Гарын үйл явцын модификаторууд

Програмчлалын хэлүүдэд хэрэглэгчийн зүгээс үүсгэх үйл явц, түүний боловсруулалт чухал байр эзэлдэг. Үйл явцын боловсруулалтад модификаторийг ашиглан кодыг хэрхэн хураангуй болгохыг Үйл явцын модификаторууд хичээлээс мэдсэн Энэ удаад үйл явцын модификаторын бас нэг боломжийг

    <body>
        <div id="app">
            <input type="text" v-on:keyup="alertValue">
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                methods: {
                    alertValue: function() {
                        if (event.keyCode === 13)
                            alert(event.target.value)
                    }
                }
            })
        </script>
    </body>

код дээр харцгаая. Хуудаст хэрэглэгчээс өгөгдөл авах input элемент байрлан түүнд товч дарагдах үйл явцыг v-on:keyup атрибут alertValue боловсруулагчтайгаар сонсохоор заасан.

Vue -гийн тохиргооны обьектын methods талбарт тодорхойлогдсон alertValue функц input элемент дээр Enter товчийг дарахад түүний утгыг дэлгэц дээр alert функцээр үзүүлнэ. Хөтөч дээр хуудсаа нээгээд input элементийн талбарт ямар нэгэн зүйлийг оруулаад Enter товчийг дарвал

гэж харуулна. Үүнийг VueJs -ийн үйл явцын enter модификаторыг ашиглан

    <body>
        <div id="app">
            <input type="text" v-on:keyup.enter="alertValue">
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                methods: {
                    alertValue: function() {
                        alert(event.target.value)
                    }
                }
            })
        </script>
    </body>

хураангуйлж болно. Кодод модификаторын бичлэгийн дүрмээр v-on:keyup -ын араас цэг тавиад enter модификаторыг заасан тул alertValue -д тодорхойлогдсон функцэд Enter товчийг дарсан эсэхийг шалгах шаардлагагүй болсон. Хуудсаа шинэчлээд ажиллагааг шалгавал код яг өмнөх шигээ л ажиллана. Үүнээс гадна үйл явцад төрөл бүрийн модификаторуудыг

    <body>
        <div id="app">
            <input type="text" v-on:keyup.enter.space="alertValue">
        </div>
        ...
    </body>

нэмж болно. Жишээ нь дээрх кодод input элементийн товч дарагдах үйл явцад enter, space модификаторуудыг өгсөн. space бол хоосон тэмдэгт оруулах товч. Одоо хуудсаа шинэчлээд input элементийн талбарт Сайн байн уу үгийг оруулаад Enter товчийг дарах үйлдлийг хийвэл хоосон тэмдэгт оруулах бүрд дэлгэц дээр input элементийн талбарын тухайн үеийн утгыг үзүүлэх бөгөөд Ok товчийг даран цааш өгөгдлийг үргэлжлүүлэн оруулаад Enter дарахад дэлгэцэнд Сайн байн уу үгийг үзүүлнэ. Энэ нь input элементийн товч дарагдах үйл явц enter, space модификаторуудаар тухайн товчнуудын даралтыг мэдэрч байгааг илэрхийлнэ. Үйл явцын сонсогчид цэгээр таслаад фреймворкд байдаг модификаторуудыг хэдийг ч өгч болно. Vue фреймворкийн сайтаас модификаторуудын талаар дэлгэрүүлэн үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1923 Төлбөртэй

Илэрхийлэл ба үйлдлүүд

JavaScript-д дараалсан үйлдлүүдийг гүйцэтгэн үр дүнг гаргах ажиллагааг илэрхийлэлээр удирдана. Илэрхийлэл бүр нь цэг таслалаар (;) төгсөнө. Хамгийн энгийн илэрхийллийн жишээ бол хувьсагчид утга олгох z = x + y; байж болно. Энэ жишээ нь x дээр y -г нэмсэн утгыг хувьсагч z –д олгоно. = оператор нь өөрийн баруун талд орших хэсгүүдэд хийгдсэн үйлдлүүдийн үр дүнг өөрийн зүүн талд байгаа хувьсагчид олгодог. Илэрхийлэлд байгаа хоосон зай, тав , мөр таслах тэмдэгтүүд хөрвүүлэх үед автоматаар хасагдана. Хааяа програмын кодыг уншихад эвтэйхэн болгох үүднээс логик холбоо бүхий илэрхийллүүдийг блок гэж нэрлэдэг багцанд оруулж өгдөг. Блок нь нээсэн их хаалтын ({) тэмдэг ба хаасан их хаалтын (}) тэмдэгүүдийн дунд байрлана. Блок доторх илэрхийлэл бүр нь (;) тэмдгээр төгсөх боловч хаасан их хаалтын (}) ард уг тэмдэгийг тавигддаггүй. Жишээ нь

  Нээгдсэн тоо: 1116 Нийтийн

Vue CLI хэрэгслэээр үүсгэсэн төслийн эхлэлийн цэг бол

import Vue from 'vue'
import App from './App.vue'

Vue.config.productionTip = false

new Vue({
  render: h => h(App),
}).$mount('#app')

кодийг агуулсан main.js файл юм. npm run serve командаар ачааллагдах боловсруулалтын сервер хандан ажиллах public хавтас доторх index.html файлд

  Нээгдсэн тоо: 2537 Төлбөртэй

Үйл явдлыг боловсруулах бол Javascript программын үндсэн үүрэг гэж үзэхэд бараг болно. Иймд хичээлийг сайн үзээд ойлгон авах хэрэгтэй. Нэг үйл явдал тухайн үйл явц болсон элементэд нөлөө үзүүлэхээс гадна түүний дээрх элементүүдэд бас үйлчилдэг. Энэ нь элементэд олон дараалсан HTML тег агуулагдаж байх тохиолдолд тег бүрд боловсруулагч тавихгүйгээр дээд түвшин буюу эцэг элементэд ганц боловсруулагч заагаад бүх үйл явцыг барихад их эвтэйхэн байдаг. Гурван элемент нэг нэгдээ орон байрласан тохиолдлыг авч үзье.

  Нээгдсэн тоо: 1814 Бүртгүүлэх

Программ ерөнхийдээ мөр мөрөөрөө дээрээсээ доошоо биелэгдэнэ. Нөхцлийн операторууд нь тодорхой нөхцлийг шалгаж түүний үр дүнгээс хамаарч програмын ажиллагааг өөр хэсэгт шилжүүлэх үйлдлийг хийнэ. Хамгийн энгийн нөхцөлт оператор нь ? бөгөөд дараах бүтэцтэй байна.

<нөхцөл> ? <1-р үйлдэл> : <2-р үйлдэл>

Хэрвээ <нөхцөл> үнэн (өөрөөр хэлбэл true утгатай) бол <1-р үйлдэл> биелэгдэнэ. Эсрэг тохиолдолд <2-р үйлдэл> биелэгдэнэ. Жишээ нь

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 414

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 504

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 483

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 553

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 774

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 950

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 908

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1468

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2135

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 955