Google analytic -ийг ашиглах

Интернет, гар утас, мэдээллийн технологийн хөгжлийн ачаар манайхан нилээд цахимжих төлөвтэй болж байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдаг хойно эерэг, сөрөг талуудтайг сайтын Google analytic -ийн хандалтын судалгаанаас дүгнэх гэж үзлээ. Сайтын хандалтыг жил, сараар харвал

тогтмол өсөлттэй байгаа нь интернет хэрэглэгээ бидний амьдралын нэг хүчин зүйл болсонг батлана.

Энэ мэдээж сайн үзүүлэлт гэсэн ч хандалтыг долоо хоногоор аваад үзвэл

бүтэн сайн өдрөөс өсөлт үзүүлж байгаад дөрөвдэхээс бууран хагас сайн өдөр хамгийн сул хандалтыг үзүүлээд буцаад өсдөг дүр зураг гардаг. Энэ нь манайхны амьдралын хэв маягтай яг тохироод байх шиг.Жишээ нь долоо хоногийн эхний гурван өдөр замын хөдөлгөөний ачаалалтай их байснаа цаашдаа буудаг, 5 дахь өдөр олон тооны арга хэмжээ зохиогдон амралтын өдрүүдэд хүмүүсийн идэвхи маш сулхан болохтой тун төстэй.
Долоо хоногийн хандалтын нарийвчилсан үзүүлэлтийг

харцгаая. Хамгийн сонирхол татах хоёр үзүүлэлтийг авч үзье. Нэг хандалтын дундаж хугацаа 1,24 мин, 1,61 хуудаст хандсан байгаа. Эндээс дүгнэвэл манайхан интернетийг дэлгүүр хэсэж байгаа шигээ ашигладаг бололтой. Лангуунууд дээрх барааг сонирхоод яваад байдагтай ижил. Цаг бол мөнгө гэж бүгд ярьдаг даа. Үүнийг би манайхан нийтийн, мэдээллийн гэх мэт сайтуудыг маш ихээр ашигладагтай холбоотойгоор гарч байгаа сөрөг үр дагавар болов уу гэж бодож байгаа. Агуулгыг анхаарахгүйгээр гарчигийг хальт хараад гүйлгээд байх нь цаашдаа аливаад тун хайхрамжгүй ханддаг болгох муу үр дагавартайг бидний хийсэн олон улсын гэрээ хэлцэл, гаргаж буй шийдвэр, шийдэл зэргээс харагдаад байх шиг. Улсуудаар аваад үзвэл

ихэнх хандалт Монгол байгаа нь сайн хэрэг. Сайтын хичээлүүдийг сайн судалдаг хэрэглэгчид мэдээж байгаа. Гэхдээ өмнө тодруулсан хоёр үзүүлэлтэд сүүлийн татгалзалтын үзүүлэлт их нөлөөтэй. Гадаад хэлтэй хүмүүс хандаад сайтаас шууд гарч болох ч ихэнх нь монголоос байтал яагаад татгалзалтын үзүүлэлт 79,33 хувьтай гарч байгаа нь анхаарал татахаар. Үүнд дүгнэлт хийхэд

трафикийн эх үүсвэрийн тайланг харцгаая.
Шууд буюу direct хандалтын ихэнх нь сайтад бүртгүүлсэн эсхүл тусгай эрх авсан хэрэглэгчид байх. Тодорхой зорилго тавьсан өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой ийм хэрэглэгчид байгаа нь үнэхээр дэвшил. Ихэнх хандалт хайлтын системээр дамжин ирсэн байгаа нь манайхан сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтойг харуулсан бас л сайн үзүүлэлт.
Татгалзалтын үзүүлэлт өндөр байгаад

  1. Сайтын зарим материалууд үнэтэй тул шууд орхидог.
  2. Монгол хэлгүй хүмүүс хандаад гарах

