Референс

ReactDOM элементэд хандах бас нэгэн боломжийн талаар авч үзье. Энэ боломжийг референс гэдэг бөгөөд та өөр фреймворкуудыг судлаж байсан бол мэдэх байх. Референс React -д хэрхэн ажилладаг ямар хэрэгтэйг харцгаая. Машинуудын жагсаалтыг үзүүлэх Car компонент машины мэдээллийг үзүүлэхдээ түүний нэрийг өөрчлөх input элементийг агуулж байгаа. Тэгвэл Car компонент машины мэдээллийг үзүүлэхэд жагсаалтын аль нэгэн элемент дээр фокус буюу сонголт хийгдсэн байх асуудлыг шийдэх гэе. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэвэл үнэн хэрэгтээ сонголт хийгдэх элементийг DOM -оос аваад түүнд focus аргыг хэрэглэх юм.

Үүнийг react референсээр

class Car extends React.Component {
  componentDidMount() {
    this.inputRef.focus();
  }
  render() {
    ...

    return (
      <>
        ...
        <input
          ref={(inputRef) => (this.inputRef = inputRef)}
          type="text"
          onChange={this.props.onChangeName}
          value={this.props.name}
          className={inputClasses.join(" ")}
        />
        ...
      </>
    );
  }
}

гэж хэрэгжүүлье. Кодод машиний нэрийг оруулах input элементэд ref={(inputRef) => (this.inputRef = inputRef)} гэсэн хуудаст харагдахгүй ч JSX ойлгох шинэ атрибутийг нэмсэн. Атрибутийн утгаар эргэн дуудалтын /callback/ функцийг тодорхойлсон. Функцэд ирэх inputRef параметрт классаас хандах боломжтой болгохын тулд this.inputRef -д олгосон байгаа. Класст inputRef -тэй ажиллахын тулд DOM -д компонент байршуулсны дараа ажиллах componentDidMount аргад референсэд хандан /this.inputRef.focus()/ түүний focus аргыг дуудсан. Төслийг ажлуулаад машиний жагсаалтыг нээвэл

Сүүлийн машиний нэрийг солих input элемент дээр focus ажиллан элементийг идэвхижүүлнэ. Машиний жагсаалт нээгдэхэд дурын элементийг идэвхижүүлье гэвэл App компонентоос Car компонентийн дуудалтад

         ...
            <Car
              name={car.name}
              year={car.year}
              index={index}
              onDelete={this.deleteHandler.bind(this, index)}
              onChangeName={(event) =>
                this.onChangeName(event.target.value, index)
              }
            />
        ...

index={index} шинжийг дамжуулаад Car компонентийн componentDidMount аргад шинжийн утга хэрэгтэй input -ийн дугаартай тохирч байвал

  componentDidMount() {
    if (this.props.index === 0) {
      this.inputRef.focus();
    }
  }

түүнд focus аргыг дуудах байдлаар хэрэгжүүлж болно. Car компонентийн шинжүүдийн төрлийн обьектод тоон төрлийн index шинжийг нэмэн оруулан

Car.propTypes = {
  name: PropTypes.string.isRequired,
  year: PropTypes.number,
  index: PropTypes.number,
  onChange: PropTypes.func,
  onDelete: PropTypes.func,
};

өгөөрэй. Одоо машиний жагсаалтыг нээвэл эхний input элемент дээр focus ажиллан элементийг идэвхижүүлнэ.
DOM элементэд референсээр хандах шаардлага бага гардаг ч компонентод ямар нэгэн нэмэлт код буюу plugin -ийг багцлан оруулан ирэх үед ихээр ашигладаг. plugin -ууд голдуу хуудас дээрх DOM элементүүдтэй ихээр ажилладаг. Референсээр дамжуулан тодорхой обьектод хандан түүнийг plugin -д дамжуулан өгнө. Үүний классик жишээ бол jquery -д элементийг дамжуулах. React -ийг jquery -тэй хослуулан ашиглах шаардлага бага ч plugin -уудад DOM элементэд хандах шаардлагатай үед референс гарцаагүй хэрэгтэй.
React 16 -гаас эхлэн референсийг

class Car extends React.Component {
  constructor(props) {
    super(props);
    this.inputRef = React.createRef();
  }

  componentDidMount() {
    if (this.props.index === 0) {
      this.inputRef.current.focus();
    }
  }
  render() {
    ...

    return (
      <>
        ...
        <input
          ref={this.inputRef}
          type="text"
          onChange={this.props.onChangeName}
          value={this.props.name}
          className={inputClasses.join(" ")}
        />
        ...
      </>
    );
  }
}

