Үйл явц нэмэх
Төлөв үүсгэх хичээлд App компонентийн бүх төлвүүдийг нэг дор state обьектод багцалсан. react -ийн төлвүүдтэй хэрхэн ажиллахыг харахын тулд App компонентод товч оруулаад түүн дээр дарахад h1 гарчигаар үзүүлэх текстийг солигдох ажиллагааг оруулъя. Үүний тулд App компонентийн кодод h1 гарчигийн доор
{this.state.pageTitle}
Гарчиг өөрчлөх
<Car name={cars[0].name} year={cars[0].year} />
button тегээр Гарчиг өөрчлөх нэртэй товчийг нэмэн оруулаад хуудсаа харвал
Гарчиг өөрчлөх нэртэй товч нэмэгдэнэ. h1 гарчигаар үзүүлэх текстийг солихдоо нэмсэн товчдоо үйл явцын сонсогчийг тавиад түүгээр дамжуулан төлвийг өөрчлөх юм. javascript -д үйл явц нэмэхдээ onclick, onfocus гэх мэтээр үйл явдлын нэрээ өгөөд = тэмдгийн ард тухайн үйл явцын боловсруулагчийг өгдөг. Жишээ нь Гарчиг өөрчлөх
Тэгвэл reactjavascript -ийн бүх боломж нээлттэй тул Jsx -д үйл явцыг javascript -тэй их төстэйгээр тавин өгдөг. Ердийн html -д үйл явцын нэрийг жижиг үсгээр бичдэг бол react -д үйл явцын нэрийг camelCase дүрмээр
Гарчиг өөрчлөх
бичин өгдөг. onClick атрибутын утгаар юуг дамжуулах талаар ярилцая. Атрибутын утгаар onClick үйл явдал бий болоход биелэгдэх ёстой функцийн холбоосыг дамжуулна. Үйл явдал үүсэхэд ажиллах
changeTitleHandler = () => {
console.log("Товч дарагдсан")
функцийг компонентод үүсгэн өгье. Компонентийн render функц хэвийг үүсгэхдээ бусад функцуудийг ашигладаг учраас голдуу кодийн сүүл хэсэгт бичдэг. Энэ нь react компонентийн кодод баримжаа авахад эвтэйхэн байдаг тул changeTitleHandler функцийг render функцийн дээр тодорхойлон өгөөрэй. Ямар нэгэн үйл явцын боловсруулагчдыг Handler нэрээр голдуу нэрлэдэг тул гарчигийг солих үйл явцын боловсруулагчийг changeTitleHandler гэж нэрлэсэн хэрэг. React компонентод аргуудыг
changeTitleHandler() {
console.log("Товч дарагдсан")
changeTitleHandler: function() {
console.log("Товч дарагдсан")
гэх мэтээр олон янзаар үүсгэж болох ч кодод бид ES6 -гийн сумаар тодорхойлогдох функцээр тодорхойлон өгсөн. Үйл явцын боловсруулагчийн кодоор одоохондоо Товч дарагдсан гэсэн мэдээллийг консолд харуулах операторийг өгье. Үйл явцын боловсруулагч функцийг үүсгэсэн болохоор түүнийг товчны onClick үйл явцын боловсруулагчаар
Гарчиг өөрчлөх
гэж өгдөг. Тухайн компонентийн бүх элементүүдийг агуулж байдаг this түлхүүр үгээр нэрлэгдэх обьектын changeTitleHandler талбарын утгыг onClick атрибутын утгаар өгнө. changeTitleHandler талбарт функцийн холбоос хадгалагдаж байдаг. Хэрвээ changeTitleHandler() гэж өгвөл функцийг дуудах болохыг анхаарна уу. Ингээд манай App компонентийн код
class App extends Component {
state = {
cars: [
{ name: 'Toyata Prius', year: '2018' },
{ name: 'Toyata Camry', year: '2019' },
{ name: 'Ford', year: '2015' }
pageTitle: 'App компонент'
changeTitleHandler = () => {
console.log("Товч дарагдсан")
render() {
const divStyle = {
textAlign: 'center'
const cars = this.state.cars
return (
{this.state.pageTitle}
Гарчиг өөрчлөх
<Car name={cars[0].name} year={cars[0].year} />
<Car name={cars[1].name} year={cars[1].year} />
<Car name={cars[2].name} year={cars[2].year} />
болох бөгөөд өөрчлөлтийг хадгалаад хуудсаа нээгээд Гарчиг өөрчлөх товч дээр дарвал
ConsoleТовч дарагдсан мэдээллийг харуулна.
