Энгийн хэвтээ цэс

Сайтын загварт цэс том үүрэгтэй. Энэ хичээлээр энгийн хэвтээ цэсийг хэрхэн хийхийг авч үзэх юм. Цэсийг хийхдээ энгийн аргуудыг ашиглах бөгөөд үр дүнд нь бүх хөтөч дээр зөв ажилладаг цэсийг гарган авах болно. Ингээд хичээлээ эхлэе.

Цэсний нэрүүдийн жагсаалтыг гаргая. Манай цэс "Нүүр", "Мэдээ", "Бүтээгдхүүн", "Үйлчилгээ", "Загварууд", "Холбоо" гэсэн хэсгүүдийг агуулж байна гэж үзье. Эхлээд Dreamweawer эсхүл текст засварлагч Notepad зэрэг програмыг ашиглан menu.html нэртэй файлыг үүсгэнэ. Би ихэнхдээ Notepad++ програмыг ашигладаг.

Програм нь олон боломжтойн дээр энгийн, ашиглахад хялбар, файлд ямар нэгэн илүү зүйл оруулдаггүй, програмын ихэнх хэлний бичлэгийн дүрмийг дэмждэг давуу талуудтай. Файл body тегд цэсээ байршуулна. Энэ нь ердийн тэмдэглэгээ бүхий ul элементийн жагсаалт байна.

Мэдээжээр цэсний пункт бүрийг холбоос байдлаар хийх ба энд дамжих URL# тэмдэгтийг тавина. Та энд өөрийн сайтын бодит холбоосын хаягийг оруулан өгөөрэй. Photoshop програмыг ашиглан 3х30 px хэмжээтэй градиент дүүргэлттэй зургийг үүсгэн өгнө. Зургаа bg.gif нэртэй файлд хадгална. Зураг нь манай цэсний дэвсгэр дүрсний үүргийг гүйцэтгэх юм.
Сайт хийж сурахын тулд та Photoshop програмыг боломжийн хэмжээнд ашиглаж чаддаг байх хэрэгтэйн дээр Html, Css хэлийг сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Эдгээрийг судалсан байхад статик хуудас үүсгэх боломжтой. Хэрвээ та динамик өөрөөр хэлбэл хуудсыг програм ашиглан үүсгэхийг хүсвэл дээр нь Php, Javascript хэлүүд түүнчлэн өгөгдлийн санг удирдах SQL хэлийг сурах хэрэгтэй болно. Сайт бүтээх өөр олон төрлийн хэл, технологууд байдаг ба эхний ээлжинд сайтад тавигдсан хичээлүүдийг үзэн суурь мэдлэгтэй болбол цааш судлахад дөхөмтэй байна. За ингээд menu.html файл доорх агуулгатай байх юм.

<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml">
<head>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" />
<title>Энгийн хэвтээ цэс</title>
<meta name="copyright" content="" />
<link rel="stylesheet" href="main.css" type="text/css">
</head>
<body>
<!-- цэсний эхлэл -->
<ul>
  <li><a href="#">Нүүр</a></li>
  <li><a href="#">Мэдээ</a></li>
  <li><a href="#">Бүтээгдхүүн</a></li>
  <li><a href="#">Үйлчилгээ</a></li>
  <li><a href="#">Загварууд</a></li>
  <li><a href="#">Холбоо</a></li>
</ul>
<!-- цэсний төгсгөл -->
</body>
</html>

Сайтын Html -ийн хичээлүүдийг үзсэн бол энд тайлбар хийгээд байх зүйл байхгүй. Одоо хуудсыг хэлбэржүүлэх хэвийн файлыг main.css нэрээр тусд нь үүсгэн өгнө. Файлын агуулгыг үзүүлбэл.

ul {
    margin:0; /*алслалтыг тэглэх*/
    padding:0; /*дотоод алслалтыг тэглэх*/
    float:left; /*жагсаалтыг зүүн талд тэнцүүлэх*/
    width:auto;/*жагсаалтын агуулга, төрлийг үндэслэн өргөнг авто гэж өгөх*/
    background-image: url(bg.gif); /*дэвсгэр зургийг өгөх*/
    background-repeat:repeat-x; /*зургийг хэвтээ чиглэлд давтах*/
    list-style:none; /*жагсаалтыг тэмдэглэгээгүй болгох*/
    background-color:#4778c3; /*зураг доорх дэвсгэрийн өнгийг өгөх*/
    font-size:13px; /*фонтын хэмжээг өгөх*/
    font-family:Arial, Helvetica, sans-serif; /*фонтын нэрийг өгөх*/
}

ul li {
       float:left; /*жагсаалтын элеметүүдийг зүүн талд тэнцүүлэх*/
       }

ul a {
      display:block; /*цэсний холбоосуудыг блокийн элементүүд болгох*/
      width:100px; /*блокийн өргөний хэмжээг өгөх*/
      height:30px; /*блокийн өндөрийг өгөх*/
      text-align:center; /*бичгийг төвд байршуулах*/
      line-height: 2.1em; /*иөр хоорондын засвар*/
      text-decoration:none; /*холбоосоос доогуур зураасыг арилгах*/
      color:#fff; /*холбоосын текстийн өнгө - цагаан*/
      border-right:#fff solid 1px; /*блокийн баруун талын хил (1px цагаан зураас)*/
}

ul a:hover {
            color:#ccc; /*хулганы заагч дээр нь ирэхэд холбоосын өнгө солигдох*/
            }

Хэвийн файлын агуулгын тайлбарт шинжүүдийг дэлгэрэнгүй тайлбарласан болохоор энд асуудал үүсэхгүй гэж бодож байна. Цэсний ажиллагааг энэ файлд бичигдсэн шинжүүдээр зохицуулж байгаа учраас main.css файлын гүйцэтгэж байгаа үүргийг сайн ойлгон авах хэрэгтэй. Эцэст нь хэвийн файлаа menu.html файлтай холбон өгөхөө мартаж болохгүй.  

