Орчны тохиргоо

Хичээлээр ES6 -гийн кодыг ES5 кодоор компиляц хийх талаар авч үзье. Юуны түрүүнд үүнийг ямар учраас хийх хэрэгтэй вэ? гэдгийг тайлбарлая. ES бол EcmaScript -ийн хураангуйлсан бичлэг бөгөөд 6 нь Javascript -ийн хувилбарын дугаар. ES6 гараад удаагүй байгаа ч түүнийг олон хөтөчүүд дэмжин ажилладаг болоод байгаа. Жишээ нь Chrome хөтөч ES6 дээр бичигдсэн кодыг шууд ажиллуулна. Гэвч олон хэрэглэгчид ES6 -г шууд дэмждэггүй хуучин хөтөчүүдийг жишээ нь Internet Explorer, Firefox -ийн хуучин хувилбарыг хэрэглэсээр байгаа. Харин эдгээр хуучин хөтөчүүд ES5 -ийг бүрэн дэмжин ажилладаг тул програмыг бүх хэрэглэгчид ямар нэгэн асуудалгүйгээр ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор ES6 -гийн кодыг ES5 кодоор компиляц хийх хэрэгцээ бий.

Энэ ажлыг гүйцэтгэх хамгийн энгийн болоод ихээр ашигладаг нэг арга бол ES6 -гийн кодыг Webpack -аар ES5 кодод хөрвүүлэх бөгөөд хичээлд бид Webpack -ийн тохиргоог шууд хийгээд явна. Хэрвээ та Webpack -ийг мэдэхгүй бол холбогдох хичээлүүдийг үзээрэй. Ингээд WebStorm

шинэ төсөл нээе. Та өөрийн дуртай код засварлагчийг ашиглаж болно. Webpack -ийг ашиглахын тулд эхлээд түүнийг компьютертаа суулгах хэрэгтэй. Хэрэгслийг суулгахын өмнө таны компьютерт node.js сан болон пакетын менежер npm суусан байх ёстойг сануулъя. Node.js -ийг суулгах хичээлийг эргэн харахыг зөвлөе. Webpack -ийг компьютертаа глобал хэлбэрээр суулгах хэрэгтэй. Үүний тулд npm i -g webpack командыг WebStorm -ийн терминалаас эхсүл командын консолоос өгнө. Дараа нь хэрэгцээт бүх хамааралууд зөв бичигдэн төслийн ажиллагааг хэвийн хангахын тулд package.json файлын инициализацийг хийх хэрэгтэй. Иймээс WebStorm -ийн терминалыг нээгээд npm init өгөхөд пакетын менежер npm төслийн package.json тохиргооны файлын мэдээллийг оруулахыг хүсэх ба

name талбарт өөр пакетуудын нэртэй давхцахгүйгээр нэрийг жишээ нь es6-theory-course өгөөд бусадыг анхдагч утгаар нь үлдээвэл төслийн бүх хамааарлуудыг бичин өгөх төсөлд package.json нэртэй файл үүснэ. Webpack -ийг төсөлд цаашид локал байдлаар ашиглахын тулд WebStorm -ийн терминалыг нээгээд npm i --save-dev webpack@3.8.1 командыг өгнө. Командыг өгөхдөө өөрийн компьютерт глобал байдлаар суугдсан webpack -ийн хувилбарыг локалаар суулган өгөөрэй. Миний компьютерт webpack -ийн 3.8.1 хувилбар глобалаар суугдсан байгаа.
Webpack -ийн тохиргоог хийхээс өмнө төсөлтэй ажиллахад илүү эвтэйхэн болгох бас нэгэн пакетыг суулгая. Үүний тулд WebStorm -ийн терминалыг нээгээд npm i -D html-webpack-plugin командыг өгнө. -D параметр нь --save-dev -ийн адил пакетыг боловсруулалтын хамаарал гэдгийг заана. html-webpack-plugin төсөлд html файлын автомат генерацийг хийн өгдөг. Одоо төслийн package.json файлыг нээн харвал