react сангийн албан ёсны сайтаас
Jsx -д ашиглаж болох бүх үйл явцуудын мэдээллийг хараж болно. Эндээс өөрийн сонирхож буй үйл явцын ангилалыг сонгон орвол ашиглаж болох бүх үйл явцын нэрүүд, шинж зэргийг харуулна. changeTitleHandler функцэд гарчигийг солих ажиллагааны логикийг дараагийн хичээлээс үзээрэй.
Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.
Нээгдсэн тоо: 588 Төлбөртэй
Javascript хэл сайтын хэрэглэгч талын буюу frontend хэсгийн програмчлалд хүчтэй түрэн орж ирлээ. Орчин үед хэрэглэгч талын хуудасыг SPA буюу нэг хуудаст аппликашн байдлаар хэрэгжүүлэх хандлага түлхүү зонхилох болсноор frontend кодлогчийн өндөр түвшинд эзэмшсэн байх зүйл бол Javascript болон түүнд дээр зохиогдсон фреймворкууд яалтгүй болоод байгаа. Ямар нэгэн зүйлийг өнгөцхөн судлаад өнгөрөх нэг хэрэг. Харин тухайн зүйлээ сайн эзэмших тийм ч амаргүй. Байнга суралцан судлах хэрэгтэй. Та frontend кодлогч болохоор шийдсэн бол сайтад нийтлэгдсэн хичээлүүдийг үзэхийг хичээнгүйлэн зөвлөе.
useContext хукийн ажиллагааг судлахын тулд жижиг хэмжээний програмийг зохиоцгооё. Програмийн суурь бүтцийг App компонентод
import React from 'react'
import Alert from './Alert';
import Main from './Main';
function App() {
return (
<Alert />
export default App;
байдлаар зохион байгуулъя.
Нээгдсэн тоо: 1503 Нийтийн
Өмнөх хичээлүүдэд хэрэглэгчийн оруулсан эмайл, нууц үгэнд шалгалт хийх формыг зохиогоод байгаа. Өөрөөр хэлбэл бид бүртгэлийн формийг үүсгэсэн. Одоо формдоо түүнийг илгээх товчийг нэмвэл бүрэн хэмжээний ажиллагаатай болохоор байгаа. Иймээс формийн хэвд хамгийн сүүлийн form-group класстай div -ийн ард
<template>
Submit
</template>
bootstrap -ээр хэвжүүлсэн Submit товчийг нэмэн оруулаад хуудсаа шинэчилбэл
Нээгдсэн тоо: 407 Бүртгүүлэх
Бид Дадлага. /Төсөл үүсгэх/ хичээлээр өмнөх хичээлүүдэд үзсэн онолын мэдлэгээ батагах үүднээс төслийг үүсгэсэн. Одоо дадлагын төслийн зохион байгуулалтыг хариуцах суурь компонентийг үүсгэе. Энэ компонент сайтад үзүүлэх хуудасны бүх элементүүдийг багцлан агуулах юм. Энэхүү суурь компонент бусад компонентуудийг багцлах тул дээд түвшингийн компонент гэж үзэж болно.
Нээгдсэн тоо: 580 Нийтийн
Компонентийн төлвийн өөрчлөлтийг хийх setState арга ансинхрон ажиллагаатай тул төлвийн өөрчлөлтийг зөв хийж сурах хэрэгтэй. Үүнийг Фрагмент хичээлд үүсгэсэн
import React, { Component } from 'react'
export default class Counter extends Component {
state = {
counter: 0
addCounter = () => {
this.setState({
counter: this.state.counter + 1
render() {
return (
Тоолуур {this.state.counter}
Counter компонентийн жишээн дээр авч үзье.
Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…
Нээгдсэн тоо : 398
Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…
Нээгдсэн тоо : 491
Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…
Нээгдсэн тоо : 470
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 541
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 605
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 603
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 752
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 905
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 885
Энэ долоо хоногт
олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.
Нээгдсэн тоо : 1350
sin90 -ийг олно уу.
Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.
Нээгдсэн тоо : 588
тэгшитгэлийг бод.
Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай.
Нээгдсэн тоо : 824