Цээжлэх, ойлгохын ялгаа

Нийтлэлээр цээжлэх, ойлгохын ялгааны талаар өөрийн бодлоо хуваалцахыг зорилоо. Би хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх, заах арга зүй зэрэг салбаруудын талаар мэдэхгүй гэдгээ сануулах нь зөв байх. Миний бодолтой та санаа нийлж байвал нийтлэлийг нийтийн сүлжээнд тараан хэлэлцүүлэг хийгээрэй.
Аливаа зүйлийг сурахад цээжлэх болон ойлгох аргууд ихээхэн чухал үүрэгтэй боловч хаана, хэзээ ямар аргыг хэрэглэх вэ? гэдгээс л тэдний ялгаа гарч ирэх болов уу.

Ямар нэгэн зүй тогтолгүй жишээ нь цагаан толгойн үсэг, ханз, дүрс гэх мэтийн зүйлийг тогтооход цээжлэхээс өөр аргагүй байхад томьёо, хууль, теорем гэх мэтийн зүй тогтол, баталгаатай зүйлүүдийг ойлгохоос аргагүй. Эндээс л цээжлэх, ойлгохын ялгаа түүний үр дагавар тод харагдахыг хэдэн жишээгээр тайлбарлах гэж оролдоё.

Сургуульд дөнгөж орсон хүүхдүүдэд үсэг заахдаа тэдэнд үсгийн дүрсийг цээжлүүлэхийн тулд олон дахин давтан бичүүлэх, төрөл бүрийн шугам зуруулах зэргээр голдуу цээжлэх аргыг ашиглахаас өөр аргагүй. Түүнээс А үсэг яагаад ийм хэлбэртэй, яагаад "а" гэж дууддаг гэдгийг ойлгуулах боломжгүй мэт. Хэлний судлаачид үүнийг өөрөөр тайлбарлаж болох талтай. Харин би шууд цээжлээд л ашиглаад ирсэн.

Бага сургуулийн цээжлүүлэн нүднүүлэх үндсэн аргыг хир удаан хэрэглэх вэ? гэсэн асуулт гарч ирнэ ээ. Энэ аргыг ЕБС -ийг төгсөх хүртэл үндсэн аргаар ашиглаж байгаагаас сурагчдын сурлагын чанар, зүй тогтолыг ухан ойлгох чадвар, биеэ дайчлан суралцах арга барил, мэдлэгийн түвшин зэрэгт сүрхий сөрөг үр дагаварыг үзүүлдэг гэж би боддог. Манай сургалтын програм, сурах бичгүүдэд ямар нэгэн теорем, томьёоны гаргалгаа, баталгааны талаар бараг юу ч байдаггүй тул түүнийг сурагчид цээжлээд явахаас өөр аргагүй мэт. Багш нь тэдгээрийн баталгаа, гаргалгааг ойлгуулан таниулахад цаг хугацаа, мэдлэг энэ тэр гээд асуудал байгаад байх шиг.

