Чиглүүлэгч /router/ төсөл үүсгэх

Энэ хичээлээс эхлэн олон хуудастай төслийг үүсгэн хуудас хооронд шууд буюу дахин ачаалалтгүйгээр шилжин удирдах боломжийн талаар үзэх болно. Өөрөөр хэлбэл SPA нэг хуудаст програмийг зохиож сурах юм. Хичээлд зориулан шинэ төслийг үүсгэхдээ react програм үүсгэх хичээлийнхээс арай өөрөөр шууд VSCode засварлагчаас үүсгэх аргыг ашиглая. Аргууд хооронд ялгаа бага тул онцын асуудал үүсэх учиргүй. Эхлээд төслүүдээ хадгалж буй хавтаст react-router хавтасыг үүгээд VSCode засварлагчаар үүсгэсэн хавтасаа нээн өгөөд терминалын цонхыг нээгээд

r_07_01

npx create-react-app . командыг өгөөрэй.

react програм үүсгэх хичээлд төслийг үүсгэхдээ терминалийг нээгээд төслүүдээ хадгалах хавтаст шилжээд npx create-react-app project_name командийг өгөхөд project_name хавтсыг үүсгээд түүнд төслийг үүсгэж байсан бол энэ удаад төслийн хавтасыг нээсэн учраас нэрийн оронд . /цэг/ өгснөөр төслийг тухайн хавтаст үүсгэхийг л зааж байгаа юм. Өөр ялгаа байхгүй. npx create-react-app команд сангийн хамгийн сүүлийн хувилбарыг суулгадаг гэдгийг сануулъя. Команд бидэнд

r_07_02

бүтэцтэй төслийг үүсгэнэ өгнө. Төслийн public хавтаст favicon.ico, index.html, manifest.json файлуудыг үлдээгээд index.html файлыг

<!DOCTYPE html>
<html lang="en">
  <head>
    <meta charset="utf-8" />
    <link rel="icon" href="%PUBLIC_URL%/favicon.ico" />
    <meta name="viewport" content="width=device-width, initial-scale=1" />
    <meta name="theme-color" content="#000000" />
    <meta
      name="description"
      content="Web site created using create-react-app"
    />
    <link rel="manifest" href="%PUBLIC_URL%/manifest.json" />
    <title>React Router</title>
  </head>
  <body>
    <noscript>You need to enable JavaScript to run this app.</noscript>
    <div id="root"></div>
  </body>
</html>

агуулгатай болгоорой. Файлаас тайлбаруудыг хассанаас өөрөөр онцын өөрчлөлт ороогүй. public хавтаснаас зарим файлуудыг хассан тул manifest.json файлыг

{
  "short_name": "React App",
  "name": "Create React App Sample",
  "icons": [
    {
      "src": "favicon.ico",
      "sizes": "64x64 32x32 24x24 16x16",
      "type": "image/x-icon"
    }
  ],
  "start_url": ".",
  "display": "standalone",
  "theme_color": "#000000",
  "background_color": "#ffffff"
}

болгон гэж өөрчилсөн. Төслийн src хавтаст

import "./App.scss";
import About from "./About/About";
import Cars from "./Cars/Cars";

function App() {
  return (
    <div>
    <nav className="nav">
      <ul>
        <li>
          <a href="/">Нүүр</a>
        </li>
        <li>
          <a href="/about">About</a>
        </li>
      </ul>
    </nav>

    <hr />
    <About />

    <Cars />
  </div>
  );
}

export default App;

кодтой App.js файл

.nav {
  ul {
    display: flex;
    justify-content: center;
    align-items: center;
    list-style: none;
    margin: 0;
    padding: 20px;

    li {
      margin-right: 15px;
    }
  }
}

кодтой App.scss файлаас гадна

import React from "react";
import ReactDOM from "react-dom/client";
import "./index.css";
import App from "./App";

const root = ReactDOM.createRoot(document.getElementById("root"));
root.render(
  <React.StrictMode>
    <App />
  </React.StrictMode>
);

