CSS гэж юу болох

Магадгүй та CSS-ийн тухай сонссон хэдий ч чухам юу гэдэг талаар мэдэхгүй байж болно. Тэгвэл энэ хичээлээр CSS гэж юу болох, юуг хийж чадах талаар үзэх болно. CSS гэдэг нь Cascading Style Sheets үгний товчлол. Та HTML хэлний хичээлүүдээс энэ нь веб хуудсыг хэлбэржүүлэх хэл гэдгийг мэдсэн. Хэлийг зохиогчид сайт үүсгэх ажиллагааг сайжруулахын тулд HTML хэлэнд сайтын гадаад төрхийг хэлбэржүүлэх , , , <bgcolor> гэх мэтийн олон төрлийн элементүүд болон параметрүүдийг нэмсээр ирсэн. Гэтэл энэ нь тодорхой хугацааны дараа сайтын кодыг уншигдах болон хэмжээний талаасаа хэтэрхий нүсэр болгосон нь энэ замаар хол явахгүй гэдгийг ойлгомжтой болгосон. Ингээд хуудасны бүтцийг (HTML) түүний харагдах хэлбэрийг тодорхойлогчоос (CSS) салгах шийдэлд хүрсэн байна. HTML ба CSS -ын хослол гайхамшгийг бүтээдэг гэдэгтэй бид удахгүй танилцах болно.

CSS гэж юу вэ?

Cascading Style Sheets (CSS) буюу монголчилбол хэвүүдийн үелсэн хүснэгт нь таны веб сайтын харагдах байдлыг сайжруулах гайхалтай хэрэгсэл юм. Хэв (style) бол обьектын гадаад төрхийг тодорхойлогч параметрүүдийн багц юм. жишээ нь бид 1-р түвшингийн бүх гарчигуудыг (
тег) нэг хуудсанд улаан өнгөтэй, фонтын хэмжээ нь 24, налуу байдлаар харин өөр нэг хуудсанд хөх өнгөтэй, 12 хэмжээтэй байлгахыг хүслээ гэж бодъё. Энд гарчиг бол обьект, өнгө, хэмжээ, бичигдэх байдал бол параметрүүд. Манай обьектын параметрүүд нь өөр өөр хуудсанд өөр өөр байх юм. Өөрөөр хэлбэл хэв нь ялгаатай гэсэн үг.
Хуудас дээрх догол мөр, гарчиг, текст, шугам гээд элемент бүр нь өөрийн стилтэй байж болдог. Бүх элементүүдийн хэвүүдийн багцыг хэвүүдийн хүснэгт гэж нэрлэдэг.
Хэрвээ нэг элементэд хэд хэдэн хэв тодорхойлогдсон (жишээ нь гарчигт) байвал тэдгээр хэвүүдийн дарааллыг тодорхойлох зорилгоор үеийг (cascading) хэрэглэдэг.

CSS -ийн давуу талууд

• CSS кодын хэмжээг ихээхэн багасган түүний уншигдах байдлыг сайжруулдаг.
• CSS-ээр HTML хэлээр өгөх боломжгүй параметрүүдийг тодорхойлох боломжтой
• CSS нь хуудасны гадаад төрхийг маш амархан өөрчлөх боломжийг олгодог. Та бүх гарчигууд нь хөх өнгөтэй 50 хуудас бүхий сайт хийлээ гэж бодъё. Хэсэг хугацааны дараа хөх өнгийн гарчгийг ногооноор солихыг хүсвэл та бүх 50 хуудасны зохих өнгөний атрибутын өөрчлөн өгөх хэрэгтэй болно. Харин CSS -ын хувьд бол та үүнийг хэвүүдийн хүснэгт дээр нэг л удаа хийх жишээтэй.
• CSS нь блок бүтэцтэй сайтын боловсруулалттай хамааралтай байдаг.

Ерөнхий ойлголтын талаарх хичээлээ дуусгаад дараагийн хичээлээс практикт ажилдаа орох болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Нээгдсэн тоо: 2279 Нийтийн

Өмнөх хичээлд бид дараалалаа багахан зөрчин удирдах цэсний кодлолыг орхин сайтын төв хэсгийн кодлолыг хийсэн. Энэ хичээлээр бид сайтын удирдах цэсний хэсгийн кодлолыг хийх болно.

Удирдах цэс

Удирдах цэсийг хийх нь нилээд хүндэвтэр. Бид нилээд нарийн цэс ашиглана дээр нь цэс баруун талдаа шахан байрлах нь асуудлыг улам хүндрүүлж байгаа. Гэхдээ цэсийг фотошоп дээр хийсэн байгаа болохоор бидэнд бага зэргийн хөнгөн болж ирнэ.

Нээгдсэн тоо: 2298 Төлбөртэй

Бид өмнөх хичээлээр сайтын дээд хэсэгт хэрэгтэй зургуудыг PSD макетаас үүсгэн авсан болохоор дээд хэсгийн CSS кодчлолыг эхлэх цаг нь болсон. Өмнөх хичээл танд фотошоп программыг ашиглах дадлагын сайн хичээл болсон гэдэгт найдаж байна. За ингээд хичээлдээ орцгооё.

Дээд хэсгийг кодчлол

Сануулахад сайтын дээд хэсгийн html код

Тавтай морил, Зочин

Нэвтрэх
Сайтын карт
Лиценз

Нээгдсэн тоо: 1972 Төлбөртэй

CSS -ийг пратикт ашиглах жишээ болгоод үндсэн цэсийг сонгоход дэд цэс нь хөдөлгөөнт байдлаар нээгдэх босоо цэсийг CSS ашиглан хэрхэн хийхийг авч үзье. Бүх зүйл нэг түвшинтэй дараалалгүй жагсаалтыг агуулсан энгийн html код болон CSS хэвийн файл, дөрвөн зургаас бүрдсэн хангалттай амархан хийгдсэн болно. Цэс зурагт үзүүлсэн байдлаар харагдана.

Нээгдсэн тоо: 2254 Нийтийн

Энэ хичээлээр бид сайтын CSS кодчлолыг дуусгах болно. Манай сайтын дизайн бараг дуусч байгаа ба бид одоо сайтын хөл хэсгийн хэлбэржүүлэлтийг хийх үлдсэн. Хөл хэсэг зураг болон текстийн хоёр хэсгээс бүрдэнэ. Зургийг гаргахын тулд Footer -> Image бүлэгт ороод background, image үеүүдийг нэгтгээд хуулаад шинэ файлд оруулаад footer-image.jpg нэрээр хадгална. Зургийн хувьд PNG форматаар том хэмжээтэй гарах тул jpg -г сонгоорой. Толгой хэсгийн зургийг гаргасантай адил тул нарийн тайлбар хийхгүй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 364

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 455

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 433

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 506

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 576

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 568

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 710

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 847

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 839

Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1414

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 737

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 242