DOM обьектын тухай

DOM (Document Object Model) буюу хуудасны обьектын модел гэдгийг хуудсыг тегүүдийн мод хэлбэрээр зохион байгуулах гэж ойлгоход болно. DOM модельд хуудастай хэрхэн ажиллахыг ойлгох явдал бол Javascript программчлалын үндсэн суурь байдаг. Javascript хэлний ихэнх үйлдлүүд HTML хуудастай голлон ажилладаг. Иймд Javascript -ын программ веб хуудастай ажиллана гэдгийг DOM той ажиллах гэж л ойлгоорой. Хуудастай ажиллах ямарч үйлдэл DOM -ын тохирох аргыг л дуудах юм.
DOM-моделоор хуудсыг үелэл гэж ойлгоно. HTML тэг болгон тусдаа зангилаа буюу мөчир элементийг үүсгэдэг. Үүнийг жишээн дээр авч үзвэл ойлгомжтой.

Энгийн DOM

Эхлээд доорх хуудасны DOM -ыг авч үзье.

<html>
    <head>
        <title>Гарчиг</title>
    </head>
    <body>
        Хуудасны бие
    </body>
</html>

Хамгийн гадна талын тег бол <html> тул түүнээс мод ургаж эхэлнэ. <html> -ийн дотор <head>, <body> гэсэн хоёр зангилаа байгаа тул эдгээр нь дараагийн зангилаа буюу <html> -ийн мөчир болно.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 437 Нийтийн

Энэ хичээлээс эхлэн олон хуудастай төслийг үүсгэн хуудас хооронд шууд буюу дахин ачаалалтгүйгээр шилжин удирдах боломжийн талаар үзэх болно. Өөрөөр хэлбэл SPA нэг хуудаст програмийг зохиож сурах юм. Хичээлд зориулан шинэ төслийг үүсгэхдээ react програм үүсгэх хичээлийнхээс арай өөрөөр шууд VSCode засварлагчаас үүсгэх аргыг ашиглая. Аргууд хооронд ялгаа бага тул онцын асуудал үүсэх учиргүй. Эхлээд төслүүдээ хадгалж буй хавтаст react-router хавтасыг үүгээд VSCode засварлагчаар үүсгэсэн хавтасаа нээн өгөөд терминалын цонхыг нээгээд

r_07_01

npx create-react-app . командыг өгөөрэй.

  Нээгдсэн тоо: 1522 Төлбөртэй

Програм ямар нэгэн алдаагүй зөв ажиллаж байх хэрэгтэйг бүгд мэднэ. Харин програм зохиогч өөрийн кодийг хурдтай ажилладаг, зохион байгуулалт сайтай, ойлгомжтой байлгахыг байнга эрмэлзэх ёстой. Програм зохиогч бүр програм боловсруулалтын DRY /do not repeat yourself/ дүрмийг ягштал биелүүлэн хэвшил болгосон байх хэрэгтэй. Хичээлээр Vue -гийн програмын ажиллагааг хэрхэн оновчтой /оптимизаци/ болгохыг доорх жишээгээр

        <div id="app">
            <h2>Тоолуур {{ counter}} </h2>
            <h3>{{ condition }}</h3>
            <button @click="add">Нэмэх</button>
            <button @click="sub">Хасах</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0,
                    condition: 'Тоолуур 3-аас бага'
                },
                methods: {
                    add: function() {
                        this.counter ++
                        this.condition = this.counter > 3 ? 'Тоолуур 3-аас их' : 'Тоолуур 3-аас бага'
                    },
                    sub: function() {
                        this.counter --
                        this.condition = this.counter > 3 ? 'Тоолуур 3-аас их' : 'Тоолуур 3-аас бага'
                    }
                }
            })
        </script>        
    </body>

авч үзье. Хуудаст тоолуурын counter талбар, харьцуулалтын үр дүнгийн condition талбаруудыг үзүүлэх h2, h3 гарчигаас гадна тоолуурын утгыг нэмэх, хасах хоёр товч байгаа.

  Нээгдсэн тоо: 2108 Төлбөртэй

Обьектыг үүсгэх

String обьект нь энгийн тэмдэгтийн төрөлд харгалзах хэлний дотоод обьект юм. Обьект мөрийг шалгах, хэсгийг таслан авах, том жижиг үсгэнд шилжүүлэх гээд олон тооны аргуудтай. Энэ хичээлээр бид String обьектын ихээр хэрэглэдэг аргуудын талаар авч үзэх болно. String() конструктур нь анхны утгыг заан өгөх заавал байх шаардлагагүй параметртэй. Обьектыг үүсгэх жишээнүүд

var s = new String();
var head1 = new String("JavaScript хичээлүүд");

  Нээгдсэн тоо: 1247 Төлбөртэй

Хэрэглэгчтэй харьцах үндсэн элемент бол форм. Хөтөч дээр ажиллах програм зохиоход хэрэглэгч талын дэлгэцийг уян хатан, динамик ажиллагаатай болгоход javascript -гүйгээр төсөөлөхөд бэрх. Энэ хичээлээс html5 -ын хэрэглэгчтэй харилцах формын элементүүдтэй VueJs -ээр хэрхэн харьцахыг суралцаж эхлэнэ. Формд хамгийн ихээр хэрэглэдэг input элементийн ажиллагааг

<template>
  <div>
      <h2>Form inputs</h2>
      <input type="text">
  </div>
</template>

<script>
export default {
  data () {
    return {
      name: ''
    }
  }
}
</script>

жишээгээр авч үзье. Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцын хичээлүүдийг эхнээс үзсэн бол дээрх кодыг төвөггүй ойлгоно. Аливаа зүйлийг энгийнээс эхлэн зөв ойлговол сурахад дөхөм байдаг тул багц хичээлүүдийг үзэхийг зөвлөе. Зарим хичээл төлбөртэй тул та тусгай эхртэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Жич: Үнэ төлөөд үзэх эсэх нь таны сонголт. Гэхдээ дараа болъё, үнэгүй хичээл олдоно гэх мэтээр хойшлуулах нь эргээд алдагдсан боломж болдог. Цаг хугацаа таныг хүлээхгүй. Хичээлүүдийг бэлтгэх явцад Vue фреймворкийн шинэ хувилбарууд гарч ирсэн хэдий ч ерөнхий зүйл хэвээрээ. Шинэ хувилбарт орсон өөрчлөлтийг хичээлийн материалд туршин шалгаад явах нь бүр ч илүү үр дүнтэйг сануулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764