Input талбарын боловсруулалт

Програмийн кодчлолийг тусгайлан заалгаж сурдаг зүйл биш. Ямарч зүйлийг өөрөө бие даан сурах боломжтой. Энэ талаар Бие даан сурах нийтлэлийг үзээд эрэгцүүлэн бодоорой. Энэ удаад Input талбарын боловсруулалтын талаар судлая.

Өмнөх хичээлүүдэд хуудасны элементүүдэд үйл явцын сонсогчийг тавин, түүнд параметр дамжуулан хүлээн авах аргуудыг сурсан. Энэ хичээлээр Input талбарт үүссэн үйл явцыг хэрхэн боловсруулахыг судлая. Үүний тулд App компонентийн h1 гарчигийн доор input талбарыг

      <div style={divStyle}>
        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>
        <input type="text"/>
        <button onClick={this.changeTitleHandler.bind(this, 'App өөрчлөлт')}>Гарчиг өөрчлөх</button>

оруулан өгөөд хөтөч дээрх хуудсаа харвал

хуудаст мэдээлэл оруулах талбар гарч ирнэ. input талбарт боломжит үйл явцуудыг нэмэх боломжтой. input талбарын өөрчлөлтийн сонсогчийг Jsx -ийн onChange атрибутаар тавин өгдөг. Үүнийг хэрэгжүүлэлт Үйл явц нэмэх хичээлийн Гарчиг өөрчлөх товчинд үйл явцын сонсогч тавьсантай ижил. Кодийг харвал

  ChangeHandle = () => {
    console.log('Input өөрчлөгдсөн')
  }

  render() {
    const divStyle = {
      textAlign: 'center'
    }

    const cars = this.state.cars

    return (
      <div style={divStyle}>
        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>

        <input type="text" onChange={this.ChangeHandle}/>

        <button onClick={this.changeTitleHandler.bind(this, 'App өөрчлөлт')}>Гарчиг өөрчлөх</button>

гэж харагдана. App компонентийн кодийн хэсгийг үзүүлж байгааг анхаарна уу. Эхлээд onChange үйл явцын боловсруулагч ChangeHandle функцийг үүсгээд input талбарын onChange атрибутад ChangeHandle функцийн холбоосыг өгсөн байгаа. Өөрчлөлтийг хадгалаад хуудас дээрх input талбарт ямар нэгэн зүйлийг оруулбал

өөрчлөлт орох бүрд консолд Input өөрчлөгдсөн текстийг үзүүлэх болно. input талбарт оруулсан утгаар h1 гарчигаар үзүүлж буй текстийг сольё гэвэл ChangeHandle функцээс input талбарын утгыг авах хэрэгтэй болно. Үүнийг react -ээс үйл явцын боловсруулагчид автоматаар дамжуулдаг event обьектоос авах боломжтой. event бол javascript -ийн үндсэн обьект. Тэгвэл ChangeHandle функцийн кодийг

  ChangeHandle = (event) => {
    console.log('Event', event)
  }

гэж өөрчлөөд хөтөчийн консолд үзүүлэх event -ийг харвал

түүний target обьектын value талбарт input талбарын утга хадгалагдаж байгаа нь харагдана. Иймээс ChangeHandle функцэд setState аргаар дамжуулан h1 гарчигийн текстийг

  ChangeHandle = (event) => {
    this.setState({
      pageTitle: event.target.value
    })
  }

гэж солих боломжтой. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа нээгээд input талбарт утга оруулбал

h1 гарчигийн текст input талбарт утга өөрчлөгдөх бүрд автоматаар солигдоно. Үүний зэрэгцээ App компонентийн Гарчиг өөрчлөх , Car компонентийн Дарах товчнууд ч хэвийн ажиллахыг шалган үзээрэй.

Зөвлөмж: Хичээл бүрд өмнөх хичээлүүдийн кодийг бүгдийг оруулан ирэх нь хичээлийн материалыг их болгох, давталтыг ихээр үүсгэх муу талтай. Иймээс React JS сан хичээлийн багцыг бүхэлд нь судлахыг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 908 Төлбөртэй

Формд төрөл бүрийн элементүүдийг оруулахыг өмнөх хичээлүүдэд үзсэн. Формтой ажиллах ажиллагааны бас нэгэн чухал хэсэг бол түүний validation буюу шалгалтын хэсэг байдаг. Vuejs фреймворк бүгдийг хэрэгцээтэй үед нь хэрэглэх гэсэн зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл фреймворкийн үндсэн пакет хамгийн хэрэгтэй суурь зүйлүүдийг агуулаад бусад шаардлагатай хэсгийг нэмэлтээр суулган ашиглах гэсэн үг юм. Формын шалгалт хийх ажиллагаа Vuejs фреймворкийн үндсэн пакетад байдаггүй бөгөөд формд шалгалт хийх хэрэгтэй бол шаардлагатай пакетыг суулгах шаардлага гарна. Энэхүү зарчим нь програмын хэмжээ, ажиллагааны хурдад сайн нөлөө үзүүлдэг сайн аргачлал юм. Хичээлээр формын шалгалтын бэлтгэл болгоод цэвэр төслийг үүсгэе.

  Нээгдсэн тоо: 752 Нийтийн

Компонентод Inline хэвжүүлэлт хийх нь javascript кодтой холилдон тийм аятайхан бус санагдаж байж болох. Кодлогчид css хэвжүүлэлтийг тусдаа файлд гаргаад хэрэгтэй файлдаа татан оруулан ашиглахыг ихэнхдээ илүүд үздэг. React -д хэвжүүлэлтийг тусдаа гарган ашиглах боломжтой бөгөөд үүний талаар хичээлд авч үзье.

  Нээгдсэн тоо: 995 Төлбөртэй

VueJs фреймворкийн шүүлтүүр ойлголтын тухай авч үзье. Хэрвээ та Angular фреймворкийг судалж байсан бол Pipe гэдэг ухагдхууныг мэдэх байх. VueJs фреймворкийн шүүлтүүр бол Pipe -тай ижил бөгөөд ямар нэгэн мөр эсхүл компонентийн хэв /шаблон/ дэх элементүүдийн харагдах байдлыг өөрчлөн үзүүлэх тусгай хувиргагч юм. Үүнийг дараах жишээн дээр авч

<template>
  <div>
      <h2>{{ title }}</h2>
  </div>
</template>

<script>
export default {
  data () {
    return {
      title: "Hello I am Vue!"
    }
  }  
}
</script>

үзье.

  Нээгдсэн тоо: 936 Төлбөртэй

ES6 -д бий болсон модулийн системийн дүрмийн талаар үзэхийн өмнө зарим бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй. Төслийн үндсэн хавтаст extra.js файлыг үүсгээд дараах кодыг

let name = 'e-surgalt.com';
let age = 6;

оруулан өгье. extra.js файлд зарлагдсан хоёр хувьсагчийг index.js файлд оруулан ирэх хэрэг гарлаа гэе. Энд хоёр нөхцлийг хангана. Нэгд бусад модулууд extra.js файлд зарлагдсан хувьсагчдыг өөртөө ашиглах боломжийг нээх зорилгоор түүнийг гадагш экспортлох ёстой. Хоёрт бусад модулаас эскпорт хийгдсэн зүйлийг ашиглах модул нь импортлох хэрэгтэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 961

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 912

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956