Функцэд параметр дамжуулах

React -д үйл явцыг хэрхэн боловсруулах талаар гүнзгийрүүлэн судлая. Үүний тулд Car компонентийн кодод Дарах нэртэй товчийг

import React from 'react'

const car = props => <div>
  <h3>Машиний нэр: {props.name}</h3>
  <p>Он: <strong>{props.year}</strong></p>
  <button>Дарах</button>
</div>

export default car

нэмэн өгөөд хуудсаа харвал

гэж харагдана.

Зөвлөмж: Хичээлийн материалыг бүрэн ойлгохын тулд React JS сан хичээлийн багцыг бүхэлд нь үзэхийг зөвлөе.

Car компонентод Дарах нэртэй товч нэмэгдсэн хэдий ч ямарч үйл явцыг мэдрэхгүй. Тэгвэл Car компонентийн Дарах товчийг дарахад App компонент h1 гарчигаар үзүүлж байгаа текстийг өөрчлөх ажиллагааг оруулан ирье. Car компонент App компонентоос дуудагдахын дээр солих гэж буй pageTitle талбар App компонентод state обьектод байгаа нь үндсэн асуудал. Эхлээд хүүхэд компонентод үйл явцын боловсруулагчийг /функц/ хэрхэн дамжуулахыг App компонентийн render аргын

  render() {
    console.log('Render')
    const divStyle = {
      textAlign: 'center'
    }

    const cars = this.state.cars

    return (
      <div style={divStyle}>
        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>
        <button onClick={this.changeTitleHandler}>Гарчиг өөрчлөх</button>
        <Car
          name={cars[0].name}
          year={cars[0].year}
          onChangeTitle={this.changeTitleHandler}
        />
        <Car
          name={cars[1].name}
          year={cars[1].year}
        />
        <Car
          name={cars[2].name}
          year={cars[2].year}
        />
      </div>
    )

кодоос харцгаая. Ердийн html элементийн хувьд үйл явцын боловсруулагчийг тавин өгөхийг Гарчиг өөрчлөх товч дээр үзүүлсэн. Харин react компонентийн хувьд өгөгдлийн загвар нь html элементийнхээс өөр тул энэ арга ажиллахгүй. App компонентийн Гарчиг өөрчлөх товчны боловсруулагч changeTitleHandler функцийг Car компонентод параметрээр дамжуулахдаа түүнийг ердийн функц шиг л дамжуулдаг. Параметрийн нэрийг үйл явцын нэртэй зохицуулан ямраар ч өгөх боломжтой. Кодод товчны даралтаар хийгдэх ажиллагаатай холбон onChangeTitle нэрийг өгсөн. Параметрийн утгаар өмнөхтэй ижил changeTitleHandler функцийн холбоосыг өгнө. Одоо дамжуулсан параметрт Car компонентод

const car = props => <div>
  <h3>Машиний нэр: {props.name}</h3>
  <p>Он: <strong>{props.year}</strong></p>
  <button onClick={props.onChangeTitle}>Дарах</button>
</div>

гэж хандана. Хүүхэд компонентийн үйл явцын сонсогч тавих элементэд Jsx атрибутын нэрээ өгөөд props -оор дамжин функцийн холбоосыг агуулсан ирсэн параметрийг өгөхөд л хангалттай. Ингэснээр react тухайн холбоосоор App компонентийн changeTitleHandler функцийг ажиллуулах юм. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа нээгээд Гарчиг өөрчлөх, эхний машиний Дарах товчууд дээр дарвал

h1 гарчигаар үзүүлж байгаа текст өөрчлөгдөх болно. Дараагийн хоёр машиний Дарах товчууд үйл явцыг мэдрэхгүйн дээр h1 гарчигаар үзүүлж байгаа текстийн өөрчлөлтийг код дотор шууд нэмэх байдлаар хийсэн болохоор товч дарагдах бүрд гарчигт нэг ижил текстийг нэмсээр байгаа. Үүнийг арай илүү практик утгатай болгоё. Өөрөөр хэлбэл changeTitleHandler функцэд өөрчлөлт хаанаас хийгдэж байгаа параметрээр дамжуулан илүү ойлгомжтой болгох юм. changeTitleHandler функцийн хувьд

  changeTitleHandler = (newTitle) => {
    this.setState({
      pageTitle: newTitle
    })
  }

