URL гэж юу болох

Интернет гэдгийг өөр хоорондоо холбогдсон маш олон компьютерууд гэж ойлгож болно. Эдгээр машинууд дээр файлууд хадгалагдаж байх бөгөөд зарим хэсэг компьютерууд нь өөрийн файлуудад хандах боломжийг олгож байдаг. Ийм машинуудыг серверүүд гэнэ.
Интернетээс ямар нэгэн материал үзэхийн тулд та хөтөчийнхөө хаягийн мөрөнд тухайн веб сайтын хаягийг бичиж өгдөг. Жишээ нь http://www.anysite.mn/main/countrys.html Эсвэл хайлтын системээр хайлт хийлгэн олдсон үр дүнгээр материалд хандах хаягийг олон авдаг.

Энэхүү хаяг нь үнэн хэрэгтээ юуг илэрхийлж байдаг вэ?

Хаяг нь таны үзэхийг хүссэн хуудаст хөтөч ямар замаар дамжин хандахыг л зааж байгаа юм. Интернетэд боломжит сая сая хуудсууд байхад эдгээрээс танд хэрэгтэйг хэрхэн олох вэ? Таны хайж байгаа хуудас хаана байгааг хөтөч яаж мэдэх вэ? Энэ бүгдийг мэдээжээр тухайн хуудасны хаягаар л мэднэ. Харин энэхүү хаяг нь цорын ганц байх ёстой. Интернет гарцтай бүх компьютерууд өөрийн провайдераас давтагдашгүй IP хаягийг авдаг. Та үүнийг мэдэхгүй байж болох ч таны компьютер хаягтай байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа стандартын дагуу энэхүү хаяг нь цэгээр тусгаарлагдсан дөрвөн бүхэл тооноос бүрдэж байдаг. жишээ нь 202.112.25.87 гэх мэт Ийм хаягийг хүн тогтооход хүнд учраас интернет дэх бүх сайтын IP хаягийг домен нэртэй нь холбон харгалзаа үүсгэсэн байдаг.   
Одоо та хөтөчийн хаягийн мөрөнд http://www.anysite.mn/main/countrys.html гэж бичиж өгөхөд хөтөч юу хийх вэ? Хөтөч http:// гэдгээс энэ нь веб сайтын хаяг байна гэдгийг мэдэх болно. Цааш www.anysite.mn гэдгээс үзүүлэх ёстой хуудас нь ийм нэртэй серверт байгааг мэдэх ба энэхүү нэрэнд харгалзах компьютерын IP хаягийг олж авна. Дараа нь хөтөч main гэдгээс хайж байгаа хуудас www.anysite.mn нэртэй компьютерын main гэсэн хавтаст байгааг мэднэ. Эцэст нь countrys.html гэдгээс www.anysite.mn нэртэй компьютерын main гэсэн хавтасаас countrys.html нэртэй файлыг үзүүлнэ гэдгээ ойлгоно.
Хэрвээ та сайт хийгээд жишээ нь mysite.mn гэсэн домен нэр аваад сайтаа интернетэд байршуулан нүүр хуудсаа index.html гэж нэрлэсэн бол таны сайтын нүүр хуудасны URL нь http://www.mysite.mn/index.html байх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2091 Нийтийн

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

  Нээгдсэн тоо: 3365 Нийтийн

Хэрэглэгч сайтын нүүр хуудаснаас илүү олон мэдээллийг амархан үзэх, тодорхой бүлэгт хурдан шилжих боломжтой болгох үүднээс нүүр хуудасны загварт шинэчлэл хийгдлээ. Хэрэглэгч сайтад нэвтрэх нууц үгээ мартаад сэргээхэд сайтаас нууц үгийг автоматаар үүсгэн өгдөг нь хүндрэлтэй байгаа талаар зарим хэрэглэгчээс ирсэн саналыг үндэслэн сайтын хэрэглэгч нууц үгээ өөрөө солих боломжийг нэмлээ. Ингэснээр та одоо өөрийн нууц үгээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой болсон.

  Нээгдсэн тоо: 3187 Нийтийн

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

  Нээгдсэн тоо: 10919 Нийтийн

Хүмүүс манай сайтын Математик хэсэгтэй холбоотой асуулт олноор ирүүлж байгаа тул сайтын энэ хэсгээс та юу үзэх боломжтой талаар энэхүү нийтлэлийг орууллаа. Математик булан Үндсэн курс , Томьёонууд , Бодлогууд , Сорилго гэсэн 4 хэсэгтэй.

  • Үндсэн хэсэгт ЕБС-д үздэг математикийн хичээлийн агуулгыг бүрнээр нь оруулснаас гадна зарим төрлийн бодлогыг хэрхэн бодох аргачлал, техникийг үзүүлсэн материалууд байгаа. Энэ хэсгээс сурагчид математикийн хичээлийн сэдвийн талаарх суурь ойлголтыг мэдэж авахад зориулагдсан.
  • Томьёонууд хэсэгт дунд сургуулийн хэмжээнд бодлого бодоход ашиглагдах бүх томьёонуудыг бүлэг болгон оруулсан.
  • Бодлогууд хэсэгт ЭЕШ-ийн 2006-2015 оны хооронд ирсэн бодлогуудын 1-р хувилбарууд болон элсэлтийн шалгалтын бодлогуудаас оруулсан болно. Энд нийтлэгдсэн бүх бодлогууд бодолттойгоо байгаа.
  • Сорилго хэсэгт сурагчид өөрийн мэдлэгээ шалгах тестийг өгөх боломжтой. Тестийг бодлогууд хэсэгт нийтлэгдсэн бодлогуудаас санамсаргүй байдлаар сонгон авч явуулна. Сорилго нь элсэлтийн ерөнхий шалгалтынхтай ижил сонгох болон нөхөх тест хэлбэрээр явагдана.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 375

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 470

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 447

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 521

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 587

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 581

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 724

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 865

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 855

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1434

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 752

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 253