<link rel="stylesheet" href="main.css" type="text/css">

Ингээд боллоо. Үр дүнд нь бид орчин үеийн бүх хөтөч дээр ижилхэн харагдах бүрэн хэмжээний хөтөч хоорондын зөрчилгүй хэвтээ цэсийг гарган авлаа. Цэсний ажиллагаа IE 5.5 , IE 6.0 хөтөчүүд дээр буруу ажиллаж магадгүй. Гэхдээ одоо эдгээр хөтөчийг хэрэглэдэг хэрэглэгч бараг байхгүй болсон байх. Цэсний бүх элементүүдийг 100 px өргөнтэй 30px өндөртэй блок байдлаар үзүүлнэ. Цэсүүдийг блокоор үзүүлж байгаа болохоор бие биенээс нь тусгаарлахдаа блокийн баруун хүрээг 1px өргөнтэй цагаан өнгөөр тавин өгч байгаа. Энэ бол хэвтээ цэсүүдийг үзүүлэх хамгийн энгийн болоод сайн арга. Та хүсвэл үүнийг css шинжүүд, нэмэлт график элементүүдийг ашиглан илүү гоё, функционал сайтай болгох боломжтой. За ингээд бидний хийсэн хэвтээ цэс

гэж харагдах болно. Хичээлийг сайн уншин ойлгоод өөрөө хийж үзээрэй. Кодыг өөрөө бичвэл илүү үр дүнтэй байдагийг би байнга сануулж байгаа. Гэхдээ танд цаг зав бага эсхүл өөрөө бичмээргүй байвал файлыг татаад аваарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2303 Нийтийн

Өмнөх хичээлд бид дараалалаа багахан зөрчин удирдах цэсний кодлолыг орхин сайтын төв хэсгийн кодлолыг хийсэн. Энэ хичээлээр бид сайтын удирдах цэсний хэсгийн кодлолыг хийх болно.

Удирдах цэс

Удирдах цэсийг хийх нь нилээд хүндэвтэр. Бид нилээд нарийн цэс ашиглана дээр нь цэс баруун талдаа шахан байрлах нь асуудлыг улам хүндрүүлж байгаа. Гэхдээ цэсийг фотошоп дээр хийсэн байгаа болохоор бидэнд бага зэргийн хөнгөн болж ирнэ.

  Нээгдсэн тоо: 2764 Нийтийн

Сайтын макетыг фотошоп дээр хийн дараа нь html кодод хэрхэн хөрвүүлэхийг сайтын Photoshop  болон HTML хэл  хэсгүүдээс үзэж танилцсан бол одоо бид сайтын html хуудсыг css ашиглан хэлбэржүүлэхэд суралцах юм. Ингэснээр та өөрөө сайтын загварыг бүрэн гаргаж сурах болно. Хэвийн хүснэгтийг зохиож эхлэхийн өмнө бид блокийн моделийн талаарх зарим зүйлсийг сайн ойлгох хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 3500 Нийтийн

CSS нь хэлнүүдийн адилаар өөрийн гэсэн бичлэгийн дүрэмтэй. Түүнд элемент, параметр, тегүүд байхгүй ч дүрэм бий. Дүрэм нь заагч ба их хаалтанд байрлах хэвийг тодорхойлогч блокоос бүрдэнэ.

Хэвийг тодорхойлогч блок нь цэг таслалаар тусгаарлагдсан шинж болон түүний утгуудаас бүрдэнэ.

  Нээгдсэн тоо: 2003 Төлбөртэй

HTML -д бид хуудаст элементүүдийг байршуулахдаа хүснэгтийг ашигласан. Хүснэгтийн хувьд ашиглахад хялбар, төрөл бүрийн хөтөч дээр ижилхэн харагддаг гээд давуу талууд байдаг ч их хэмжээтэй, код уншигдах талаасаа хүнд, бүтцийн логик муутай гээд сул талуудтай.
CSS -д элементүүдийг байрлуулахдаа блокийг (div) ашигладаг. Ингэснээр хуудасны код логик сайтай, авсаарсан, өөрчлөлт оруулахад амархан болдог. Хуудсыг блокоор үүсгэх аргын дутагдалтай талууд гэвэл хөтөчүүд яг ижил дэмжин ажилладаггүйд оршино. Иймээс хөтөч программуудад хөрвөх боломжтой кодыг бичих хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн хөтөч дээр бараг ижилхэн харагдах код гэсэн үг.
За ингээд эхэлье. Бидэнд ийм нэгэн стандарт html хуудас байя гэе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 410

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 503

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 481

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 553

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 773

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 943

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 907

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1467

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2134

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 955