арай өөрөөр дамжуулах боломжтой болсон. Кодод орсон өөрчлөлт бол классийн байгуулагч (constructor) функцийг тодорхойлоод түүнд React -ийн createRef аргаар локал референсийг үүсгэн өгсөн. Манай класс React -ийн Component классаас удамшаад өөрийн байгуулагч аргатай болсон тул super аргаар суурь классийн байгуулагчийг дуудах ёстой. Байгуулагчид үүсгэн өгсөн референсээр элементэд хандахын тулд эргэн дуудалтын функц ашиглахгүйгээр ref={this.inputRef} гэж хандана. Локал референсээр элементэд хандахдаа референсийн current обьектоор дамжин түүний аргыг this.inputRef.current.focus() дуудна. Өөрчлөлтийг хадгалаад програмийн ажиллагааг шалгавал бүх зүйл хэвийн ажиллана. Туршаад үзээрэй.
Локал референсийг тусгай зорилгоор ашигладаг тул та current обьектоор дамжуулан элементэд javascript -ээр хийдэг шиг суурь удирдлагыг хийх хэрэггүй. Жишээ нь this.inputRef.current.style.background = 'red' гэх мэтээр. Үүний оронд элементийг удирдах React -ийн олон боломжууд ашиглах нь илүү.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 549 Нийтийн

Өмнөх хичээлүүдэд бид react -ийг нилээд сайн судлан энгийн төслийг үүсгэн ажлуулж сурсан. Одоо react компонентуудийн талаар цааш гүнзгийрүүлэн судлах цаг болсон. Хичээлээр Component классаас удамшсан класс хэлбэрээр үүсгэгдсэн компонентод параметр дамжуулахыг авч үзье. Үүнийг төслийн App компонент дээр харцгаая. App компонентийг index.js файлд

ReactDOM.render(
  <React.StrictMode>
    <App />
  </React.StrictMode>,
  document.getElementById('root')
);

ReactDOM сангийн render аргаар DOM -д оруулан өгч байгаа.

  Нээгдсэн тоо: 990 Нийтийн

VueJs програмыг арай өөрөөр инициализаци хийх аргыг авч үзье.

    <body>
        <div id="app">
            <h2 >{{ title }}</h2>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    title: 'Vue програм'
                }
            })
        </script>        
    </body>

кодод бид Vue -ийн хувийг app элементэд инициализац хийгээд app айдитай divtitle талбарт үзүүлж байгаа.

  Нээгдсэн тоо: 509 Төлбөртэй

Төслийн App компонентийн кодыг харвал

class App extends Component {

  state = {
    cars: [
      { name: 'Toyata Prius', year: '2018' },
      { name: 'Toyata Camry', year: '2019' },
      { name: 'Ford', year: '2015' }
    ],
    pageTitle: 'App компонент'
  }

  changeTitleHandler = (newTitle) => {
    this.setState({
      pageTitle: newTitle
    })
  }

  ChangeHandle = (event) => {
    this.setState({
      pageTitle: event.target.value
    })
  }

  render() {
    const divStyle = {
      textAlign: 'center'
    }

    const cars = this.state.cars

    return (
      <div style={divStyle}>
        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>

        <input type="text" onChange={this.ChangeHandle} />

        <button onClick={this.changeTitleHandler.bind(this, 'App өөрчлөлт')}>Гарчиг өөрчлөх</button>
        <Car
          name={cars[0].name}
          year={cars[0].year}
          onChangeTitle={this.changeTitleHandler.bind(this, cars[0].name)}
        />
        <Car
          name={cars[1].name}
          year={cars[1].year}
          onChangeTitle={() => this.changeTitleHandler(cars[1].name)}
        />
        <Car
          name={cars[2].name}
          year={cars[2].year}
          onChangeTitle={() => this.changeTitleHandler(cars[2].name)}
        />
      </div>
    )
  }
}

болсон байгаа.

  Нээгдсэн тоо: 616 Бүртгүүлэх

class түлхүүр үгээр үүсгэгддэг react компонентод байдаг бас нэгэн онцлогийг авч үзье. Өмнөх хичээлүүдэд бид App компонентийн төлвийг state обьектоор тодорхойлон ашигласан. react компонентийн төлвийг өөрөөр тодорхойлж болдогийг мэдэж байх хэрэгтэй. Javascript -ийн class түлхүүр үгээр үүсгэсэн класс байгуулагч /constructor/ гэсэн тусгай аргатай байдаг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 399

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 493

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 471

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 545

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 610

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 604

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 756

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 910

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 889

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1353

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 594

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 826