д утга олгох ердийн setter юм. mutation -д ямар нэгэн асинхроний үйл явцыг дамжуулж болдоггүй. Гэтэл програм сервер, интернет сервисүүд гэх мэт асинхрон үйл явцуудтай ажиллах шаардлага гарах нь дамжаггүй. Тэрхүү асинхрон үйл ажиллагааны үр дүнгээс хамааран state -д утга олгох ажиллагаа ихээр тохиолдох учраас асинхрон үйл явцуудтай Vuex store -ийн action нэртэй хэрэгслийг ашигладаг.

  Нээгдсэн тоо: 1119 Төлбөртэй

Та сайт боловсруулж байсан бол хэрэглэгч талын хуудаст javascript -ийг ашиглахгүйгээр олигтой үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгосон байх. Сүүлийн жилүүдэд интернетэд сууриласан програмууд хэрэглэгч талын хуудасны бие даан ажиллах боломжид ихээхэн анхаарах болсон. Учир нь програмуудын хийж гүйцэтгэх ажлууд их болох тусам бүгдийг сервер тал хариуцах нь нилээд төвөгтэй болон ирдэг. Үүний зэрэгцээ хэрэглэгч талын компьютерийн хүчин чадал ихээхэн дээшилсэн нь зарим нэгэн ажиллагаануудыг хэрэглэгч талд хийх нь илүү үр ашигтай болсон. Иймээс л javascript хэлийг програм зохиогчдын заавал эзэмшсэн байх хэлүүдэд оруулаад байгаа хэрэг. ES6 -д бий болсон Set төстэй бас нэгэн бүтэц бол Map обьект юм. Set бүтэц массивтай төстэй бол харин Map бүтэц обьект хэлбэрийн. Map бүтцийг

let map = new Map();

map.set('name', 'e-surgalt');
map.set('age', 20);

console.log(map);

жишээн дээр судлая. map -ийг Map обьектын хувь байдлаар үүсгээд түүний set аргаар name, age талбаруудыг үүсгэн утга олгоод map -ийг консолд үзүүлбэл

  Нээгдсэн тоо: 1004 Төлбөртэй

Интернетэд суурилсан технологи програм бүтээх ажилд зонхилох байр суурийг эзлэх болоод байгааг хүн бүр мэднэ. Учир нь интернет өнөөдөр асар хурдацтай хөгжин компьютер, гар утас, пад зэрэг электрон төхөөрөмжүүдээс гадна телевиз, суурин утас, гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд гээд интернетэд холбогдож болох бүхий л техник хэрэгсэл интернетээр дамжин мэдээлэл солилцон, ажил үүргийг гүйцэтгэх болсонтой холбоотой. Эдгээр төхөөрөмжүүдийн хүчин чадал өдрөөс өдөрт нэмэгдэн програм хангамжийн хэрэглэгч талын хэсгийг илүү том, бие даан ажиллах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр сервер талын ажлын ачааллыг буулгах, сервер хэрэглэгчдийн хооронд солилцох мэдээллийг хэмжээ багасах, програмыг ашиглахад энгийн болох гээд олон давуу гарч ирсэн. Хэрэглэгч талын програмын үндсэн хэл бол өнөөгийн байдлаар javascript хэл бөгөөд интернетэд суурилсан програм боловсруулагчдын заавал сурч эзэмшсэн байх програмчлалын хэл тул сайтад VueJs фреймворкийн хичээлүүдийг цувралаар оруулж байгаа билээ. Хичээлээр VueJs -ийн директивээр төрөл бүрийн элементүүдийн жагсаалт үүсгэхийг сурна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 501

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 477

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 619

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 769

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 936

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1463

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2131

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 948