{
  "name": "es6-theory-course",
  "version": "1.0.0",
  "description": "",
  "main": "index.js",
  "scripts": {
    "test": "echo \"Error: no test specified\" && exit 1"
  },
  "author": "",
  "license": "ISC",
  "devDependencies": {
    "html-webpack-plugin": "^3.2.0",
    "webpack": "^3.8.1"
  },
}

болсон байх ёстой. devDependencies талбарт бидний суулгасан html-webpack-plugin, webpack пакетууд бичигдсэн байгаа. Төслийн файлуудын нэгтгэлийг node.js дээр хийхийн тулд webpack -ийн тохиргооны webpack.config.js файлд дараах агуулгыг

var webpack = require('webpack');
var path = require('path');
var HtmlPlugin = require('html-webpack-plugin');

module.exports = {

    entry: './index.js',

    output: {
        path: path.resolve(__dirname, 'dist'),
        filename: 'bundle.js'
    },

    plugins: [
        new HtmlPlugin()
    ]
};

оруулан өгье. Эхлээд бид require командаар төсөлд шаардлагатай webpack, path, html-webpack-plugin пакетуудын импортыг хийнэ. path нь node.js -ийн өөрийнх үндсэн модул тул түүнийг суулгах шаардлагагүй шууд импортолж болно. webpack, html-webpack-plugin пакетуудыг бид төсөлдөө локал байдлаар суулган өгсөн. webpack.config.js файлаас webpack -ийн тохирогоог module.exports -оор обьект байдлаар хийдэг. Оролтын цэгийг entry талбарт index.js гэж заасан. Төсөлд index.js одоохондоо байхгүй байгаа ч бид удахгүй түүнийг үүсгэн өгнө. output талбарт гаралтын файлын зам, нэрийг обьектоор заан өгдөг. plugins талбарын массивт төсөлд ашиглах плагинуудыг заана. Эцэст нь ES6 -гийн кодыг ES5 код руу хөрвүүлэх тусгай loader -ыг заан өгөх хэрэгтэй. Үүний тулд Babel -д зориулагдсан Webpack плагиныг github -ийн https://github.com/babel/babel-loader/tree/master хаягаас суулгана. Төсөлд webpack -ийг суулгасан болохоор Babel Loader -ийг npm -ээр суулгах командаас webpack -ийг хасаад

npm install -D babel-loader@7 babel-core babel-preset-env командыг терминалаас өгөн пакетуудыг суулгаад package.json файлыг нээн харвал

{
  "name": "es6-theory-course",
  "version": "1.0.0",
  "description": "",
  "main": "index.js",
  "scripts": {
    "test": "echo \"Error: no test specified\" && exit 1"
  },
  "author": "",
  "license": "ISC",
  "devDependencies": {
    "@babel/core": "^7.1.2",
    "@babel/preset-env": "^7.1.0",
    "babel-loader": "^8.0.4",
    "html-webpack-plugin": "^3.2.0",
    "webpack": "^3.8.1"
  }
}

агуулгатай болсон байна. Одоо Babel Loader -ийг ашиглах хэсэгт тодорхойлсон module талбарыг

хуулан аваад webpack.config.js файлын plugins талбарын ард тавин өгвөл файл

var webpack = require('webpack');
var path = require('path');
var HtmlPlugin = require('html-webpack-plugin');

module.exports = {

    entry: './index.js',

    output: {
        path: path.resolve(__dirname, 'dist'),
        filename: 'bundle.js'
    },

    plugins: [
        new HtmlPlugin()
    ],

    module: {
        rules: [
            {
                test: /\.m?js$/,
                exclude: /(node_modules|bower_components)/,
                use: {
                    loader: 'babel-loader',
                    options: {
                        presets: ['@babel/preset-env']
                    }
                }
            }
        ]
    }
};

агуулгатай болно. Төсөлд хэрэгтэй пакетуудыг суулган webpack -ийн тохиргоог хийн өгсөн тул компиляторын боломжийг шалгах зорилгоор index.js файлыг үүсгээд түүнд ES6 гийн const түлхүүр үгийг ашиглан

const APP = 1;

энгийн кодыг оруулан өгье. webpack бидэнд ES6 гийн const түлхүүр үгийг ES5 -ын var -аар солин компиляц хийхийг харахын тулд терминалыг нээгээд webpack командыг өгөхөд төсөлд

bundle.js файлыг агуулсан dist хавтас үүснэ. bundle.js файлыг нээн харвал const түлхүүр үг var -аар солигдсон нь харагдана. Үүнээс гадна html-webpack-plugin төслийн гаралтын хавтаст index.html файлыг үүсгэсэн байгаа. Иймээс компиляторын тохиргоо бүгд зөв хийгдэн ажиллаж байгаа нь батлагдлаа.