Болсон явдлаар жишээ авъя. Их сургуулийн математикийн ангийг дүүргэсэн хэсэг оюутнуудын дунд Пифагорын теоремийн баталгааг зөвхөн геометрийн зураглалаар батлах асуудал тавихад ихэнх нь баталж чадаагүй юм даа. Гэтэл энэ теоремийг ЕБС -ийн 6, 7 -р ангид үздэг бөгөөд бараг бүх сурагчид цээжээр мэддэг. Цээжээр мэддэг гэдэгт учир бий. Теоремийг сурагчид c2=a2+b2 гээд цээжилчихсэн байдаг. Гэхдээ a, b, c -г юу вэ гэдгийг мэдэхгүй сурагчид нилээд их. Энэ бол цээжлэх аргаар л зүтгүүлээд байгаагийн баталгаа.
Бас нэгэн жишээ авъя. Үржүүлэхийн хураангуй 7 томьёог алгебрийн "цагаан толгой" ч гэж нэрлэдэг. Энэ нь ч ортой. Эдгээр томьёог мэдэхгүйгээр цааш нэг ч алхахгүй. Гэхдээ томьёонууд үсэг биш зүй тогтолтой, баталгаатай зүйл. Томьёонуудыг автоматаар цээжлүүлснээс болоод тэдгээрийг ашиглаж чаддаггүй. Сурагчдаас квадратуудын ялгаварыг асуугаад үзээрэй. Бараг бүгд "a квадратаас хасах нь b квадрат тэнцүү a-b -г үржих нь a+b" гэж хэлнэ. Томьёоны алгебрийн бичилт ч a2-b2=(a-b)(a+b) яг ийм. Гэхдээ sin25x+sin2x-cos22x илэрхийллээс sin25x-cos22x квадратуудын ялгавар гэдгийг ихэнх нь хардаггүй. Томьёо яг цээжилсэн хэлбэрээр байвал таньдаг нь цээжилсний үр дагавар. Томьёог ойлгосон бол ямар хэлбэрт байхаас үл хамааран танина. Энэ бол цээжлэх, ойлгохын ялгаа.
Жич: Жишээ энгийн болохоор сурагчдыг хэт доош хийлээ гэж битгий бодоорой. Бодит бодлогод яг ийм төрлийн илэрхийллээс томьёог ялган харахдаа муу гэдгийг хэлсэн юм шүү.
Математикийн бус нийгмийн амьдралын жишээ авъя. Манайд нэг машин зөөн "хулгайлан" торгодог нэг хууль бий. Хуулийн санаа нь замын түгжрэлийг бууруулан хүмүүсийг ая тухтай амьдруулахад чиглэсэн юм шиг байгаа юм. Ямарч хуулийг хэрэгжүүлэхэд нийгмийн амьдралд гарч болох тохиолдлуудыг шийдвэрлэх журам, заавар дагалдан гардаг. Энэхүү бичиг баримтыг боловсруулж буй хүмүүс хуулийг хэт цээжлэн /нөгөө л цээжлэх аргын үр дүн/ түүний санааг ухан ойлгоогүйгээсээ болоод нийгмийн амьдралд гарч болох тохиолдлуудыг шийдвэрлэх биш хуулийг тайлбарласан, түүнээс давсан заалт бүхий бичиг баримтыг боловсруулснаас болоод асуудал ихээр дагуулдаг. Хэрэгжүүлэгч нар нь зүгээр л торгох шийтгэх хэдэн заалтыг тоть мэт цээжлэн түүгээр бүгдийг шийдэх гэж зүтгэнэ. Хэрвээ хуулийн санааг ойлгосон бол ямар тохиолдолд машиныг ачих, ачихгүй эсхүл торгох, торгохгүй гээд олон асуудлыг нийтэд нь биш ч тодорхой хэмжээнд зохицуулсан журмыг гарган хэрэгжүүлбэл хуль зорилгодоо хүрэхээр. Гэтэл манайхан нуугдаж байгаад эзнийг нь явангуут бараг хулгайлж орхиж байгаа юм биш үү. Уул нь машин болгоны цонхон дээр эзнийх нь утасны дугаар байж байдаг даа. Үүнийг хэрхэн хэрэглэх заалт тэр журамдаа оруулсан баймаар юм.
Энэ мэтээр цээжлэх, ойлгохын ялгааны жишээнүүдийг олноор дурдаж болохоор. Эндээс хүүхэд багачуудыг сургахдаа цээжлэх, ойлгуулах аргуудыг хэрэгтэй үед нь зөв зохистой хослуулан хэрэглэх дээр бодолцох цаг болсон мэт. Улс орны хөгжил дэвшлийн суурь иргэдийн боловсрол гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн байхад манайх ажилгүй байх, залхуурах үйлдлийг дэмжсэн халамж, мөнгө тараах гэх мэтийн зүйлээр цагийг баран хуралдан хууль үйлдвэрлэж байгаа нь туйлын харамсалтай. Нэгэнт боловсролын хөгжилд төр, засаг анхаарах завгүй бол хүмүүс өөрсдөө анхаарахад буруугүй. Үүнийг ч манай хүмүүс өөрийн боломж бололцоонд тулгуурлан хийсээр байгаа.
Сайтыг яг ийм зорилго, чиглэлээр ажилуулаад нилээд хугацаа өнгөрлөө. Та сонирхсон, хэрэгтэй гэж үзсэн зүйлдээ багахан мөнгө төлөхдөө бэлэн байгаарай. Дараа болъё эсхүл үнэгүй олдоно гэж бодож байвал танд өнөөгийн нийгмийн хэв загвар их таалагдаж байгаа бололтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3605 Нийтийн

Саяхан надад тохиолдсон нэгэн явдлаас үүдэн энэ постыг оруулахаар шийдсэн юм. Манай нэг танил компьютерын системээ шинээр суулгуулсан юмсанж. Тэгээд интернед холбогдон сайтууд үзэх гэтэл урьд нь зүгээр харагддаж байсан зарим сайтуудын хэв алдагдан асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр надад хандахад асуудал интернет хөтөч гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул би түүнд хөтөчөө шинэчлэхийг зөвлөсөн.

  Нээгдсэн тоо: 3016 Нийтийн

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

  Нээгдсэн тоо: 2791 Нийтийн

Манай сайтад зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Өнөөдөр бид баян чинээлэг амьдралыг илүү ихээр хүсэн мөрөөдөх болсон нь хэнд ч тодорхой. Хүний өөрийнх нь зан чанар нь бага зүтгэж ихийг олох юм хойно яах ч аргагүй. Гэхдээ хэрхэн өөрийгөө багахан зүтгүүлж ихийг олох вэ гэдэг нь их учиртай. Өнөөдөр манайхан зорилгодоо хүрэх замаа нам эвсэлд нэгдэх, баян чинээлэг хүний нөмөр нөөлөгт орох, хулгай луйвар хийх гээд маш явцуу ирээдүй муутай аргуудаар гүйцэлдүүлэх гэж оролдоод байх шиг. Хүн өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгэнд найдахын оронд өөрөө хүсэл, зориг, зүтгэл гарган хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг атлаа ямар нэгэн байдлаар энэ чиглэлд алхам хийж байна уу ...

  Нээгдсэн тоо: 2554 Бүртгүүлэх

Биосын тохиргоог өөрчлөөд хадгалсаны дараа таны компьютер CD / DVD уншигчаас дахин ачааллагдаж эхэлнэ. Энэ үед CD / DVD уншигчдаа Windows 7 гийн DVD гээ хийсэн байхаа мартуузай. Систем суулгах ажиллагаа нь дараах алхамуудтай.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 209

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 289

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 249

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 352

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 399

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 419

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 485

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 551

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 579

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1096

 

Талууд нь 5; 12; 13 нэгж урттай гурвалжны хэлбэрийг тогтоогоорой.

Нээгдсэн тоо : 998

 

Призмд багтсан V эзэлхүүнтэй дөрвөн өнцөгт зөв пирамидийн оройнууд дээд суурийн төв болон доод суурийн талуудын дундаж цэгүүд харгалзах бол призмийн эзэлхүүнийг ол.

Нээгдсэн тоо : 303