Компонент үүсгэх

Өмнөх хичээлүүдэд бид create-react-app хэрэгслээр үүсгэсэн төслийн суурь код дээр жишээнүүдийг судласан. Одоо react төсөлд өөр компонентууд үүсгэн тэдгээрийг өөр хооронд нь холбон ашиглахыг сурцгаая. react -ийн компонентийг голдуу тусд нь хавтас үүсгэн байршуулдаг тул бид төслийн src хавтаст Car нэртэй хавтасыг үүсгээд түүн дотор Car.js файлыг үүсгээрэй.

react -д компонентийг үүсгэх хоёр үндсэн арга байдаг талаар JSX хичээлд дурдсан.

Өмнөх хичээлүүдэд ашигласан App компонентийг төрөл бүрийн ажиллагаануудыг дэмждэг бүрэн хэмжээний компонент аргаар үүсгэсэн бол Car компонентийг функционал аргаар

import React from 'react'

function Car() {
return (

This is car component

export default Car

гэж үүсгэе. create-react-app хэрэгсэл төслийг үүсгэхдээ App компонентийг энэ аргаар үүсгэсэн байсанг бид бүрэн хэмжээний компонентийн зарим ажиллагаануудыг судлах зорилгоор Component классаас удамшсан класс хэлбэрээр өөрчлөн бичсэн. Функционал компонент Jsx -ийг буцаах учраас react санг импортлох ёстойг санаж байгаа байх. Үүний дээр Car компонентийг өөр компонентод ашиглахын тулд түүнийг экспортолсон байх ёстойг сануулъя. Одоо Car компонентийг өөр компонентод ашиглахдаа /жишээ нь App/ эхлээд import Car from './Car/Car' гэж компонентийг импортлоод.

import Car from './Car/Car'

class App extends Component {
render() {
const divStyle = {
textAlign: 'center'

return (

Hello world!

<Car />

App компонентийн агуулгыг багцалж буй элемент /div/ дотор html тег хэлбэрээр <Car /> гэж өгнө. Импорт хийж буй import Car from './Car/Car' бичлэг нь Car хавтас доторх Car.js файлаас эскпортолж байгаа Car -ийг Car нэрээр импортлоно гэж байгаа юм. Файлын .js өргөтгөлийг бичихгүй байж болдог. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа харвал

гэж харагдана. Хуудасны кодийг харвал App компонентийн агуулгыг багцалж буй элемент /div/ дотор html тег хэлбэрээр өгөгдсөн <Car /> -ийн оронд Car компонентийн хэв /шаблон/ орж ирсэн байгаа. Ямар нэгэн төлөв, функционал ажиллагаа байхгүй энгийн компонентийг ийм байдлаар үүсгэнэ. Car компонентийн бичлэгийг ES6 -гийн сумаар тодорхойлогдох функцээр

import React from 'react'

const car = () => {
return (

This is car component

export default car

гэж хураангуйлж болно. Сумаар тодорхойлох функц хичээлээс дэлгэрүүлэн үзээрэй. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа харвал бүгд хэвийн ажиллана. car функц функционалгүй шууд утга буцааж байгаа тул кодоос return -г хасан

import React from 'react'

const car = () =>
This is car component

export default car

гэж бичсэн ч болно. Өөрчлөлтийг хадгалаад хуудасны ажиллагааг шалгавал урьдын адилаар ажиллана.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Нээгдсэн тоо: 441 Нийтийн

Дээд түвшингийн компонент гэж юу болох тэдгээрийг хэрхэн үүсгэн ашиглахыг авч үзье. Үүний тулд төслийн Car компонентийн кодийг дараах байдлаар

import React from "react";
import styles from "./Car.module.css";

class Car extends React.Component {
render() {
const inputClasses = [styles.input];

if (this.props.name !== "") {
inputClasses.push(styles.green);
} else {
inputClasses.push(styles.red);

if (this.props.name.length > 5) {
inputClasses.push(styles.bold);

return (

Машиний нэр: {this.props.name}

Он: {this.props.year}

Устгах

export default Car;

өөрчилье.

Нээгдсэн тоо: 1016 Төлбөртэй

ES6 -д шинээр бий болсон бас нэг зүйл болох функцийн анхдагч параметрүүдийн талаар хичээлд авч үзэцгээе. Эхлээд ES5 -д функцийн параметрт анхдагч утгыг олгохдоо ашигладаг байсан аргачлалыг харуулсан жишээг авч үзье.

const func = (a) => {
return a;

console.log(func());

Функцийг тодорхойлохдоо ES6 -гийн бичлэгээр бичсэн. Терминалаас webpack -ийг дуудан багцыг үүсгээд index.html файлыг нээгээд консолыг харвал

Нээгдсэн тоо: 4863 Бүртгүүлэх

JavaScript-ийн өгөгдлийн төрлүүд

Хувьсагч гэдэг нь компьютерын санах ойд хадгалагдаж байгаа тодорхой утгыг заах нэр юм. JavaScript –д зарлаж байгаа хувьсагчийн төрлийг урьдчилан заах хэрэггүй хэл хувьсагчийн төрлийг өөрөө тодорхойлдог. Бүхэл болон бутархай тоонуудад илт ялгагдах ялгаа бараг байхгүй. JavaScript доорх төрлүүдийг таньдаг.

Төрөл Нэр Тодорхойлолт
Number Тоо 16, 10, 8 тооллын системийн бүхэл, бутархай тоонууд
String Мөр Хашилтанд байх тэмдэгтүүд
Boolean Логик True ба False байх логик утгууд
Function Функц Функцын холбоос
Object Обьект Обьект , массив болон Null утгатай хувьсагчид

Нээгдсэн тоо: 1267 Бүртгүүлэх

Сүүлийн жилүүдэд React, Angular, Vue зэрэг javascript фреймворкууд веб програмчлалд хүчтэй түрэн орж ирсэн. Javascript хэлийг бүх хөтөчүүд дэмжин ажилладаг тул хэрэглэгч талын хуудас дангаараа бие даан ажиллах нэг хуудаст аппликашн буюу SPA болсноор сервер болон сүлжээний ачааллыг бууруулах, хэрэглэгчийн ажиллах орчинг маш эвтэйхэн болгох боломжийг бүрдүүлэн өгдөг. Энэ удаад жагсаалтыг шүүх шүүлтүүрийг хэрхэн хэрэгжүүлэхийг

<template>

{{ title }}

{{ name }}

</template>

кодоор авч үзье.

Сайтад тавигдаж буй Vue фреймворкийн хичээлүүд -ийг бүгдийг нь үзвэл фреймворкийн талаар илүү гүнзгий ойлголтыг авна гэдгийг зөвлөе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 406

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 500

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 475

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 619

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 768

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 934

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 905

Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1361

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 601

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай.

Нээгдсэн тоо : 827