кодтой index.js

body {
  margin: 0;
  padding: 0;
  font-family: sans-serif;
}

кодтой index.css файлуудыг үлдээгээд бусдыг устгая. Үүний дээр src хавтаст About, Cars нэртэй хоёр хавтас үүсгээд About хавтаст

import React from "react";
import "./About.scss";

const About = (props) => (
  <div className="About">
    <h1>About хуудас</h1>
  </div>
);

export default About;

кодтой About.js

.About {
  padding: 20px;
  display: block;
  border: 1px solid #ccc;
  text-align: center;
}

кодтой About.scss файлыг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл төсөлд About компонентийг үүсгэнэ гэсэн үг. Компонентийн кодод тайлбар хэрэггүй гэж бодлоо. Cars хавтаст

import React, {Component} from 'react'
import Car from './Car/Car'

export default class Cars extends Component {
  state = {
    cars: [
      {name: 'Ford', year: 2018},
      {name: 'Audi', year: 2016},
      {name: 'Mazda', year: 2010}
    ]
  }

  render() {
    return (
      <div style={{
        width: 400,
        margin: 'auto',
        paddingTop: '20px'
      }}>
        {this.state.cars.map((car, index) => {
          return (
            <Car
              key={index}
              name={car.name}
              year={car.year}
            />
          )
        })}
      </div>
    )
  }
}

кодтой Cars.js файлыг үүсгээрэй. Энэ бол машинуудийн мэдээллийг үзүүлэх Cars компонентийн код. Компонентийг export default class Cars ... гэж шууд экспортолж бас болно. Cars компонентоос дуудагдах Car компонентийг Cars хавтаст Car хавтас үүсгээд түүнд

import React from "react";
import "./Car.scss";

const Car = (props) => {
  return (
    <div className={"Car"}>
      <h3>Машины нэр: {props.name}</h3>
      <p>
        Он: <strong>{props.year}</strong>
      </p>
    </div>
  );
};

export default Car;

кодтой Car.js

.Car {
    margin-bottom: 10px;
    display: block;
    padding: 10px;
    border-radius: 5px;
    transition: border, box-shadow .3s;
    border: 1px solid #ccc;
    box-shadow: 0 4px 5px 0 rgba(0, 0, 0, .14);
}

.Car:hover {
    border: 1px solid #aaa;
    box-shadow: 0 4px 15px 0 rgba(0, 0, 0, .25);
    cursor: pointer;
}

кодтой Car.scss файлуудыг үүсгээрэй. Компонентуудийн кодийг та одоо ойлгодог болсон гэж бодож байна.
Шинэ төсөлд sass препроцессор ашиглан хэвжүүлэлтийн css -ийг үүсгэх scss өргөтгөлтэй файлуудыг боловсруулахын тулд код засварлагчийн терминалаас

npm i sass --save-dev

командыг өгөн шинэ пакетийг суулгаарай. sass препроцессорийн талаар интернетээс судлахыг зөвлөе. Төслийн файлуудыг үүсгэн, засварлаад терминалаас

npm start

командийг өгөн төслийн компиляцийг хийвэл хөтөчид

r_07_03

хуудас нээгэдэнэ.

Санамж: Өмнөх хичээлүүдэд төсөл, компонент үүсгэх дадлагыг нилээд хийсэн тул кодуудад тайлбарыг оруулаагүй бөгөөд та дээрх үр дүнд өөрөө хүрэхийг оролдоорой. Кодийг бүгдийг гараараа шивэн алдаа гарвал интернетээс судлан заавал үр дүнд хүрэхийг хичээгээрэй. react -ийн зохиогчид функционал компонентийг ашиглахыг илүү гэж зөвлөдөг тул Component -оос удамшуулан хэрэгжүүлсэн Cars компонентийг та функционал хэлбэрийн компонент болгон өөрчлөн бичээрэй.

Шинэ төслөө үүсгэсэн тул react програмд олон хуудасыг хэрхэн үүсгэн удирдаж болохыг дараагийн хичээлээс судлана.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 823 Төлбөртэй

Интернетэд суурилсан програм зохиоход олон төрлийн технологи, аргачлалыг хослуулан ашигладаг хэдий ч хэрэглэгч талын хуудаст javascript, css, html -ийг голлон хэрэглэдэг. Эдгээрээс javascript хэл их чухал үүргийг гүйцэтгэдэг тул сайтад энэхүү хэлний фреймворк, сангуудын хичээлүүдийг нийтэлж байгаа ба энэ удаад RxJs сангийн өгөгдлүүдэд шүүлт тавин боловсруулалт хийдэг операторуудын талаар авч үзэцгээе.

filter арга

Арга хэрхэн ажиллахыг шууд практик жишээн дээр харцгаая.

