Препроцессор

react програмд css препроцессорийг /CSS preprocessor/ хэрхэн ашиглах талаар авч үзье. css препроцессор /CSS preprocessor/ гэдэг нь тусгай бичлэгийн дүрмээр бичигдсэн кодоос ердийн css кодийн генераци хийдэг програмууд юм. Sass, Less, PostCss гээд олон тооны препроцессорууд байдаг ба эдгээрийн ихэнх нь css -ийн боломжуудыг нэмэгдүүлэн кодийн удирдагыг сайжруулдаг. react-scripts -ийн 2 -оос дээшхи хувилбарт css препроцессорийг оруулан ирэх ажиллагааг амархан болгон өгсөн. react програмд css препроцессорийг ашиглахын тулд эхлээд препроцессорийг суулгах хэрэгтэй.

Жишээ болгон sass препроцессорийг npm install sass командаар

суулгая. Препроцессорийг App компонентод ашиглая. Үүний тулд компонентийн хэвжүүлэлтийн App.css файлын нэрийг App.scss болгон өөрчлөе. create react app програмаар төслийг үүсгэхэд тодорхой хэвүүдийн тодорхойлолт бүхий App.css файлыг автоматаар үүсгэдэг. Бид App компонентийн кодийг өөрчлөхдөө App.css файлын хэвжүүлэлтүүдийн классуудаас ашиглаагүйн дээр түүнийг App.scss нэртэй болгосон тул агуулгыг цэвэрлэн өгч болно. Дараа нь App компонентод

import React, { Component } from 'react';
import './App.scss';
import Car from './Car/Car'

class App extends Component {

  state = {
    cars: [
      { name: 'Toyata Prius', year: '2018' },
      { name: 'Toyata Camry', year: '2019' },
      { name: 'Ford', year: '2015' }
    ],
    pageTitle: 'App компонент',
    showCars: false
  }

  ...

    return (
      <div style={divStyle}>
        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>

        <button className='AppButton' onClick={this.toogleCarsHandler}>Toogle car</button>

        <div style={{
          width: 400,
          margin: 'auto',
          paddingTop: '20px'
        }}>
          {cars}
        </div>
    )
  }
}

export default App;

App.scss файлыг import './App.scss'; гэж импортлон аваад Toogle car товчинд AppButton классийг нэмэн өгөөд өөрчлөлтийг хадгалаад програмаа хөтөчийн цонхонд нээн хэвийн ажиллаж буйг шалгаарай. App.scss файлд

.AppButton {
  padding: 8px 10px;
  border: 1px solid #ccc;
  font-weight: bold;
  text-transform: uppercase;
}

классыг тодорхойлон өгөөд хуудсаа харвал

Toogle car товчийг AppButton классаар хэвжүүлсэн байгаа. Үүнийг css файлаар хийж болох байсан гэж санагдаж байж магадгүй. Препроцессорийн гол давуу тал бол элементийн хэвжүүлэлтийг нэг классаар багцлан удирдах боломж юм. Жишээ нь  AppButton классийг

.AppButton {
  padding: 8px 10px;
  border: 1px solid #ccc;
  font-weight: bold;
  text-transform: uppercase;

  &:focud, &:active {
    outline: none;
  }

  &:hover {
    background: #f0ff1e;
  }
}

гэж өргөжүүлээд өөрчлөлтийг хадгалаад хуудсаа харвал

AppButton класст нэмэлтээр тодорхойлсон псевдо классууд AppButton.hover гэх мэтээр тусдаа хэвжүүлэлтийн классууд болсон ч Toogle car товчинд AppButton классийг өгөхөд л бүгд ажиллана.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 389 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдээр vue -гийн хувийн $http системийн хувьсагчийг ашиглан серверт өгөгдөл нэмэх post, татан авах get аргуудыг үзсэн. Үүнээс гадна системийн $http хувьсагчид өгөгдлийг засварлах put, өгөгдлийг устгах delete гэдэг аргууд байдаг бөгөөд бидний үзсэн аргуудтай яг адилаар ажилладаг.
Энэ хичээлээр vue-resource сангийн нэг төрлийн обьектуудтай ажилладаг хэрэгслүүдийн талаар авч үзье.

  Нээгдсэн тоо: 476 Төлбөртэй

useContext хичээлийн жишээн дээр useReducer хукийн ажиллагааг судлая. Та redux -ийг ашиглаж байсан бол useReducer -ийн ажиллагааны зарчмыг ойлгоход хөнгөн. useReducer -ийн ажиллагааны санаа useState -ийнхтэй төстэй ч гадаад функцийн тусламжтайгаар компонентийн төлвийн өөрчлөлтийг хийдэгт оршино. useReducer -ийг ашиглан мэдээллийг нээх, хаах ажиллагааны логикийг өөрчлөн бичье.

  Нээгдсэн тоо: 827 Нийтийн

Төлөв үүсгэх хичээлд App компонентийн бүх төлвүүдийг нэг дор state обьектод багцалсан. react -ийн төлвүүдтэй хэрхэн ажиллахыг харахын тулд App компонентод товч оруулаад түүн дээр дарахад h1 гарчигаар үзүүлэх текстийг солигдох ажиллагааг оруулъя. Үүний тулд App компонентийн кодод h1 гарчигийн доор

        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>
        <button>Гарчиг өөрчлөх</button>
        <Car name={cars[0].name} year={cars[0].year} />

button тегээр Гарчиг өөрчлөх нэртэй товчийг нэмэн оруулаад хуудсаа харвал

  Нээгдсэн тоо: 1692 Бүртгүүлэх

ES6 хувилбарт бий болсон шинэ боломжуудыг судлах бэлтгэлийг Орчны тохиргоо хичээлээр үзсэн. Энэ хичээлээс ES6 хувилбарын шинэ боломжуудын талаар авч үзэж эхлэх ба хамгийн энгийн нь болох хувьсагчдад бий болсон шинэчлэлээс эхлэе.

const түлхүүр үг.

Javascript -ийн өмнөх хувилбаруудад хувьсагчийг var түлхүүр үгээр

var q = 1;
q = 2;
q = 'w';

үүсгээд цааш утгыг q = 2;, төрлийг q = 'w'; өөрчлөхөд ямар нэгэн асуудал үүсдэггүй. Гэвч Javascript -д утгыг нь солих боломжгүй тогтмол утга байдаггүй байсныг const түлхүүр үгээр зарлах боломжийг EcmaScript 6 -д бидэнд олгосон. Хэрвээ const түлхүүр үгээр

const MY_CONST = 1;
MY_CONST = 2;

MY_CONST тогтмолыг зарлаад дараа нь түүний утгыг өөрчлөх гэвэл webstorm тогтмолд утга олгох оролдлого хийлээ гэсэн алдааг заана. index.js файлын компиляцийг хийх гээд үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 417

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 507

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 489

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 626

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 615

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 782

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 964

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 914

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 958