Хөтөч дээр ES6 гийн бичлэгийг шалгах      

Chrome хөтөчийг нээгээд F12 товч дээр дарахад консолийн цонх нээгдэх бөгөөд сүүлийн хувилбаруудад энд ES6 гийн дүрмээр командуудыг бичиж болдог. Жишээ нь

const APP = () => 1+1; гэж бичээд APP -ийг дуудахад функц ажиллана. Chrome хөтөчийн сүүлийн хувилбарууд ийм бичилтийг шууд дэмжинэ. Хэрвээ та Chrome -ийн арай хуучин хувилбарыг ашиглаж байвал Scratch JS гэдэг сонирхолтой плагин бий. Плагиныг хөтөчийн хаягийн мөрөнд https://chrome.google.com/webstore/category/extensions?hl=en-US хаягийг бичэх эсхүл

гэж ороод дараа нь

Open Chrome Web Store сонголтоор ороод Scratch JS нэрээр хайлт хийн олоод суулгавал DevTools хэсэгт Scratch JS таб нэмэгдэнэ. Одоо Scratch JS табыг нээгээд

Toggle output товчийг дараад

зүүн цонхонд ES6 -гийн дүрмээр код бичихэд кодыг баруун цонхонд шууд ES5 дүрмээр хөрвүүлнэ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2035 Төлбөртэй

Үйл явдал (events) – гэдэг нь хэрэглэгчийн үйлдлийн үр дүнд хуудас болон цонхны байдалд гарсан өөрчлөлтийг мэдэгдэхийг хэлнэ. Хэрэглэгч хуудастай ажиилах явцад эсвэл  хуудасны төлөвт өөрчлөлт гарах үед үйл явдал буюу event үүснэ. Энэ нь хулганыг хөдөлгөх, хулганы товч дээр дарах, гараас текст оруулах зэрэг байж болно. Хуудасны төлөвт өөрчлөлт гарах гэдэгт хуудас, обьект эсвэл зураг ачааллах, хуудас дээр алдаа гарах, нэг элементээс нөгөө элементэд фокус шилжих гэх мэт байж болно.

  Нээгдсэн тоо: 1080 Төлбөртэй

Сүүлийн жилүүдэд javascript сангуудын хөгжлөөр интернет програмчлалд хувьсгал гарч байгаа гэж хэлэхэд болно. Учир нь javascript хэлийг бүх хөтөч ойлгодог учраас хэрэглэгч талын ажиллагааг динамик болгон сервер талын ажиллагааны ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснээр SPA буюу нэг хуудаст програмыг зохиох боломжийг нээсэн. Javascript сангуудын нэг болох Vuejs сангийн тухай хичээлийг сайтад цувралаар нийтэлж байгаа билээ. Хичээлүүдийг бүгдийг Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцаас үзэхийг зөвлөе.

Хүүхэд компонент хоорондын холбоо хичээлд төслийн компонентуудад зохих өөрчлөлтүүдийг оруулаад програмын ажиллагааг шалган үзэхэд Тоолуурыг нэмэгдүүлэх товчийг дарахад тоолуурын утга нэмэгдэхгүй байсан шалтгааныг танд үлдээсэн билээ. Товч ажиллахгүй байсан шалтгаан энгийн. Та Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах хичээлийн материалыг сайн ойлгосон бол учрыг маш хурдан олно. Товч ажиллахгүй байсан шалтгаан гэвэл Car компонентийн updateCounter аргаас үүсгэсэн counterUpdated үйл явцын сонсогчийг App компонентод тавин өгөөгүйтэй холбоотой. Тэгвэл үйл явцын сонсогчийг App компонентийн хэвд Car компонентийг оруулан ирэх app-car тегд

