Сайтад шинэчлэл хийгдлээ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал эрс идэвхиждэг. Зуны сарууд өнгөрч ургац хураалт, хичээл сургууль эхлэх, амралт зугаалга дуусан өвлийн бэлтгэл ажил гээд том ажлууд өрнөж эхэлдэг учраас ингэх нь аргагүй. Бид зуны саруудад сайтын ажиллагаагаа хэрэглэгчид илүү үр өгөөжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийн нэвтрүүллээ.

  1. Материалуудыг үзэхэээр дэлгэцийн гүйгчийг доош шилжүүлэхэд сайтын цэсүүд дээш шилжин харагдахгүй болдог байсанг өөрчлөн сайтын толгой болон цэсүүдийг дэлгэцийн дээд хэсэгт хатуу бэхлэгдэн харагдаж байхаар өөрчилсөн. Ингэснээр хэрэглэгч сайтын өөр хэсэгт шилжилт хийхэд хурдан болж байгаа. Бэхлэгдсэн толгой хэсгийн араар агуулга хэсэг шилжилт хийгдэж байгаа тул сайтын нэвтрэх хэсэг харагдахгүй байгаа мэт санагдаж магадгүй. Өмнө нь сайтын толгой харагдаж байхад нэвтрэх хэсэг шууд харагдаж байдаг байсан бол одоо хуудас гүйлгэгчийг дээд хязгаарт нь тултал шилжүүлэхэд сайтын агуулга хэсгийн дээд хэсэг бүтнээрээ харагдах болсон гэдгийг сануулъя. Ихэнх сайт ингэж ажилладаг болохоор шинэчлэл хэрэглэгчид онцын хүндрэл учруулахгүй.
  2. Сайтын сорилго хэсгийн үр өгөөжийг сайжруулах зорилгоор нилээд шинэчлэлийг хийлээ. Сорилгыг Санамсаргүй, Шалгалтын материалаар, Сэдвээр гэсэн гурван хэлбэртэй болгосны дээр хэрэглэгч бодлогын тоо, хугацааны сонголтыг хийх боломжтой болгосон. Ингэснээр сайтын сорилго хэсэг бодит шалгалт, шүүлэгтэй тун төстэй болсон гэж бодож байна. Сорилго эхлэхэд хугацаа явж эхлэх бөгөөд хугацаа дуусахад хэрэглэгч Дүгнэх товчийг дарснаас ил хамааран дүнг үзүүлнэ. Ихэнх сурагчид өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудаар бэлтгэл хийдэг. Энэ нь ч зөв. Ингэхдээ тэд ном ашиглан хийдэг учраас нэг хоёр удаа ажиллаад хариунуудын түлхүүрүүдийг цээжилчихдэг тул маш сайн бөглөдөг. Үүний дээр номон дээрээ хариуг бөглөөд арилгаад байсан ч тэр нь мэдэгдэхээр болоод ирэхийн зэрэгцээ хариугаа тулгах гэж цаг алддаг. Харин сайтын сорилго хэсэгт бодлогуудын хариунууд санамсаргүй байдлаар гарах тул та түлхүүр ашиглах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл түлхүүрт А хариу гэж байхад сорилго явагдах үед тухайн хариу 5 сонголтын алинд нь ч гарч ирэх боломжтой. Хариунуудыг бүгдийг цээжлэнэ гэдэг бүтэхгүй зүйл. Сорилго дуусмагц машин таны өмнөөс сорилгыг дүгнэх учраас цаг алдахгүй. Хэрвээ та тусгай эрхтэй хэрэглэгч бол ямар бодлого дээр алдсан түүнийг хэрхэн бодохыг харах  боломжтой.

Сайтын үндсэн зорилго хүмүүсийг бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх хандлагад чиглүүлэх болохоос Таныг ухааныг тэлнэ, ЭЕШ -д 800 оноо, Хоцрогдол арилгана гэх мэт бодит зорилгыг бид амлахгүй. Тодорхой зорилгод хэн нэгэн таныг хүргэнэ гэж найдах хэрэгггүй. Үүнд та өөрөө л хүрэхийн төлөө ажиллах ёстой. Манайхан хүний өөрийн зорилгыг хэн нэгэн биелүүлнэ гээд уриа болгоод пиар явуулахаар түүнд хууртаад сурчихсан нь одоогийн байгаа байдал шүү дээ. За сэдвээсээ хазайгаад явчих гээд байх шиг байна.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг байдгийг санаарай.

Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Таны сурах боловсрох үйлсэд өндөр амжилт хүсье.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6489 Нийтийн

Өнөөдөр бараг айл бүхэн гэртээ компьютертай болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ таны хүүхдүүдээ авч өгсөн компьютер тэдэнд хир зэрэг тус хүргэж байгааг нэг анзаараад үзээрэй. Хүүхдүүд зав л гарвал компьютер дээр суугаад (заримдаа бүр үргэлж байх нь ч бий шүү) интернетээр хэсээд байгааг бид хараад манай хүүхэд компьютерт их сайн болоод байгаа мэтээр ойлгож ердөө болохгүй шүү. Зарим хүмүүс энэ үзэгдлийг бүр магтаал байдалтай ярьж байдаг нь бүр ч гайхалтай. Яг юу хийж байгааг мэдэхгүйгээр юмыг үнэлэх тэр тусмаа магтах нь хортой. Өнөөдөр технологийн хөгжил дэвшил нь хүмүүст бүхий л мэдээллийг олж авах ашиглах боломжийг нээн өгсөн хэдий ч аливаа юм хоёр талтай байдгийн жишээгээр сөрөг үр дагаварууд нь дагаад өссөөр байна.

Тэгэхлээр бид хүүхдүүдээ яах гэж компьютер авч өгсөн бэ? гэдгээ нэг эргэн санах хэрэгтэй байх. Тоглуулах, интернетээр хэсүүлэх, элдэв төрлийн кино, бичлэг үзүүлэх, дуу хөгжим сонсуулах элдэв төрлийн үг хэллэгээр чат хийлгэх ... гэж компьютер аваагүй байх л даа. Хүүхдүүд компьютераа ашиглан их зүйлийг сурч мэдэж байгааг би энд үгүйсгэх гээгүй юм шүү. Гэхдээ миний ажиглаж байгаагаар ихэнх компьютер хэрэглэгчид маань түүнийг ихэнхдээ дээр дурьдсан аргаар ашигладаг нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 2995 Нийтийн

Сайтын Математик цэсний Сорилго дэд цэсээр орон та математикийн хичээлийн сорилгыг өгөн өөрийнхөө мэдлэгийн түвшинг сорих боломжтой. Хичээл давталт үр дүн өгч байгаа эсэхийг сорилго, шалгалтаар турших бол хамгийн сайн арга. Сурагчид элсэлтийн шалгалтад бэлтгэхээр тестийн номыг худалдан аваад тестийг бөглөн дараа нь хариутай нь тулган шалгах гэж маш их цагийг үрэхийн дээр олон удаа бөглөөд ирэхээр хариуг цээжлэх эсхүл тестийн материалыг баллуурдсанаас болоод ашиглахад хүнд болдог. Цээжилсэн хариугаар өөрийгөө хууран давтлага үр дүнтэй болж байгаа гэж бодож болохгүй. Тэгээд ч таны бэлтгэж буй материалын бодлого шалгалтад орж ирэхгүй гэдэг нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 7615 Нийтийн

Хүмүүс компьютерын систем суулгахыг их хэцүү ажил гэж боддог юм шиг. Та жаахан хичээвэл энэ бол маш энгийн. Манай хэрэглэгчид компьютертаа төрөл бүрийн програм суулган тохиргоог нь зөв хийдэггүй эсхүл тухайн програмыг даган суудаг элдэв төрлийн зар сурталчилгаа, утилитыг цуг суулгаснаас болоод компьютерын ажиллагаагаа удаан болгоод бүр системийн ажиллагааг доголдуулах тохиолдол их гаргадаг. Ингээд систем суулгуулахын тулд тодорхой хөлс төлөх асуудалд ордог. Тэгвэл та өөрөө энэ ажлыг хэрхэн хийж болохыг би энэ хичээлээр үзүүлье. Windows төрлийн үйлдлийн систеийг суулгах нь өөр хоорондоо бараг ялгаагүй. Энд бид манай хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг Windows 7 системийг хэрхэн суулгахыг авч үзэх юм. нь Windows 7 нь 2009 оны сүүлээр Windows Vista гийн дараагаар гарч ирсэн Windows NT төрлийн үйлдлийн систем юм. Одоо Windows 8, Windows 10 гээд системүүд гарсан байгаа ч суулгах ажиллагаа нь бараг ижилхэн.

  Нээгдсэн тоо: 3182 Нийтийн

Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болох бас нэгэн боломжийг бид танд танилцуулж байна. Энэ бол та сайттай хамтран ажиллах хэлбэр юм. Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болохын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх талаар Бүртгүүлэх, тусгай эрх нээлгэх нийтлэлээс мэдсэн байх. Төлбөр төлөхгүйгээр тусгай эрхийг нээлгэхийн тулд манай хамтын ажиллагаанд нэгдэх юм. Хамтын ажиллагаа гэдгийг товч тайлбарлая. Хэрвээ та интернет сайтуудаар их зочилдог бол энэ талаар мэддэг гэж бодож байна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 446

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 424

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 561

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 695

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 829

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 825

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1571

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 682

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 758