Компонентод параметр дамжуулах

Өмнөх хичээлүүдэд бид react -ийг нилээд сайн судлан энгийн төслийг үүсгэн ажлуулж сурсан. Одоо react компонентуудийн талаар цааш гүнзгийрүүлэн судлах цаг болсон. Хичээлээр Component классаас удамшсан класс хэлбэрээр үүсгэгдсэн компонентод параметр дамжуулахыг авч үзье. Үүнийг төслийн App компонент дээр харцгаая. App компонентийг index.js файлд

ReactDOM.render(
  <React.StrictMode>
    <App />
  </React.StrictMode>,
  document.getElementById('root')
);

ReactDOM сангийн render аргаар DOM -д оруулан өгч байгаа.

Тэгвэл App компонентод текст дамжуулан түүнийг App компонентийн h1 гарчигаар үзүүлж буй текстийн оронд харуулах гэе. Үүнийг компонентод атрибут /жишээ нь Car компонент/ дамжуулахын адилаар

ReactDOM.render(
  <React.StrictMode>
    <App title={'Компонентийн шинэ гарчиг'} />
  </React.StrictMode>,
  document.getElementById('root')
);

гээд дамжуулна. Функц хэлбэрээр тодорхойлсон Car компонентод дамжуулсан атрибутыг бид параметрээр аваад дараа нь түүнийг ердийн обьект байдлаар ашиглаж байсан. App компонентод ч параметрийг үүний адилаар ашиглана. App компонентод дамжуулсан title атрибутыг h1 гарчигаар

  ...
  render() {
    const divStyle = {
      textAlign: 'center'
    }
    ...
    return (
      <div style={divStyle}>
        <h1>{this.props.title}</h1>

        <button className='AppButton' onClick={this.toogleCarsHandler}>Toogle car</button>

        ...
    )
  }

гэж харуулна. App компонентод дамжуулсан параметрт props обьектоор дамжин хандана. Component классаас удамшсан класс хэлбэрээр үүсгэгдсэн компонентод props нэртэй обьект тодорхойлогдсон байдаг учраас түүнийг App.js кодод тодорхойлохгүйгээр компонентийн контекст this -ээр дамжин хандана. Одоо хуудсаа харвал

App компонент түүнд дамжуулсан title атрибутын утгыг h1 гарчигаар үзүүлнэ. Эндээс Component классаас удамшсан класс хэлбэрээр үүсгэгдсэн компонентод дамжуулсан параметрт хандахдаа компонентийн контекст this -ээр дамжин түүний props обьектод хандаад цааш хэрэгтэй атрибутад хандана гэдгийг ойлгон аваарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1818 Бүртгүүлэх

Программ ерөнхийдээ мөр мөрөөрөө дээрээсээ доошоо биелэгдэнэ. Нөхцлийн операторууд нь тодорхой нөхцлийг шалгаж түүний үр дүнгээс хамаарч програмын ажиллагааг өөр хэсэгт шилжүүлэх үйлдлийг хийнэ. Хамгийн энгийн нөхцөлт оператор нь ? бөгөөд дараах бүтэцтэй байна.

<нөхцөл> ? <1-р үйлдэл> : <2-р үйлдэл>

Хэрвээ <нөхцөл> үнэн (өөрөөр хэлбэл true утгатай) бол <1-р үйлдэл> биелэгдэнэ. Эсрэг тохиолдолд <2-р үйлдэл> биелэгдэнэ. Жишээ нь

  Нээгдсэн тоо: 1306 Төлбөртэй

Компонентууд хоорондоо холбогдон ажиллах шаардлага гарах нь мэдээж. Иймд хичээлээр компонентууд хоорондоо хэрхэн холбогдохыг авч үзье. Компонентыг Vue-д бүртгэх хичээлийн жишээнд App, Car хоёр компонентийг үүсгээд App компонентод Car компонентийг бүртгээд түүний темплейтийн суурь div дотор Car компонентийг оруулан ирсэн. Програмыг ажлуулбал

үр дүнг үзүүлж байгаа.

  Нээгдсэн тоо: 690 Нийтийн

React 16.8 хувилбараас компонентийг Component классаас удамшуулахгүйгээр энгийн функц хэлбэрээр буюу функционал компонентийг бичих боломж бий болсон.
React компонентийн ажиллагааны үндэс бол төлвийн удирдлагад оршдог. Өөрөөр хэлбэл компонентийн төлвийг тодорхойлсон обьектийн аль нэгэн эсхүл бүхэлд нь өөрчлөлт ороход React энэ төлвөөс хамааралтай дэлгэцийн хэсгийг дахин зурдаг. Бид өмнөх хичээлүүдэд ашиглаж байсан Component классаас удамшсан компонентийн төлвийг өөрчлөхдөө this.setState({ pageTitle: newTitle }) гэх байдлаар setState аргыг ашиглаж байсан.

  Нээгдсэн тоо: 1394 Төлбөртэй

Vuejs фреймворкт роутингийг /чиглүүлэгч/ хийдэг vue router пакетыг vue-router -ийг суулгах хичээлээр төсөлдөө нэмэн суулгасан. Одоо хэрэглэгчийн сонгосон хаягаас хамааран дэлгэц дээр үзүүлэх хуудсуудыг бэлтгэх хэрэгтэй. Иймээс төслийн src хавтаст pages хавтасыг үүсгээд түүнд роутерийн утгаас хамааран үзүүлэх хуудас буюу компонентуудыг үүсгэн өгье. pages хавтаст

<template>
  <h1>Home page</h1>
</template>

<script>
export default {
    
}
</script>

<style scoped>

</style>

кодтой Home.vue

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 418

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 507

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 489

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 626

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 615

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 782

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 965

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 915

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1473

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2140

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 958