<template>
  <div>
    <h1>Эцэг: {{ carName }}</h1>
    <app-counter :counter="counter"></app-counter>
    <app-car
      :carName="carName"
      :carYear="carYear"
      :counter="counter"
      :changeFunc="changeCarName"
      @nameChanged = "carName = $event"
      @counterUpdated = "counter = counter + $event"     
    ></app-car>  
  </div>
</template>

@counterUpdated = "counter = counter + $event" гэж тавин өгөөд програмыг ажлуулан шалгавал

бүгд хэвийн ажиллана. App компонентийн хувьд Car, Counter компонентууд хоёулаа хүүхэд компонентууд ч Car компонентоос Counter компонентод хандан өөрчлөлт хийж байгаа. Энэ нь Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах механизмтай бараг төстэй ажиллахын дээр кодод үйл явцын сонсогч, нэг ижил параметрүүдийг дамжуулах, эцэг компонентоор дамжин харьцах гээд нилээд их логикийг оруулан өгч байгааг та ажигласан байх. Цөөн компонентууд оролцсон жижигхэн програмын хувьд аргачлал бүрэн боломжийн боловч компонентуудын тоо олшрон компонентууд нэгийгээ агуулах түвшин гүн болож ирэхэд эцэг компонентоор дамжуулан удирдахад хүнд болж ирнэ.

  Нээгдсэн тоо: 1690 Бүртгүүлэх

ES6 хувилбарт бий болсон шинэ боломжуудыг судлах бэлтгэлийг Орчны тохиргоо хичээлээр үзсэн. Энэ хичээлээс ES6 хувилбарын шинэ боломжуудын талаар авч үзэж эхлэх ба хамгийн энгийн нь болох хувьсагчдад бий болсон шинэчлэлээс эхлэе.

const түлхүүр үг.

Javascript -ийн өмнөх хувилбаруудад хувьсагчийг var түлхүүр үгээр

var q = 1;
q = 2;
q = 'w';

үүсгээд цааш утгыг q = 2;, төрлийг q = 'w'; өөрчлөхөд ямар нэгэн асуудал үүсдэггүй. Гэвч Javascript -д утгыг нь солих боломжгүй тогтмол утга байдаггүй байсныг const түлхүүр үгээр зарлах боломжийг EcmaScript 6 -д бидэнд олгосон. Хэрвээ const түлхүүр үгээр

const MY_CONST = 1;
MY_CONST = 2;

MY_CONST тогтмолыг зарлаад дараа нь түүний утгыг өөрчлөх гэвэл webstorm тогтмолд утга олгох оролдлого хийлээ гэсэн алдааг заана. index.js файлын компиляцийг хийх гээд үзье.

  Нээгдсэн тоо: 596 Төлбөртэй

Javascript хэл сайтын хэрэглэгч талын буюу frontend хэсгийн програмчлалд хүчтэй түрэн орж ирлээ. Орчин үед хэрэглэгч талын хуудасыг SPA буюу нэг хуудаст аппликашн байдлаар хэрэгжүүлэх хандлага түлхүү зонхилох болсноор frontend кодлогчийн өндөр түвшинд эзэмшсэн байх зүйл бол Javascript болон түүнд дээр зохиогдсон фреймворкууд яалтгүй болоод байгаа. Ямар нэгэн зүйлийг өнгөцхөн судлаад өнгөрөх нэг хэрэг. Харин тухайн зүйлээ сайн эзэмших тийм ч амаргүй. Байнга суралцан судлах хэрэгтэй. Та frontend кодлогч болохоор шийдсэн бол сайтад нийтлэгдсэн хичээлүүдийг үзэхийг хичээнгүйлэн зөвлөе.     

useContext хукийн ажиллагааг судлахын тулд жижиг хэмжээний програмийг зохиоцгооё. Програмийн суурь бүтцийг App компонентод

import React from 'react'
import Alert from './Alert';
import Main from './Main';

function App() {
  return (
      <div className="container pt-3">
        <Alert />
        <Main />
      </div>
  );
}

export default App;

байдлаар зохион байгуулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 487

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 624

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 960

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 911

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956