Өөрийгөө дайчлах амжилтын үндэс

Хичээлийн шинэ жил эхэлж оюутан, сурагчид, ажил эрхлэгч нар ажилдаа орцгоолоо. Ингээд бодоход манай улсын ажлын цикл жил бүрийн 9-р сарын 1 нээс эхэлдэг юм шиг. Бүх хүмүүс зуны цагт амран эрч хүчээ сэлбээд нэгийг бодон ажил, сургуульдаа ханцуй шамлан ордог болов уу. Тэр бодол нь "Би энэ жил түүнийг сурна, сайн боловсрол эзэмшин чадалтай мэрэгжилтэн болно, компаниа өргөжүүлэн хөгжүүлнэ" гэсэн санааг ихэнхдээ тойрон эргэлдэж байдаг байх.

Таны бодол миний хэлсэн санаатай 100 хувь нийцэхгүй ч ерөнхий утгаараа тохирч байгаа гэдэгт эргэлзэхгүй. Хүсэл зорилгоо биелүүлэх хамгийн сайн зэвсэг бол өөрийгөө дайчлах гэж би үздэг. Ямарч зүтгэл гаргахгүй, хий мөрөөдөөд хүний хүсэл, зорилго үлгэрт гардагийн адилаар алтан загас, шидэт зурхай барих эсхүл хүсэл биелүүлдэг саваа, авдар олох гэх мэтээр ямар нэгэн ид шидээр л бүтэхгүй бол өөрөөр хэзээ ч биелэхгүй дээ.
Ингэхэд манайд аав, ээж, ах дүү эсхүл хамаатан садан, найз нөхөд нь албан тушаалд очихоор хүслийг биелүүлэгч болчихдог сонин тогтолцоотой болоод байгаа шүү. Хэн нэгний татаасаар зорилгоо биелүүлснээр байг гэхэд тухайн хүндээ тал засах, бэлэг сэлт өгөх мэтээр төлөөс гэж бий. Үүнээс том төлөөсийг нийгэм тэр шигээрээ хүртдэгийг бид өнөөдөр туулж явна даа. Иймэрхүү увайгүй, балмад зүйлүүд удахгүй засагдан зөв замдаа ороосой гэж ерөөх л байна. Хэрэггүй юмнаас болоод бараг улс төржих дөхлөө. Уучлаарай.
Өөрийгөө дайчлахыг хүн бүр янз бүрээр л ойлгож болох ч ихэнх хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд өдөр, шөнөгүй махран зүтгэн хөдөлмөрлөх гэж үздэг юм шиг. Уул нь зорилгодоо хүрэхийн тулд ингэж зүтгэвэл сайн байх ч биеийн болоод сэтгэлийн ийм тэнхээтэй хүмүүс бидний дунд маш ховор. Тэгвэл та хүсэл зорилгодоо хүрэхийн тулд дараах хэдэн зарчмыг баримтлаад ажлаад үзээрэй. Үүнд

  • Зорилгоо зөв тодорхойлох. Хүрэх оргилоо эхлэн тодорхойлоод тодорхой үе шатуудад хуваагаад ээлж дараалан хүрэх. Жишээ нь тамирчин болох хүсэлтэй бол сургууль, дүүрэг, хот, улс, дэлхийн хэмжээний тамирчин болох гэх мэтээр ямар нэгэн хэмжих боломжтой амжилтын оргилуудаар зорилгоо хуваах
  • Зорилгодоо хүрэх хугацаа тогтоох. Цаг хугацаа биднийг хүлээхгүй тул яваандаа болно доо гэсэн бодол байж ерөөсөө болохгүй. Хэрвээ та өөртөө тодорхой хугацааны хязгаар тавихгүй бол зорилго тань жинхэнэ хоосон мөрөөдөл болон хувирна.
  • Ажиллах хуваартай байх. Хүнд амрах, хооллох, наргих цэнгэх гээд ажил их. Тиймээс өөрийн ажлаа зөв зохион байгуулах нь зорилгодоо хүрэх бас нэгэн түлхүүр. Ямарч ажилтай завгүй байсан ч зорилгоо биелүүлэхэд цаг гаргаж сурах.
  • Тогтмол ажиллагаа. Энэ их чухал. Та зорилгодоо хүрэхийн тулд тогтмол хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүмүүс зорилгоо тодорхойлоод эхний үед маш олон цагаар түүнийг гүйцэлдүүлэхийн төлөө ажиллаж байснаа аажмаар эрч нь сулран бүр зогсох гээд байдаг. Ингэвэл та хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Нэг хэсэг эрчимтэй ажиллаад дунд нь зогсвол дахин эхлүүлэхээс аргагүй болдог учраас зорилгоо биелүүлэхийн тулд бага ч гэсэн хугацаагаар тогтмол ажиллаж байгаарай.