гэхэд л болно. changeTitleHandler функц параметр аваад түүгээр pageTitle төлвийг өөрчилнө. changeTitleHandler функцэд параметрийг хэрхэн дамжуулах вэ? Үүнийг хэрэгжүүлэх хоёр аргыг App компонентийн render аргын

  render() {
    console.log('Render')
    const divStyle = {
      textAlign: 'center'
    }

    const cars = this.state.cars

    return (
      <div style={divStyle}>
        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>
        <button onClick={this.changeTitleHandler.bind(this, 'App өөрчлөлт')}>Гарчиг өөрчлөх</button>
        <Car
          name={cars[0].name}
          year={cars[0].year}
          onChangeTitle={this.changeTitleHandler.bind(this, cars[0].name)}
        />
        <Car
          name={cars[1].name}
          year={cars[1].year}
          onChangeTitle={() => this.changeTitleHandler(cars[1].name)}
        />
        <Car
          name={cars[2].name}
          year={cars[2].year}
          onChangeTitle={() => this.changeTitleHandler(cars[2].name)}
        />
      </div>
    )
  }

кодоос харцгаая. Эхнийх нь javascript функцэд байдаг bind аргыг ашиглах. bind арга шинэ функц буцаахаас түүнийг дуудаггүй тул параметр дамжуулах сайн арга. bind арга эхний параметрээр ажлуулахгүйгээр буцаах функцийг /context -ээр/ авдаг. Кодод өгсөн this бол changeTitleHandler функцийг зааж байгаа хэрэг. Дараа нь аргаас буцаагдах функцэд дамжуулах параметрүүдийг өгдөг. Энд App өөрчлөлт текстийг өгсөн. Ингэснээр Гарчиг өөрчлөх товч дээр дарахад changeTitleHandler функцийг App өөрчлөлт параметртэй дуудах функцийн холбоос үүсэх юм. Энэ аргаар эхний машиний Дарах товчны үйл явцыг боловсруулагч функцэд машиний нэрийг параметрээр дамжуулсан. Сүүлийн хоёр машиний Дарах товчны үйл явцыг боловсруулагчийг bind аргаар биш функцийн холбоос байдлаар дамжуулсан. Параметрийн утгаар сумаар тодорхойлогдох функцийг зарлаад түүн дотроос changeTitleHandler функцэд машиний нэрийг параметрээр өгөн дуудахыг заасан. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа нээгээд Гарчиг өөрчлөх болон машинуудын Дарах товчууд дээр дарвал үйл явцын боловсруулагчид хаанаас дарагдсанг илтгэх параметрүүд очих тул h1 гарчигаар үзүүлж байгаа текстээс үйл явц хаана бий болсонг мэдэх боломжтой болсон нь харагдана.
Боловсруулагч функцэд параметр дамжуулж байгаа хоёр аргын алийг ч ашиглах боломжтой ч bind арга хөтөчөөс бага нөөцийг ашигладаг тул арай зөв хэлбэр юм. Хоёрдахь аргын хувьд хуудас зурагдах бүрд функцийг дуудах шинэ функцийг үүсгэх болно. Програм жижигхэн байхад энэ нь нэг их нөлөөгүй ч аргыг олон хэрэглэвэл програмийн бүтээмжид айхтар биш ч нөлөөлөх талтай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1719 Төлбөртэй

RxJs санг ашиглан стримээс тараах өгөгдлүүдээс сонголтыг маш эвтэйхэн зохион байгуулах аргын талаар энэ хичээлээр үзнэ. Үүний тулд of аргаар энгийн Observable /ажиглагч/ -ийг

Rx.Observable.of(1, 5, 'Hello', 'World')
    .first()
    .subscribe(createSubscribe('first'));

index.js файлд үүсгэн өгье. Код RxJs сангийн Observable классын of аргаар Observable /ажиглагч/ -ийг үүсгээд түүнд subscribe аргаар бүртгүүлсэн. Аргад өөрсдийн зохиосон туслах createSubscribe функцийг дамжуулна.

