Математикийн сорилго хэсгийг ашиглах

Сайтын Математик цэсний Сорилго дэд цэсээр орон та математикийн хичээлийн сорилгыг өгөн өөрийнхөө мэдлэгийн түвшинг сорих боломжтой. Хичээл давталт үр дүн өгч байгаа эсэхийг сорилго, шалгалтаар турших бол хамгийн сайн арга. Сурагчид элсэлтийн шалгалтад бэлтгэхээр тестийн номыг худалдан аваад тестийг бөглөн дараа нь хариутай нь тулган шалгах гэж маш их цагийг үрэхийн дээр олон удаа бөглөөд ирэхээр хариуг цээжлэх эсхүл тестийн материалыг баллуурдсанаас болоод ашиглахад хүнд болдог. Цээжилсэн хариугаар өөрийгөө хууран давтлага үр дүнтэй болж байгаа гэж бодож болохгүй. Тэгээд ч таны бэлтгэж буй материалын бодлого шалгалтад орж ирэхгүй гэдэг нь тодорхой.

Харин сайтын Сорилго хэсэгт тестийн бодлогуудын дараалал, хариунууд санамсаргүй байдлаар өөрчлөгдөх тул тест бөглөх бүрд шинэ хувилбар мэт байх болно. Түүнээс гадна тестийг машин өөрөө дүгнэх тул та хариунуудтай тулган цаг алдахгүй.
Та Математик цэсний Сорилго хэсгээр ороход Сорилгын тохиргоо форм нээгдэнэ. Энд Сорилгын хэлбэр талбарт гурван сонголт байгаа.

  • Санамсаргүй сонголтыг хийвэл формийн Бодлогын тоо талбарт өгсөн тооны бодлогыг сайтын бодлогуудаас санамсаргүй байдлаар сонгон тестийг бүрдүүлнэ.

    Сорилгын хугацаа талбарт сорилго явагдах хугацаагаа өгөөд Сорилго эхлэх товчийг даран тестийг эхлүүлнэ. Санамсаргүй хэлбэр таны мэдлэгийн ерөнхий түвшинг тогтооход тустай. Энэ тестээр муу дүн үзүүлж байвал математикийн хичээлээ сайн давтах хэрэгтэй болсонг илтгэнэ.
  • Сорилгын тохиргоо формын Сорилгын хэлбэр талбарт Шалгалтын материалаар сонголтыг хийвэл

    өмнөх жилүүдэд ЭЕШ, Улсын шалгалтад ирж байсан материалуудаас сонголт хийх нэмэлт Шалгалт жагсаалт гарч ирнэ. Эндээс та өөрийн хүссэн шалгалтын материалыг сонгон сорилгыг өгөх боломжтой. Хугацааг 60-150 минутын хооронд тохируулаад Сорилго эхлэх товчийг даран тестийг эхлүүлнэ. Шалгалтын материалаар сонголт тестийн номтой ажиллахтай ижил боловч бодлого болон хариунууд тест өгөх бүрд байрлал, дараалал нь солигдоно. Хугацааг та өөрийн хүссэнээр тохируулж болох ч материалыг бөглөх хугацаагаа тооцож аль болохоор бодит шалгалтын хугацаатай ойр буюу багаар тавин ажиллаарай.
  • Сорилгын тохиргоо формын Сорилгын хэлбэр талбарт Сэдвээр сонголтыг хийн

    Сэдэв жагсаалтаас сонгон шалгуулж бас болно. Тодорхой сэдвийг судлаад дараа нь тухайн сэдвийн мэдлэгээ шалгахад хэрэгтэй. Энэ төрөл бол явцын шалгалттай төстэй гэсэн үг. Тодорхой сэдвээр шалгагдах тул шалгалтын бэлтгэлд илүү чухал үүрэгтэй төрөл.

Сорилгын тохиргоо формыг бөглөөд Сорилго эхлэх товчийг дарахад

сорилго эхлэх бөгөөд дэлгэцийн баруун дээд буланд хугацаа тоологдож эхлэнэ. Та бодлогуудыг бодон өөрийн гаргасан хариуг хариуны хувилбаруудаас олон түүнийг дарахад өмнөх сонголтын дугуй бөглөгдөнө. Нөхөх тестийн хувьд тохирох хариунуудыг гараас оруулан өгнө. Бодлогуудыг бодож дуусаад Дүгнэх товчийг дарах эсхүл Сорилгын хугацааны тоолуур дуусахад машин дүгнэх ажиллагааг автоматаар хийн дүнг дэлгэцэнд гаргана.

