Шинэ аргууд

EcmaScript 6 -гийн зарим обьектуудад шинээр бий болсон аргуудын талаар хичээлд авч үзье.

Обьектыг өргөжүүлэх

Обьектын өргөжүүлэлтийг хийх аргыг

let obj1 = {a: 1};
let obj2 = {b: 2, c: 3};

обьектууд дээр авч үзье. obj1 -ийг obj2 -оор өргөжүүлье гэвэл ES6 -д бий болсон assign аргыг

Object.assign(obj1,obj2);

ашигладаг. Аргад эхний параметрээр өргөжих /target/ обьектыг харин хоёрдахь параметрээр өргөжүүлэх /source/ обьектыг өгнө. Дээрх командын дараа

console.log('Obj1', obj1);
console.log('Obj2', obj2);

obj1 , obj2 обьектууд хэрхэн өөрчлөгдсөнг консолд харвал

гэж харагдана. source буюу obj2 обьект өөрчлөлтгүй харин target буюу obj1 обьект obj2 обьектоор өргөжсөн байгаа. assign аргаар обьектуудыг нэгтгэн шинэ обьектыг

let obj1 = {a: 1};
let obj2 = {b: 2, c: 3};
let obj4 = {d: 2, e: 3};

let obj3 = Object.assign({}, obj1, obj2, obj4);

console.log('Obj1', obj1);
console.log('Obj2', obj2);
console.log('Obj3', obj3);

үүсгэж болдог. Үүний тулд assign аргад эхний параметрээр хоосон обьектыг өгөөд араас нь үр дүнгийн обвектод нэгдэн орох обьектуудыг заан өгнө. Хуудсыг шинэчилбэл

консолд дээрх үр дүнг харуулна. Нэгтгэлд орж буй обьектуудад ямар нэгэн өөрчлөлт орохгүйгээр үр дүнгийн обьектод аргад өгсөн бүх обьектууд нэгдэн орсон байгаа.

Массивын аргууд

Массивт бий болсон find буюу хайлт хийдэг аргыг

let findedItem = [1, 2, 3, 4].find(x => x>2);
console.log(findedItem);

жишээгээр харцгаая. find арга [1, 2, 3, 4] массиваас 2 -оос их утгатай элементийг хайна гэдгийг ES6 -гийн сумаар тодорхойлогдох x => x>2 функцээр өгсөн. Хуудсаа шинэчилбэл консолд

үр дүнг харуулна. find арга нөхцөлд тохирсон эхний утгыг буцааж байгаад анхаарна уу.

Мөрийн аргууд

Мөр төрлийн өгөгдөлд шинээр бий аргуудтай

let str = 'Hello!';

console.log('Repeat:', str.repeat(3));
console.log('StartsWith:', str.startsWith('Hel'));
console.log('StartsWith:', str.startsWith('Hel', 1));
console.log('Includes:', str.includes('Hel'));
console.log('Includes:', str.includes('Hel', 1));

жишээгээр танилцая. Аргуудын ажиллагаа нэрнээсээ л ойлгомжтой тул тайлбарлах шаардлага байхгүй тул хуудсаа шиэчлээд үр дүнг харвал

гэж харуулна. repeat арга параметрээр өгөгдсөн хэмжээгээр мөрийг олшруулна. startsWith арга параметрээр өгөгдсөн утгаа мөр эхлэж байгааг шалгана. startsWith аргад хоёрдахь параметрээр мөрийн индексийг заавал тухайн индексээс мөр өгөгдсөн утгаар эхлэсэнг шалгана. Иймээс үр дүнд эхний startsWith арга true харин хоёрдахь нь false өгнө. Учир нь эхний аргад индексийг өгөөгүй тулд түүнийг 0 гэж үзээд str мөр Hel гэж эхлэж байгааг шалган true харин хоёрдахь удаад 1 -р индекс буюу ello! г Hel гэж эхлэж байгааг шалган false өгнө. includes аргын ажиллагаа startsWith аргатай ижилхэн боловч арга эхлэж буйг биш агуулж буйг шалгадагаараа ялгаатай.
Хичээлд EcmaScript 6 -д шинээр бий болсон үндсэн аргууд тэдгээрийг ашиглахтай танилцлаа. Аргуудыг ашиглах мэдлэгтэй болсон тул бусад аргуудын талаар та интернетээс судлан мэдэн авахад хүндрэл үүсэхгүй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1157 Нийтийн

Хичээлээр компонентод ирж буй параметрүүд зөв эсэх, ийм шалгалтыг хийх ямар ач холбогдолтой талаар үзье. Компонентод параметр дамжуулах хичээлд App компонентоос carName, carYear талбаруудыг Car компонентод параметрээр дамжуулан авч үзүүлсэн. Тэгвэл Car компонент ирсэн параметрүүд дээр ямар нэгэн нэмэлт үйлдлийг жишээ нь машины нэрийг тонгоруулан

<template>
  <div class="car">
    <h3>Name: {{ carName }} \ {{reverseName}}</h3>
    <p>Year: {{ carYear }}</p>
  </div>
</template>

<script>
  export default {
    props: ['carName', 'carYear'],
    computed: {
      reverseName() {
        return this.carName.split('').reverse().join('')
      }
    }
  }
</script>

харуулдаг гэж үзье.

  Нээгдсэн тоо: 753 Бүртгүүлэх

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

import React, {useState} from 'react'

function App() {
  const [type, setType] = useState('users')
 
  return (
      <div className="container">
        <h1>Өгөгдлүүд: {type}</h1>
        
        <button onClick= {() => setType('users')} className="btn btn-primary mx-3">Хэрэглэгчид</button>
        <button onClick= {() => setType('todos')} className="btn btn-primary mx-3">Хийх ажлууд</button>
        <button onClick= {() => setType('posts')} className="btn btn-primary mx-3">Нийтлэлүүд</button>
        
      </div>
  );
}

export default App;

гэж үүсгэе.

  Нээгдсэн тоо: 815 Төлбөртэй

Програмд нэвтрэхэд хэрэглэгчийн нууц үгийг авах талбар ихэнхдээ байдаг. Ийм төрлийн талбарт шалгалтыг хэрхэн хийхийг сурцгаая. Үүний тулд Шалгалтын алдааг үзүүлэх хичээлийн App компонентийн шаблоны кодыг доорх байдлаар өргөжүүлье.

<template>
  <div class="container">
    <form action="" class="pt-4">
      <div class="form-group">
    ...
      </div>

      <div class="form-group">
        <label for="password">Password</label>
        <input
          type="password"
          id="password"
          class="form-control"
          :class="{'is-invalid': $v.password.$error}"
          @blur="$v.password.$touch()"
          v-model="password"
        >

      </div>      
    </form>
  </div>
</template>

  Нээгдсэн тоо: 1511 Төлбөртэй

Хэрэглэгч талын хуудасны event буюу үйл явцын боловсруулалт динамик ажиллагааны чухал хэсэг байдаг. ИЙмээс VueJs -ээр үйл явцыг тодорхойлон тэдгээрийн боловсруулалтыг хэрхэн хийхийг

    <body>
        <div id="app">
            <h2>Тоолуур = {{ counter }}</h2>
            <button>Нэмэгдүүлэх</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0
                }
            })
        </script>
    </body>

кодтой хуудсаар судлая. Кодод h2 гарчигт Тоолуур = текстийн араас {{ counter }} гэж хувьсагчийг үзүүлнэ. counter -ийг Vue -гийн тохиргооны обьектын data талбарт 0 утгатайгаар зарласан.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 415

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 485

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 553

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 775

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 953

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 909

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1470

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2137

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 955