Rx.Observable.range(0, 10)
    .filter(x => x >3)
    .subscribe(createSubscribe('filter'));

Жишээнд стримийг RxJs сангийн Observable классын range аргаар үүсгэсэн. range арга 0 -ээс 10 хүртэлх тоон дарааллыг үүсгэнэ. filter аргад дарааллын урсгалд шүүлт тавих нөхцлийг дамжуулах ёстой. Аргад өгсөн нөхцлөөр тоон дарааллаас 0, 1, 3 элементүүдэд шүүлт /өөрөөр хэлбэл нөхцөлд тохирохгүй/ тавигдан 4 -өөс 10 хүртэлх тоонуудыг консолд үзүүлэх ёстой. Кодыг ажлуулбал

  Нээгдсэн тоо: 425 Бүртгүүлэх

Програмийн цэсийн хэрэгжүүлэлтийн компонентийг хийсний дараа хуудсаа нээгээд fa-bars икон дээр дарахад

r_06_13_01

дээрх байдлаар харагдаж байгаа. Харин цэсийг эргэн харагдахгүй болгох ажиллагааг fa-times буюу x дүрс хариуцаж байгаа. Цэсийг хаах ажиллагаа fa-times буюу x дүрс дээр дарах үйл явцын боловсруулагчаас гадна цэсний гадна талд дарахад хийгддэг байвал ашиглалтын талаасаа илүү эвтэйхэн гэдэг нь ойлгомжтой.

  Нээгдсэн тоо: 1314 Төлбөртэй

Сүүлийн үед веб програмчлалд хүчтэй орж ирж буй javascript фреймворкуудын нэг бол яах аргагүй VueJs сан. Javascript -ийг ашиглахгүйгээр вебэд суурилсан програмыг динамик болгох аргагүй тул хөтөчийн хэлийг үзэн судлах зайлшгүй шаардлагатай гэж үзэн Vue фреймворкийн хичээлүүдийг цувралаар нийтэлж байгаа билээ. Хичээлүүдийг Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багц хичээлээс бүгдийг үзээрэй. Vue CLI -ийг суулган түүгээр шинэ төслийн генераци хийхэд төслийн нэрээр хавтас үүсгэдэг гэдгийг CLI суулган төсөл үүсгэх хичээлд үзсэн. Vue CLI -ийн үүсгэсэн хавтасыг код засварлагч дээр нээвэл

дээрх зурагт үзүүлсэн бүтэцтэй харагдана. Хавтаст доторх файлууд ямар үүрэгтэй, зориулалттай болохыг авч үзье.
Жич: Vue CLI хэрэгслийг маш хурдтай хөгжүүлж байгаа учраас зарим зүйлүүд хичээлийнхтэй тохирохгүй байх магадлалтай тул хэрэгслийн албан ёсны сайтаас хамгийн сүүлийн мэдээллийг тогтмол авч байхыг сануулъя.

  Нээгдсэн тоо: 826 Бүртгүүлэх

React компонентоос хэд хэдэн элементүүдийг буцаах нь ердийн үзэгдэл ч тэдгээрийг заавал нэг суурь элементэд багцалсан байх дүрэмтэй. Энэ дүрэм нь зарим тохиолдолд DOM -д илүү зангилаа /элемент/ үүсгэдэг асуудлыг React 16 хувилбараас фрагментээр солин шийдвэрлэсэн. Фрагмент гэдгийг ойлгохын тулд төслийн кодод багахан өөрчлөлтийг хийе. ErrorBoundary классийн ажиллагааг шалгах зорилгоор Car компонентод нэмэн өгсөн

     if (this.props.name === 'Toyata Prius') {
       throw new Error('Алдаа гарлаа !!!')
     }

кодийг хасвал програм TOGGLE CAR товч дээр дарахад алдаа хаялгүй хэвийн ажиллана.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 447

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 425

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 563

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 699

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 832

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 827

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1572

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 684

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 761