Сорилгын дүнгийн мэдээлэл сайтын хэрэглэгчийн төлвөөс хамааран өөрөөр гарна.

  • Та сайтын зочин буюу бүртгэлгүй хэрэглэгч бол сорилгын дүнг

    хэлбэрээр үзүүлнэ. Өөрөөр хэлбэл авах онооноос хэдийг авсанг л үзүүлнэ.
  • Та сайтад бүртгүүлсэн энгийн хэрэглэгч бол сорилгын дүнг

    дээрх байдлаар үзүүлнэ. Энд бодлогын зөв хариулт болон таны хариултыг л харуулна.
  • Та сайтын тусгай эрхтэй хэрэглэгч бол сорилгын дүнг

    гэж харуулна. Өөрөөр хэлбэл бодлогын бодолтыг үзүүлэхийн дээр зөв хариулт, таны хариултыг харуулна. Эндээс та өөрийн бодолтыг шалган алдаа оноогоо дүгнэх боломжтой.

Ийм байдлаар шалгалтад бэлтгэвэл та цаг хугацаа хэмнэхийн дээр өөртэйгөө илүү ойртон ажиллан бие даан суралцах чадвартай болсноор цаашид ямарч зүйлд өөрөө суралцах үндсээ тавих болно.

Материалыг найз нөхөддөө шайрлэхийг таниас хичээнгүйлэн хүсье. Сайтаас материалыг share хийхдээ материалын доод хэсэг дэх

нийтийн сүлжээний лого бүхий товчнуудаас өөрийн бүртгэлтэй сүлжээний лого дээр дараад нээгдэх формоос нийтлэх товчийг дарна. Формд та өөрийн санаа бодлоо бичих боломжтой. share хийхийн өмнө нийтийн сүлжээндээ нэвтэрсэн байвал ажиллагаа энгийн бөгөөд хурдан.

Танд амжилт хүсье.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2070 Нийтийн

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

  Нээгдсэн тоо: 3785 Нийтийн

Сайтын материалууд төлбөртэй, төлбөргүй гэсэн хэсгүүдэд хуваагдаж байгаа юм. Энэ нийтлэлээр танд сайтын материалуудыг үзэх аргуудын талаар тайлбарлах болно. Сайтын материалууд дараах байдлаар хуваагдсан байгаа.

  • Нийтэд зориулагдсан. Та материалыг цааш унших гэсэн холбоосоор орон бүрэн хэмжээгээр үзэх боломжтой.
  • Олон нийтийн сүлжээний түгжээтэй
  • Бүртгэлтэй хэрэглэгчдийн
  • Тусгай эрхтэй хэрэглэгчдийн

Сүүлийн гурван хэсгийг тайлбарлавал.

  Нээгдсэн тоо: 2043 Нийтийн

Яагаад ихэнх хүмүүс математикийг хүнд хичээлүүдийн тоонд оруулдаг талаар өөрийн бодлыг хуваалцая. Миний бодол зөв буруу байх нь асуудлын гол биш харин математикт хүн бүр суралцах зайлшгүй шаардлагатай нь гол асуудал юм. Учир нь математик бол бүх шинжлэх ухааны хаан буюу суурь. Математикийг хэрэглэдэггүй шинжлэх ухааны салбарыг нэрлэ гэвэл бараг олдохгүй. Үүнээс болоод хүнд гэж үү. Үгүй л болов уу.

  Нээгдсэн тоо: 11828 Нийтийн

Манай сайтын зарим материалуудыг үзэхийн тулд тусгай эрхтэй хэрэглэгч байх хэрэгтэйг ойлгосон байх. Тусгай эрх авах нь их энгийн хэдэн алхамтай.

Та сайтад бүртгүүлэх.

Бүртгэл хийлгэхэд та өөрийн майл хаягтай байхад л болно. Майл хаягаа ямарч серверт нээлгэсэн байж болно. Хэрвээ та майл хаяггүй бол майл хаяг нээлгэх нийтлэлийг үзээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764