Ирсэн параметруудын шалгалт

Хичээлээр компонентод ирж буй параметрүүд зөв эсэх, ийм шалгалтыг хийх ямар ач холбогдолтой талаар үзье. Компонентод параметр дамжуулах хичээлд App компонентоос carName, carYear талбаруудыг Car компонентод параметрээр дамжуулан авч үзүүлсэн. Тэгвэл Car компонент ирсэн параметрүүд дээр ямар нэгэн нэмэлт үйлдлийг жишээ нь машины нэрийг тонгоруулан

<template>

Name: {{ carName }} \ {{reverseName}}

Year: {{ carYear }}

</template>

харуулдаг гэж үзье.

carName параметрээр ирсэн мөрийг тонгоруулан харуулах reverseName нэртэй тооцоогдох талбарыг нэмээд шаблонд нэрийн араас үзүүлж байгаа. Өмнөх хичээлийн жишээний App компонентоос ирэх carName параметрт хэт урт нэр ирж байгааг

export default {
data () {
return {
carName: 'Toyota',
carYear: 2018

components: {
appCar: Car

арай богино болгоё. Програмыг ажлуулбал хөтөч дээр машины нэрийг

гэж харуулна. Хэрвээ App компонентийн carName талбарт мөр биш ямар нэгэн тоо

export default {
data () {
return {
carName: 10000,
carYear: 2018

components: {
appCar: Car

өгөөд програмын ажиллагааг шалгавал

Car компонент машины нэрийг тонгоруулах үедээ алдаа заана. Бид тоон төрлийн хувьсагчид байдаггүй split функцийг дуудах гэсэн тул алдаа заах нь аргагүй. Эндээс компонентод ирж буй параметрүүдийн төрөл, утга гэх мэт шинжүүд зөв ирж байгааг шалгах шаардлага гарч ирнэ. Програмын ажиллагааг хэвийн болгохын тулд carName: 'Toyota' гэж зөв утгыг тавиарай.
Car компонентийн profs талбарт параметрүүдийг массиваар өгсөнг обьектоор

тодорхойлж болно. Обьектын түлхүүрээр carName буюу ирэх параметрийн нэрийг өгөөд утгаар параметр ямар төрлийнх байх ёстойг заасан. Програмыг ажиллуулбал бүгд хэвийн ажиллана. Хэрвээ App компонентийн carYear талбарт тоо биш мөр төрлийн утгыг carYear: '2018' гэж өгөөд програмын ажиллагааг шалгавал

параметрийн шалгалтаар тоон утгатай ирэх carYear параметрт мөр төрлийн утгыг дамжуулсан гэсэн алдааг консолд заана. Ийм аргаар компонентод ирэх параметрүүд зөв гэдгийг шалгах боломжтой. Үүнээс гадна параметрийн шалгалтыг

обьектын түлхүүрт обьект өгөн өргөжүүлж болдог. Дээрх кодод carName параметрийг мөр төрлийн, параметрийг дамжуулаагүй бол анхдагч утгыг олгох байдлаар шалгалт хийхээр тохируулсан байгаа. Одоо App компонентийн хэвд carName параметрийг дамжуулсан хэсгийг

<template>

Эцэг: {{ carName }}

<app-car
:carYear="carYear"
></app-car>

</template>

хасаад програмын ажиллагааг шалгавал

консолд алдаа өгөхгүй бөгөөд дээрх үр дүнг авна. Компонентод ирж буй параметрийн шалгалтыг өргөжүүлэн хийх талаар Vue фреймворкийн албан ёсны сайтаас гүнзгийрүүлэн судлаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Нээгдсэн тоо: 394 Бүртгүүлэх

Бид Дадлага. /Төсөл үүсгэх/ хичээлээр өмнөх хичээлүүдэд үзсэн онолын мэдлэгээ батагах үүднээс төслийг үүсгэсэн. Одоо дадлагын төслийн зохион байгуулалтыг хариуцах суурь компонентийг үүсгэе. Энэ компонент сайтад үзүүлэх хуудасны бүх элементүүдийг багцлан агуулах юм. Энэхүү суурь компонент бусад компонентуудийг багцлах тул дээд түвшингийн компонент гэж үзэж болно.

Нээгдсэн тоо: 464 Бүртгүүлэх

Өмнөх Хулганы товч даралтын боловсруулалт хичээлд асуулт, түүний хариултуудын хувилбарууд, зөв хариултын дугаар зэргийг quiz массивт тодорхойлон өгснөөр манай төслийн сорилго явуулах хуудас

r_06_05_02

байдлаар харагдах болсон.

Нээгдсэн тоо: 863 Нийтийн

Javascript хэлийг ашиглахгүйгээр сайт зохионо гэдэг бүтэхгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Сайтын хэрэглэгч талын хуудаст олон төрлийн javascript санг ашигладаг байсан бол одоо сайтыг бүгдийг javascript фреймворк ашиглан хийдэг SPA /single page application/ технологийг улам ихээр хэрэглэх болсон. Эдгээрийн нэг болох Vuejs сангийн хичээлүүдийг сайтад нийтэлж байгаа бөгөөд энэ удаад Vue -гийн хувийн тохиргооны обьектод data талбарт обьект тодорхойлж болж байхад яагаад компонентын хувийн тохиргооны обьектод data талбарт функц тодорхойлох ёстойг авч үзье. Компонентууд ямар хэрэгтэй вэ? хичээлийн жишээг

Нээгдсэн тоо: 937 Нийтийн

Өмнөх хичээлүүдэд бид эцэг болон хүүхэд компонентууд хоорондын харилцан ажиллагааг судалсан. Одоо хүүхэд компонентууд буюу нэг түвшингийн компонентууд хоорондоо хэрхэн харьцах талаар үзье. Үүний тулд төслийн components хавтаст

<template>

Тоолуур: {{ counter }}

</template>

кодтой Counter.vue компонентийг үүсгэе. Counter компонент өөртөө ирэх параметрийн утгыг h1 тегд тоолуурын утгаар л үзүүлнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 450

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 832

Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1578

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 688

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767