CSS -ийг HTML -д оруулах

Гадаад хэвийн хүснэгт

Доорх код бүхий ердийн html хуудас үүсгэе.

<html>
<head>
<title>CSS -ийг HTML -д оруулах</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
</head>
<body>
<h1>1-р түвшингийн гарчиг</h1>
Энд энгийн текст
<h2>2-р түвшингийн гарчиг</h2>
Энд энгийн текст
</body>
</html>

Одоо Notepad дээр хоосон файл үүсгээд style.css гэсэн нэрээр html хуудас байрлах хавтаст хадгална. Одоохондоо манай style.css файл хоосон байх бөгөөд бидний хэвүүдийн хуудас болох юм.

Одоо бид style.css хуудсыг html хуудаст оруулна. Үүний тулд html -д гадаад файлыг оруулан ирдэг <link> тегийг дээрх кодод нэмэн оруулна. 

<html>
<head>
<title>CSS -ийг HTML -д оруулах</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<h1>1-р түвшингийн гарчиг</h1>
Энд энгийн текст
<h2>2-р түвшингийн гарчиг</h2>
Энд энгийн текст
</body>
</html>

CSS -ийг HTML -д оруулах энэ арга нь хамгийн эвтэйхэн байдаг тул цаашид бид энэхүү аргыг ашиглах болно. Дээрх кодыг бид цаашид ашиглах тул тусд нь файл болгон хадгалаарай.

Үр дүн

<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">

мөр нь хуудас дээрх кирил үсгүүдийг хөтөч дээр зөв харагдуулахын тулд оруулж байгаа бөгөөд CSS оруулахтай холбогдолгүй гэдгийг та мэдэх байх. Энэ тухай HTML хичээлээр бид үзсэн. Гэхдээ CSS -ийг HTML -д оруулах өөр аргууд байдаг ба тэдгээртэй танилцгаая.
 
Дотоод хэвийн хүснэгт

HTML элементийн дотор style параметрээр өгөгдсөн хэвийг дотоод гэж нэрлэдэг. Жишээ нь

<h1 style="color:red">Энэ бол улаан өнгийн гарчиг</h1>

Энэ аргын дутагдалтай тал нь илэрхий. Жишээ нь style параметрийг элемент бүрд бичих хэрэгтэй болно. Ингэснээр CSS -ийн давуу талаа алдахад хүргэнэ.

Оруулан өгсөн хэвийн хүснэгт

Энэ аргаар бол хэвийн хүснэгтийг html хуудасны толгой хэсэгт оруулан өгдөг. Үүнийг хийдэг <style></style> гэдэг тег HTML-д байдаг. Тэгийн type параметрт яг CSS -ийг оруулан өгч байгааг тодорхойлдог. Ерөнхийдөө бас өөр бусдыг ч оруулж болдог. Кодын жишээ.

<html>
<head>
<title>CSS -ийг HTML -д оруулах</title>
<style type="text/css">
h1{
color:red
}
</style>
</head>
<body>
<h1>Энэ гарчиг улаан өнгөтэй</h1>
<h1>Энэ гарчиг улаан өнгөтэй</h1>
<h1>Энэ гарчиг улаан өнгөтэй</h1>
</body>
</html>

Үр дүн

Одоо хуудасны h1 бүх гарчигууд улаан өнгөтэй болно. Хэрвээ бид гарчгуудын аль нэгийг хөх өнгөтэй байлгая гэвэл түүнд дотоод хэвийн хүснэгтийг ашиглах юм.

<html>
<head>
<title>CSS -ийг HTML -д оруулах</title>
<style type="text/css">
h1{
color:red
}
</style>
</head>
<body>
<h1>Энэ гарчиг улаан өнгөтэй</h1>
<h1 style="color:blue">Энэ гарчиг хөх өнгөтэй болно</h1>
<h1>Энэ гарчиг улаан өнгөтэй</h1>
</body>
</html>

Үр дүн


Энэ тохиолдолд зөрчлийн арилгах үелэлийн зарчим хэрэглэгдэх юм. Тухайн тохиолдолд дотоод хүснэгт нь өндөр эрхтэй байх тул гарчиг хөх өнгөтэй болно. Энэ аргын дутагдалтай тал нь бас л илэрхий байгаа биз. Учир нь хэвийн хүснэгтийг хуудас бүрд үүсгэн өгөх шаардлагатай. Энэ нь цаашид бид гадаад хэвийн хүснэгтийг ашиглах нэг шалтгаан болж байгаа билээ.     
Бид CSS -ийг HTML -д оруулах аргуудыг үзлээ. Дараагийн хичээлээр CSS -ийн бичлэгийн дүрмийг үзнэ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1517 Төлбөртэй