  Нээгдсэн тоо: 896 Төлбөртэй

Формийн шалгалтын ажиллагаануудтай үргэлжлүүлэн танилцая. Валидаторийг тохируулах хичээлийн жишээнд $v обьектод байгаа email түлхүүртэй обьектийг дэлгэц дээр харуулан цахим шуудангийн хаягийн талбарт оруулж буй өгөгдлүүд шалгагчийн төлөвт хэрхэн нөлөөлж байгааг ажигласан. Бодит жишээнд {{ $v.email }} бүтцийг ашиглаад байх нь тохиромжгүй тул түүнийг шаблоны кодоос

<template>
  <div class="container">
    <form action="" class="pt-4">
      <div class="form-group">
        <label for="email">Email</label>
        <input
          type="email"
          id="email"
          class="form-control"
          @blur="$v.email.$touch()"
          v-model="email"
        >
      </div>
    </form>
  </div>
</template>

хасаад хуудсаа хөтөч дээр нээвэл

ердийн формийг үзүүлнэ.

  Нээгдсэн тоо: 1147 Нийтийн

Интернетэд сууриласан хөтөч дээр ажилладаг програмуудыг боловсруулахад javascript хэл чухал үүрэгтэй бөгөөд сүүлийн жилүүдэд javascript фреймворкуудын хөгжлийн үр дүнд нэг хуудаст програмчлалын аргачлал улам хүчтэй орж ирэх боллоо. Програмчлалын чиглэлээр сурч, ажиллаж байгаа залуучуудад зориулан Vuejs фреймворкийн хичээлүүдийг бэлтгэн оруулж байгаагийн ээлжит хичээлээр эцэг компонентоос хүүхэд компонентод параметрийг дамжуулахын зэрэгцээ хүүхэд компонентод үүссэн үйл явцыг эцэг компонент мэдэх асуудлыг хэрхэн шийдэхийг авч үзье. Үүний тулд Car компонентийн кодыг

<template>
  <div class="car">
    <h3>Name: {{ carName }} \ {{reverseName}}</h3>
    <p>Year: {{ carYear }}</p>
    <button @click="changeName">Нэрийг өөрчлөх</button>
  </div>
</template>

<script>
  export default {
    props: {
      carName: {
        type: String,
        default: 'Нэр байхгүй'
      },
      carYear: Number
    },
    methods: {
      changeName() {
        this.carName = 'Prius'
      }
    },
    computed: {
      reverseName() {
        return this.carName.split('').reverse().join('')
      }
    }
  }
</script>

гэж өөрчилье. Хичээлийн материалыг илүү ойлгохын тулд Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцын хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 1579 Төлбөртэй

Програм ямар нэгэн алдаагүй зөв ажиллаж байх хэрэгтэйг бүгд мэднэ. Харин програм зохиогч өөрийн кодийг хурдтай ажилладаг, зохион байгуулалт сайтай, ойлгомжтой байлгахыг байнга эрмэлзэх ёстой. Програм зохиогч бүр програм боловсруулалтын DRY /do not repeat yourself/ дүрмийг ягштал биелүүлэн хэвшил болгосон байх хэрэгтэй. Хичээлээр Vue -гийн програмын ажиллагааг хэрхэн оновчтой /оптимизаци/ болгохыг доорх жишээгээр

        <div id="app">
            <h2>Тоолуур {{ counter}} </h2>
            <h3>{{ condition }}</h3>
            <button @click="add">Нэмэх</button>
            <button @click="sub">Хасах</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0,
                    condition: 'Тоолуур 3-аас бага'
                },
                methods: {
                    add: function() {
                        this.counter ++
                        this.condition = this.counter > 3 ? 'Тоолуур 3-аас их' : 'Тоолуур 3-аас бага'
                    },
                    sub: function() {
                        this.counter --
                        this.condition = this.counter > 3 ? 'Тоолуур 3-аас их' : 'Тоолуур 3-аас бага'
                    }
                }
            })
        </script>        
    </body>

авч үзье. Хуудаст тоолуурын counter талбар, харьцуулалтын үр дүнгийн condition талбаруудыг үзүүлэх h2, h3 гарчигаас гадна тоолуурын утгыг нэмэх, хасах хоёр товч байгаа.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 415

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 485

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 554

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 775

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 955

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 909

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1470

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2137

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956