Эдгээр зарчмуудыг сайн баримтлаад ажиллаж чадвал та амжилтанд гарцаагүй хүрнэ. Та зорилгыг ажил, ахуй амьдралын жижиг хүсэл зорилттой битгий холиорой. Жишээ нь гар утас авах, гэр ахуйн хэрэгсэл авах, машинтай болох зэрэг бол хүний ердийн хэрэгцээ тул үүнийг зорилго гэж харахад хэтэрхий жижигхэн.
Зорилгодоо хүрч чадаж байгаагийн нэг илэрхийлэл бол таныг бусад хүмүүс үнэлэх үнэмлэж дээшлэх юм. Үүнтэй таны ашиг, орлогын хэмжээ шууд холбоотой. Эндээс зорилго гэдгийн цаад утга нь сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд оршино. Зорилгыг мөнгөөр шийдэхгүй гэдгийг хатуу ойлгоорой. Мөнгө төлчихвөл боловсролтой, чадалтай мэрэгжилтэн болдог гэж бодож байвал энэ бодлоо шууд хаях хэрэгтэй. Та ямар машин техник биш дээ. Мөнгө байвал машины эд ангийг солих бүр шинийг ч авахад ядах юмгүй. Харин танд мөнгө байсан ч одоогоор хүн төрөлхтөний хөгжлийн түвшин танд мэдлэг боловсрол, авьяас чадварыг яагаад ч суулгаж дийлэхгүй.   
Хүмүүс сурч боловсрох, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд өөрөөр хэлбэл зорилгодоо хүрэхэд бага боловч тус болох зорилгоор манай сайт ажилладаг. Манай сайтаар зочлон, үйлчлүүлж бидний ажлыг дэмждэг бүх хүмүүст талархал илэрхийлье.
Та манай сайтыг дэмжихийг хүсвэл сайтын материалуудыг лайк хийн бусдад түгээгээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2730 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал эрс идэвхиждэг. Зуны сарууд өнгөрч ургац хураалт, хичээл сургууль эхлэх, амралт зугаалга дуусан өвлийн бэлтгэл ажил гээд том ажлууд өрнөж эхэлдэг учраас ингэх нь аргагүй. Бид зуны саруудад сайтын ажиллагаагаа хэрэглэгчид илүү үр өгөөжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийн нэвтрүүллээ.

  Нээгдсэн тоо: 957 Нийтийн

Ковидоос болоод дэлхий нийтээр эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бараг бүхий л салбарын хөгжилд саатал хүндрэл үүссэн нь үнэн. Хүндрэлийг даван туулахаар манайхан эдийн засгаа сэргээе, боловсролын хоцрогдлыг арилгая, ард түмэндээ туслая гээд төрөл бүрээр шуугилаа. Гэтэл үнэн хэрэгтээ манайд нэг их хоцрогдол үүссэн эсэхэд би хувьдаа итгэдэггүй. Угаасаа бид дэлхийгээс нилээд хол бараг 30-40 жил түүнээс ч илүү хоцорсон яваа гэж боддог.

  Нээгдсэн тоо: 2045 Нийтийн

Яагаад ихэнх хүмүүс математикийг хүнд хичээлүүдийн тоонд оруулдаг талаар өөрийн бодлыг хуваалцая. Миний бодол зөв буруу байх нь асуудлын гол биш харин математикт хүн бүр суралцах зайлшгүй шаардлагатай нь гол асуудал юм. Учир нь математик бол бүх шинжлэх ухааны хаан буюу суурь. Математикийг хэрэглэдэггүй шинжлэх ухааны салбарыг нэрлэ гэвэл бараг олдохгүй. Үүнээс болоод хүнд гэж үү. Үгүй л болов уу.

  Нээгдсэн тоо: 3786 Нийтийн

Сайтын материалууд төлбөртэй, төлбөргүй гэсэн хэсгүүдэд хуваагдаж байгаа юм. Энэ нийтлэлээр танд сайтын материалуудыг үзэх аргуудын талаар тайлбарлах болно. Сайтын материалууд дараах байдлаар хуваагдсан байгаа.

  • Нийтэд зориулагдсан. Та материалыг цааш унших гэсэн холбоосоор орон бүрэн хэмжээгээр үзэх боломжтой.
  • Олон нийтийн сүлжээний түгжээтэй
  • Бүртгэлтэй хэрэглэгчдийн
  • Тусгай эрхтэй хэрэглэгчдийн

Сүүлийн гурван хэсгийг тайлбарлавал.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 450

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 832

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1577

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 688

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767