Хэрвээ та ямар нэгэн зургийн программ дээр ажиллаж чаддаг бол энэ ойлголтыг та мэдэх байх. Бусад хүмүүст тайлбарлая. Ямар нэгэн юм бичсэн эсвэл зурсан олон тооны цаасан хуудас байна гээд бодъё. Бид зөвхөн эхний хуудас дээрх агуулгыг л харах болно. Хэрвээ эхний хуудсыг авчихвал дараагийн хуудсны агуулгыг харна гэх мэтээр. Үүний адилаар CSS -д бид хэд хэдэн үе үүсгээд үе бүрдээ хэрэгтэй элементүүдээ байршуулаад тэдгээрийг z-index шинжийн тусламжтайгаар дугаарлан өгч болдог. Үеийн дугаар их байх тусам тухайн үе давхрагад дээгүүр байрлана. Жишээ нь бид 6 үе хийсэн байхад хэрэглэгч эхлээд z-index:6 үеийг харах юм. Үеийг дэлгэгдэх цэсийг хийхэд ихэнхдээ ашигладаг.

  Нээгдсэн тоо: 2190 Бүртгүүлэх

CSS -д фонтын параметрүүдийг өгөхдөө font шинжийг ашигладаг.

Font-family

Шинж нь фонтын багцуудыг өгдөг. Бүх фонтуудыг ерөнхийд нь хэдэн бүлэгт хувааж болдог:

  • Serif - үсгүүдийн төгсгөлд жижигхэн элемент (зураас) оруулсан фонтууд, жишээ нь, Times New Roman.
  • Sans-serif - үсгүүдийн төгсгөлд жижигхэн элемент (зураас) оруулаагүй фонтууд, жишээ нь, Arial.
  • Monospace - бүх тэмдэгтүүд нь ижилхэн өргөнтэй фонтууд, жишээ нь, Courier New.
  • Cursive - гар бичмэл хэлбэрийн фонтууд, жишээ нь, Calisto MT.
  • Fantasy - гоёлын фонтууд, жишээ нь, Torhok.

Фонтуудын бүлгүүдийн жишээ:

  Нээгдсэн тоо: 1712 Төлбөртэй

Өмнөх хичээлд бид цэсэнд зориулан спрайт хийсэн. Цэсэнд дэвсгэр зураг ашиглахын өмнө түүнийг баруун тийш байрлуулах хэрэгтэй. Бид 4-р хичээлд id="content" блокт position: relative; шинжийг өгсөн. Одоо энэ шинж бидэнд хэрэгтэй болно. Агуулгын блоктой харьцангуй байрлалыг ашиглан бид цэсийг өөрийн хүссэн газар руу хөдөлгөх болно. Өөрөөр хэлбэл агуулгын төв хэсгийн баруун дээд булан руу шилжүүлэх болно. Энд 0, 0 координат бол хөтөчийн цонхны зүүн дээд булан биш харин content блокийн зүүн дээд булан гэснийг илэрхийлнэ.

  Нээгдсэн тоо: 2004 Төлбөртэй

HTML -д бид хуудаст элементүүдийг байршуулахдаа хүснэгтийг ашигласан. Хүснэгтийн хувьд ашиглахад хялбар, төрөл бүрийн хөтөч дээр ижилхэн харагддаг гээд давуу талууд байдаг ч их хэмжээтэй, код уншигдах талаасаа хүнд, бүтцийн логик муутай гээд сул талуудтай.
CSS -д элементүүдийг байрлуулахдаа блокийг (div) ашигладаг. Ингэснээр хуудасны код логик сайтай, авсаарсан, өөрчлөлт оруулахад амархан болдог. Хуудсыг блокоор үүсгэх аргын дутагдалтай талууд гэвэл хөтөчүүд яг ижил дэмжин ажилладаггүйд оршино. Иймээс хөтөч программуудад хөрвөх боломжтой кодыг бичих хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн хөтөч дээр бараг ижилхэн харагдах код гэсэн үг.
За ингээд эхэлье. Бидэнд ийм нэгэн стандарт html хуудас байя гэе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 420

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 509

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 491

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 558

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 629

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 617

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 784

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 969

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 917

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1474

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2142

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 959