хоёр шалтгаан байж болох талтай. Хайлтын системээр ямар нэгэн зүйл хайлгаад олсон бол үнэтэй ч гэсэн сайтын нөхцлийг сайн судлах хэрэгтэйг сануулъя. Үнэгүй зүйлүүд хайх нь нэгд цаг их үрдэг, хоёрт тийм сайн агуулга байдаггүй. Хайсан зүйлээ олсон бол үнийг судлаад боломжийн бол төлөөд ашиглах нь хамаагүй дээр. Сайтын тусгай хэрэглэгчийн төлбөр тийм өндөр гэж бодохгүй байгаа.
Google analytic хэрэгслийн тайлангуудаас хийсэн судалгаа таны бодолтой нийцэж байвал шайр хийн сайтыг бусдад танилуулахад туслаарай. Google analytic хэрэгслээр өөр олон төрлийн тайлангуудыг гарган судалж болдог тул та сайт ажлуулдаг бол Google analytic хэрэгслийг ашиглахыг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2995 Нийтийн

Сайтын Математик цэсний Сорилго дэд цэсээр орон та математикийн хичээлийн сорилгыг өгөн өөрийнхөө мэдлэгийн түвшинг сорих боломжтой. Хичээл давталт үр дүн өгч байгаа эсэхийг сорилго, шалгалтаар турших бол хамгийн сайн арга. Сурагчид элсэлтийн шалгалтад бэлтгэхээр тестийн номыг худалдан аваад тестийг бөглөн дараа нь хариутай нь тулган шалгах гэж маш их цагийг үрэхийн дээр олон удаа бөглөөд ирэхээр хариуг цээжлэх эсхүл тестийн материалыг баллуурдсанаас болоод ашиглахад хүнд болдог. Цээжилсэн хариугаар өөрийгөө хууран давтлага үр дүнтэй болж байгаа гэж бодож болохгүй. Тэгээд ч таны бэлтгэж буй материалын бодлого шалгалтад орж ирэхгүй гэдэг нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 2039 Нийтийн

Яагаад ихэнх хүмүүс математикийг хүнд хичээлүүдийн тоонд оруулдаг талаар өөрийн бодлыг хуваалцая. Миний бодол зөв буруу байх нь асуудлын гол биш харин математикт хүн бүр суралцах зайлшгүй шаардлагатай нь гол асуудал юм. Учир нь математик бол бүх шинжлэх ухааны хаан буюу суурь. Математикийг хэрэглэдэггүй шинжлэх ухааны салбарыг нэрлэ гэвэл бараг олдохгүй. Үүнээс болоод хүнд гэж үү. Үгүй л болов уу.

  Нээгдсэн тоо: 2727 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал эрс идэвхиждэг. Зуны сарууд өнгөрч ургац хураалт, хичээл сургууль эхлэх, амралт зугаалга дуусан өвлийн бэлтгэл ажил гээд том ажлууд өрнөж эхэлдэг учраас ингэх нь аргагүй. Бид зуны саруудад сайтын ажиллагаагаа хэрэглэгчид илүү үр өгөөжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийн нэвтрүүллээ.

  Нээгдсэн тоо: 4257 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхэлж оюутан, сурагчид, ажил эрхлэгч нар ажилдаа орцгоолоо. Ингээд бодоход манай улсын ажлын цикл жил бүрийн 9-р сарын 1 нээс эхэлдэг юм шиг. Бүх хүмүүс зуны цагт амран эрч хүчээ сэлбээд нэгийг бодон ажил, сургуульдаа ханцуй шамлан ордог болов уу. Тэр бодол нь "Би энэ жил түүнийг сурна, сайн боловсрол эзэмшин чадалтай мэрэгжилтэн болно, компаниа өргөжүүлэн хөгжүүлнэ" гэсэн санааг ихэнхдээ тойрон эргэлдэж байдаг байх.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 446

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 424

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 561

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 695

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 829

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 825

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1571

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 682

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 758